Нүүр Өгүүллэг “ХЭНЭГГҮЙ ДУРЛАЛ” өгүүллэг “2-р хэсэг”

“ХЭНЭГГҮЙ ДУРЛАЛ” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
365

Тээр яг шүдээ угааж байхад гэрийн утас хангинаад уналаа, аягүй бол надаас өөр авах олдохгүй ээ. Зө зө гүйчээд л ирэхээс, байна уу . . . Байна аа, сайн уу. . . Мөнгөн байна таньж байна уу. . . Мөнгөөн . . .

Гэнэт цочирдсонд аманд байсан хэсэг оо залгигдаж орхиод аймшигтайгаар өөрийн эрхгүй хэд хахаж цацаж орхилоо, өө чи ийм өөдгүй ш дээ гэж өөрийгөө халти нэг зүхээд одоохон гээд буцаад

угаалгын өрөө жирийлгэж орхив. Бушуухан буцан очиж харилцуураасаа зуурч авлаа – Ашгүй чамайг ярихыг хүлээж байлаашдээ, уулзий гэж байгаа бол өнөөдөр завгүй маргааш завтай

шүү – Заавал уулзах ёстой юмуу, зүгээр утсаар яриж болохгүй ээ. . . – Хаашдаа л уулзахаас хойш утсаар ярьж яадаг юм, утас чинь чи хаана байна, би хаана байна гэхэд л зориулагдсан эд ш дээ. – За тэгвэл таны

тааллаар болъё доо. Маргааш би өдөржин ажил хөөцөлдөөд оройхон нилээн өлссөн хүн л сулрах байх, хамт оройн хоол идээд дараа нь хотоор жаахан сэлгүүцэнгээ сайхан танилцая гэвэл болж болж байна

уу. – Өө ёстой сайхан таарч байна, үүшээ чи яагаад гарлуу залгасангүй вэ, мэддэггүй муу. – Зуунай л гэрийн чинь утсыг өгсөн шүү дээ. . . За тэгвэл сайхан амраарай маргааш би залгая. . . Утсаа тавиад баярлаж амжаагүй байхад дахин хангинахаар нь их л эвлэгхэн утсаа авлаа. Байна уу яасан ярьсан уу гэх Зуунайгийн хоолойг таниад ашгүй баяраа хуваалцах хүн гээд ярьсаан хэмээн бахирч гэрийнхэнээ жаал алмайрууллаа. Чи одоо гэрийн утас өгдөг нь яаж байгаан бэ, гэнэт залгахаар нь хичнээн сандарсан гэж бодож байна өөдгүй этгээд. Уучлаарай харин Мөнгөнг гэнэт залгаж чиний утсыг асууна гэж ёстой

санасангүй, чи харин ёстой найраатай юм байна аа, ганцхан гудамжинд таарав уу гүй юу л утсыг чинь авья гээд залгадаг гоё юмаа гэж Зуунай цагаахан өгүүлэад за тэгээд та 2 яахаар болов уулзахаар болсон уу хэмээн ар араас нь шалж гарав. Бид 2 маргааш уулзахаар болсон гэтэл овоошдээ би маргааш хэдэн цагт очих вэ гэх нь тэр. – Чи яахнав чирж гүйгээд олигтой ч хэдэн үг солиулах биш, яахын би ганцаараа очно, тэгээд ч Зуунайтай очно гэж хэлээгүйшд. – Зуунайгийн уур нь хүрч хэн чамтай цуг явий гэсэн юм, очиж маргааш өмсөх хувцасыг чинь хамит сонголцоё л гэж байна хэмээн уурслаа. – Гайхсан гэж. Хүүе хэзээ нээх минийн өмссөн хувцыг голж шилдэг болчихоо вэ чи. – Чи нээрээ засрахгүй юм аа, маргааш чинь их гоё эмэгтэйлэг хувцаслах ёстой байхгүй юу. Тэнэгээ маргааш чинь чиний хамгийн анхны болзоо байхгүй юу, болзоондоо хүн чинь бэлтгэж очдог юм. Цаад залуудаа таалагдаж, цаашдаа найз нөхөд болоё л гэж бодож байгаа бол байдаг шигээ очиж болохгүй мэдүү. Сэтгэл гэнэт ёг хийх шиг болох нь тэр. Нөгөө нээх дуун дээр гараад байдаг шиг анхны болзоо нь ингээд хүрээд ирж байгаа юм бол уу. Ичих шиг ч болох гэж. Зуунай хүрээд ирээрэй, би яг хэдээс уулзахаа мэдэхгүй байна. Оройхон ярьна гэсэн юм. Хоёулаа үдээс хойшжин хамт байя тэгэх үү. Зуунай дуртай зөвшөөрөөд утсаа тасласан хойно нь өхөөрдөх сэтгэл төрлөө.

Хөөрхөн ш дээ муу Зуунай минь намайг л гэж уур цухлаа барж байдаг, тэгсэн мөртлөө хамаг гомдлоо минутын дотор мартчихдаг ийм эмэгтэй найз их ховорхон доо. . . Болзоо ий. Болзоо гэж бодоогүй байсан чинь хамаг бие хачин болгоод явчлаа. Ингээд нэг эмэгтэй хүн шиг болзоод найгаад л явдын байжээ. Яанаа палааж энэ тэр өмсчүүл зүгээр байх, угаагаад тавичхуул бүүр ч сайнсан. Хувцасны шүүгээгээ сайн онгичоодхий. . . Шөнөжин бүтэлгүй зүүд зүүдлэсээр арайхийн өглөөтэй золголоо. Яг сайхан болзох гээд л гэрээсээ гартал дахиад л гутлынхаа өсгийг хугалаад орхиж гэнэ. Гэртээ буцаж ороод л яадын гээд таавчик өмсөөд гартал, нөгөө Мөнгөн нэг охин дагуулаад өө чи цагаасаа хоцорсон гээд явж байна энэ тэр гээл аягүй биед шаналгаатай баахан зүүд хольж хутган зүүдлэж өглөө сэртэл сэтгэл битгий хэл бие хүртэл зүдэргээтэй бослоо. За хөөрхий ингээд би нэг

найзтай болдын байжээ. Одоо найзыгаа дагуулаад парк орно, бас тэнгист кино үзнэ өшөө бас гоё гоё юм бодож олноо. Тэгж ингэсээр байтал нэг мэдэхэд хоёр цаг болж байх нь тэр. Хаалга тогших чимээнээр гүйн очихдоо Зуунайг гэж таасан чинь алдсангүй, нэг тортой юм барьчихсан орж ирлээ. Ямар халуун байна аа, орой тийшээ нэг сэрүүхэн болох байхдаа бурхан минь. Хүүеэ тортой юу авчирсын арай надаа нэг маружин . . . Зуунай авчирсан тороо дэлгээд, чи өөрөө маружин энийг хар гэж тушаав. Чиний юмнууд байнашдээ, Зуунайгийн хайртай крем (нээх жоохонг нүүрэндээ түрхдэгийг нь яана вэ ), хэдэн тень, нэг шинэ майк, үсний хөөрхөн боолт энэ тэр байна. Энүүгээр яах гэж байгаа юм, айлд очиж хонох нуу. . . За тэгээд Зуунайгаас өөр найз байсан бол аль хэдийнэ гараад явчих байсан юм даа. Естой өөлхөн найз, намайг гоёх гэж байгаа юм байжээ. Би үсээ

дэндүү арзайлгаж сэгсэгнэж гүйдэг учраас хөөрхөн боолтоор дээш нь боовол их зохих юм гэнэ, бас гоё гялалзсан харагддаг гээд кремее түрхүүлнэ гэнэ, хамгийн сүүлд нь хамаатны эгчийнх нь явуулсан цоо шинэ майкаа аваад ирж (надад хүртэл үзүүлээгүйшд энэ майкаа) тааруул өмсүүлнэ гэнэ ээ бурхан минь. Ингээд бид хоёрын хооронд жаахан тулаан өрнөөд авлаа. Хүний хувцасаар гоёх хэрэг над лав байхгүй, тэгээд ч чи дараа нь өмсөөд явахаар хүмүүс юу гэх юм. Бас тэгээд хүний юм өмсөөд явах ёстой юм бол, энэ болзоонд чинь би л дахиж явахгүй гэж хэсэг тулалдсаны үр дүнд арайхийн тохиролцоонд хүрсэнээр төгслөө. Би өөрийнхөө хувцаснуудыг өмсөж, харин үсээ дээш нь боож Зуунайгийн кремийг түрхэх, бас Зуунай авчирсан тениэрээ миний нүдийг будахаар яахав нэг тохирлоо. Намайг дандаа дийлдэг юм энэ Зуунай, уул нь би сормуусаа л будах дуртай нээх тень энэ тэр солонгоруулах дургүй. алиалагч шиг нүдтэй хүн толинд харах болгонд өөдөөс хараад байдаг юм. За тэгээд дөнгөн данган 5 цаг болж байхад Зуунай намайг аль хэдийн бүх хувцасыг маань өмсүүлчихээд,

нүд будсан шигээ сууж байлаа. Өнгө өнгийн юм холиод түрхчив гэж үглэсээр суутал ашгүй нэг дуусахаар нь тольруу хартал тэрээ хөөе, бас ч хөөрхөн ч юм шиг харагдаж байна. Үсээ дээр боочихсон, солонгорсон ч биш аятайхан нүд харагдаж байна. Зуунай намайг харан магтаалын үг хүлээнэ. Чи ёстой мундаг. Зуунай баярлан инээд алдаж авчирсан зүйлээ торондоо буцааж хийнэ. Одоо хэзээ утасдах болоо . . . Оройны 6 цаг жаахан өнгөрөв үү үгүй юу, гэрийн утас хангинаж Мөнгөн ярьлаа. . .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *