Home Өгүүллэг “ХЭНЭГГҮЙ ДУРЛАЛ” өгүүллэг төгсгөлийн “4-р хэсэг”

“ХЭНЭГГҮЙ ДУРЛАЛ” өгүүллэг төгсгөлийн “4-р хэсэг”

1 second read
0
1
1,461

Хар хурдаараа орцруугаа шургаж ороод гүйн харайн байж 2 давхарт гараад пааран дээрээ авирч гарав. Арай чүү орцны цонхоор толгойгоо цухуйлган Мөнгөний араас нь харлаа. Нилээн удаавтар алхах тэрээр

хөлөө өргөн замын хажуугийн хашлагыг өшиглөх гэснээ больчихов болтой. Оо ёо ёо бас ууртай гээд би инээд хүрсээр гэрлүүгээ алхав. Бушуухан ороё нөгөө Зуунай намайг тэсч ядаж байгаа. Өөрөө болзсон

мэт байж ядаж байгаа даа, бушуухан сонингоо дуулгах хуна гэж бодлоо. Гэрийн босгоор хөл дөнгөж тавихтай зэрэгцэн утасны хонх жингэнэх нь бодвол Зуунай л биз. Гутлаа яаран тайлаад үсрэн очиж

харилцуураа аваад Зуунай юу хэмээн түүнийг баярлуулах санаатай дуугартал өө Мөнгөн байна гэх дууг сонсоод газар хагартал гайхлаа, түрүүхэн л замыг хашлага хага өшиглөхөөр дүртэй юм яваад

байгаагүй билүү. – Яасан яагаад таг болчихов, намайг ийм хурдан залгахаар гайхсан уу – Гайхаад байна, чамайг гэж таасангүй – Намайг яагаад чамаас салангуутаа залгаж байна гэж бодож байна – Аан ямар

нэг юм гуйх гэж л байгаа байх – Таалаа. Яг чамайг гуйх гэж байсан юм. Чи миний найз охин болооч. Хоёулаа сайхан үерхэе гээд Мөнгөн хэлээд тавьчихсан хойноо өнөөгийн 21-р зуунд 1-р ангийн хүүхдүүд л ингэж хэлж найзалж байгаа байхдаа гэж бодож амжлаа. – Хг. Тэр гэх тэмдэггүйгээр хөл гар хүндрэн цээжрүү нэг зүйл огшоод ирлээ. Анх удаа ийм үг сонсож байгаа болохоор хар нь хүртэл хөлрөн харилцуураа тас атгаад хир удсанаа ч мэдсэнгүй. Мөнгөн хэсэг зуур таг болоход дотроо түүнийг ямархуу царайлан зогсож байгааг өхөөрдөн төсөөллөө, аягүй бол том самаа гаргаж ирээд үсээ самнаж байгаа байхдаа гэж бодогдон мушилзан инээмсэглээд за тэгээд зөвшөөрөх үү гээд чимээ чагнан зогсоход гэнэт утасны цаанаас үгүй зөвшөөрөхгүй гэсэн эрсхэн дуу сонсогдоод дийд дийд гэх огцомхон чимээ сонсогдоод утас нь тасарч орхилоо. . . Нэгэнт утсан дээрээ ирсэнийх гээд Зуунай руу залгатал утсаа авсангүй, за яахав гоморхож байгаа юм байлгүй. Тэглээ гээд хөөрхий удаан тэсч чадахгүй л дээ гэсэн шүү юм бодсоор бушуухан хувцасаа солиод өрөөндөө тэрийж хэвтэхээр яарлаа. Тун удахгүй хаалганы хонх тасралтгүй дуугарахтай зэрэгцэн дэгдэн гүйсээр тэйлж өгвөл мэдээж Зуунай инээд алдсаар зогсож байв. Гартаа 2 зайрмаг барьсан нь намайг аргалж байгаад бүгдийг яриулна гээд биччихсэн цаас барьсан мэт харагдлаа. Би ч тэмээ хариулдаг хүн буурынхаа занг андахгүй гэгчээр Зуунай

мэтийнхээ санааг нэг гадарлалгүй яахав дээ. Хэдхэн хоромын дараа бид 2 миний орон дээр зэрэгцээд суучихсан зайрмагаа идсэн шиг ярилцаж суулаа, ярилцах ч гэж дээ би голдуу ярьж Зуунай тодруулах маягаар зарим асуулт тавьж амаа хагас ангайлттай сонсож байлаа. Мөнгөнг найзлая гэж хэлсэнийг хэлж амжив уу үгүй юу баярлан дэвхцэж эхлэх нь тэр. Чи азтай юм, ёстой гоё залуу, чамайг ингээд л донгио юм шиг тоох ч хүнгүй тоогдох хүнгүй явсаар байгаад зөрүүд дээрээ зожиг яхир болчих вий гэж айдаг байлаа шд гээд л өөд уруугүй элдэв зүйл үерийн ус орж ирж байгаа мэт асгаж гарлаа. Дөнгөж хорь хүрч байж яхир болоод байхдаа ч яахав дээ, энэ Зуунай нээрээ дэндүү шүү. Яриан дундуур нь таслахаас яахав дээ. Зуунай би үгүй ээ гээд хэлчихсээн, дараа нь утсаа тасдцан. . . Зуунайн үг нь гацаж барьж байсан зайрмагаа ширээн дээрх аяган дотор чулуудаж орхиод аймшигтай хүрлэгэр царай гарган надруу эргэхэд нь үнхэлцгээ хагартал айн бушуухан дэрний хажуудах бор бамбаруушаа урдаа хаалт болгон барьж зогслоо. Азаар миний санаснаар барьж аваад цохиж орхисонгүй харин элдэв үгээр булж гарлаа, уул нь муу найз минь ойрд над ер ингэж уурлаагүй дээ. Тэнэг. Эмэгтэй хүний шинж байхгүй, дээр нь хэдэн онд амьдарч байгаагаа мэддэггүй, өөрийгөө юу гэж бодоов. Нэртэйгээр нь аав ээжийгээ их засаг хуульд заасан 9н зүйлийн сүй бэлэг аваад гэртээ ирүүл гэх нь яасын. Одоо чинь бие биеэ тэгж гуйж түүхээ больчихсон, таалагдсан бол уулзсаар байгаад л

дотносчихдог юм. Хөөрхийг бүүр найзалья гэж ичихгүй гуйлгачихаад, утсаа тасдаад байдаг одоо чамайг юу гэж бодож байгаа бол доо хэмээн уурсаж гарав. Би зүгээр шууд зөвшөөрвөл үнэ хүндгүй байж магад гээд олон дахин гуйлгая гэж санаад л таслачихсан юм байхгүй юу. Зуунай би одоо утасдаад худлаа худлаа тоглосын найзалья за гээд хэлчих үү гэсэн биш уур нь улам шатаж золтой л уйлчихсангүй, би яаж ийм найзтай болсын бэ гэсэн нүдээр харж аргаа баран буцаад л орон дээрээ суулаа. – Мөнгөн та хоёр хэдэн удаа уулзаж байгаа билээ – 3 удаа – Битий худал хэл – Нээрээ. Анх танилцсан 2уулаа, дараа нь гудамжинд танилцсан өнөөдөр бүүр зөндөө уулзсан. Ингээд гурав – Тэгвэл тухтай уулзсан нь ердөө нэг л байгаа биз – Тийм байна. – Чамд тэр залуу таалагддаг уу – Ганцхан Мөнгөн л надад таалагддаг Тэгвэл ганцхан уулзсан чамд таалагддаг хүнийгээ найзлая гээд зүрхлээд гуйхад нь утсаа тасдчихдаг чи хэн бэ, 1980 оны пионер юм уу, бас таалагддаггүй хүн утасдаад шалаад байгаа бол болж болж гэх хэлэхсэн. Гэтэл чамайг эмэгтэй хүн гэж үзэж байгаа ганц хүнийг, тэр нь бүүр азаар та гуайн ганц таалдаг залуугаа ингээд явуулчиж байгаа юм бол ганцаараа тэвгээ өшиглөөд явж байхгүй юу. Дахиж намайг битгий хүн энэ тэртэй танилцуулж аль гээд шалаад байгаарай гээд мэнчийн уурласан Зуунай намайг орхин өрөөнөөс гарч тун удалгүй хаалга хаагдах чимээ сонсогдлоо. Зуунай түргэн ууртайг ч хэлэх үү одоо лав 3 хоног уур нь

гарахгүй таг алга болно доо. . . За хөөрхий би гэдэг хүн чинь цаг үеэсээ дэндүү төсөөрчихөөд зөвхөн өөрөө өөрийгөө баясгаж өдөр хоногоо өнгөрөөж байсан юм шив дээ. Ганцхан эмэгтэй найз, анги дээрээ очвол ойрхон суугаад маазардаг хэдэн нөхөд бий. Гэвч тэдний хэн ч чухам түүнийг эмэгтэй хүн шүү энэ чинь гэдэг нүдээр харж байгаагүй. Царай зүс аятайхан хирнээ арчилж янзлахыг боддог ч үгүй байсаар өдий хүрчих шиг. Ёстой л сүүдрээс өөр нөхөргүй, пүүзнээс өөр гуталгүй амьтан гэвэл намайг гэж нэрлэх байх даа. . . Зуунайгийн түмэн зөв, харин миний зөндөө буруу байжээ. Зуунай маань намайг хүнтэй танилцуулах гэж гүйхдээ чамайг хүнтэй бушуу суугаасай гэсэн хүн алга байна, гэхдээ чи одооноос эр хүнтэй сайхан найзлаж үерхэж эхлэхгүй бол хорин нас гарах нь байна шүү дээ гэж л сануулдаг. Тийм дээ түүний минь зөв. Би ч гэсэн хэзээ нэгэн цагт хүний эхнэр болоод гэр бүл үүсгэхийн цагт маргаан зөрчил бишгүй л гарна. Тэр бүхэнд эр

хүнийг ойлгох түүнийг аргадах, буулт хийхдээ буулт хийж уучлах үедээ уучилж сурах л болно шүү дээ. Хүнээр хайрлуулахын ухаанд ч бас суралцах л хэрэгтэй. Гэмгүй сайхан үерхэж сайндаж муудаж, тэр бүү хэл шаналж тэвчээр гаргаж сурсан бол амьдралын эхний даваанд тэр болгон хөл алдан гэр бүлээ салгаад байхгүй л байх болов уу даа. Харин над шиг бохь зажилж, хүн шоолохоос өөр ид шидгүй нөхрийг бурхан дахин хүмүүжих боломж олгож байхад амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэгчээр муухай аашилж утсаа тасдаж хуучин төрхөндөө хэвээрээ үлдэж байдаг. Одоо яая гэхэв дээ. Уул нь Мөнгөнг анх харсанаасаа хойш байн байн хармаар, хажууд нь баймаар нууцгүй хэлэхэд хайртай найз охин нь болох юм сан гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд орж ирээд, сэгсрээд сэгсрээд тэр бодлоо авч хаячихаж чадаагүй л юм даа. Одоо яая гэхэв их санасан газар 9 шөнө хоосон хонолоо гэгч яг би дүрээрээ. Олон дахин гуйлгаж байж найзалбал хамгийн сайн нь гэсэн тэнэг бодлыг би хэдэн онд бичигдсэн ном уншиж байгаад толгойдоо хийчихээд сэгсрэхээ мартсан амьтан бэ. Таалагдаад байгаа хүнийгээ эмэгтэй нь болзоонд урих нь байдаг л жирийн үзэгдэл болоод удаж байгааг тар мартжээ. Одоо 2007 онд чинь эрэгтэй эмэгтэй хэн нь гэлээ таалагдсан хүндээ өөрийгөө ойлгуулах нь ичмээр биш харин ч өөртөө итгэх итгэлтэй гээд бахархах зүйл болчихоод байгаа биш гэж үү. Анх удаагаа л бараг

орон дээрээ сунаж унаад ямар нэг зүйл хийхгүй өөрийнхөө тухай эргэцүүлж бодсон минь энэ байлаа. Мөнгөнтэй дахин уулзахгүй гэж бодохоор өөрийн эрхгүй гуниг төрж байгааг би мэдэрч байлаа, хаа нэгтэй тааралдах нь гарцаагүй л дээ тэгэхдээ түүнийг гэж зорин ирж уулзахгүй болсон нь ямар харамсалтай хэрэг вэ. Түүний дулаахан харц, бас хөөрхөн харагдаж байна гэж чин сэтгэлээсээ хэлж байсныг нь санахад түрүүхэн хамт байхад мэдрэгдэж байсан тэр мэдрэмж дахин намайг эзэмдэх мэт санагдаж ахиад л хацар маань халуу оргиж эхлэв, улайчихлаа байна. Хөөрхөн гэнэ шүү хг. . . Гэхдээ л муухай байна, одоо өөрийн дураар шийддэг сэн бол бушуухан утас цохиод Мөнгөнд би тоглосон юм гэх сэн. Даанч хүний уурыг улам бүүр хүргэж орхино доо. Ёстой өөрийгөө зүхмээр л байна, ингэнээ ингэнэ даанч

өрөөл бусдыг их шоолоод байдаг байсан юм. Гэхдээ би хорон санаагаар шоолсон биш дээ . . . Утасны тасрах дуутай зэрэгцэн Мөнгөн гайхах эсвэл уурлах эсэхээ шийдэн хэсэгхэн зогсов. Түрүүхэн л хоёулаа эвтэй найртай сайхан салсан биздээ. Одоо өөрөө эхлээд гуй гуй гэж шалчихаад утсаа чулууддаг нь юу вэ, даажигнаад байгаа юм уу хаашаа юм гэж гэж бодохтой зэрэг уур цухал нь хөдлөөд явчихлаа. Гараа явуулан нэг тамхи татахаар сарвайснаа гэнэт нэг юм санаанд нь харван бууж, тамхи татах дур ч үгүй болон найзуудруугаа хурдлан очихоор шийдлээ. Түүний бодсон бодол өөрт нь ч бас тун ихээр таалагдсан ажээ. . . Маргааш өглөө нь сэрэнгүүтээ Зуунай дээр өөрөө очиж заавал сайндахаар шийдлээ. Мэдээж ууртай л байна биз, гэхдээ миний сайн найз шүү дээ. Намайг ч бас буруугаа ойлгоод харуусч байгааг мэдээд намайг тайвшруулж ярилцаасай гэж ихэд хүсч байлаа. Яг өөр шиг нь зайрмаг атгаад л очино доо гэж болохоор өөрийн эрхгүй сайндчихсан байгаа мэт баярлах сэтгэл төрөөд байлаа. Би ер нь хүнтэй удаан муудаж даанч чаддаггүй юм, дотор базлах мэт бачуурсаар байгаад бушуухан сайндаж санаа амарна. Хааяа ээжийтэй маргах тохиолдолд гарвал гомдоод өрөө рүүгээ гүйдэг хэдий ч 2 цаг тэсэв үү үгүй юу ээжийнхээ байгаа газраар урдуур хойгуур нь орооцолдоод эхэлнэ дээ. Хоол ундаа зөөж байгаа газарт нь шахалдаж эхэлнэ, эсхүл тэр хавиар юу ч юм зүйлийг тасралтгүй эрж хайна гээд л. Ээж ч миний занг андахгүй нүдний булангаар харж инээдээ барьж

ядан сууж, тэгсэн мөртлөө юу ч дуугалгүй намайг хэсэг зовоодог юм. Тэгээд л нүүр минь янз янз хувираад ирэхлээр тас тас инээд алдаад за нааш ир миний охин гээд дуудаж ирээд л толгой илнэ. Ингээд л би хацар дээрээ нэг үнсүүлж аваад сайндаа. Миний ээж хэдийгээр тийм залуухан биш ч гэлээ яг залуухан ээж шиг жавхаатай хамгийн сайн ээж л дээ. Ээждээ гэхдээ хэлэхгүй яах юм шараа. Дараа намайг нүдээрээ шоолоод унана даа. За за эртхэн босоод гэрээ нэг хүн шиг цэвэрлэчихээд Зуунай дээрээ очьё доо. 11 цагийн алдад гэнэтхэн дуугарсан утасны хонх хамаг дургүйг минь хүргэж орхилоо. Шалаа зад угаасан шигээ нэг дуу аялах санаатай ая нь яг хоолой дээр гацаж орхиод байж байж арай чүү дутуу хагас ая санаанд орж ирэх яг тэр үед утас дуугарч байгаа юм даа. Цаанаа нэг хорон утас шүү. Хэн ч ярьсан байхгүй, үгүй ярихгүй гэнэ дээ чамайг. Миний дүү танайд том хүн байгаа юу гэсэн эрэгтэй хүний баргил хоолой сонсоод гайхаж орхилоо. Үгүй ер, би өөрөө том хүн байна гээд хэлээд тавьчихлаа. . . Утсаа тасрахад нь эргээд л шалаа зүлгэж гарлаа. Хөдөөний хамаатны ах нь байна гэрт нь 16,40 гээд очно хүн байх уу, чи байж байх уу гээд байцаагаад сүйд. Юун ч сүртэй ярьдаг ах вэ энэ хамаатны ах чинь. За хөөрхий хамаатны ах морилсоны дараа л Зуунай дээрээ очих нь дээ. Нээрээ хамаатны хэн гэдэг ах юм бол доо, тэрийг нь мэдээгүй нь байна. За за тэр яахав, юутай ч лав гоё ааруултай ирнэ дээ. Ээжид утасдаж эрт ирээрэй, хөдөөнөөс хүн ирнэ гэсэн гээд байж байгаад

хэлчихэе. . . Хаалганы хонх дуугахад баярлан гүйж очлоо. Ээж бол уу эсвэл хамаатны ах ааруултайгаа ирж байгаан бол уу. Огт танихгүй хотын царай бүхий залуу зогсож байна. Танайд хөдөөнөөс хүн ирэх байсан үү гэв. Дуугай л толгой дохиж орхивол хамаатан ах чинь гадаа ирсэн гэнэ, хүнд юмтай оруулалцаад өгөөч гээд хэлчих гээд байна. Танай орцны үүдэнд нэг дээлтэй ах зогсож байна лээ гэчихээд хээв нэг шатаар буугаад өгөв. Бушуухан гэрийн шаахайгаа сугалаж хаяад пүүзээ өмсөн доошоо жирийж явтал гэнэт нэг сонин санаа 1 давхарын хэрд толгойд орж байна. Тэр залуу 4 давхар гарч хаалга тогшиж надад хэлэхдээ залхуураагүй юм бол хамаатны ахыг ачаанаас маань өргөлцөөд өгөөч гээд гуйхад зөвшөөрсөн л байх учиртай. Тэгээд ч том залуу чинь надаас хэд дахин илүү хүнд юм өргөж даана шүү дээ. Нэг л биш байна даа гээд сэжиг төрөөд явчихсан хэдий ч сонирхолдоо хөтлөгдөөд өөрийн эрхгүй орцны хаалгыг түлхэн толгойгоо цухуйлгаж харлаа. . . Орцны үүдэнд хэн байсан гээч. Мөнгөн . . . гартаа час улаан өнгийн гоёмсог сарнай цэцгийн баглаатай. Хажууд нь 2 найз нь бололтой залуус, нэг нь хаалга цохидог, нөгөө нэг нь гартаа бялуу барьчихсан орцны үүдээр толгойгоо цухуйлгасан намайг харан инээд алдан зогсож байх нь тэр. Бурхан минь тэр ирчихэж, тэр бүү хэл уурласан ч шинжгүй инээмсэглээд зогсож байлаа. Би нүдэндээ итгэхээс айсан боловч юутай ч орцноосоо сугаран гарч хаалгыг нь

хаагаад тэдний дэргэд зогсож орхив, үг дуугарах сэхэл ч байсангүй дэндүү гайхаад тэр биз. Энийг чамд зориулж авсан юм гээд Мөнгөн нөгөө гоё цэцгийн баглаагаа тэвэрт атгуулахад л хий юм хараагүй гэдэгтээ итгэлээ. Ашгүй дээ ёстой азны коля, би өөрийн эрхгүй Мөнгөний 2 найзад нь зориулж сайхан инээмсэглэх гэж арай ядан оролдов. Их баярлалаа гэхийн зуургүй цааш эргэж нэйзынхаа гараас бялууг нь аваад чи бичгийг уншихгүй юу хэмээлээ. Дээгүүрээ гялгар цаасан бүрээс бүхий хайрцагтай бялууны бичгийг гадна талаас нь үсэглэн байж уншвал. Бурхан минь намайг галзууртал баярлуулах гэсэн бололтой дог. Тэнд төрсөн өдөр эсвэл аз жаргал гэдэг үгсийн аль нь ч биш, “Миний найз охин болооч” гэсэн бичиг дурайтал харагдаж байлаа. Би гуйж байна чи зөвшөөрөх үү хэмээн Мөнгөнг асуухад миний баярласан гэж юухэв. Ёстой хүн болж төрөөд магнай хагартлаа баярлаж байсан баярт өдрийн нэг нь энэ өдөр мөнөөс мөн байлаа. Зөвшөөрөлгүй яахав хэмээн чангахан хэлэхэд минь хацар маань дахин өөрийн эрхгүй улайж байгаагаа мэдэрч байсан ч энэ надад огтхон ч хамаагүй ээ. Хамгийн гол нь Мөнгөн уурлаагүй буцаад ирсэн шүү дээ. Мөнгөн намайг 2 найздаа танилцууллаа. За миний албан ёсны ганцхан найз охинтой танилц. Ихэд ичиж байсан ч гэлээ би танилцаад л гар барьж орхилоо. Нэгэнд нь энэ болж байгаа бүхэн ихэд

зугаатай санагдан инээдээ барьж ядан байгаа нь иль хэдий ч Мөнгөнг түүнрүү харах мөчид томоотой дүр үзүүлэн зогсох нь харин ч надад хөгжилтэй санагдлаа. Харин нөгөөх нь намайг ихэд сонирхсон харцаар ажиглан харна. Тэр 2 найз нь танилцсан даруй ажилтай явлаа гээд дараа уулзая хэмээн бид 2ыг орхин одов. Сэтгэлдээ хичнээн баяртай байгааг Мөнгөн огтхон ч гадарласан янзгүй зогсож байлаа. Тэгээд өөрийн ирсэн тухайгаа ярьлаа. Өчигдөр утсаа таслахад минь уурласан боловч гэнэт албан ёсоор гуй гэж хэлсэнийг минь санасан гэнэ. Тэгээд тэр дороо уур нь гэрч нээрээ албан ёсоор гуйгаагүй болоод л үгүй гэж байна гээд тэр дороо уур нь гарч найзууд дээрээ очин зөвлөлджээ. Ердөө 2 найз нь л түүнйи төлөвлөгөөнд туслахаар тохирч, тэд өчигдөр орой тийм бичигтэй бялуу захилаад өдөр 15 цаг гээд авахаар тохирсон юм байж. Ингээд нэг найз нь өглөө намайг гэрээсээ гарахаас өмнө хамаатны ах болж ярьсан нь тэр байжээ. Энэ бүхнийгээ ярьж дуусаад Мөнгөн за би ёстой жинхнээсээ албан ёсоор найзалж чадав уу хэмээн нүдрүү минь ширтэн хэллээ. Түүний анх үл

анзаарагдсан дөлгөөхөн нүдний харцыг өглөөхөн би хичнээн их үгүйлсэн билээ. Тиймээ би маш их баяртай байна, ёстой албан ёсны гуйлт байна хэмээн намайг өгүүлэхэд Мөнгөн хацарыг минь гараараа зөөлхөн илбэлээ, мэдэж байнаа хацар дээр чинь биччихсэн байна. Чи завтай бол хоёулаа нэг тийшээ хамт явах уу хэмээхэд минь Мөнгөн дуртай нь аргагүй толгой дохин зөвшөөрч, хаашаа явахын хэмээн асуулаа. Зуунай дээр очьё.

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…