Нүүр Өгүүллэг “ХЭНЭГГҮЙ ДУРЛАЛ” өгүүллэг “3-р хэсэг”

“ХЭНЭГГҮЙ ДУРЛАЛ” өгүүллэг “3-р хэсэг”

2 секунд уншина
0
0
605

Мөнгөн түүнийг гэрийнх нь холгүй орших хэсэгхэн ургасан модны доор хүрээд ир, хүлээж байя гээд утсаа тасаллаа. Тээр хараач хувцасаа өмсчихсөн нь болсон байгаа биздээ, ямар гоё романтик болзоо вэ гэж

Зуунай баярлан өгүүлэв. Юуны чинь романтик болзоо. Энэ хар халуунд чинь тэр хэсэн модноос өөр сүүдэр доор нь зогсчихмоор шонгийн мод ч манай байрны эргэн тойрон байхгүй. Нүүрээ

харлуулчихна гэж айгаад л модны сүүдэр дор хоргодож зогсоо нь тэр байлгүй дээ. Зуунай тэр 2 үнэхээр аливаа юмыг хоёр өөрөөр сэтгэж муудалцдаг хэдий ч сайн найзууд байсаар л байгаа. Зуунай юмыг

дэндүү сайхнаар бодно, гэхдээ намайг яанаа тэр мод хүртэл алхаад очихоор холоос хөл маань муухай харагдана гээд хэлчүүл тэр доор нь үнэмшээд яанаа гээд санаа зовоод л тэр модруу хаанаас нь очуул

холоос харагдахгүй гараад ирж болох бол гээд сандраад суучина. Ийм л хүндээ манай Зуунай, тиймд нь ч би их хайртай байдаг юм. Харин одоо уулзах Мөнгөнд иймэрхүү хайртай болох болуу гээд дэмий юм

толгойд бодогдтол гэнэт ичээд 2 хацар улайчлаа. 10 минутын дараа гэхэд Зуунай бид 2 аль хэдийнэ орцныхоо 1 давхарт байж байлаа. Хамт байсан гэж баригдуулахгүйн тулд би түрүүлээд Мөнгөнрүү явж харин Зуунай холоос сэм сэм харж байгаад бид хоёрыг явангуут гарч гэртээ харихаар тохироод би нөгөө хүүхдийн тоглоомыг талбайн дэргэдэх хэсэгхэн мододруу очлоо. Очсон чинь том хүн гэмээр хээн ч алга. Байрны 2 жаахан охин сүүдэрт нь хоргодож нэг нь ногоо зулгааж нөгөөх нь таган дээр овоолно, бодвол хоол хийж байгаа болтой. Нэгийг зулгааж миний дөө энд нэг эрэгтэй ах ирснүү гэж асууж орхив. Мээдгүй нэг хөөрхөн амьтан ингэж хэлчээд гарынхаа араар хамраа арчаад таглаан дээр дээрх ногоогоо жижиг жижиг зулгааж гарав. За хөөрхий ирээгүйн байна. Хүүш ашгүй би түрүүлээд ирчиж үсээ нэг сайхан самнаад орхий. Гялс цүнхээ ухаад самаа гарган ирж үсээ хэд сайн самнаж сайхан сэгсрээд цүнхэлж орхив. Хажуугаар гунхах гэж хичээгээд ганхаж яваа 2 үеийн охин хялалзан харсанаа нэг юм шивнэн инээд алдан цаашаа явах нь цаанаа л зэвүүн. Бодвол гудамжинд сам гаргаад үсээ самналаа гэж муулж байгаа биз. Ер нь ямар хулгай хийсэн биш яахаараа энэ 2-ын инээх шалтгаан болдог

билээ гээд бодонгуут үууд өөрийн эрхгүй дургүй хүрч, газраас жижиг чулуу шүүрч аваад хойноос нь нүүлгэж орхив. Юундаа инээгээд байгаан. Нөгөө хоёр эргэн хараад таг гайхширч орхилоо, юундаа хүн муулаад байгаа юм. Гудамжинд үсээ самнасан хүн үзээгүй мүү. Нөгөө хоёр нь ам амандаа элдэв юм уурлан үглэсээр бушуухан гэгч нь холдон явлаа. Хойноос нь харж байтал айсан болтой хол очитлоо хошуу амаа нийлүүлээгүйд нь баахан баярлаж инээж байтал гэнэт болзоогоо саналаа. Үүшээ томоотой байяа, нээрээ болзоонд зогсож байгаан байнашдээ. Гэнэт сэтгэл сэрхийн Мөнгөн арай тоглосын биш байгаа гэж яагаад ч юм толгойд гэнэт орж ирэв. Ангийнх нь зарим охид хүлээсэн хүн нь болзоондоо ирээгүй тухай шивэгнэн нэгэндээ ярьж уравгар царайтай суухыг нь үзсийн байна, тэр үед нь нууцаар сонсоход тун ч хөгжилтэй санагдсан төдийгүй, хойноос нь балаар хатгаад эргээд харахад нь дахиад болзоод үз гэж зөвлөөд эмэгтэй хүний шинжгүй, сэтгэлгүйгээрээ дуудуулсан ч инээд нь хүрсээр бүтэн

цагийн хичээл өнгөрч билээ. Харин одоо өөрийг нь Мөнгөн хаа нэгтээгээс найзуудтайгаа хараад л пар пар гээд инээд алдан дооглож байвал яанаа. Зуунай тэр 2 яагаад түүнийг ирэхгүй байж магад гэж бодож үзсэнгүй вэ, үгүй ер намайг болзоонд ирж зогсоод уйлаад буцаад явна гэж бодож байгаа бол харин ч их эндүүрчээ. . . Харин Мөнгөн түүнийг тийм хурдан гараад ирнэ гэж огт бодсон ч гүй. Эмэгтэйчүүд хэзээнээс удаан хэлсээр байтал гарах гэж дор хаяж нэг цаг болдог нь эмэгтэйчүүдийн нийтлэг зуршил юм даа хэмээн бодсоор очиж явтал өнөөх чинь аль хэдийн очсон зогсож харагдав. Үгүй ер утасдсан даруй гарч ирж байна шүү. . . Мөнгөн жаахан хармаар санагдаад хэсэг зогслоо, болзоондоо түрүүлээд л ирдэг юм санж, хөөрхөн болсон байна шүү, эртээд гудамжинд таарсанаасаа хувь илүү хөөрхөн байна. . . Мөнгөн хүлээсэн маань ч талаар өнгөрсөнгүй шүү хэмээгээд элгээ хөштөл инээж авлаа. . . Ойрд ийм юмтай таарсан нь юу л бол. . . Хүн харахад аятайхан нь аргагүй охин цэмцийж зогссоноо, хажуугийн бяцхан хүүхдийг угзарч босгоод тэр дариудаа ийм цүнхэнд багтах уу гэлтэй томоо сам гаргаж ирж хаа хамаагүй үсээ самнаж орхиод, тэгсэнээ газар ухан чулуу шүүрч аваад хажуугаар өнгөрөх охидруу шидлэх ажээ. . . Огт авцалдахгүй ийм үйлдлийг зөвхөн энэ

охин л хийж таарна даа. Мөнгөн инээд нь хүрсэн чигтээ очихоор зүглэтэл нөгөөх нь гэнэт хурдлан модны тэндээс ойрхон зайд орших байшингийн буланг чиглэн явах нь тэр. Намайг ирсэнгүй гээд уурлаад яваад өгөх вий хэмээн сандарсан Мөнгөн бушуухан хойноос нь гүйцэн очлоо. – Сайн уу, жаахан хүлээлгэчихвүү дээ, намайг ирэхгүй нь гээд яваад өгч байгаа юм биздээ. – Өө сайн уу. Юу гэж яваад өгөх юм. Би халууцаад түц орж маружин аваад буцаад ирэх гэж байсын. – Тийм үү гээд Мөнгөн өөрийн эрхгүй инээд алдлаа. Үгүй ер энийг нээрээ яаая даа. – Яасан – Зүгээр манай нэг найз сая нэг онигоо ярьж өгсөн нь инээд хүргэчихлээ. Мөнгөнд түрүүхэн газраас чулуу шүүрч авч шидсэн нь санаанд орлоо. Аягүй бол чулуу аваад яасан бэ гээд шидэж чадах нөхөр шүү энэ. – Тэгүүл тэр онигоогоо яриад өг – За ярьж өгнө дөө. Одоо хоёулаа хоол идье. Өглөөний цайгаа ууснаас хойш юм идэж амьжсангүй. Нээрээ чи үнэхээр сайхан харагдаж байна шүү гээд

Мөнгөн такси барихаар замын хажууд очлоо. Хг гээд би өөрийн эрхгүй доошоо харан зогслоо. 2 хацар маань чим чим хэмээн улайж эхлэж байгаагаа мэдсэн хэдий ч зогсоож даанч чадсангүй. Нарнаас болоод халууцаад улайж байна хэмээн бодоосой гэж дотроо бодон зогсохдоо Мөнгөнг харж байгааг нь ч ажигласангүй. Харин ашгүй нэг такси хажууд ирэн тормоз гишгэснээр ашгүй ичмээр байдлаас жаахан гарлаа. Гэхдээ ичмээр ч гэхэд хаашаа юм бэ дээ. Энэ олон жилийн турш хэн ч намайг эмэгтэй хүн гэж онцолж харж, сайхан байна гэж магтаал хэлж байсангүй дээ. . . Өөрийгөө сайхан харагдуулая ч гэж бодож байсангүй, харин одоо яасан сайхан юм бэ . . . Дахиад л хацар улайх гэж байгаагаа мэдээд бушуухан заншсан ёсоороо толгойгоо хэд хэд сэгсрээд авлаа. Мөнгөн дахиад л инээд алдав, чамтай байхад ч үнэхээр хөгжилтэй юмаа, гэхдээ ишиг шиг битгий сэгсчээд бай, гоё үс чинь муухай болчино . . . Тун удалгүй тэднийг хүргэсэн такси буцан замын урсгалд нийлэв. – Хөөх ийшээгээ орох юм уу энэ лав их гоё хоолтой байхаа – Чи ийшээ орж үзээгүй юу, сайхан хоолтой ресторан шүү гээд Мөнгөн хаалга нээтэл нэгэнтээ нудруулж орхив. Гайхширан яасан хэмээн асуулаа. Ээ чи түрүүлээд ор, би шилэн хаалга энэ тэр мөргөчөөд байдын. Хэрвээ дахиад мөргөчүүл хоолоо ч идэж чадахгүйшдээ санаа зовоод. . . Нэг удаа их дэлгүүрт ороод л гоо сайхны тасагт орох гэж явтал яг өөдөөс шилэн хаалга харагдаж байна. Тэгээд аль нь онгорхой хаалга аль шилэн хаалт юм бүү мэд жигтэйхэн

өнгөлж орхиж. Асуух ч хүн байсангүй гай болж орж гарч байгаа ч хүн алга байхаар нь шууд яваад орсон түн түс гээд л явчлаа. Би аваачаад шилэн хаалтыг нь нам мөргөж орхиж өвдсөн гэж жигтэйхэн бас худалдагч охидынх нь инээж байгаа ч гэж жигтэйхэн. Ингээд л би амьдралдаа анх удаа шоолуулсан мөртлөө хэрэлдэж чадахгүй ичээд гараад ирсийм даа гэж хойно нь үглэн шатаар алхах түүнийг Мөнгөн өөрийн эрхгүй дотроо өхөөрдөн инээмсэглэв. Үгүй ер нээрээ яасан цагаахан сэтгэлтэй хүүхэд шиг гэнэхэн охин бэ. Түүний таньдаг хэн нэг охин шилэн хаалга мөргөсөн бол яаж бусдаас нууж хааж сүйд болох бол доо, энэ үнэхээр бусдаас эрс өөр юмаа. . . Хажууд нь байхад би хувьдаа инээд хөөр дүүрэн байх юм байна, үнэхээр өөр ертөнц юм даа хэмээн Мөнгөн бодож амжлаа. . . Тэр 2 цувран алхсаар 2 давхарт гарч нар ээсэн тохилог ресторанд орж ирлээ. – Чи аль ширээнд суумаар байна. – Хамгийн цаад талын булангийн ширээнд суумаар

байна, яг тэр гоё саарал зургийн хажууд – Ямар сонин юм бэ, яг миний суух дуртай ширээг заалаа шүү дээ. Чи урд нь ийшээ орж ирж байгаагүй гээ биздээ. Тэр хар саарал зураг надад ч бас таалагддаг юм гаад Мөнгөн түүний суух сандлыг нь дөхүүлэн өглөө. Удалгүй зөөгч нь цэс авчран бөхөлзөн тонголзсоор Мөнгөн бид хоёрыг түр орхилоо. Цэсийг нь харвал хөөх ёстой аймаар үнэтэй юм байна. Би хувьдаа ийм үнэтэй газар хоол идэж чадахгүй шдээ. Мөнгөнг харвал ер тэр үнийг нь тоосон шинжгүй цэс эргүүлж харагдана. За байз яасан ч үнэтэй газар орчихов доо, энэ чинь том том ажил төрөл хийдэг хүмүүсийн л орох газар байна, над шиг дөнгөж 2-р курст орох оюутны байх газар биш байна өө. Миний сэтгэл бүүр зовж орхилоо, би чинь арай ядан 10000 төгрөгтэй болзоонд гарч ирсэн шүү дээ, тэгтэл нэг хоол хамгийн бага үнэтэй нь 10 гаруй мянган төгрөг байна. Ерөөсөө аяга шөл авч ууяа, хэрвээ мөнгө хүрвэл жимстэй цай тэгээл болоо гээд би шийдэж орхилоо. Уул нь хоол иднэ гээд өдрөөс хойш юм идээгүй жаахан өлсөх янз орчихсон л байсан юм. Мөнгөнд мэдэгдэхгүйг хичээн нүдийг нь хариулж байгаад цэснээс нүд өргөх янзгүйд нь олзуурхан бушуухан түрийвчээ гаргаад ширээн доогуур оруулах шахан тоолж гарлаа. 5000 6000 6500 10 000, 10980 за тэгээд хэд байна гэх Мөнгөний дуугаар

золтой л ширээн дээрх лааны гоёмсог тавиурыг унагаж орхисонгүй. Ичсэн гэж юүхэв. Чи хэдий завандаа ширээ тойроод хүрээд ирэв хэмээн аргагүй асуугаад бушуухан тоолж орхисон түрийвчээ сандчин далд хийлээ. Мөнгөн ард нь зогсохоо больж түрүүнийх шиг өөдөөс нь бус хажууд нь сандал татан авч суулаа. – Яагаад нуугдаад мөнгөө тоолоод байгаа юм бэ, түрүүн газраас мөнгө олоо юу – Үгүй харин аягүй үнэтэй газар байна, би шөл авнаа – Мөнгөний инээд дахиад л хүрч орхив. Энэ нөхөр өөрөө мөнгө төлнө гэж бодоод түрээвчээ ухаж суугаа нь энэ байх нь л дээ. Чи хүссэн бүхнээ авч болноо, өнөөдөр хоёулаа болзож байгаа юм чинь бүх төлбөрийг нь би төлөх болохоор санаа амар байж болно гээд Мөнгөн зөөгчийг нь дуудлаа Зөөгч тэр дор нь хүрч ирсэн хэдий ч би Мөнгөний баруун чихнээс зулгааж ирээд сэтгэл зовоогоод байсан асуултаа шивнэж орхив. Найзлаагүй байж өөр хүнээр мөнгөө төлүүлж болдог юмуу гээд хэлтэл ашгүй толгой дохиж байна. Сайн л биз, ёстой азны коля сайхан маружин иднээ. . . Зөөгч явсаны дараа Мөнгөн 20-30 минутын дараа хоол ирэх байх шүү өлсөөгүй биздээ хэмээн асуулаа. Өлсөж байна маружингаа түрүүлээд идчий хэмээгээд эргэн тойрноо одоо л нэг тухтай харлаа. Яасан гоё газар вэ, энэ лаануудыг хараач, ханын зурагнууд, хөшиг, гэрэл гээд л ёстой сайхан сэтгэл хангалуун суухаар газар байна даа хэмээн би баярласандаа үглэсээр суулаа. Бүүр сандлынх нь түшлэг хүртэл гоёмсог юм хэмээн Мөнгөнд хэлж суухад ашгүй маружин ирсэнээр миний ам жаал хамхигдав болтой. Мөнгөн сэтгэл хангалуун байлаа.

Чиний энэ зан надад үнэхээр таалагдаж байна, энэнээс сайхан газар орчихоод л үйлчилгээ удаан байна, агааржуулагч муутай өнгөний зохицол алга гээд ярвайгаад суудаг охид их бий шүү дээ. Би ч бас аливаа зүйлээс сайхныг нь түрүүлж харах гэж хичээдэг юм, харин чамд хичээсэн хичээгээгүй аливаа юмны сайхан нь түрүүлж харагддаг юмаа даа хэмээн өгүүлэв. Гэхдээ л Мөнгөнд түрүүний нуугдаж ирээд л мөнгөө тоолж суусан нь санагдаад болдоггүй, чи нээрээ намайг өдөртөө л хэд гайхшруулж орхих юмаа. Ер нь урд нь хүнтэй найзалж, болзож байсан уу гэж асуулаа. Үгүйшдээ, ер болзож байгаагүй, гэхдээ яагаад болзож байгаагүй вэ гэвэл би өөрөө ер болзох юм сан гэж бодож байгаагүй юм. Тэрнээс намайг тоогоогүй дээ биш за хэмээгээд өмнөх маружингаа халбагаа том том долоож эхлээд л амтархан идэж гарлаа. . . Тэр хоёр хооллож дуусаад гадагшаа гарахад нарны илч хэдийнэ буурч, өдрийнх шиг шатам аагим халуун нь үгүй болж ёстой л зугаалж баймаар орой тэр 2ыг угтлаа. Мөнгөн гадуур жаахан зугаалж байгаад хүргээд өгье гэхээр нь би дуртай нь аргагүй толгой дохин

зөвшөөрлөө. Гэнэт гар утас дуугарч хартал Зуунай залгаж байна. Таслаад хаялаа, яг болзож байхад чинь залгаад тэвчээргүй гэдэг нь тэртээ тэргүй би харингуутаа л хамгийн түрүүн залганашдээ. Тэсэлгүй Зуунай залгаж байна гээд хэлж орхив. Аан гээд Мөнгөн чи өнөөдрийнхөө болзооны тухай ярихуу хэмээн асуулаа. Мм заримыг нь ярьна заримыг нь ярихгүй ээ. Яагаад охид чинь хоорондоо л нууцаа ярилцдаг биздээ гэж байна. Уучлаарай би хувьдаа л нууцтай байдаг хүн, би хэрэгтэй юмаа л хүнд ярьна хэт хувийн зүйлээ бусдад дэлгэдэггүй хүн гэж хэлчээд Мөнгөнг гомдчихсон болуу гээд хартал тоосон шинжгүй байхаар нь санаа амарч орхилоо. Тэгвэл сайн л байна, харин би чамаас чиний тухай жаахан асууж болох уу гэж байна. Ёстой тэг тэг, гэхдээ нээх урт урт биш блиц асуултууд асууна шүү харин. (тэртээ тэргүй миний тухай асуух хүн Зуунайгаас өөр байхын биш) За яахав гэж Мөнгөн зөвшөөрөөд шалгааж эхэллээ. – Хамгийн дуртай өнгө чинь – Тэнгэрийн цэнхэр өнгө – Ашгүй дээ гээд би ч бас яг тэнгэр шиг цэнхэр өнгөнд их дуртай. Хэрвээ чиний нэг

хүслийн биелүүлэе гэвэл – Эрүүл ахуйн байцаагч болоод сургуулийн хажуугийн муухай гуанзанд шалгалт хийж зөндөө төлбөр бичнэ – Өө за за, дуртай зүйл чинь юу вэ – Эхний цагийн хичээл таслаад нам унтах – Тэгвэл дургүй зүйл чинь – Лагерт хоол идсэний дараа овоорсон аяга таваг угаах – Үгүй ер. За тэгвэл аягүй баярласан үедээ яадаг вэ – Азны коля гэдэг гэсэн чинь инээдээ барьж ядаж байсан Мөнгөн татаад уналаа. . Мөнгөн өч төчнөөн жилийн өмнө хүүхэд байхдаа л азны коля гэдэг байж билээ. Одоо хотод аль хэдийн мартагдсан энэ үгийн санаж хэлдэг сүүлчийн хүн нь ер нь энэ болтой. Тэд аль хэдийнэ манай гэрийн ойрхон ирчихсэн байлаа. Мөнгөн зөндөө инээхээр нь ядаж чимхээд авмаар санагдсан хэдий ч би тэвчиж орхилоо. Хэдийгээр намайг шоолоод инээгээд байгаам шиг боловч үнэндээ нэгд гэвэл тэгсэн ч гэсэн миний уур айхтар хүрэхгүй байна, хоёрт гэвэл их хөөрхөн инээгээд байгаам энэ Мөнгөн. Намайг дотроо ингэж бодсон хирнээ гаднаа ташаа тулан хөмсөг зангидан зогссоор байгааг харсан Мөнгөн инээхээ арай чүү май болих шиг боллоо. – Би чамайг шоолсондоо инээгээгүй юм шүү – Ерөө ер. Тэгээд яасандаа инээгээд байгаа юм – Өхөөрдсөндөө инээж байхгүй юу – … Дахиад л хацар чим чим. Намайг харин ч нэг ичээгээд байгаа нөхөрдөө энэ. Бушуухан гэртээ орох минь гэж бодсон ч би өөрөө зогсоол байх янзтай. – Би

чамайг хэд хоногоос найзуудтайгаа танилцуулнаа гэж Мөнгөн инээмсэглэн өгүүллээ – Яахын бэ, яг найзласныхаа дараа л танилцуулаарай за – Хоёулаа одоо найзлаж байгаа юм бишүү – Албан ёсоор найзлаагүй байгаашдээ гээд би инээд алдан зугтан гүйсээр орцруугаа чиглэлээ. Хүүе баяртай, орой мэссэж бичие гээд Мөнгөн гайхширан дороо үлдлээ. Үгүй ер баяртай ч гэлгүй зугтаад явчиж байгааг нь хараач. . . тэгээд бас хацар нь улайгаад байгаа юмаа. Янз нь ичээд л гүйгээд явчив бололтой. Мөнгөн хэсэг эргэлзэн зоссоноо түрүүнээс хойш залгаад сүйд болоод байсан найзуудруугаа очихоор зүглэлэлээ. Сэтгэл нь яагаад ч юм ихэд хөнгөрсөн мэт, дуу аялмаар ч юм шиг эсвэл замын хажуугийн чулууг бутартал нь өшиглөж орхимоор ч юм шиг санагдаж байгаагаа анзаарлаа. За хөөрхий бараг л дурлачив болтой. Яасан ч хурдан ирдэг дурлал билээ хэмээн өөрийгөө шоолсхийсэн боловч цаанаа л нэг баяртай байгаагаа мэдэрч байлаа.

Өхөөрдмөөр амьтан. . . Мөнгөн нилээд хэдэн охид бүсгүйтэй уулзаж, учирч, шоудаж байсан хэдий ч түүний сэтгэлийг ингэтэл нь хөдөлгөж байсан нь бараг л үгүй дээ. Тэр тусмаа анхны болзоон дээр. Ихэнх нь нэг хэвд цутгаж орхисон аятай байдагсан. Түүнтэй үерхээд үзэх үү яах вэ . . .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *