Нүүр Өгүүллэг “ДУУСАШГҮЙ ТАВИЛАН” өгүүллэг “1-р хэсэг”

“ДУУСАШГҮЙ ТАВИЛАН” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
689

Намрын налгар цаг хөдөө талын нуурын эрэг дээр сэрүү татан үнэхээр гайхам сайхан. Хүрэлээ сүлжсэн үсээ гартаа барьсан хувинтай усанд гараа дүргэн норгож илбээд хувинтай усаа барин алхлаа. Түүнийг

чиглэн танил морь ирж явааг хараад бяцхан зүрх нь булгилан хувинтай усаа газар тавиад ичингүйрэн инээмсэглэн дахин бушуухан үсээ нэгэнтээ илбэн энгэрээ тэгшлэн янзлаад саравчилан хүлээтэл төд

удалгүй хайртай залуу нь шогшуулсаар хүрээд ирэв. – Гадаа ямар халуун байнаа, алив хэмээн цулбуураа өгөөд хувинтай усыг нь өргөн алхав – Та намайг энд байгаа гэж яаж мэдэв – Танайхаар ортол чамайг

усанд явсан гээд тэгээд л – Аан – Хүрэлээ минь чи надад хэзээ хариугаа өгөх гэж байна даа – Мэдэхгүй ээ харин гэнэт хүний эхнэр болно гэсэн чинь сонин санагдаад бас аав, ээж юу гэх билээ – Нэг бол би шууд аав,

ээжээс нь бэр гуйгаад оччих уу? – Мэдэхгүй ээ, та өөрөө л мэд хэмээгээд ичингүйрэн доош харвал Жамсран зогсоод хувинтай усаа газар тавин Хүрэлээгийнхээ өөдөөс хайр шингэсэн харцаар харан – Би одоо цэрэгт

явлаа. Тэр болтол чи минь гэртээ байж бай даа. Ирээд чамайгаа эхнэрээ болгож авна – Тиймүү та хэзээ явах гэж байгаа юм? – Маргааш явлаа, тэгээд л чамтайгаа уулзах гээд яаран яаран ирлээ – Хир удах бол хэмээн дуугаа сулруулан доош харан асуувал Жамсран шанааных нь үсийг илбэн энгэртээ тэврэн нэгэнтээ санаа алдаад – 3 жилийн хугацаат цэргийн алба – Тийм удаан уу? – Тиймээ хө чи намайг хүлээж чадна биз дээ – Тэгэх байхаа би одоо дөнгөж 19 настай шүү дээ – Хулгар Аюушд чамайгаа захиж үлдээнээ – Хулгар цэрэгт явахгүй юмуу? – Явахгүй тэнцээгүй гэсэн – Аан за сайн яваад ирээрэй – Сайн сууж байгаарай, намайгаа хүлээгээрэй би заавал чам дээрээ ирнэ ээ Хүрэлээ хариу хэлж чадсангүй. Нэг л үг дуугарвал уйлчих гээд байсан болохоор өөдөөс нь ч харж чадахгүй хувинтай усаа авах гэтэл Жамсран гараас нь барин энгэртээ тэврээд: Би заавал чам дээрээ ирнэ. Үнэхээр их хайртай тийм болохоор намайгаа хүлээгээрэй хэмээгээд

зулай дээр нь удаан гэгч нь үнэрлэн салж ядсаар эргэн, эргэн харан мориндоо ташуур өгөн хөдөллөө. **** Цагаан сар болох гээд айл бүхэн дор бүрнээ бэлдэн дээрээс нь хурга, ишиг эхнээсээ төллөн ажил гэж дор дороосоо ундран амьдрал ид бужигнасан тэр нэг өдөр Хүрэлээ дээр Хулгар Аюуш давхиад ирэв. Хулгар Аюуш хамжилцан тусалж ёстой л хэрэгтэй цагт хүрээд ирсэнд нь бүгд талархан угтлаа. Хүрэлээ Хулгарын хийж байгаа бүхнийг харан Жамсран нь байсан бол яг л ингээд байж байх байсандаа хэмээн бодохын сацуу хоёр хацар нь халуу оргин зүрх нь булгилна. Хулгар Аюуш ийнхүү тэдний ажилд туслан гурав хонов. Дөрөв дэх хоног дээрээ ажлаа дуусан бүгд орой нь

айраг, нэрмэл тойруулан эрчүүд элдэвийг ярьж Хүрэлээ ээжийнхээ хамт хоол хийн араас нь тогоо нэрэн хөлсөө ч арчих завгүй харагдана. Хулгар Аюуш, аав хоёр нь халж буй бололтой дуу нь чангаран байтал гэнэт Аюуш – За би зорьж ирсэн хэрэгээ та хоёртоо хэлж болох уу? – Тэг тэг тэгэлгүй яахав – Үнэндээ би Хүрэлээг эхнэрээ болгож авах гэсэн юм. Тиймээ би өнчин, надад өөрийн гэх мал ч байхгүй. Хэдий болтол ингэж явах билээ. Эхнэр авч ганц байдастай болчихвол би амьдралаа босгож гэр бүлийнхээ төлөө явах болно Гэнэт хэлсэн түүний үгэнд бүгд хэсэг балмагдан Хүрэлээ итгэж ядан өөдөөс нь асуусан харцаар харсан ч дуугарч чадсангүй. Хүрэлээ ичингүйрэн хувингаа аван гэрээс гарав. Аав нь тамхиа нэрэн эрүүнийхээ сахалыг имчин сууснаа өөртөө нэрмэл аяглан хэд сайн балгаад – Уг нь Жамсран хүүг бид хүргэн минь болох нь гэж боддог байлаа. Залуу хүмүүс хоёр биендээ л болж нэгнээ гэх сэтгэлтэй байвал би одоо юу хэлэхэв дээ – Жамсран … Жамсран миний найз л даа. Тэгэхдээ тэр хүн цэрэгт байгаа. Гурван жилийн дараа ямарч бодолтой болохыг та ч би ч тэр бүү хэл Хүрэлээ ч мэдэхгүй. Эгчээ би Хүрэлээд бүр багаас нь л дүү шигээ санаж сайн байдаг байсан. Одоо нас биед хүрээд хээрийн салхинаас ч харамлах сэтгэл төрөөд болох юм биш – Эгч нь юу хэлэхэв дээ. Чамайг өнчин ч гэлээ элдэв зангүй, хүний төлөө явдагийг бид мэднэ. Охинд минь түшиг хань болж явах тэнхээтэй үнэнч гэж ч итгэж байна – Ойлголоо

таны хэлсэн үгийг би мартахгүй үргэлж санаж явах болно. Би ингээд хөдлье дөө. Хэд хоног харьсангүй гэр ч гал хөсгүй хэцүүдэж байгаа байх – Тэгдээ хүү минь чамд баярлалаа Аюуш гадаа гаран нэгэнтээ суниан тамхи асаагаад нүдээрээ Хүрэлээг ажвал тэрээр малын саравчныхаа дэргэд цааш харан тэгнэн зогсож байгаа харагдахад хойноос нь очин зэрэгцэн зосгоод – Хүрэлээ би аав, ээжээс чинь зөвшөөрлөө авчихлаа – Чи Жамсрангийн найз биз дээ. Чамд намайг захиад явуулж байхад чи … – Найз ч гэлээ та хоёр эхнэр, нөхөр биш биз дээ. Үнэндээ би чамайг бага байхаас чинь л мэднэ харж явдаг байлаа – Би Жамсранд хүлээнэ гэж амалсан – Чи тэгж их итгэдэг хэрэг үү? – Аанхан хэмээгээд доош харвал Аюуш Хүрэлээгийн гараас атган – За чи минь тайван боддоо. Би мордлоо. Жамсрангийн талаар сураг гарвал би чамд дуулганаа баяртай хэмээгээд эргэж харалгүй мориндоо мордон тэднийхээс хөдлөв. **** Эмнэлэгийн үүдэнд Хулгар Аюуш ойрхон, ойрхон тамхи татан дороо холхин зогсоно. Тэгтэл ч дотроос түүнийг дуудахад орохдоо яарсандаа босгонд бүдрэн унан тусан гүйн орвол сувилагч инээдээ барьж ядаж буй бололтой тэрүүхэндээ мушигнаад – Аюуш ахаа танд баяр хүргье та 4,500 гр хүүтэй боллоо – Юу хүү юу … баярлалаа дүү минь тиймээ хүү төрлөө хэмээн эмнэлэгээр нэг орилтол сувилагч тохойноос нь татан – Та жаахан аяар гэм дээ. Яваад нойл шөл аваад ир – Би хүү дээрээ орж болохгүй юмуу? –

Болохгүй ээ тантай ижилхэн хулгар мантгар шар хүү байна билээ – Тийм байлгүй дээ хэмээн суун тусан хөлсөө арчаад үргэлжлүүлэн: Чи сая юу авчир гэлээ – Нойл шөл гэж давсгүй усан шөл, сүүтэй цайтай аваад ир – За одоохон тэгээд би хүү дээрээ орох уу? – Мэдэхгүй ээ ахаа та ямарч байсан яваад ир хэмээгээд дахиад л инээд алдвал Аюуш ум хумгүй эмнэлэгээс гарав. Аюуш хэдий хүүгээ харахыг хүссэн ч түүнийг оруулсангүй. Хоол цайгаа өгчихөөд харих замдаа өнгөрсөнөө нэхэн саналаа. Тэр нэг өдөр Хүрэлээгээ аав, ээжээс нь гуйж яваад хэд хоног очсонгүй. Ямарч байсан эхний ээлжинд өөрөө хэн гэдгээ харуулахыг хүсэн овсгоотой тулдаа нутгийн ах дүүгээс өсгөөд өгье хэмээн цуглуулсаар овоо хэдэн адуутай болоод авав. Нэг сар орчимын дараа Хүрэлээгийнхээр дахин очихдоо энэ удаа нүүр бардам байлаа. Хүрэлээ ч Аюушийг харан догдолсон сэтгэлээ нууж ядан байгаа нь илт байсан тул тэрээр хөтөлж ирсэн унагатай гүүгээ тушин тавиад гэрт орлоо. – Сайн байцгаана уу? – Сайн хүү минь сайн явж байна уу, хаа хүрэх нь вэ? – Өө энэ зуур. Та нарыгаа зорьж ирлээ – За юу байдаг билээ? Хэмээн аав нь асуувал Хүрэлээ зөнгөөрөө ямар нэг юм болох гэж байгааг мэдэн цай аягалж өгөхдөө гар нь үл ялиг чичирхийлнэ – Би та хоёртоо хэлсэн Хүрэлээгээ эхнэрээ болгож авах гээд. Би ёс жаяг гэж мэдэхгүй бүдүүн баргийн хүн, та хоёртоо өсөхийн сайныг билэгдэж унагатай гүүтэй ирлээ – Ах нь сонссоон чамайг өөрийн гэсэн адуу малтай болж айл болохоор зэхэж байгаа гэж – Тиймээ ааваа, би Хүрэлээгээ аваачихаар ирлээ – Ямартаа ч шууд хөтлөөд явалгүй ирж хүндэтгэл

үзүүллээ. Ах, эгч хоёр нь чамайг мэдэлгүй яахав. Эмэгтэй хүн, зээр хоёр нутаггүй гэдэг дээ. Охиныг минь жаргааж яваарай – Ойлголоо ааваа, за явах уу хөгшөөн хэмээн хэзээний нөхөр нь болсон аятай инээмсэглэн Хүрэлээгийн өөдөөс харав. Хүрэлээ нэгийг хэлэх гэснээ аав, ээжээсээ эмээн тэгэх л ёстой юм шиг дуугайхан юмаа бэлдэж эхэллээ. Хулгар Аюуш ингээд нэг л өдөр гэрээс нь дагуулаад гарч байсан хань нь өнөөдөр ингээд амаржиж бүр хүү төрүүлж өгч байгаад баярлахгүй байж чадсангүй. Хүрэлээ хүүтэйгээ удалгүй эмнэлэгээс гарав. Гэртээ иртэл аав, ээж хоёр нь ирчихсэн зээ хүүгээ харахын мөн болон хүлээнэ. Ээж нь хүүг нь тэврэн үнэрлэн нулимс мэлтэлзүүлэн хайр шингэсэн харцаар өхөөрдөн нааш цааш найган бүүвэйлэн байснаа – Яасан ч муухай амьтан гэхээрээ ийм байдаг байнаа. Үгүй тэр хамарыг нь ээ яг аав шүү. Миний охиноос авсан юм байна уу ингэхэд Хүрэлээ инээмсэглэн – Тийм байгаа биз ээжээ, бүр хулгар чихийг нь хүртэл авчихсан – Хүүе ээ тийм үү энэ чинь алив эмээ нь үзье хэмээтэл нөхөр нь дэргэд нь ирэн суугаад – Аль өвөөгийн хүү хаана байна. Мундаг баатар эр болно доо тэр шууг нь хараад байгаарай бөх болгоноо хүүгээ – Эмээгийн хүү … хи хи хи эмээ гэж хэлэх ийм гоё байдаг юмуу? Нэг л өөр мэдрэмж төрөөд байх чинь хи хи хи – За чи битгий аальгүйтээд хүүхэд айлгачих аль өвөөдөө ир Аюуш, Хүрэлээ хоёр аав, ээж хоёроо харан тэдэнд хүүгээ орхиод хоол хийхээр галаа өрдөв. Энэ өдөр талын нэгэн монгол гэрт аз жаргал, инээд хөөр, баяр

баясгалан, хайр энэрэл шингэсэн сайхан орой болж байлаа. **** Аюуш оторт явчихсан Хүрэлээ мөлхөж байгаа хүүгээ орны хөлнөөс уян оёж байгаа дээлээ дуусгахаар барин сууж байтал гадаа нь нохой хорио хэмээн нэг л танил ч юм шиг дуу гарахад бушуухан босон хормойгоо гөвөн засаад гарвал гадаа харанхуйд хэн байгаа нь танигдсангүй. Тэрээр гэрийнх нь хаяанд хэвтэх банхараа барин морио уяан дээр уян цэх алхах цэрэг хувцастай залууг хараад нүдэнд нь өөрийн эрхгүй айдас ч юм шиг, хэрэг хийсэн хүн шиг ч юм шиг нэг л сонин болоод ирэх нь тэр. – Сайн байна уу та? – Чи … чи, би хэмээн Хүрэлээ сандран юу гэхээ мэдэхгүй байтал хүү нь уйлагнахад бушуухан хүү дээрээ очин уяаг нь тайлан энгэртээ тэвэрлээ – Хулгарын хүү юу?, адилхан юмаа хэмээгээд Жамсран цайгаа чанга сорон уухад Хүрэлээгийн нүдийг юу юугүй нулимс бүрхээд ирэх нь тэр. Жамсран үргэлжлүүлэн: Чи намайг хүлээж чадсангүй юу, би найзыгаа гээд итгээд явж байхад хэмээхэд амнаас нь архи сэнхийнэ – Намайг уучлаарай … нэг л мэдэхэд – Юу нэг л мэдэхэд гэж, чи цаадахыгаа ямар хүнийг үнэхээр мэдэхгүй юу? – Би … миний хүү – За сандраад яахав дээ Хүрэлээ минь. Тэгэхдээ чи одоо Аюушийг отороо хийгээд та хоёрыг санаад хэвтэж байгаа гэж бодож байна уу? Цаадах чинь нөгөө эхнэр дээрээ төрөх хүүхдээ хүлээгээд

жаргаж байгаа – Битгий худал хэл, хэзээ тийм юм байсан юм – Итгэх үгүйгээ өөрөө л мэддээ. Би чамд одоо болтол хайртай. Чамайг хүлээж байгаа гээд халагдах хоногоо тоолон, тоолон яаран иртэл ингэж ч угтах гэж. Яадаг юм би согтуу ч гэлээ юу хэлж байгаагаа мэдэж байна. Чи минь ингэж ч амьдрах гэж дээ хэмээгээд өгсөн цайг нь дуусгаад тэднийхээс гарав. Хүрэлээ жороолон давхих морины дууг сонсон холдохын цагт сая цээжин дээр нь овоорон байсан бүхэн гадагшлах мэт юунд ч юм гомдолон хүүгээ энгэртээ тэврэн эхэр татан уйлсаар хоцорлоо.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *