
Өтгөн хатах болон гэдэс түгжрэл гэдэг бол хэн хүний хүсээд байх зүйл биш билээ. Өтгөн хатаад удаан явах үед хүний гэдсэнд хорт бодис их хэмжээгээр үүсэж энэ нь өөр төрлийн өвчин эмгэг үүсгэх гол шалтгаан болдог.

Гэнэтийн ажилтай эсвэл эмнэлэг орох боломжгүй үед та дараах аргуудыг мэдсэнээр гэдэсний түгжрэл болон өтгөн хаталтыг мартах болно.
№1 Зөгийн бал Лемонтой цай уух

Өтгөн хатах болон гэдэс түгжирсэн үед та зөгийн бал болон лемонтой цайг найруулан уух хэрэгтэй. Зөгийн баланд агуулагдах шимт бодисууд нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж чөлөөлж өгдөг.
№2 Ус их уух

Нас биед хүрсэн эрэгтэй хүн өдөрт дунджаар 3.7 литр уус уух хэрэгтэй бол эмэгтэй хүн 2.7 литр усыг өдөр бүр уух хэрэгтэй байдаг. Гэвч орчин үед яг энэ дэглэмийг барьдаг хүн тун ховор болсон. Тийм ч учраас гэдэсний түгжрэл болон өтгөн хатах зэрэг үзэгдлүүд олон тохиолддог аж. Тиймээс гэдэс түгжирсэн эсвэл өтгөн хатсан үед та ус бага багаар шимэн их хэмжээгээр уух хэрэгтэй. Энэ нь таны биед үүссэн түгжрэлийг шингэлж хорыг ялган гадагшуулахад чухал нөлөө үзүүлдэг.
№3 Судалтай хүнсний ногоо

Судалтай хүнсний бүх төрлийн ногоог энэ үед хэрэглэх хэрэгтэй. Учир нь энэ төрлийн ногоонд бага зэргийн шүүс агуулагддаг бөгөөд тэдгээр нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг тайвшруулж гэдэсний түгжрэлийг чөлөөтэй болгоход чухал нөлөө үзүүлдэг.
№4 Хар чавга хэрэглэх

Хүн бүрийн мэддэг хамгийн шилмэл аргуудын нэг яалт ч үгүй хар чавга билээ. 100 грамм хар чавга тутамд 14.7 грамм сорбитол гэдэг бодис агуулагддаг бөгөөд тус бодис нь гэдсэнд хурсан өтгөрсөн өтгөнийг шингэлж чөлөөтэй замыг нээдэг гэнэ. Тиймээс гэдэс түгжирсэн эсвэл өтгөн хатсан үедээ та чавганы шүүс уух хэрэгтэй.
№5 Жимстэй тараг хэрэглээд үзээрэй

Хэдийгээр савласан бүтээгдэхүүн муу боловч зарим тохиолдолд та жимстэй тараг дэлгүүрээс аван хэрэглээд үзэх хэрэгтэй. Учир нь тарагны исгэлэн байдал нь гэдсэнд буй өтгөнийг зөөллөн гүйлгүүлэх магадлалтай байдаг.
№6 Зөв сууж хүндрэх

Мөн ихэнх тохиолдолд хүмүүс суултуур дээр буруу сууснаас болж өтгөн гадагш гарахгүй нөхцөл ихээхэн гардаг. Тийм ч учраас та бүхэн энэ үед зөв байрлал аван суух хэрэгтэй. Эгц сууж хэт хүчтэй дүлэх нь тун буруу бөгөөд аль болох хоёр хөлөө өндөрт байлгах хэрэгтэй. Хөлнийхөө доор сандал тавиад үзээрэй.