Нүүр Өгүүллэг “БАГАА” өгүүллэг “5-р хэсэг”

“БАГАА” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
533

Гадаа усан бороо цутгана. Зуны орой ч гэсэн бороо хүйтэн жиндүүхэн байв. Зоригоо ажилаасаа шүхэргүй гарсандаа баахан норж, гудамж өгсөнө. Нилээн харуй бүрий болжээ. Үе үе тэнгэрийн хаяанд нарийн

цахилгаан цухас, цухас хийж тэнгэр нүргэлэхэд эвгүй ч юм шиг, нурууны үс нь зарайх ч шиг болж хурдан, хурдан алхлана. Ядахнаа энэ өөдөө такси явж өгөхгүй юм аа гэж амандаа бувтнан ганцаар

үглэн, гутал нь нойтон шавар дээр халтиран, урагш нэг хойш хоёр алхсаар өгсөх шинж алга аа. Гэтэл шал пал хийх хөлийн чимээ, ажвал дээрээс уруудан гүйж байх шиг, араас нь арай хүнд хөлийн чимээ яг л

хөөцөлдөж байгаа мэт сонсдож, бүүр ойртоод ирлээ. Юу юуны завдал үгүй нүмгэн дээлтэй, хүүхэд тэвэрсэн бүсгүй Зоригоогийн араар орж надад туслаач, гээд нуруунд шигдээд зогсчихов. Үс нь задгайрч

борооны усанд норж, цохиулсан бололтой хамраас нь цус гарч, бороонд угаагдан дээлийнх нь энгэрт толовтжээ. Зоригоод үг хэлэх сөхөө өгөлгүй бүсгүйн араас нилээд халамцсан бүдүүн эр гараад

ирлээ. Хаачихана уу чи, миний гараас мултрахгүй ээ гээд дайрахад сандарсан Зоригоо хэд хэд цохиод автал халтирсан юм уу ухаан нь балартсан уу бүү мэд пэд гээд унаад өгөх нь тэр, сандарсан Зоригоо бас хэд хэд дэвслээд хөдлөхөө болиод чимээгүй болчихоор нь бүсгүйд хандан наа хүүхэд чинь осголоо алив манайд очиж дулаац, жаахан өгсүүр л байдаг юм гээд урд нь ороод гэрийн зүг яаравчлан алхлаа. Зоригоо балмагдаж сандарсандаа Гар хөл нь салгалж тамхиа татаж тайвширью гэтэл халаасандах тамхи нь аль хэдийнээ нороод үнгэгдсэн байж. Ээ энгэрийн халаасандаа хийхгүй яав даа гэж үгэлсээр нэг мэдэхнээ хаалганыхаа гадаа ирсэн байлаа. Болороо ч гэрт нь орж дулаацангаа чичирсэн хоолойгоор баярлалаа чамд. Зоригоо: зүгээр ээ харин өнөөх чинь гайгүй болов уу? Болороо: харин мэдэхгүй ээ. Ах дүүгүй ганц болохоор бөөрөлхөх санаатай. Зоригоо: дандаа ингэж зодож цохидог хэрэг үү? Болороо: уух бүртээ л, дээрэлхэх боллоо. муу охиноо чирээд хаашаа ч хамаагүй явчихмаар байх юм. Орох орон ажил даанч алга л даа. Гээд санаа алдахад Зоригоо: галаа асаан чимээгүй сууна. Чи манай нутагт оч тэнд миний жижигхэн байшин бий охинтойгоо амьдар, би ажил олж өгье Болороо: Би тэгээд танайд өөртэй чинь амьдрах хэрэг үү? Зоригоо: Байр олж амьдартлаа бай бай. Би байхаасаа бараг байхгүй нь их дээ.. Болороо: ммм за гээд чимээгүй болов………. Зоригоо Болороог авардаг сайн эрийн дүрд тоглож байгаад танхайн хэрэгээр 1 жил гаран явсан. Одоо Атарааг ийм болчихоод хоёр

дахиа очвол мөддөө суллагдахгүй яах вэ? Гээд толгойгоо шаан хэсэг нааш цааш холхилоо. Баатар цохиулаад ч тэр үү уусан архиндаа тасраад ч тэр үү жигд хэмнэлээр амьсгалж, унтсан мэт байв. Харин Атараагийн дагзнаас тархи цус нь үл ялгагдах хүрэн юм урсан хэвтэнэ. Амьнаас хол хаана юу байх уу? Би яах вэ? Баатарыг өргөн сандал налуулан суулгаж гарт нь хутга бариулж байгаад гуян тус газраадаа дүрж орхилоо. Хөлөөрөө дэнчин тавиад гэмгүй найзаа хэрэгтэн болголоо. Юу л болбол болог ээ би л ахиад тийм бохир газар гишгэмээргүй байна гэж Зоригоо ганцаар бувтана. Сайн уу хайрт

Гэрэлээ минь Надад чамайг хайрт минь гэж дуудах эрх байхгүйг мэднэ ээ. Үрийг минь төрүүлж, удмыг нь залгуулж явсан чамдаа баярлалаа. Жаргалтай газар хүн Өвстэй газар мал тогтдоггүй гэгчээр чамтайгаа жаргаж туулах хувьгүй байжээ энэ хорвоог. Дөрвөн ханатай гэр минь бага санагдаж, хоймроо эзгүйчлээд, хийморио гундаагаад дөрвөлжин ханан дундаас ухаарлыг олох гэж би буруу гишгэжээ. Чи минь намайг битгий уучлаарай. Хүүд минь бас тэгж хэлээрэй. Одоо би тархиа шааж, зүрхээ зүсэвч чамдаа би очиж чадахгүй, эргүүлж болохгүй цаг мөч байж шүү дээ. Намайг хараан зүх хамаагүй, үрийг минь харин сайн эцэгтэй болгоорой. Зүрхээ өмлөж, тархиа зүсэж байж л хүн ухаан суух

юм даа. Хэмээн эхэлж уртаас урт захиа бичиж Өмнөговь аймагруу явууллаа. Гэрэлээгээс хариу ирэх болов уу? Өдөрт бүр л хий л хүлээлт, гарчих юм биш байгаадаа хэмээн хий л горидолтон дунд цаг хугацаа урссаар л…. Баатар аа чамд захиа гэх дуу. Хэнээс вэ? Тэвчилгүй асуувал Өмнөговь аймгаас гэжээ. Баатар догдлоно, задлаж чадалгүй санадрана, юу гэж бичсэн бол? Гэрэлээ намайг газар доор ортол хараан зүхэж үзэн ядсан байхдаа. Түмэн бодол хөврүүлэн байж захиаг

задлавал. Гэрэлээ: Сайн уу Баатар минь Гэрийн чинь эзэн Үрийн чинь эцэг солигдсон. Зэс аяга халбагыг чинь өгүүллээ. Дотор чинь муу шүү биеэ бодоорой. Баяртай. Хориодхон үгээр хариу өгчээ. Уйлмаар, уймармаар минийх байсан бүх зүйл хүнийх болж дээ. Хохь чинь хар өгөр гэж өөрийгөө жаал хараав яаж ч чадахааргүй юм даа энэ тавиланг гэж өөрийгөө өрөвдөв……..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *