Нүүр Өгүүллэг “БАГАА” өгүүллэг “3-р хэсэг”

“БАГАА” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
343

Намхан шар хоёр давхар байшингийн нэг давхарын гурван цонхны доор өдрийн 12:30с 1:30н хооронд нэг эмэгтэй байнга эргэлдэнэ. Өлмийгөө өргөн гараа саравчлан ямар нэг зүйлийг уйгагүй харж

бүтэн цаг яг л тэр цохруу ширтэн зогсоно. Заримдаа ганцаар амандаа юм ярин инээнэ, заримдаа халааснаасаа нусны алчуур гарган нулимсаа арчин зогсоно. Танихгүй хүн харвал эрүүл бус хүн шиг

харагдахаар ажээ. Сүүлийн сар шахуу Чимгээ цайгаа уулгүй цонх ширтэн зогссоор ажилдаа буцдаг болов. Харин өнөөх нууцлаг цонхны цаана цэцэрлэгийн бага настангуудын анги байдаг байлаа. Ангийн

хоёр хананы дундах буланд модон сандалын хөлийг дээш харуулан тавьж, дотор нь ой хүрээгүй байрын хүүхэд зогсоожээ. Ногоон даавуу дээлтэй, жижигхэн булцгар гартаа печинь барьчихсан, нус нь

гоожоод хацарт наалдсан, шүлс нь дусаад энгэр нь норчихсон уйлсан ч, инээсэн ч хүн үл тоох ажээ. Цонхны гаднаас Чимгээ: Эвийдээ ам нь цангаж байгаа даа Түрүүнээс хойш хэд ч инээж, хэд ч уйлчихав даа.

Гэж бас ганцаар ярина. Ангийн хаалга онгойж Болороо орж ирэв. Чимгээ Болороод харагдачихвий гээд түргэн доош сууж, цааш алхлаа. Болороо охиндоо өдрийн хоолыг нь өгөхөөр орж иржээ. Охиныг зургаан сар болоход Баатарын ээж Болороог уг цэцэрлэгт тогоочоор оруулж өгчээ. Болороо Чимгээг хармагц, ангийн хаалгаар гүйн гарч, цэцэрлэгийн хашааны үүдээр хурдан хурдан алхлан гарах Чимгээгийн араас дуудлаа. Чимгээ: Яах ч аргагүй эргэж харвал Болороо халаадныхаа халаасанд гараа хийсээр, Чимгээрүү дөхлөө. Болороо: Чимгээ чи өдөр бүр л ингэж цонхон доор зогч байхын… Яасан охинг хардаг юм уу? Аваад хараад өгөх ах дүү байхгүй би ажиллаа хийхийн тулд л ингэж өдрийг өнгөрүүлж байна даа. Уг нь би Баатартай суухад ганц л охинтой байлаа гээд уурссан төвөгшөөсөн

өнгөөр ярихад Чимгээ: Тиймээ мэднэ. Чамд төвөг болоод байвал ахынхаа ганц охиныг бид авчихдаг юм бил үү? Ядарсан ахыг минь өтлөхийн цагт хөлийг нь хучаад өгөх үр юмдаа. Ер нь тэгээд ч Зоригоо та хоёроос болж миний ах гэснээ чимээгүй болчихлоо.. Болороо: тэг ээ ав ав, гэж шийдэнгүй хэлээд яваад өглөө. Чимгээ энэ үгэнд жаахан гайхаж, ав ав гэнэ үү? Гээд өөрөөсөө лавлан асуувал. Болороо: Охиныг тэвэрсээр гарч ирлээ. Мэдээ орохоор нь ээжийг нь зааж өгөөрэй. Ирж золгож байг. Шинэ гэрт очиж байгаа хүнд шээстэй өмднүүдийг өгөөд яахав шатаачихая, та нар аваад өгөх байлгүй дээ гээд охинг ногоон дээлнээс өөр юмгүй Чимгээгийн гарт өгөөд, өөрөө эргэж ч харалгүй ажилруугаа яваад орчихов. Чимгээ: Ивий дээ яасан ч муухай юм бэ. Гээд охинг өхөөрдөн бумбайсан гарыг нь харж шоб хийтэл үнсээд инээмсэглэл тодруулан гарч одлоо….. Чимгээг хүүхэд тэвэрсээр ороод ирэхэд Аав ээж хоёр нь учиргүй гайхаж Аав: Яав охин минь юу болов? Багааг яагаад аваад ирэв. Болороо өгөөд явуулж байна уу гээд л хариуг нь ч сонсохыг хүсээгүй асуултуудыг ар араас хөврүүлж охинг шүүрэн авч ээлжлэн үнсэв. Ээж: Сүүлд аав нь тэврээд гүйгээд ирэхэд нь Болороо сүйд болоод аваад явсан чи яаж аргыг олж авчирав. Эмээ нь охиндоо бантан хийж өгий. Гүй ээ энэ энгэрийг хараачээ шал ус шүү.

Солих хувцас нь гээд нүдээрээ ор ор өөдөө хайж эхэллээ. Чимгээ: Солих юм байхгүй ээ ээж, шинэ хүн авч байгаа та нар шинэ хувцасаа аваад өгнө биз гэж байна лээ. Ээж: юууууу гээд нүдээ нээх том болгосон оо. Ойлгож. За ашгүй дээ. Охин дүүг нь алдаад сэтгэл уймраад хэцүү байсан юм. Хүнд чинь хүн илүүддэггүй юм аа гээд ханцуйгаараа нулимсаа арчин, хацартаа хацрыг нь нааж жаал мэгшлээ……. Ах нь гарч ирээд ядахнаа л охиноо харж яваг дээ. Багаа: Өвөө өвөө замын унаа очоод зогсоогоорой гэсээр гаднаас амьсгаадсаар орж ирлээ Өвөө: За хүү минь хаана явна, өвөө нь мордъёооо. Багаа: Мэдэхгүй ээ ямартай ч машин дуугараад л байна Эмээ нь: За за бүүр унаа олдохгүй бол миний охин өвөөтэйгөө морьтой явчихаа Чимгээ аниа дээр нь

хүргээд. Эргээд шогшоод ирнэ биз Багаа: Тав дахь өдөр эртхэн авдаг юм ш дээ. Хурдан амраасай. Эмээ: Цаг хугацаа хурдан юм даа одоо охин минь 8.р анги төгслөөдөө. Ирэх өвлөөс эмээ өвөө хоёр нь төв орж амьдарна аа. Багаа : Тийм үү яасан сайхан юм бэ? Охинг авснаас хойш Баатарын аав ээж хоёр саалийн хэдэн үхэр, хонь аваад хөдөө гарчээ…… Багаа хичнээн уурссан ч Баатарыг эргэн эргэн харж, Чимгээ эгчид хэлж л оруулж унтуулдаг байхдаа гэж бодсоор хашаа налан сууж буй ааваасаа холдон явлаа. Зам уруудаж нарийн гудамжруу орж буй хоёр

хөгшин гүй Баатар минь ингэж ч явах гэж, хичнээн сайхан хүү байлаа чи. Бос хүү минь Чимгээгийндээ орж унт. Өвөл байсан бол ч осгох нь ээ хөөрхий. Авгай, архи, Зоригоо гурав энэ хүний толгойг амьдаар нь залгиж дээ. Суллагдсан л юм байхдаа гэсээр гудамж уруудан алсаллаа…………..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *