“Бидний бахархал” төсөл хэрэгжиж байна Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” болон Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд “Бидний бахархал” төсөл хэрэгжүүлж байна. Төсөл нь тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, эх орон болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, байгаль, түүх соёлоо хайрлан хамгаалах, улс …