Нүүр Өгүүллэг “МАРТАЖ ЧАДАХГҮЙ ХАЙР” өгүүллэг “2-р хэсэг”

“МАРТАЖ ЧАДАХГҮЙ ХАЙР” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
663

Наадмын өмнөх өдөр сумын төврүү дөхөж майхнаа барьсан Сүхээ хуурай дүү болох хоёр залууд – ах нь сумын төв хурдхан ороод ирнэ та хэд морьдоо ойрхон газар үсэргээд татчих гэж захин давхиж одов.

Гайгүй бараатай гэгддэг хоёр гурван дэлгүүрээр орж хоёр өнгийн алчуур суртал худалдагч бүсгүйчүүл жуумалзан – за Сүхээ уяач алчуураар яахнав, найз хүүхэндээ өгөх нь үү харамсалтай нь даанч

цэцгэн хээтэй нь алга гэж нэг нь бүр илтэд өдөн – надад алчуур бэлэглэчих залуу даанч алга даа чи олохоороо нэгийг нь надад дурсгачихгүй юм уу гэх аж Сүхээ хүүхэд шиг шилээ маажин – ээж

захиад аа гэснээс өөр үг хэлсэнгүй, тэрээр хайсаар байж арай чүү нэг улаан алчуур авч дээр нь нэг цэнхэр ороолт олоод санасан хэргээ бүтээсэн тул арагшаагаа яаран сумын төвийн гудмаар шогшуулж

явтал – хүүе Сүхээ гэх дуу дуулдахад залуу эргэн харвал нэгэн бүсгүй гараа даллаж харагдана. Сүхээ мориныхоо амыг эргүүлэн дөхөж очвол Нарангарав байв. – За сайн уу хажуугаар танихгүй л яваад өглөө гэхэд

Сүхээ морин дээрээсээ гараа сунган – сайн сайн уу гудамжаар яваа аль хүнийг таньдаг хүн үү үгүй юу гэж харж явахав дээ гээд – за танайхан сайн уу, чамайг эндээ ирсэн гэж дуулсан гэхэд бүсгүй инээмсэглэн – сайн, манайхан сайн сайн, харин тиймээ ээж хүү бид гурав амьдраад л байна гэснээ санаа алдан – чи гэрлээгүй л дуулдсан гэхэд залуу тэр дээгүүр уул ширтэн – одоохондоо бодоогүй л явна гээд гэнэт яарангуйгаар – за за баяртай хө наадмаар таарах байлгүй гэхэд Нарангарав – тэгэх байхаа гэж сулхан хэлээд хоцроход Сүхээ явдал дундаа – ямар хэрэг байхав дээ хань ижлээсээ салаад нөхөргүй хүүхэн гээд муу нэр цол дуулах вий дээ, хүүхэд байхдаа надад сайн гээд гүйдэг байсан даа гээд би ямар сайн биш надад сайн хүн гээд ханилъя, сууя гэлтэй биш, ээж ч дуртай л байх байхал даа гэж бодсоноо – за за дэмий зүйл бодох яахав, нөгөө хэд морьдоо өдийд хөдөлгөчихсөн байгаа өнөө орой бор морио жаахан тарчиг газар аргамжихгүй бол гэж өөрөө

өөртөө хэлэн давхив. Сүхээ айраг, түрүүнд орсон морьдоо цоллуулж бай мөрийгээ аваад зургаа татуулж баяртай мэт царайлавч үнэндээ гунигтай байлаа учир нь Оюунааг сэм хайвч харагдсан ч үгүй, сүүлдээ бүр санаа нь зовж – зүгээр л байдаг байгаа даа өвдөөгүй байгаа гэж бодон тэдний хотоос ирсэн хүн хайж Дэжид хөгшний жаахан мэдрэл муутай ач хүүтэй таарч хүүгээс – танай хотоос хэн хэн наадамд ирээ вэ гэхэд хүү тэр энэ гэж хуруу даран баахан тоолоход Сүхээ залхан шуудхан Зоригоо Оюунаа хоёр ирээ юү гэж асуухад хүү- Зоригоо ах уржигдар аймгийн наадамд явсан өчигдөр Оюунаа эгч бага охинтойгоо эмнэлэгт хэвтсэн, хүү нь өвөөгийндөө үлдсэн, манай бэргэн ээжид – Энэ Зоригоо Оюунааг утсаар яриад – охин өвдлөө гэсэн чинь – түргэн дуудаад сум орохгүй юу, би тэгээд яах юм ямар замаасаа буцалтай биш гээд Оюунаа уйлаад гэсэн гэж ярихад Сүхээ – аан тийм үү гээд сумын эмнэлэгрүү шуудхан давхижээ. Сүхээг очиход сумын эмнэлэг эль хуль хэвтэж байсан хүмүүс нь эмчээсээ гуйгаад наадам үзэхээр явсан байв, хоёр, гурван настай хүн, дунд сургуулийн нэг хүү зэрэг хүмүүс байв. Хайсаар өрөөнд нь орж очиход Оюунаа Сүхээг хараад баярласан шинжтэй харагдана, залуу – за сайн уу охиных нь бие яаж байна гэхэд Оюунаа – сайн, одоо гайгүй болсон, хонинд явсан хойгуур ах нь дүүгээ нүцгэн явуулаад дааруулчхаж гэхэд Сүхээ – за

ашгүй дээ гэхэд Оюунаа халуун савтай цайнаасаа аягалж барихад залуу хоёр гардан аваад хэд оочилсноо – би яараад наадмын хуушуур ч авахаа санасангүй гэвэл – зүгээрээ чиний өмнөхөн ах, бэргэн хоёр хуушуур авчирсан гэснээ халуун сав онгойлгон – охин унтчихаар ганцаараа идэх эвгүй байсан юм гэснээ хоёулаа цуг идье гээд Сүхээд дөхүүлэн тавихад залуу нэрэлхэн – би идсэн гэхэд бүсгүй – худлаа яриад л морь гэж давхиад хэдүүдээ л тухтай идэв гэж, – алив май ид

гэхэд Сүхээ гараа тосон аваад хоёул хамтдаа идэцгээв. Сүхээ явахаар үүдрүү явснаа гэнэт эргэн – энийг чамд гэхэд Оюунаа гялгар ууттай зүйлийг гараа тосон авч үлдэв, Сүхээ ч гарч явлаа. Бүсгүй уутны амыг нээн үзвэл түүний нэгэн цагт захиж байсан зүйлс нь байлаа, бүсгүй алчуурыг гартаа чанга атган энгэртээ нааж мэлмэрүүлэн уйлж эхлэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *