Нүүр Зөвлөгөө Эмэгтэйчүүдийн цээрлэх ёстой 12 зүйл

Эмэгтэйчүүдийн цээрлэх ёстой 12 зүйл

0 секунд уншина
0
0
2,063

Эмэгтэй хүн маш эмзэг энергитэй учир ямарваа нэгэн цээрлэх ёсонг зайлшгүй дагаж, сүсэглэж байх хэрэгтэй. Үүнд:

1.Эмэгтэй хүн азарга унахыг цээрлэнэ. Хэрэв зайлбаргүй унах болбол мундаанаас нь адис авбал цээр арилна

2.Эмэгтэй хүн эр нөхөр, гэрийн эзнийг нэрээр нь дуудах, нэрлэхийг цээрлэнэ. Гэрийн эзэн, хүүхдийн эцэг гэх мэтээр нэрлэнэ. Хүндлэхийн учир тийнхүү авгайлдаг бөлгөө.

3.Эмэгтэй хүн үнсэн дээр морь харахыг цээрлэнэ. Хэрэв тийн үйлдвээс хөх биетэй буюу хөх бөгстэй хүүхэд гарна гэнэ.

4.Эмэгтэй хүн үс гэзгээ сул задгай тавьж гэрт, гадаа явахыг цээрлэнэ. Бэлбэсэрлийн тэмдэг, ёр хэмээн үздэгийн учир заавал сүлжиж боож явна.

5.Эмэгтэй хүн нуруугаа үүрэхийг цээрлэнэ. Бүсгүй хүний намбад үл нийцэх учир нуруугаа үүрвээс цадиггүй, жудаггүй гэнэ.

6.Эмэгтэй хүн худагны аман дэзр албалзаж (алцайж) эогсохыг цээрлэнэ. Худаг ус бузартана гэх буюу лус хилэгнэхээс сэрэмжилж буй заншил болой.

7.Эмэгтэй хүн сан тавихыг цээрлэнэ. Долоон хүү төрүүлсэн бол цээргүй болно.

8.Эмэгтэй хүн өмд, оймс, гутлаа эр нөхөр, эцэг өвгийн хувцас өмсгөл дээр тавих, бурхан шүтээн ариун нандин газар ойр байлгахыг хийморь лундааг доройтуулна хэмээн цээрлэнэ.

9.Эмэгтэй хүн сарын бохироо ил задгай хаяхыг бузар булай хэмээх тул хатуу цээрлэнэ.

10.Эмэгтэй хүн сэтэртэй буюу онгон мал унахыг цээрлэнэ. Буян заяанд муу, сэтэр онгоныг сэвтээнэ, хүндэднэ гэхийн учир болой.

11.Эмэгтэй хүн олны дунд аальгүйтэх, эрээ жороогүй аашлахыг цээрлэнэ. Садар шалиг, эрээ цээргүй эм хүн түмний шившиг, олны жигшил болдог тул дөлгөөн намуун аашийг эрхэмлэнэ.

12.Эмэгтэй хүн мал нядлах, төхөөрөхийг цээрлэнэ. Ер хатуу, хэцүү үйлд эм хүнийг оролцуулах нь ёс бус, хэрэг бегөөд эх хүнийг хайрлахгүй нүгэлд түлхвээс амраг садан, үр хүүхдэд нь гай болно, илүү их нүгэл хураана гэнэ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *