Нүүр Өгүүллэг “БАГАА” өгүүллэг “7-р хэсэг”

“БАГАА” өгүүллэг “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
324

Багаа Чимгээгийнд орлоо. Цүнхээ тавьж, хувцасаа солингоо. Аниа аав энэ нарийн гудамжны үзүүрт уначихсан байна аа. Чимгээ: ээ тийм үү. Очиж авахаас даа. Багаа: Аниа би давтлагатай буцлаа. Чимгээ: Хоол

цайгаа уугаад гараа, оройтолгүй ирээрэй. Бүүр оройтвол ангийн хөвгүүдээрэй хүргүүлээрэй. Багаа: Хн намайг хүргэх амьтан байхгүй ээ, аягүй бол надаар хүргүүлж тэнэгтэх юмнууд л байгаа. Нэг их

оройтохгүй ээ гээд хам хум цай уусан болоод гарлаа. Чимгээ: хөөе цүнх номоо аваач ээ, давтлагатай гээ биз дээ Багаа: Давтлагын дэвтэр ангийн охинд яваа гээд гүйн гарлаа. Яг үнэндээ охин давтлагад суух

гэсэнгүй. Цолмон, Халиунаа хоёртоо гадуур сэлгүүцэх гэж явжээ. Цолмон Халиунаа хоёр хөвгүүд ярина. Хэдэн захиа ирсэн, аль ангийн хэн гэдэг банди хөөрхөн талаар ам булаалдан ярилцана. Багаад бол

тэр нэг л сонин биш. Цолмон Азаа чамд чинь таалагддаг хөвгүүд байдаггүй юм уу? Арай үерхэллийн захиа авч байгаагүй юм биш биз дээ. Чи чинь мань хоёроо бодвол царайлаг ш дээ. Хэл л дээ худлаа

нуугаад байгаарай Халиунаа бид хоёр хамаг нууцаа ярьж байхад чинь гээд гижигдэж, түлхтэл санамсаргүй зөрж явсан залууг мөргөөд, хөл дээр нь гишгүүлчихэв. Нөгөө хоёр өө ахаа уучлаарай гээд тас тас хөхрөлдөнө. Хүүхдийн цагаахан гэнэн томоогүй бас тоомжиргүй инээд. Багаа: яана аа уучлаарай гээд гараа сунгатал. Залуу: за зүгээр ээ өөдөөс нь гар сунган гарыг нь атгалаа. Тэр зөөлөн, дулаахан гарын атгалт охины биеэр цахилгаан мэт гүйх шиг болж гарыг дагуулан харцаа өргөвөл. Үнэхээр нүдэнд дулаахан, сайхан ах харагдлаа. Яагаад ч юм урд өмнө охинд эр хүн тийм сайхан харагдсан удаагүй. Хорвоогийн бүхий л эрчүүдийг аав шиг ээ, аль эсвэл ангийн хэдэн сахилгагүй хөвгүүдээр төсөөлдөг байж. Бас нэг шинэ ертөнц ийм гоё,

ийм дулаахан, ийм дотно гарыг хэзээ ч атгаж байсангүй. Бас аавынхаа гуниг суусан харц, ангийн хөвгүүдийн гялалзсан, хүүхэн хараа тогтдоггүй сахилгагүй нүдийг харж байснаас яг л ийм нэвт шувт дурлам, шатам, дотно харцыг бас харж байгаагүй билээ. Зүгээр л энэ гарыг атгаад, харцыг нь дагаад мөрийг түшээд алхмаар санагдсан нь үнэхээр л хоромхон яваад өнгөрсөн, хэсэгхэн сайхан дурсамжтай хальс мэт. Цагдаа юм байна хувцас нь яасан ч гоё зохиов дээ гэж амандаа бувтнана. Багаа: хоёроо надад нээрээ таалагддаг хүн байдаг юм байна. Халиунаа, Цолмон хоёр; хэн бэ ? аль анги юм бэ? Хэдийн хэд юм эсвэл нэрийг хэл л дээ гээд шаналгаж эхэллээ Багаа: саяын цагдаа ах Нөгөө хоёр: өөө юу вэ? За боль боль хэлэхгүй бол, бид ч бас

хэлэхгүй байж чадна ш дээ. Багаа: Би том болно ш дээ Нөгөө хоёр: Биднийг томорч яджийхад наадах чинь насны доройтолд хүрээд чад болж байна заа. Гээд тас тас хөхрөлдөнө. Багаа: Харж байгаарай та хоёр за намайг шууд дурланаа яадаг юм саяны цагдаад Нөгөө хоёр: Тэг ээ тэг тэнэг ээ. Аягүй бол авгайтай байх байлгүй гээд бие биенээ нудралцана хөхрөлдөнө. Энэ мэт гурвуул инээлдсэн наргиантай ярианы цаана охины жижигхэн орон зайд танихгүй нэгэн ноёлож, анхны хайрын үр соёолж эхэллээ. Хэн гэж танихгүй, тэр гэж нэрлэхгүй зүгээр л харцаар нь өнөөх залууг төсөөлж ургуулан мөрөөдөж хэвтэнэ. Заримдаа бүүр дотоод ертөнцдөө бүхэл бүтэн амьдрал босгож, өнөр

өтгөн аз жаргалтай айл болж байна гэж ургуулан мөрөөдөж, үргэлжлүүлэн зүүдлэдэг боллоо. Багаагийн хамгийн том, туйлын хүслэн бол элэг бүтэн амьдрал, үр хүүхэддээ өөрийн өнчрөл, эцэг эхийн хайр халамжийн дутагдлыг үзүүлэхгүй өсгөнө гэсэн ганцхан уул сүндэрлэн байдаг билээ…………..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *