Нүүр Өгүүллэг “МАРТАЖ ЧАДАХГҮЙ ХАЙР” өгүүллэг төгсгөлийн “3-р хэсэг”

“МАРТАЖ ЧАДАХГҮЙ ХАЙР” өгүүллэг төгсгөлийн “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
698

Оюунаа Сүхээг өрөвдөн хэсэг уйлаад алчуур, ороолтоо цүнхэндээ далд хийн – энэ хүнийг эхнэр авчихвал миний сэтгэл амрахсан, муу ээжийгээ амьд дээр нь ачийнх нь зулайг үнэрлүүлбэл, удахгүй гуч

хүрэх нь хүүхэд нь ч хэнздэж ач зээгээ ч үзэж чадахгүй үхчихвэл яана, – би ер нь яах гэж Сүхээгээр тоглоом хийж – би чамд сайн гэж хэлэв ээ, бас цэрэгт явахад нь алчуур захин хүлээж байя гэснийг яана, хэзээ би

худлаа хэлсэн бүхнээсээ уучлал, өршөөл гуйх билээ, Зоригоод хэлбэл Зоригоо цааш нь Сүхээд хэлдэг бол нэг талаар Зоригоо намайг хардахаа больж сэтгэл нь амрах ч нөгөө талаар Сүхээ сэтгэлийн

зовлонд унах байхдаа, за ер нь ингээд таг чиг орхиж Сүхээд сайн хань ижил олдоосой гэж залбирч явахаас өөр арга алга даа гэж бодоод санаа алдлаа. Сүхээ бурхан тааруулсан юм шиг Оюунаад авсан алчуураа өгөх боломж ийнхүү тохиосонд сэтгэлдээ их л баяртай буцаж явлаа. Нэг талаар нэг их өр төлсөн ч юм шиг бодогдож – би ямар хүний үрсийг өнчрүүлж салгаж ханилах ч юм биш дээ, Оюунаа Зоригоод хайртай болоод сонгосон хэрэг, түүнээс надад үнэхээр хайртай байсан бол хүлээж л байх байсан дээр үеийн 3 жилийг хүлээж чаддаг бүсгүйчүүд зөндөө л байсан дуулддаг, тэгэхэд ганц жилийн дотор ингэтлээ хувирна гэж байхгүй тэгэхээр энэ ганц миний сэтгэл гэдэг нь тодорхой, Оюунаа минь аз жаргалтай амьдарч байвал миний аз жаргал л гэсэн үг. Гэхдээ би түүнийг хэзээ ч мартаж чадахгүй, мартсан нэг өдөр ч байгаагүй дээ гэж шивнэлээ. Тэгээд – ер

нь алийн бүр тэр хоёрын эвдрэх, муудах шалтгаан нь болж явахав, Зоригоотой уулзаж ярилцаж юунаас болж агсам согтуу тавьдгийг нь асууя, хардах сэтгэлээс л үүдэлтэй биз, Оюунааг харамлах, хардах сэтгэлийг нь амраая. Зоригоо уул нь хүн мөс муутай хүн биш ээ жаахан нарийн харамч зантай л болохоос биш. Би л дэмий юм хэлснээс болж Зоригоогийн ойр дотно байсан сэтгэлд сэв суулгасан хэрэг гэж дөрвөн жилийн өмнөх нэгэн явдлыг эргэн дурсав. Хаврын нэгэн хуйсагнуур өдөр Сүхээ ямааны ноолуураа сумын төвийн ченжэд зараад дотроо халаая гэж ганц шил юм хувааж уугаад бага зэрэг халамцуу хэдэн төгрөгөө өвөртлөн явж байтал Зоригоотой таарчээ. Сүхээ Зоригоог Оюунаатай гэрлэсэнд үнэхээр их дургүй нь хүрч тэр дургүйцлээ мартаагүй явсан учир илтэд өдөн – за Зоригоо залуу сайн

уу, чи ч нэр шигээ зоригтой залуу даа гэхэд Зоригоо – сайн, сайн уу за би юунд зориг гаргасан билээ гэхэд Сүхээ – хүний бүсгүйг булаачихсан хүнийг зоригтой гэхгүй тэгээд юү гэхийн айн? – эсвэл хулгайч гэх юм уу гэхэд Зоригоо гэнэт уурлан – чи юү гэх гээд байна – би тэгвэл хүүхдээ авъя чи чаддаг юм бол тэр хүүхнээ авалдаа гэж залуус хоёр талаас том том ташуур гозолзуулан байтал Зоригоогийн хотын хоёр залуу ирж тэр хоёрыг салган зодоон болох ч байж мэдэх явдлаас сэргийлжээ. Тэрнээс хойш тэр хоёр тааравч мэндийн зөрөөтэй л өнгөрцгөөдөг болж хүүхэд байхдаа хурдан морь унаж өвөр түрийндээ орж унтаж, үерхэж яваагүй мэт болцгоосон байв. Ийнхүү адуугаа туух зуураа

бодлоо бэлчээх Сүхээ Нарангаравын тухай бодож – би түүнд баяраар тааралдана уулзана гэж хэлсэн дээ хөөрхий минь намайг хайсан байх, магадгүй намайг харсан боловч зүрхэлж дуудаагүй байхдаа – бид мөнх амьдрах биш дээ намайг гэх сэтгэлийг нь, алдаж гундсан итгэлийг нь тэтгэх сэтгэлээ өгвөл болохгүй ч юмгүй дээ гэж 360 градус эргэнэ гэдэг шиг гэнэт бодон бодож байгаагаа ээждээ хэлье гэж гэнэт шийдэн – муу ижий минь баярлана даа гэж бодоод ээжийнхээ инээмсэглэх царайг сэтгэлдээ дүрслэн амандаа дуу аялан -чүү гэж морио гуядлаа.

ТӨГСӨВ.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *