Нүүр Өгүүллэг “БАГАА” өгүүллэг “6-р хэсэг”

“БАГАА” өгүүллэг “6-р хэсэг”

0 секунд уншина
0
0
546

Сайн хань сайхан амьдралтай болгочихвол ч гэж Болороог харахаараа өрөвдөх сэтгэл төрнө. Би ямар олигтой аваад явж чадах биш дээ. Дагавар охиныг нь эцгийн хайраар хайрлаж чадах эсэхдээ эргэлзээд

байх юм. Уг нь ч зүтгээд үзвэл болох ч юм шиг гэж Зоригоо хааяа бодно. Сүүлийн үед Баатартай танилцуулаад жаахан санаа амрав. Жаргалтай байгааг нь хараад баярлах авч хааяадаа хачин ихээр хүсч,

хүрч чадахгүй болсондоо хармын сэтгэл ч төрөөд байдаг болжээ. Арх.ины халуунд амаа уралцан Болороог Баатарт шахаж, хань ижилээс нь салгасандаа хааяа өөрийгөө буруутгана. Гэхдээ үнэхээр

Баатар найзаа хорлож ийм золигийн амьдрал өөдөө түлхэчихье гэсэн хүсэл Зоригоод байсангүй. Хэцүү нэртээс гарахдаа жаахан зан эвдэрч, зам муруйх болсон Зоригоо Болороогоос авлагатай мэт өвөрт нь орж

өөрийн эр биеийн хагасааг тайлж, энхрийлж хоноод явдаг болжээ. Болороо ч наашаа гэх ханьгүй, наалдаад авах хүнгүй тул Зоригоод дургүйлхэдэггүй байв. Надаас болж л ийм болсон хүндээ гэж тусын

сэтгэлээр хандаж, ороод ирэхэд гарын хоол цай, халуун өврөөрөө харамгүй дайлаад явуулдаг байв. Сонин хүн юмаа намайг гэх сэтгэлгүй юм уу гэхээр үгүй юм шиг. Энхрийлж эрхлүүлэх нь, эвийлж хайрлах, хажууд нь хонох ганц нэг шөнө өдөртөө Болороог бөмбөрүүлээд, бөөцийлээд л бүгдийг нь бэлдээд, нэг хоногтоо биш нэлээд хэсэгтээ юм хийхээргүй бүгдийг нь ян тан болгоод явлаа ч гэж хэлэлгүй арилаад өгдөг байжээ. Харин энэ мэр сэр явдалыг Атараа гадарлаж, бас сонссон бололтой. Тэрийгээ саймширч ярих гэснээс болж эцэст нь ийм байдалд хүрцгээжээ.. Баатар өрөөн дотроо өдөр хоног цаг мөч бүрийг тоолон эргэлдэнэ. Нэгэнт буцааж болшгүй цаг

хугацаа тул өөрийгөө элдэв юмаар саатуулана. Ихэнхдээ ном уншина. Баатар аа захиа ирлээ. Сайн уу Баатар минь Би чинь яасан ч үйлтэй бүсгүй вэ дээ. Нэг муу эрийн савраас гарч, нилээд сайн хүнтэй суулаа гэтэл чи минь даанч яав даа. Чамдаа гурван хил гаран охин төрүүлж өглөө. Нялх биетэй болохоор хэсэгтээ очихгүй байх шүү. Анхны боож авсан даавууг нь өгч явууллаа үнэр нь шингэсэн байгаа байх, эцэг нь байна даа захианыхаа хариундаа охиндоо нэр явуулаарай. Баатар: Би охинтой болж шүү дээ гээд өнөөх даавууг базан авч үнэрлэнэ. Тийм гээд хэлчих аргагүй нэг л сонин үнэр, яг л дотоодоос нь дээш нисгэх нэг их аз жаргалыг тэвэрт нь өгөх шиг, бяцхан гар, хөл, сөөвийсөн хэдхэн шар үс, үнэгчлэн инээж, өмөлзөн мушийх уруул гэх мэт бяцхан зураг нүдэнд нь бууж өөрийн эрхгүй хоёр нүдний нулимс мэлмэрч. Яасан ч их үнээр ирсэн үр вэ дээ чи. Охинтой л болох гэж орчлонд зүдэж явсын байхдаа, харахсан, яг энэ үнэрийг тэвэрч үнэрлэхсэн, дэгдэж өсөхийг чинь дэргээс нь харахсан Аз жаргал минь гэж ганцаар асгартал уйллаа. Баатар сая нэг сэхээ орж хэсэгхэн тайвширсан аа нээрээ нэр өг гэсэн. Охиндоо нэр явуулъя даа гээд өндийлөө. Аавын Аз жаргал минь, Амар мэнд өсөөрэй гээд амандаа ганцаар ярин. Охиндоо

Аз жаргалтай байж -Амар мэнд өсөөрэй гээд Багаа гэдэг нэр өгнө өө. Сайн хүн болж, эрүүл өсөөрэй үр минь гэж хариу бичиж буй цаасандаа гурвантаа нэрийг шивнэлээ. Цаг хугацаа урсахын хэрээр юм бүхэн өөрчлөгдөнө. Багаа өсч томорсоор л. Багадаа аавыгаа эргэх дуртай, жил, жилийн цагаан сараар ээжтэйгээ очиж золгох дуртай байдаг байтал сүүлийн жилүүдэд томроод аавдаа очихоос ичиж, ээжтэй золгохоос зугтаадаг болжээ. Том болж дээ үр минь хагас

жилдээ ядахнаа ганц ирж аавдаа үнсүүлдэггүй сонин охин шүү гэж Баатар жаахан гомдогүй. За Баатар минь чи суллагдлаа. Үр хүүхэд гэр бүлдээ очдоо. Зөв л амьдардаг юм ш дээ гээд эрх чөлөөг нь тунхаглалаа.. үнэхээр итгэмгүй….. Харин Баатарт сайхан санагдсангүй. Би гараад хаачих билээ. Гэрийнхээ үүдэнд ирлээ. Өрөөсөн хөл нь хазганаж, таяг тулсаар инээмсэглэн угтах Зоригоо……..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *