Нүүр Сонин хачин О.Амгаланбаатар: Бусдад гар сунгадаг хүмүүст буян биш юм аа гэхэд инээмсэглэл ирдэг

О.Амгаланбаатар: Бусдад гар сунгадаг хүмүүст буян биш юм аа гэхэд инээмсэглэл ирдэг

2 секунд уншина
0
0
120

Жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар бусдад туслах болон сайн үйлсийн талаар сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тэрбээр “Бусдад гар сунгадаг хүмүүст буян биш юм аа гэхэд инээмсэглэл ирдэг гээд…Оюутан байхдаа 10-р хорооллын автобусны буудал дээр архи үнэртүүлчихсэн ахтай таарсан чинь “Ах нь Эрдэнэт, Булганаас ирсэн юм аа. Энд айлаа олдоггүй.Ахдаа 2000 төгрөг байвал өгөөч гэлээ. Нэг нутаг усыг ч хэлэх үү ядарч яваа юм байлгүй гээд байсан 1500-гаа өгч орхилоо. Тэгсэн хоёр хоногийн дараа хогийн муу бачка чинь Ховдоос ирсэн хүн болчихсон өөр нэг гарыг тархидаж байна шүү. Бүрэнхийд ногоон дээлтэй нөхөр над руу чиглээд ирлээ. Нүүрэн дээр тулж ирчихээд гэнэт таньсан уу цаашаа гүйх нь холгүй алга болсон. Энэ бол миний Улаанбаатарт ирээд бусдад буцалтгүйгээр тусалсан анхны сайн үйлс минь байсан юм. За тэгээд түүнээс хойш ч юу эстэй таарч дөжрөх шахсныг бүү мэддээ.

Саяны ганц жишээнээс болсон ч юм биш ‘Хүүхэд хөгшдийг л баярлуул’ гэдэг үг их бодитой юм билээлдээ.Тэд л ганц цайны сүү, зайрмаганд чин сэтгэлээсээ баярлах хүмүүс байх. Учир нь эдгээр хүмүүс бол шулуухан хэлэхэд хүссэн зүйлээ авъя гэхэд хөдөлмөрлөх боломжгүй насныхан. Хөдөлмөрийн чадвартай, нас залуу хэдий ч ядруу хүмүүс их бий. Төр засгийн харалган бодлого, чадвар мэргэжлээс авахуулаад олон шалтгаан байгаа боловч бусдаас хоногийн хоолны туслалцаа гуйх хэмжээнд байгаа хөдөлмөрийн насныхан бол ихэнх нь арчаагүйгийнх дээ. Үгүй ядаж л тус авах очерь хүүхэд хөгшдийн ард байж таарна. Соэшл ертөнцөд сайн үйлс хийснээ сурталчлан түгээхийг хараад юу хожих гэсэн юм болдоо чааваас гэж боддог байлаа. Би ч хааяа нэг тавгүй юм уу, сэтгэл санаа сайхан үедээ сэмээрхэн энд тэнд очоод өөрөөсөө илүүчлэх гэж хичээдэг л юм. Манайхан дунд сайн үйлс гэхээр асрамжийн газар, хогийн цэг дээрх хүмүүст хоол унд хувцас хунар тараах гэсэн түгээмэл ойлголт байдаг. Би ч тэдний адилаар хогийн цэг дээр очиж хоол өгөх гэсэн биш элдэвээрээ дуудуулж ч үзсэн. Тэд хогоо ухаж тушаагаад надаасаа илүү мөнгө олчихдог байрын улсууд байна билээ. Гэвч тэнд нэг тийм ноорхой хувцаснаас гадна цоорхой хүн чанар тогтчихоо юудаа гэж хардахад хүргэсэн. Өөрөөсөө илүүчилж байгаа өдрийн хоолыг минь юман чинээ тоож байгаа ч шинж алга.

Асрамжийн газар бас хэд хэдэн удаа очсон. Орох зөвшөөрлөөс авахуулаад очерь дараалал гэж жигтэйхэн их. Гадаад дотоодын олон хүмүүс гарч орох нь тасрахгүй тэр цуваанд хямд ч гэлээ сэтгэл гаргасан миний бэлгээс илүү нь хэд хэд байхыг хараад би дахиж очоогүй. Надтай надгүй эд-ээр дутахгүй өсөж байгаа юм билээ.Гадаад дотоодын болон төрийн дэмжлэг ийм байгаа нь сайшаалтай хэрэг. Дараа хүнд хүргэх үгтэй болчихоод хүүхдүүдэд нь яриа хийхээр очвол л зүгээр юм гэж бодсон.

Харин түүнээс хойш дүүг сургууль дээр нь хүлээж байхад миний барьж байсан зайрмаг руу нүд нь орчих гээд байсан хүүхдэд өнөөхөө өгчихөөд өглөг тус гэдгийн учрыг жинхэнэ утгаар нь ойлгосон.Нүд нь гэрэлтэж ирээд чин сэтгэлээсээ баярлах тэр хүү одоо хэр нь харагдаад байдаг юм. Тэрнээс хойш би гэр хорооллын захын сургууль, айлуудын хажуугаар явж, хөгшин хүнд цайны сүү, хүүхдэд чихэр нэлээд дөхүүлсэн. За больё хаха. Нэг харсан чинь нэлээд энэ тэр гэчихсэн залж байна хөөе. За даа нэг дөрөв л явсан байх. Үнэхээр л тэндээс чин сэтгэлийн талархал, өнөөдөр чамд илүү байгаа өчүүхэн зүйлийн хэрэгтэй газрыг, хэрэгтэй эзнийг нь яг олж чадна.

Нэг их сайхан хүн баярлуулчихаад инээсэн, итгэж ядсан, тэгээд итгэл төрж, урам орсон мөчүүдээс нь авсан мэдрэмжээрээ хэсэгтээ тэжээгдэж амьдрах сайхан шүүдээ. Тэгэхийг хүсвэл илүүчилж буй зүйлийн үнэ цэнийг ойлгохгүй эсвэл орой харих мөнгөгүй болчихлоо гэж худлаа ярин олсон мөнгөөрөө архи уудаг хүмүүсийг биш үр хүүхдүүд, ээж аавынхаа гарыг харсан өтгөс буурлууд, балчир үрсийг л баярлуулж байгаарай. Харин ард иргэдээсээ хулгайлж авсан мөнгөөрөө амыг нь таглаж саналыг нь авах гэдэг улстөрчид шиг учиргүй зургийг нь олон нийтэд бүү цацаарай. Гэхдээ би соэшл ертөнцөд сайн үйлсээ түгээхийг ерөнхийд нь зөв гэж бодох болсон. Ядаж нэг хүн санаа аван дэмжих нөхдөө дагуулаад дээрх үйлдлийг хийгээ ч билүү. Сургууль, цэцэрлэг барьж өгч чадахгүйгээс хойш өөрөөрөө илүүчилж чадах хэдэн төгрөгөө буянд өгнө гээд ганданд буюу ламын халаасанд хийлгүй буцаад дороо хариу инээмсэглэлээр ирэх хүүхэд хөгшид л зориулаарай хэмээн бичжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *