Нүүр Зөвлөгөө Байгалийн гаралтай Шүдний өнгөр арилгах Шилдэг 6 арга

Байгалийн гаралтай Шүдний өнгөр арилгах Шилдэг 6 арга

0 секунд уншина
0
1
139

Төгс инээмсэглэл нь хүний хамгийн дур булаам шинж чанаруудын нэг гэж тооцогддог. Харамсалтай нь тамхи татах, кофе хэт их уух, тогтмол бус шүдний эмчилгээ зэрэг бидний мэдэхгүй өдөр тутмын зуршил нь шүдний өнгөр гэх асуудал үүсгэдэг.

Тэгвэл үүнээс гэрийн нөхцөлд хэрхэн салах талаар танд хүргэж байна.

Хүнсний сод

Хүнсний содийг бол байгалийн гаралтай гуужуулагч юм. Нэг халбага хүнсний содонд чимх давс хольж түүнийгээ нойтон шүдний сойзоор авч шүдээ угаагаарай.

Цэвэр алое болон глицерин

Байгалийн гаралтай шилдэг шүдний оог та өөрөө бэлтгэж болно. Үүний тулд танд 1 аяга ус, 1/2 аяга хүсний сод, 1 халбага цэвэр алое, 4 халбага хүнсний глицерин, 1 халбага нимбэгний тос хэрэгтэй. Бүгдийг холиод шдээ угаагаад үзээрэй. Таны шүд гэрэлтсэн цагаан бас эрүүлжих болно.

Жүржийн хальс

Жүрж идсний дараа хальсийг нь хаялгүй шүдээ үрж байгаарай. Энэ нь таны шүдний пааланг цэвэрлэх маш энгийн хялбар арга юм. Үүнээс гадна энэ нь шүд цайруулж, толбо үүсэхээс сэргийлж, бактер устгах чадвартай. Хэдэн минут үрж дуусаад усаар зайлж угаана уу.

Сесами үр

Нэг атга сесами үрийг хэдэн минут зажилхад таны шүдийг маш сайн цэвэрлэх болно. Үүний дараа хуурай сойзоор шүдээ цэвэрлэж байгаарай.

Шүдний маск

Витамин С агуулсан жимс жимсгэнэ, ногоог угааж цэвэрлээд нухаш болгон шүдэн дээрээ тавиад 5-6 минут хүлээгээд угаана. Энэ нь таны аманд байгаа бактерийг устгаж, өнгөр тогтохоос урьдчилан сэргийлж, амьны үнэрийг дарах болно.

Уксусын уусмал

Энэ бол тийм ч хялбар шийдэл биш, гэхдээ 100% байгалийн гаралтай тул ямар ч гэмтэл учруулахгүйгээр шүдийг цэвэрлэж өгдөг. 2 халбага уксус, 1 халбага давс, 100гр ус гэсэн орцуудыг хольж шүдээ зайлна. Хүссэн үр дүнд хүрэхийн тулд хэдэн өдөр давтах хэрэгтэй.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *