Нүүр Өгүүллэг “БАГАА” өгүүллэг төгсгөлийн “8-р хэсэг”

“БАГАА” өгүүллэг төгсгөлийн “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
593

Баатар гэртээ ирлээ. Анх Болороотой айл болж тусад гарч байсан хашаа байшиндаа иржээ. Яваад орох зүрх хүрэлгүй жаал зогсов. Их өөрчлөгджээ. Сайхан ч болж гэж ганцаар ярьж хашааны хаалгыг

нүдлээ. Хаалга балбах дуунаар нохой хуцаж, гинжиндээ дүүлж ядна. Банхаар дуу дуу гэх эр хүний дуунаар нохой чимээгүй болж сүүлээ шарвалзуулан чихээ хумин доош сууж эрхлэх аядав. Хаалга нээгдлээ.

Хар хүн хүүе, за сайн уу? Баатар минь гараа юу? Ор найз минь гээд их уриалагаханаар үүдээ нээлээ. Баатар за яах вэ хө. Дараа ирье. Зоригоо: юу найз минь олон жил боллоо ороод халуун унд уу? Хаалга дэлгэлээ.

Баатар: за Зоригоо: Би ч энэ таяггүй бол хөл гишгэхээ байсан ш дээ. Гээд хазганан өмнө нь орж алхлаа. Баатар Атараа дажгүй юу? Гэр нь хаана байна. Зоригоо: Харин овоо шүү. Тэднийх байранд орсон. Хааяа

бид очдог юм. Шинэ байранд ороод цай уулгасан. Арваад хоногийн өмнө. Тэрүүнээс хойш холбогдсонгүй ээ. Баатар: За гайгүй л бол болж дээ. Зоригоо: Тиймээ олон жил эмнэлгээр явлаа хөөрхий. За тэр

өнгөрсөн баларсан яахав хө, залуу насны ааг омогийн гай. Баатар үг дуугарсангүй чимээгүй дагасаар гэрт нь орлоо. Сайхан айл болжээ. Сайхан ч амьдарч яваа юм байна. Би байсан бол гэж жаал харамсавч нэгэнт өнгөрсөн цаг хугацаа юм даа. Сүүлийн 5.н жил Болороо огт эргэж ирсэнгүй. Арга ч үгүй дээ. Бүхэл амьдрал залуу насаа намайг хүлээж өнгөрүүлэлтэй биш дээ. Баатар: Сүүлд ирэхэд нь чи минь одоо амьдралаа боддоо. Охин минь аав ээжтэй өсөөд болоод л байна. Нэг мэдэхэд олигтой амьдарсан ч юм үгүй, хайран сайхан насаа хий өнгөрүүлэх нь байна. Болороо: за ч үгүй, үгүй ч үгүй хар цагаан дуу гаралгүй босон явлаа. Энэ өдрөөс өнөөг хүртэл. Гэхдээ хүн хаана, яаж ч амьдарч явсан хэрэгтэй хүндээ сураг нь дуулддаг гэдэг шиг Баатар бүгдийг нь урьдаас сонссон авч, нүдээр харах нь бас хэцүүхэн байжээ.

Зоригоо Болороогийнхоос гарахдаа бүх итгэл, урам зориг, амьдрах мөн чанар чин хүслээ гээгээд гарчээ. Тасартлаа уугаад сэрхэд өөрчлөгдөх болов уу энэ алдсан цаг хугацаа……………… Чимгээ: Миний дүү хичээлээ тараад ирэх замаараа цагдаа ороод энэ мөнгийг өгчихөөч Багаа: хэнд вэ? Юун мөнгө юм. Чимгээ: Аавын чинь эрүүлжүүлэхийн төлбөр өө. Үүдэнд нь өчигдөрийн барьж явсан цагдаа нь өөрөө жижүүртэй байгаа гэсэн. Багаа: за за нэр нь хэн гэдэг хүн байгаан? Чимгээ: Бат хэн гэлээ дээ. Багаа: Бат хэн юм бэ? Чимгээ: Батбаяр гэл үү Батбаатар гэл үү? Үүдэнд л сууж байх юм гэсэн өнөөдөр бүтэн. Багаа : за за Чимгээ: Бүүр олдохгүй бол Баатар гэдэг хүний мөнгийг өгөх гэсэн гээд асуу Багаа: за за за явлаа. Гээд цүнхээ шүүрэн гарлаа. Цагдаагийн хэлтсийн үүдээр ороод эхний цонхны цаана юм бичин суух цагдааг ах аа гээд дуудлаа. Харсан нэг л танил дүр өнөөх дотооддоо дурлан мөрөөдөн, суудаг байсан дүр……. Сандарч ичсэн Багаа юу ч дуугарч чадалгүй хөшөө мэт зогсож. Торонд орсон туулай шиг бүлтгэнэ. Батбаяр: хэнтэй уулзах билээ. Ямар хэргээр явна Багаа: Энэ нөгөө мөнгө Батбаяр: хэний мөнгө вэ? Багаа: Баатар Батбаяр: Аан Баатар ахынх юм уу. Өөрөө юу нь юм Багаа: Охин нь. Батбаяр: Нэг л тоомжиргүй харьцаж сууснаа. Өө Баатар ах минь яасан хөөрхөн

охинтой юм бэ? Гээд халуун шатам харцаар жаал ширтсэн ээ. За за маргааш 2.цагт дахиад ирээрэй асууж тодруулах юм байна. Багаа: Би юу? Батбаяр: тийм ээ. Юу болоод л өнгөрсөн үйл явцыг ойлгох сөхөөгүй нэг мэдэхнээ цагдаагаас гараад алхаж явна. Ганцхан санаж байгаа нь маргааш ахиад харах нь ээ.Батбаяр юм байна нэр нь гээд ганцаар нисэх мэт баясан алхана. Цаг өнгөрсөнгүй 2.цаг ямар удаан болдог юм бэ? Догдлол дүүрэн зүрхээ дарж ядан,ичсэн сандарсанаа нуух гэж нэг уртаас урт амьсгаа авч цагдаагийн хэлтсийн хаалгаар орлоо. Харин өнөөх ирээрэй гэсэн хүн байсангүй. Хаалга дуугарлаа эргэн харвал Батбаяр: өө ирчихсэн үү. Гараад ирэх үү гээд буцаад хаалгаар гарлаа. Багаа : энгийн хувцас өмсчихсөн байна. Ямарч хувцас сайхан зохих үнэхээр л.. дотроо бодон араас нь эргэлээ. Батбаяр: хоёулаа танилцангаа гадуур алхах уу? Тэр өдрөөс хойш

Батбаяр үдэш бүр Чимгээгийн үүдэнд дуудан уулзаж, хааяахан гадуур кино үзүүлж цаг хугацааг хамт өнгөрүүлэх боллоо. Илүү дутуу зангүй хэрнээ их л дотнохон, хааяа духан дээр нь үнсэж, гараас нь хөтлөнө. Тийм үдэшийн дараа Багаа унтаж чадалгүй догдлол дүүрэн хөрвөөн хонодог байв. Батбаяр : Баатар ахын минь зүрхэнд шивээстэй байдаг чамайгаа би зүрхэндээ хайрлаж, хамт баймаар байна болох уу? Аавыгаа хайрлаж байгаарай. Анх эрүүлжүүлэхэд ороход нь би шивээсийг нь хараад жаахан тохуурхаж за ах яасан сүртэй газраа шивээстэй юм гэхэд Баатар: энэ үү ХАЙРТ ОХИН гэсэн бичиг охин хүүхдийн дүрс байгаа юм аа. Хар толгой би охиноо төрөхөд нь хамт байгаагүй, өсөхөд нь хамт байгаагүй, одоо миний байж байгааг хар даа. Би энэнээс өөр яаж охиндоо хайртайгаа хэлэх вэ? Мэдрүүлэх вэ дээ гээд үнэн голоосоо уйлж байсан. Үнсэх боломж ч олдоггүй шүү дээ.

Энэ хиртэй бохир гараараа хүрч чаддаггүй шүү дээ. Намайг ямар их хайртайг даанч мэдэхгүй юм даа гээд уйлах нь үнэхээр зүрх эмтрэм, миний охины нэр хүртэл ямар их гүн утгатай гээч чи ч мэдэхгүй л дээ гэж хэлсэн үг нь одоо ч чихэнд сонсдож байна………….. Багаа: Аав бид хоёр явлаа шүү. Хүүхдүүд цэцэрлэг сургуульд нь хүргээрэй. Оройтох байх аваарай. Баатар: за за миний хоёр хүү яв яв. Багаа: За аав орой уулзъя. Баатар: за өвөөгийн хүүхдээдээ сэрээрэй цэцэрлэг сургуульдаа

явцгаая. Багаа: Аав та нээрээ ингэж зовлон үзэж байснаас тэр жүжигчин хүүхэнтэйгээ сайхан амьдрахгүй яасан юм. Баатар: Хэрвээ би дан дардан замаар жаргасан бол. Чи байхгүй, чиний энэ хоёр сайхан үрийг би харахгүй байсан шүү дээ. Аав нь даах ачаагаа үүрсээн. Одоо амсах жаргалаа эдлэж байна даа…..

Төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *