Нүүр Зөвлөгөө Хорт хавдартай болж буйг илтгэх 6 шинж тэмдэг

Хорт хавдартай болж буйг илтгэх 6 шинж тэмдэг

0 секунд уншина
0
0
3,498

Хорт хавдар бол сонсоход аймшигтай зүйл боловч үнэн хэрэгтээ эрт оношилж чадвал амархан эмчлэгдэж , эргээд хэвийн болох бүрэн боломжтой. Шинж тэмдгийг мэдэж анзаарах нь маш амархан. Хорт хавдартай байж болох зургаан шинж тэмдгийг дурдая.

  1. Шалтгаангүйгээр жин хасах

Хэрвээ та хооллолт болон биеийн тамирын горимд өөрчлөлт хийгээгүй байхад 4,5 кг алдсан бол эмчээсээ асуугаарай.

  1. Хүчтэй өвдөлт

Хорт хавдарт өртсөн хэсэгт удаан хугацаагаар өвдөх тохиолдол гардаг. Ясны, тархи, өндгөвчний хорт хавдар ийм шинэ тэмдэг анзаарагдах хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч маш олон төрлийн хорт хавдар ямар ч өвдөлтгүй байдаг.

  1. Арьс өөрчлөлт үүснэ

Зөвхөн мөөгөнцөр, freckles гэхээсээ илүү арьс өнгөний төлөв байдлыг мэдэж авах нь чухал юм. Маш шар өнгөтэй, улайсан, эсвэл бараан хагарал нь ямар нэгэн согогийн шинж байж магадгүй. Мөн энэ нь хорт хавдар биш харин арьсан дор нуугдмал байдаг арьсны өвчний шинж тэмдэг байж болох ч эмчид хандан баталгаажуулах хэрэгтэй.

  1. Шарх эдгэрэхгүй идээлээд байвал

Амны шархлаа гэх мэт амархан эдгэх боломжтой зовиурууд маш удаанаар арилж байвал таны дархлалын тогтолцоо хэвийн ажиллаж чадахгүй буюу хавдар байж болзошгүй.

  1. Шалтгаангүй цус алдалт

Өглөөгүүр цустай ханиалгаж эмчтэй аль болох хурдан уулзах хэрэгтэй. Уушгины хорт хавдраас болж бие махбодид гарч буй анхан шатны шинэ тэмдэг байж болзошгүй тул мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.

  1. Өтгөн ялгаруулалтанд өөрчлөлт гарах

Хүн бүрийн өтгөн ялгаруулалт нь хүнсний зүйлээс шалтгаалан өөрчлөгдөж байдаг. Хэрэв өтгөн хаталт болон гүйлгэлт ойр ойрхон болж байвал хорт хавдар үүсч ходоод гэдэсний зовиур үүсгэснийг илтгэж байдаг.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *