Нүүр Өгүүллэг “МАРТАЖ ЧАДАХГҮЙ ХАЙР” өгүүллэг “1-р хэсэг”

“МАРТАЖ ЧАДАХГҮЙ ХАЙР” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,120

Сүхээ үүрээр адуундаа мордож зэсэн улаан наран хөөрөх үес адуугаа туусаар ирж хашаад хазаар, ногт хусуураа авахаар гэрлүүгээ шогшуулах зуураа голын урд талын хэдэн айлруу бас л харж санаа

алдан – харахад ойрхон хэрнээ дэндүү хол юм даа гэж өөрөө өөртөө хэлээд түрүүхэн дурандаж дурандаж ирснээ санаж – дараа жил дээд тохойд зусна аа тэгвэл арай л холдоно гэж бас л амандаа бувтнаад –

гэрийнхээ үүдэнд тулж очоод – ээж ногт, хазаар, хусуур гаргаад өгөөч гэхэд гэрээс – за гэх дуулдан удалгүй толгойдоо гандмал ногоон өнгийн алчуур зангидсан настай авгай морины хэрэгслийг гартаа барьсаар

гарч ирэн өгөхөд залуу ялимгүй хазайн аваад хатируулж одов. Адууны хашааруу саравчилж – муу хүүд минь хань болчих хүн олдохгүй байна

гэж баймааргүй л юм, энэ нөгөө Оюунааг мартахгүй л явна аа даа, ядаж байхад голын урд талын айлууд дээр ирж буусан дуулдсан. Тэр Зоригоо золиг багаасаа морь унаж хүүтэй минь үерхэж өсчихөөд бүр

орж гарахаа ч больж эхнэрээ харамлаж байгаа санаатай юм байхдаа гэж бодоод гэртээ орж саалийн хувингаа аван зэлрүүгээ алхав. Сүхээ нас насны морьдоо барьж уян, дээлийнхээ бүсэнд зүүсэн хусуураа авч морьдоо хусангаа харцаа голын урдах айлуудаас салгаж чадахгүй зогссоор л байв. Үнээгээ саах зуураа хүүгээ удаан ажигласан Сүхээгийн ээж – нөгөө Долгорын охин нөхрөөсөө салаад ирсэн дуулдсан багадаа ажилсаг сүрхий охин байсан одоо хэвээрээ л байгаа даа манай Сүхээд сайн гээд л бүр надад ч нуухгүй хэлж байсан, – хүү минь эхнэрээ болгоод авчихдаггүй юм байхдаа нэг жаахан хүүтэй дуулдсан тэр яахав хүнд хүн илүүдэхгүй зөв өсгөчихвөл түшиг л болно гэснээ – ер нь манай энэний нүдэнд Оюунаа л харагддаг бололтой гэж бодох аж.

Сүхээ морьдоо ахин дахин хусаж хусаж сая л нэг дуусаад газар суун өврөө уудлан янжуур гаргаж асаан татах зуураа – ноднингийн улсын баяраар Оюунаатай таарч мэнд мэдэхэд хариуд нь – чи чинь одоо эхнэр олоод авчхаж чаддаггүй юм уу, миний нүднээс хол яв, чамаас болж Зоригоо үргэлж – тэр Сүхээ чинь миний үхэхийг хүлээгээгүй л

юм бол өрхний оосор татчих хүүхэн авчихмаар л юм, -чи эсвэл хүлээж бай, би салаад очно гэдэг юм уу гэж хэрүүл өдөх юм гэж хэлээд яваад өгснийг нь бодоод тамхиа урт гэгч нь сорж утааг нь аажуухан үлээж гаргангаа – дундаасаа хоёр ч хүүхэдтэй болчхоод тийм юм ярьж эхнэрээ өдөж суудаг өөдгүй ч амьтан бол доо. Оюунаа надад муу даа биш аргаа барсандаа л тэгж хэлсэн хэрэг, балга юм уучхаад агсам тавьдаг дуулдсан тийм ч амгалан тайван амьдардаггүй бололтой, хөөрхий минь – чи надад цэргээс ирэхдээ цэцгэн хээтэй цэнхэр эсвэл

улаан өнгийн алчуур авчирч өгөөрэй надад энэ хоёр өнгө гоё зохидог юм гэж захиж байсансан. Би уурандаа авчирсан хоёр алчуураа хойд замын хажуугаарх харгана дээр уяад орхичихсон цоо шинэ юм болохоор хүн олж авсан байх дараа нь очиход алга болсон байсан, одоо болох наадмаар алчуур авч Оюунаад хадгална аа авсан байхад өгөх нэг өдөр ирж л таараа гэж бодоод нэг их чухал ажил бүтээсэн мэт инээмсэглэн мориндоо мордож гэрлүүгээ таваргав.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *