Монгол Улсын Засгийн Газрын санаачилгаар 2022 оны 5 дугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулах эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ эхэлнэ. Үүнд бүх насныхан хамрагдах ба 0-5 нас, 6-17, 18-30, 31-45, 46-60, 61-с дээш насны гэсэн ангилалтай.Эрт илрүүлэх үзлэгт насны ангиллаас хамаарч нэг хүнд 60-150 мянган төгрөг төсөвлөгджээ. Өмнөх жилүүдэд эрт илрүүлгийн хүрээнд 18 төрлийн үзлэг оношилгоо хийдэг байсан бол 2022 …