Нүүр Өгүүллэг “БАГАА” өгүүллэг “1-р хэсэг”

“БАГАА” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
635

Хичээлийн завсарлагаанаар шуугилдаж, парт тойрон гүйлдэж, ноцолдон тоглож байсан сурагчид багшийн хөлийн чимээнээр ширээ, ширээндээ сууцгаалаа. Төд удалгүй хаалга дуугарч Сэлэнгэ багш

гурван хүн дагуулсаар орж ирлээ. Хойд талд явах хоёр эрийг охид харсанаа жуумалзан,биесээ нудрангаа Англи уу? Үгүй ээ Орос байх, тэр хамар нь яасан том юм бэ харин тиймээ гэх шивнээ. Сурагчид бүгд

бослоо Багш :Сайн байцгаана уу? Сурагчид: Сайн та сайн байна уу? Гэж зэрэг мэндлэхэд Багш: Сууцгаа..За хүүхдүүдээ энэ гурван хүн бол Дэлхийн зөн олон улсын байгууллагаас тусламж үйлчилгээ

үзүүлэхээр явж байгаа юм байна. Герман улсаас ирсэн төлөөлөгчид гэж хоёр өндөр эрийг заалаа.. Орчуулагч бүсгүй: за хүүхдүүдээ өнчин, болон хагас өнчин хүүхэд байвал гараа өргөөрэй. Судалгаа аваад бид

цүнх хичээлийн бүрэн хэрэгсэл, хувцас, ар гэрт нь хүнс хүргүүлэх юм аа. Ангийн гучин хоёр хүүхдийн арван гурав нь гар өргөв. Орчуулагч бүсгүй тоолж, багш овог нэрийг хэлж бичүүлж байснаа. Нүдээ нээх

том харсанаа хүүе Багаа гараа өргөхгүй яасан юм. Орчуулагч бүсгүй: энэ охин байгаа юм уу Сэлэнгэ багш: Байгаа байгаа. Багаа гэдэг юм ээж нь багад нь хаясан аав нь гудманжинд гарсан, эмээ өвөө нь хөдөө мал дээр, хөөрхий аавын дүү нараараа хэсч л өдөр хоногийг өнгөрөөдөг хэцүү хэцүү гэж өрөвдөх, доромжлох хоёрыг хослуулан ярилаа. Аан за багшаа нэрийг нь бичээд авлаа удахгүй тусламж хүргүүлнэ. Баярлалаа таньд Багшийг гарахтай зэрэгцэн Цолмон Халиунаа хоёр Азаа Азаа чи өнчин юм уу? Бид яагаад ийм удаан найзлахад мэдээгүй юм бол оо. Гэж шалгаах нь тэр. Багаа: Би өнчин гэж өөрийгөө бодож байгаагүй ээ.. яахав дээ аав минь архинд орж, ээж минь надаас татгалзаа л биз. Эмээ өвөө минь байна шүү дээ. Тэд мөдхөн хөдөөнөөс орж ирж төвд сууршина гэсэн. Энэ Сэлэнгээ багш ч бахдалтай нь аргагүй ‘Багаа’ гэж онцолж ирээд л ярьж гэнэ. Бах нь ханаа байлгүй дээ. Хурдхан харих минь, Сэлэнгээ багшийн хичээлд суух сонирхолгүй болчихлоо гээд гунисан, уурссан, аав ээжээ үзэн ядсан зэргээ хэнд ч үзүүлэхгүйн тулд нулимсаа залгин, цүнхээ үүрэн ангиас яаран гарлаа. ‘ Багаа ‘ ч гэх шиг орчлонгийн түмэн нэр дундаас олигтойг нь олоод өгчихөж болдоггүй л байсан юм байхдаа гэж амандаа үглэн, алгаараа нулимсаа арчин, ханцуйгаараа нусаа шудран алхана. Уг нь Багаа – (Аз жаргал, Амар

мэнд) гэсэн утгатай Төвд нэр юм байна лээ. Тухайн үед их л бэлгэшээж өгсөн байхдаа хөөрхийс. Одоо надад бол бүгд л эсэргээрээ хаана ч байгаа юм тэр Аз жаргал нь гэж амандаа бувтнан явлаа. Булан тойроод, нарийхан гудамж гараад л эгчийд орно. Нулимсаа арчих минь. Гээд Багаа урт гэгч санаа алдаж, нулимсаа арчин юу ч болоогүй мэт алхлаа. Охинд амьдрал тийм л хатуужил өгчээ. Гудамж гарууд үзүүрт нь пөөнийсөн хар юм , хашаа налан нус, шүлс, шороо гуравт холилдон унажээ. Өө хөөрхий энд өнхөрчихөж ядаргаатай юмаа гээд холуур тойрон өнгөрлөө. Багаа ааваасаа ихэд ичдэг байлаа. Баатар: Багаа миний охин гэж дуудахад Багаа : Согтуу толгойлчихоод юундаа хүн дууддаг байна аа ядаргаатай гэж бас л амандаа үглэн хараагүй мэт өнгөрлөө Баатар: Охины араас хошуугаа цорвойлгон эрхлүүлэх янз гаргаж. Би ингэж ч явах гэж дээ, хөөрхий үр минь гутал нь салчихажээ маргааш нэг эрүүл өнжвөл наагаад өгөхсөн гэж бодонгоо

согтуу толгойгоо шаан уйлж хоцорлоо. Харин Баатарын сэтгэлийн шаналан, үрээ хайрлах сэтгэл, жаргал зовлон баяр гуниг, өвдөх шаналахыг хэн ч үл мэднэ. Сүүлийн арав гаран жил орсон гарсан айл хүн бүрээс ярвайсан, цэхийсэн, уурссан, зандарч, загнасан аяс харж байсан тул аргаа барахдаа гудамжинд гарчээ. Гэрэлээ хүү хоёртоо очсон бол ч гэх бодол өдөр бүр төрнө. Харин Багааг харахаараа өнөөх бодол оргүй арилж охин минь, ядрахын цагт чи л үлдэх байхдаа гэж тэрүүхэндээ хайраар бялхана. Багаа харин түүнийг яахан мэдэх билээ дээ…. Баатар: Гэрэлээ хайраа миний малгайг аваад өгөөч Гутлаа өмсчихсөн чинь хоймроод алхаж болдоггүй ээ Гэрэлээ за за. Хүүгээ уяаг нь тайлаад тэврээд ирээч хө Жаахан үнсэж байгаад явъя даа. Санах байхдаа та хоёроо. Удахгүй ээ би ээж аав дээр очоод ганц сар болоод л ирнэ. Тэгээд хүүгээ том болохоор та хоёрыгоо аваад нэг очно оо. Таван жил харьсангүй ээ хө. Бага охин дүү маань бие тааруу байгаа гэсэн уулзаж халуун гарыг атгаад ирье ээ. Хань нь удахгүй ээ. Гээд

эхнэр хүүгээ үнсээд Баатар Өмнөговь аймгаас налайхын зүг хөдөллөө. Шуудан ирэх сургаар Баатарын найзууд унаа хүлээн зогсоно. Баатар сайн бүсгүйн буянд цэргийн гурван жил, тусад гараад хоёр жил халамж хайр, хоол цайгаар дутсангүй. Сайхан амьдарч ирсэн нь байгаа төрхөөс нь илт байлаа. Үнэхээр л гутал, хувцас зүс царай нь цаанаасаа махлах төрх ороод гялалзаж байв. Зоригоо: За найз минь сайн л яваа юм байна. Баатартайгаа уулзаагүй таван жил болжээ гээд

тэврэлдэн уулзалдлаа. Миний найз аав ээждээ золгоод орой гараад ирээрэй нутагтаа ирсэн юм даа жаахан ууж уулзаж сууцгаая бид хоёр нөгөө хэдийг цуглуулаад хүлээж байя. Орой 7:30 гээд Хуучин модон гуанзанд хүрээд ирээрэй хө гээд Баатарыг гэрийнх нь үүдэнд хүргээд буцлаа….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *