Нүүр Өгүүллэг “ХЭНЭГГҮЙ ДУРЛАЛ” өгүүллэг “1-р хэсэг”

“ХЭНЭГГҮЙ ДУРЛАЛ” өгүүллэг “1-р хэсэг”

2 секунд уншина
0
0
668

Яшиг яшиг чамайг дахиж дагуулж явахгүй. Ингэж хэлээд Зуунай намайг замын хажууд орхиод ууртай нь аргагүй гүйгээд явчихлаа. Хүүе Зуунай гээд би аргагүйн эрхэнд хоцорлоо. Аргадаад сайндмаар

байсан ч гэлээ өсгий нь хугарсан сандаалтай би түүн шиг хурдан гүйж гүйцэж чадахгүй юм чинь. Бүтэлгүй нь миний буруу юм уу хэмээн би дотроо гоморхон бодсоор үлдлээ. За байз такси бариад харих уу гэж

бодсоноо болихоор шийдэв. Хэн тэгж мөнгөө үрдэг юм, алхаад харьчихая. Өсгий хугарсанаас ямар хөл хугарчихсан биш. Зуны орой гэр өөдөө чиглэн алхаж байснаа өөрийгөө бодоод писхийтэл инээд

алдлаа. Яанаа би ямар аймаар бүтэлгүйн бэ, надаас өөр таалагддаг залуугийнхаа өмнө тэгж ичиж үхмээр бүдэрч унаж, өсгийгөө хугалдаг хүн ээдээ тун ч цөөхөн шүү. Зуунай ч гэсэн дээ. Дэндүү сүржин, тэгээд

л нээх нэрэлхүү юм бүгдийг л хэтрүүлэн бодож санаагаа зовоож явдаг. Нэрнээсээ хүртэл ичээд л хүмүүсийн дэргэд Зулаа гээд дуудаарай гээд л захина, даанч би мартаад Зуунай гээд баригдуулж хичнээн ч удаа

уурлуулсын бүү мэд. Ер нь ямар ч нэртэй байсан яадаг юм, ичих юм юу байна. Зуунай миний санахад хөөрхөн л нэр байна ш дээ хэмээн бодсоор өрөөсөн гуталны өсгий нь огт хугараагүй юм шиг л тэгш алхаж эхэллээ. Одоо ч Зуунай намайг дахиж дагуулж шоунд явахгүй л байхдаа. Намайг дагуулж явах болгондоо л бүтэлгүйтээд гэртээ уурлаж хариад байгаа юм чинь. Зуунай тэр 2 аль хар багийн л найзууд сан. Зуунай хэл ам ихтэй, түргэн гялалзуур, хүмүүстэй нийцтэй гэхдээ дэндүү сүржин. Жижиг зүйлийг том болгож бас хүмүүсээс ичихгүй юман дээр ичих гэж сүйдгүй. Харин би бараг л юунд ч санаа зовдоггүй, тийм эмэгтэй хүний уян налархай, аальгүй зан энэ тэр байхгүй, жаахан салан удаандуу хүн л дээ. За тэгээд залуустай өөрөө эвээ олоод танилцана гэж түүхэнд ч байхгүй хирнээ яг дотор өнгийгөөд харах юм бол үерхдэг найзтай болчих тун их хүсэлтэй нэгэн. Гэхдээ яанаа намайг тоох болов уу, эсвэл тоогдох юм саан гээд гүйж харайгаад санаагаа зовоогоод байдаггүй амар ч хүн юмаа даа. Энэ жил их сургуулийн 1-р курс төгссөн ч гэлээ багийн найз Зуунайгаасаа салахгүй зууралдсаар л явна. Саяхнаас харин нэг залууг харчихсан биш санаанд байн байн ороод байхаар нь Зуунайд хэлтэл танилцуулж өгөе гэж хэлсэнээс хойш 2 дахь удаагаа уулзуулах гэж яваад уурлаад

яваад өгч байгаа нь энэ. Зуунай мэл гайхаж билээ үүшээ чи дурладий муу гэж нээх их дуу алдаж бүлтийтлээ ширтээд байхаар нь за таалагдаад байгаа юм чинь яах юм, чи нэг уулзуулаад аль хэмээн тоохгүй ч хэлчихсэн. Эхлээд нэг кафед уулзах нь ч уулзсан юм аа. Даанч инээдтэй онигоо яриад байхаар нь мөрөн дээр нь алгадаад пархийтэл инээчихсэн чинь тэр залуу нээх сонин хараад л дуугай болчихдог байнашд. Хамт ирсэн 2 залуу нь бас бие бие өөдөө хараад л гайхалдаад. Тэгснээ би нөгөө залууд таалагдаагүйн байлгүй, тэр хэд ажилтай гээд гарцгаагаад явсан хойно Зуунай уурлаж байна гэж жигтэйхэн. Чи одоо танилцаад 10 минут ч болоогүй байж ямар муухай пар пар гэж инээдэг юм л гэнэ, юундаа хүн хамаг чадлаараа цохиж аваад байгаа нь л гэнэ. Тэгэхлээр нь инээлгэх л гээд онигоо ярьсын бишүү, угаасаа чанга инээдгийг мэдэхгүй биш чи. Хөөрхөн л

онигоо байнашд инээлгүй яадын гээд улам ч уурлуулчихсан даа хөөрхийг. Уул нь ч жаахан дэмий юманд цухалдуу ууртай болохоос биш, сайн л найз охин л доо. Намайг л аятайхан байгаасай, найзтай болоосой гэсэндээ тэгж бачимдаж байгаа юм. Тэр залууд дараа нь дургүй хүрч билээ, инээлгэх гээгүйн бол юу гэж онигоо ярьж өгдөг байна аа. Үгүй тэгээд тэр залууг мартчихсан бол хаанаас өнөөдөр өсгийгөө чирээд харьж явах билээ. Ядахад тэр тэр залууд дургүй нь хүрсэн ч гэлээ дахиж уулзмаар санагдаад байхлаар нь Зуунайг ятгасаар байгаад арайхийн өнөөдөр уулзах болсон боловч даанч уулзсан дор 00 ормоор санагдаад тэндээсээ ирж байгаад гайтай доголд бүдрээд л өсгий паг. Нөгөө салдаггүй 3-н залуус чинь ха ха хө хө гэгчлэн харин ч өөрснөө муухай пар пар инээдэг юм байна лээшд. Дургүй хүрээд эмэгтэй хүн уначхаад байхад гээд хэрэлдмээр байсан ч даанч Зуунай намайг тандээс чирж гаргаад, энд замын хажууд орхиод

уурлаад яваад өгчихөж байгаам даа. Би ичээгүй байхад Зуунай миний өмнөөс ичиж байдаг. За тэр ч яах вэ . . . Бушуухан гэртээ харьж, маргааш сандаалынхаа өсгийгөө засуулий. Шал дэмий залуугаас болж хайран өсгийгөөгөө хугалж орхилоо. Нарийн ярьвал надад л лав тэр муу залуугаас илүү өмсөж дадсан сандаал минь илүү үнэтэй юм даг. Зун ер нь уйтгартай юм, хичээл эхлэвэл л гоё юм даа, ангийнхантайгаа хичээлдээ хоцрох гэж гүйж харайгаад л. Ер нь ангийнхаа хэдэн банди нартай маазарч, зарим нэг аалигүй охидруу зажилсан цаас чулуудсан шигээ сууж байвал харин жаргал юм бишүү. Найз яадаг юм, залхуу хүний заяа хатавчинд гэдэг үг байдаг юм гэнэ билээ. (Ээж дандаа тэгж загнадаг юм намайг) Ээж загнаж байгаа санаа нь залхуу хэвээрээ байх юм бол хатавчнаас дээшээ гарч хоймор хүрч чадахгүй гээд байгаа юм шиг байгаа юм, харин би ойлгохдоо залхуу хүн ер нь амар юм байна, аяндаа хамаг зүйл нь өөрөө бүтчихдэг юм байна гэж дотроо ойлгоод санаа амар явдаг юм даа. Ерөөсөө анги дээрээ л сахилгагүйтэж суух минь, тэгж байтал хэн нэгэн нь над дурлах л байлгүй хүүхэн бүр нөхөрт гардаг юм чинь. За ашгүй гэрийн бараа харагдлаа. Ёо ёо муу хөл минь. . . Хэд хоног Зуунайтай утсаар ярьсангүй. Намайг эхлээд ярьна гээд хүлээж байгаа. Гайгүй байлгүй, би ямар буруутай юм. За за ингээд өөдгүй утсаар ярьдаггүй юм өөрөө л залгахаас. Хүүе Зуунай сайн уу л даа, за за уучлаарай би дахиад

чамайг шараа болгохгүй ээ, 2уулаа сайндий. . . За ашгүй Зуунайтай сайндлаа. Бушуухан уулзаж жаал хууч хөөрөе, саначихаж муу найзыгаа. Өнөөдөр яг миний дуртай өдөр байх чинь. Хэдэн хоног халуу шатсан юм, үүлтэй бүрхэг сайхан өдөр байна, дуртай пүүзээ жийчээд жаахан зугаалж байгаад ирье байз. Гадаа гудамжинд ч улам сайхан сэрүүхэн байлаа. Нэг сайхан дуу цахилгаантай ширүүн бороо асгараад ороосой, тийм үед гэртээ цонхон дээрээ наалдчихаад бороонд шалбайтлаа цохиулсан хүмүүс сандран гүйлдэхийг харахад хичнээн их инээдтэй байдаг билээ. Ойрд тийм зугаатай зүйл үзээгүйн байна. Бушуухан бороо ороосой. Хүүе ээ тэр өөдөөс хэн ирж байна аа. Зө хөөрхий энэ залуу ингээд нэг баригддын байж ээ. Өстэй хүн өлийн даваанд 3 таарнаа гэж энэ дээ. Хажууд ашгүй Зуунай ч алга, дураараа жаахан хэдэн үг солиодхий. Ашгүй ашгүй. . . За сайн уу утасдаж барихгүй хаашаа алга болчдын хэмээх дуунаар Мөнгөн цочих шахам зогслоо. – Аан уучлаарай сайн уу. Утсыг чинь аваагүй болохоор яаж ч ярих вэ дэ хэмээн Мөнгөн үл мэдэг мушилзан инээвхийллээ. – Аваад ярихгүй яасын – Хэнээс авахын – Зуунайгаас авахгүй юу, миний утсыг Зуунайгаас аваарай мэдүү – За. – Тэгээд яриарай мэдүү – За. Ингэхэд хөл чинь гайгүй юу, дээр бүдрээд ойчоод өгсөн. Мөнгөн өөрийн эрхгүй инээдээ барьж ядан байлаа. Урд өмнө нь ийм охинтой таарч байсангүй, түүний сонирхдог ярилцдаг хэв шинжийн ч охин биш

билээ. Тэгтэл харин гудамжинд таарав уу үгүй юу учир зүггүй утас аваад ярьсангүй гэж загнаж байдаг нь харин хөгжилтэй ч юм шиг санагдлаа. – Хөл сайн, хөлөөрөө ойчоогүй сандаалын өсгий ойчсын байхгүй юу. . . Бас ч гэж өдөр нарны гэрэлд сайн харвал миний бодож байснаас ч аятайхан залуу байна шүү. – За за би ярьнаа, одоо жаахан яаруу явна баяртай гээд Мөнгөн цагаа харан яарлаа, үнэхээр ч жаахан яаруу ажилтай явж байсан тул хурд нэмэн алхлаа. Заавал ярьна шүү гээд би санаа алдасхийн зогсож байгаагаа гэнэт мэдэв. Үүшээ санаа алдаж байна гэж үү, залуугийн хойноос уу даа . . . Давгүй л мэдрэмж байна . За бушуухан Зуунай дээрээ очиж өнөөдрийн сониноо хуваалцая. Намайг Мөнгөнтэй гудамжинд таараад өөрөө эхлээд юм хум яриад уулзсан гэхээр гүд нь орой дээрээ наалдааж бууж өгөхгүй байх вий. Миний утсыг зуунайгаас аваад надруу бушуу залгаасай, ер нь гэртээ хариад овоо нэг эмэгтэй хүн шиг инээх гэж жаахан сургуулилт хийе байз . . . Дараа уулзаад бас пар пар инээлээ гээл гараад явчуул яшиг зүгээр. . . Ер нь энэ эрэгтэйчүүд чинь яасан ч маягтай учир нь олдохгүй амьтад байдаг юм бэ . . . Зуунай гээд холоос бахиртал өмнөөс нь Зуунай нүд амаа дохилдон нэг юм хэлэх мэт үрчийж хорчийно. Тэгснээ өөдөөс минь гүйн хүрж ирээд нурууны хажууруу нэг нударч аваад замын эсрэг гарахаар зулгааж эхлэв. Яаваа бас яачивдаа, зам гарах хэрэг байгаа муу гээд том дуугарч

чиргүүцэлдэж байгаад бас нэг чимхүүлж аваад, аргагүй хөтлөгдөн явлаа. Зам гарсан хойно Зуунай сурсан зангаараа уцаарлаж эхлэх нь тэр. Юун холоос Зуунай гэж хашгирдын чи. . . Ойрхон явж байгаа хүнийг хардаггүй юм уу гээд л сүйд болж өгч байна. Хажууд чинь хэн байсын. . . Яагаав манай их сургуулийн нөгөө ангийн 2 залуу байсаншдээ. . . Чи тэгээд хамт явж байсы муу. . . Үгүй би ойрхон явж байсан юм. . . За ийм хүнтэй яаж ч зөрөх вэ дээ, нэрнээсээ ичихээ болиосой. Тэгээд ч би нэгд тэдний нөгөө ангийн хүүхдүүдийг танихгүй, хоёрдоод эргэн тойрон нь хэн байна дуудаж болохнуу гэж нүдээ бүлтийлгэхийг хүсэхгүй. Зуунай би сая гудамжинд Мөнгөнтэй тааралдсан гээл ганц хэлэнгүүт Зуунай бүх гомдлоо мартаад таг хөшчихөж байгаам даа, ийм л хүн дээ. Тэгээд яасан. Яах юу байхав, надруу ярьна гэсэн, чамаас миний утсыг асуух байх шүү гээд дийлсэн баатрын дүр үзүүлж орхив. Хөөх ёстой сонин юм даа, чи ёстой азтай юм аа. Чи тэгээд таараалдангуутаа утсаа өгчихгүй яасан юм гэж Зуунай загнах аядав. Хүүшээ нээрээ яагаад толгойнд орсонгүй вэ гэж би өөрийн эрхгүй уулга алдав. Тэгдэг байж, тэр битий хэл алив чи утсаа гээд авчихдаггүй гэж би дуу алдан харууслаа. Тэгсэн бол өдийн hi гээд мэссэж бичсэн шигээ додигор явахгүй юу. Намайг харуусаад эхлэхтэй зэрэг нээрээ тэр сонирхоод байгаа Мөнгөн чинь нээрээ

нилээн их зантай гэж би сая сонслоо хэмээн Зуунай цайлган сэтгэлээр надад эх адаггүй хууч дэлгэж эхлэв. Ингээд найзтайгаа сэтгэл татагдаад байгаа залуугийн тухай яриа дэлгээд л, хов живыг нь сонсоод л алхаж байх сайхан ч юм уу даа. . . Мөнгөн миний утсыг бушуухан аваад яриасай . . . Сэтгэл нэг л хөнгөрчихсөн санагдаад байна уу, эсвэл овоо их өмсөөд элээчихсэн пүүз маань хөнгөрөөд байна уу. Алийг нь ч ялгасангүй тэгэхдээ л бие ер нь их аятайхан байна. Орой тэссэнгүй Зуунайруу залгаж асуулаа, Мөнгөн ярьсан уу . . . Яриагүй ээ гэхдээ ярих байхаа гэх дууг сонсоод жаахан гуних төрөх мэт болсон ч өөрийгөө албадан байж толгойгоо хэд сэгсэрчихсэн чинь зүв зүгээр болох мэт санагдлаа. Би ер нь өөрт дэмий зүйл болох, тохиолдох гээд л тийм үед толгойгоо хэд хэд сайн гэгч нь сэгсэрч орхидог зуршилтайм л даа. Тэгэхээр толгой хөнгөрөөл уур хүрэх асуудлууд арилчихсан юм шиг өөрт санагддаг юм. Ангийнхаа охиныг

нэг удаа уйлах шахаад байхаар нь, тус болох санаатай хэлтэл өөдөөс харин шоолдог байнашд. Дургүй хүрсэн гэж юүхэв, байна л биз өөрийн арга өөртөө зөв өө гэж. Дурласан ч тэр уйлхай охид шиг толгойгоо алдтал өөр хүний төлөө дурлахгүйм шүү. Ярихгүй байгаад үзээрэй тэр Мөнгөн. . . Үзүүлээд өгөх юм шүү. . . Ажлаа бүтээгээд сайхан ааштай байсан Мөнгөн хэдэн найзуудыгаа уруу татаж, зусланруугаа хамт явахаар болоод хоцорсон нэгэнрүүгээ утас цохин барин байсаар оройны 9 гэхэд л арай чүү зусландаа очиж амьжлаа. Орой дундуу нэг шил юм мултлаад сайхан сууж байтал гэнэт нөгөө бүдэрч унадаг охин санаанд орж ирлээ. Хүүе та нар нөгөө үү хаха-г санаж байна уу. Ямар? Яагаад нөгөө манай сургуулийн Зуунайгийн найз гээд танилцаж байсан охин. Тэгэхтэй зэрэг нь нөгөө хэд ха ха болон явцгаав. Аан нөгөө үү хаха юу. Түүнийг аль хэдийн хоорондоо тас тас эв хавгүй инээдэг гэж шоолцгоогоод үү хаха гээд хоч өгч амжсан байжээ. Тэр яасан гэж. Би өнөөдөр гудамжинд таараад орхисон чинь намайг утасдсангүй гээд үг сүггүй загнадаг юм байна. Чи тэгээд утасдана гэсэн юм уу. Яалаа гэж хамгийн гол нь утсыг нь ч би аваагүй дээ. Тэгээд чи юу гэвдээ, гайгүй байлгүй гамбир минь

гэчихсэн үү. Үгүй ээ, би утсыг нь аваад яриад үзмээр санагдаад байна. Мөнгөн үнэнээсээ хэллээ, яагаад ч юм утсыг нь олоод дахиад яриад үзмээр санагдаад сонирхолыг нь татаад байлаа. Тоглоогүй биздээ, үү хахатай юу, тийм эршүүд ч гэхээр этгээд ч гэхээр охин уу, чиний сонирдог стил лав биш дээ. Харин тийм тэгэхдээ харин яагаад ч юм, яримаар санагдаад байна, Зуунайгийн утас байгаа юу . . . Найзууд нь Мөнгөнг гайхан бие биерүүгээ инээх ярвайх хослуулан мушилзаад, нэг нь утсаа гарган Зуунайн утсыг өглөө. . .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *