Home Өгүүллэг “ААВЫГАА ХАЙРЛАЖ ЯВААРАЙ” өгүүллэг “1-р хэсэг”

“ААВЫГАА ХАЙРЛАЖ ЯВААРАЙ” өгүүллэг “1-р хэсэг”

12 second read
0
1
2,352

Харцнаас нь айж буруу зөрүүгийн сүүдэр маань үргэж амьдралын учир утгыг сэхээрсэн ч эжийнхээ түрүүнд бодож яваагүй аав хэмээх олон таван үггүй эгэл боргил гүндүүгүй эр хүний орон зай дэргэд

минь үгүйлэгдээд ирэхэд л сая ямар их нөмөр нөөлөг түшиг тулгуур далай их хайр байсныг ойлгодог байна аавыгаа хайрлаж яваарай Бодож санах юмгүй дэрвэж энэ орчлонг дан аз жаргалаар бүтсэн

хэмээн итгэж явсан аав ээжийн эрх танхи охин гэнэтхэн тайлахын аргагүй ээдрээнд дунд толгой эргэн төөрж яахаа ч мэдэхгүй үймэрч явсаар нэг л мэдэхэд хичээл сурлагандаа муудаж найз нөхдөөсөө ч

зожгирч ирэхдээ энэ орчлон чинь дан зовлон шаналалаар бүтсэн юм бишүү хэмээн эргэлзэж эхэлсэн аж… Тэдний амьдрал дутагдаж гачигдахын зовлонгоос эгнэгт хол яваагүй ч хайр энэрэл,инээд

хөөрөнд умбаж аав ээж ах гуравтайгаа халуун бүлээрээ элэг сэтгэл бүтэн аз жаргалд умбаж явсан цаг саяхан. Эжий нь зах дээр барааны лангуу түрээслэн аав нь барилгын ажил хийж хоёулаа муугүй мөнгө

олох тул тэд ахынх нь оюутны төлбөрийг хэл амгүй хийгээд өөрсдийгөө хөөрхөөн болгочихдог тул 12 настай айлын бага охин Туяанаа бусдаас нэг их дутаж байсан нь үгүй. Аав нь ажлаасаа оройтож ирдэг байснаа хааяа хааяа хонуут өнжүүтээр алга болчиход Туяанаа ямар их санадаг байсан гээ. Аавыгаа хүлээсээр оройтож унтсан Туяанаа ээжийнхээ цурхиран уйлж орилох түгшүүртэй чимээнээр дапхийн цочиж сэрвэл ээжийнх нь үс гэзэг сэгсийж галзуу хүн мэт болсон байх агаад -Үхнэ хэмээн орилоод битонон хана түгхийтэл мөргөхөд дух ам хамраас нь цус асгарч аав нь түүнийг тэвэрч аргадаж ядан буйг хараад айсан туулайн бүжин мэт цээжин дотроо багтаж ядан цохилох бяцхан зүрх нь : -Чи ингээд ээжгүй боллоо шүү хэмээн хашгичих мэт санагдахад хамгаас хайртай аав ээж хоёроо анх удаа айдас хурсан нүдээр харан хөнжилдөө шурган бөмбөлзтлөө чичрэн уйлж байсансан. Согтуу хүнийх шиг гөлгөр нүдээ улаанаар эргэлдүүлэн ам хамрынхаа цус нөжийг тургилсанаа -Гамбаа би чамд бие сэтгэл хайр халамж хамаг байдгаа л зориулсандаа 2 хөөрхөн үрийг чинь төрүүлж өсгөлөө муу ахынхаа буянаар шинэ сууцанд ч амьдарч байна юугаар дутлаа гэж чи тэр өмхий ханхалсан муухай гудамжны хар хүүхэнрүү гүйгээд байгаан аан гэж хэсэг амьсгаадсанаа босож ирэн аавынх нь хувцас хунарыг гаргаж шидлэн

-Бид 3 чамд хэрэггүй болчихсон юм бол чи тэр салж хагацахаа байчихсан сайхан хүүхэн рүүгээ нэг мөсөн яв мэдүү одоо болно би чамайг их тэвчлээ ийн ийн… Ээжийнх нь шидлэсэн хувцаснуудыг нэг гахайнд чихээд барьж гарах гэснээ гэрээ тойруулан харж тасалданги зовиуртай санаа алдсанаа эргэж ирэн охиноо үнсэхэд Туяанаа ямар нэгэн аймшигийн эрмэгт ирсэн мэт, нэг алхвал ёроолгүй ангал руу нисэх гэж буй мэт мэдрэмжид эзлэгдэн автаж -Ааваа миний ааваа та битгий яваач гэж голынхоо дуугаар цурхиран хүзүүгээр нь тас тэвэрхэд ээж нь сугыг нь ханзлах шахан угз татаж -Бузар минь битгий хүүхэд бузарлачих тэр сайхан хүүхэндээ оч дахиж миний нүдэнд битгий үзэгдээрэй одоо болно гэж хашгичсанаа хананд өлгөөтэй байсан гэр бүлийн зураг,аав ээж хоёрынх нь анх танилцаж байсан үеийнх гэж ярьдаг нэг нэгнээ эрхэлсхийн налсан харцнаас нь багтаж ядсан аз жаргал гэгээн хайрын гэрэл цацарсан сайхан зурагнаас аавынх нь зургийг хүүе хаая гэхийн завдалгүй хайчлан аавынх нь араас шидэхэд Туяанаагийн зүрх сэтгэлээс хамгийн нандин юмыг нь цуу татан авчих шиг хөндүүлэн шархирч байлаа. Аав нь хэд хэд иргэн ирж ээжтэй нь учир зүйгээ олох гэж оролдсон боловч эжий нь нэг нүдээр ч хараагүй юм. Урьд нь намайг юунаас ч хамгаалах мундаг аавтай гэж бодоод харц дээгүүр цээж тэнүүн явдаг байсан хүн чинь аавдаа эрхэлж яваа хүүхдүүдийг харан бүлхэрч нэг л юмаар дутаад байгаагаа мэдрэн наснаасаа ахадсан юм бодон Улаанбаатарын тоостой гудамжны хаа нэгтээ нэг л их нандин юмаа гээчихсэн мэт

газар шагайн явдаг болсон түүнийг эвдэрсэн эвгүй гарууд уухайн тас олзлон уруу татаж эхэлхэд юугаач мэдэхгүй балчир охин уйтгар гунигаа мартан сатаарч сониучирхан шохойрхож явахдаа юунд орооцолдож буйгаа даанч нэг гадарласангүй. Сургууль соёлоо орхин эгчмэд голдуу охидуудтай нийлэн хэр тааруухан нэгнийг дээрэмдэж таксины жолооч мулзлах мэтийн “ажил” эрхэлдэг болсон нь түүнд яг л холливудын адал явдалт кинонд тоглож буй мэт зугаатай байлаа… Ээжийнх нь ахын компаниас хөөгдөж ажилгүй болсон аав нь үе үе архи ууж ирэн эжийд нь хөөгдөж ахад нь шилдүүлэн золбин нохой гарч байгаа турж жижгэрэн харласан аавыгаа өрөвдөхдөө гэрээсээ бага сага юм дэлсэж зөөхөд аав нь аргагүйдэхдээ хааяа авдаг ч -Хэрэггүй ээ миний охин аав нь болноо би чинь та нараасаа юм авах эрхгүй хүн шүүдээ жаргал даахгүй зовлонгийнхоо нүхийг өөрөө ухсан хүн хохино гээд санаа алдахад нарийн учрыг нь сайн ойлгоогүй ч нэг л зүдэргээнтэй санагдаад байхаар нь аавынхаа араас сэмхэн дагасаар”байдаг” айлыг нь гэмээр юм уу гэрийг нь ч гэмээр юмуу мэдээд авсан юм . Түүгээрч зогсохгүй 3-ын 3 дагуул хүүхэдтэй нэг газар цэвэрлэгч хийдэг царай муутай бүдүүн хөгшин хар авгай байхыг хараад тун ч их гайхаж цочирдсон юм. Бузар дэвийн урхи зангыг эс мэдэх балчирхан охин аавыгаа ээжээс нь илүү царайлаг залуухан үзэгслэн төгс сайхан бүсгүйтэй л ханилсан байх гэж боддог байжээ. Энэ унах шахсан яайжгар хашаа пөөнийсөн бор гэр тамхи зуусан хоёр хар залуу уранхай хувцастай нус нь гоожсон дэрчгэр хөх баньд гээд

энэ хавьд хүний нүд сэтгэл татах юм юу ч алга үгүй ядаж энэ гудамжнуудын бохир заваан үнэр танар утаа тортогийгээ ийм газар амьдардаг хүнийг чинь ээж нь хөөхөөс ч аргагүй юм шиг хэлэх үг олдоогүй учир нэг хэсэгтээ тэднийд “очоогүй” юм. Очоогүй ч гэж дээ хашааны завсараар л аавыгаа тэр айлын хашаа хороог цэвэрлэн муу ус асган түлээ мод хагалах нүүрс оруулах зай завсаргүй ажиллах ба хааяа архидаж найрлахыг нь харж зогсдог байсан хэрэг. Туяанаа хэдэн сарын дараа аавындаа “очвол” нүсэр их хэрүүл зодоон болж буй бололтой хүмүүсийн дуу өндөрлөснөө тар нярхийж -Муу хөгшин төгцөгийг чинь хавтгайлж хаячихаад гуу руу шидчихий . -Гуйлгачин царайлж айлд ирж суучихаад юу гэнээ их гударга байх нь -Зөв зөв хийгээд өг яасан хаширдаггүй хулгайч вэ май чи май чи пад пад аавынх нь дуу -Ёо ёо аллаа ш дээ би дахиж тэгэхгүй ээ одоо больчих миний хүүхдүүд -Худлаа шаагаад бай муу хөгшин төгцөг хашрахгүй байна уу май чи май чи -Зоригоо наадхынхаа амруу эртэдийнх шигээ даавуу чихчих бялба нүдчихээд хүлээтэй хонуулчихий тэгээд чамай мууг том юм ярихыг чинь харнаа пит пад… Туяанаа аавыгаа голынхоо дуугаар -Амь авар гэж хашгирсанаа таг чиг болчихоор нь үхчихэв үү хэмээн ухаан зулаггүй айсандаа айлын хашаа даван гэрт нь давхиж орвол хөлс, шивэр, унгас, архи хир нүүрс холилдон тэр гэхийн аргагүй

муухай үнэр танар ханхалсан харанхуй бөгчим гэр угтсан ба аавынх нь хайраа бүдүүн хар авгай толины өмнө нөмгөн суучихсан нүдээ будангаа -Юу ч үгүй шалдан гуйлгачин ирчихээд миний хоолыг хороож байж гэр оронд минь буудаллаж байж юу гэнээ надаас болж зовж зүдэрч байна гэнэ үү??? -Тэр тансаг гэр орондоо тэр сайхан авгай хүүхэд дээрээ тэгээд очооч чи -Одоо чам шиг гуйлгачинг хэн ч тоохгүй мэдүү хэмээн зай завсаргүй шүлсээ үсчүүлэн сормуусаа их л хичээнгүй будах ба хажууханд нь нөгөө дэрчгэр хөх нусаа булталзуулан хоолны шавхруу идэж суух нь үргэлж ийм юм үзсээр байгаад дөжирчихсөн юмуу эсвэл ухаан мэдрэл нь яавч зүгээргүй шинжтэй. Хоёр хар залуу их л өширхсөн бололтой аавынх нь амруу хир тос болсон хар алчуур чихчихсэн дээр нь хайр найргүй дэвслэн жийж 4 мөчийг нь ард нь зөрүүлэн хяргах гэж буй хонь мэт чивчиртэл хүлэхдээ их л ажил хийсэн бололтой аахилж уухилан түүнийг анзаарах сөгөө алга. Танихгүй айлд зөвшөөрөлгүй орж ирсэндээ тулгамдаж зогссон Туяанаад цус нөжтэйгээ хутгалдан их л өвдөж зовж буй бололтой хүндээр зовиуртай амьсгаадан яраглах аав нь үхэж буй мэт хачин харагдсанд “ааваа” хэмээн байдаг чадлаараа хашгиран 2 хар залууг бараг дайрч унаган аавруугаа зүтгэх түүнийг

гэрийн 4 эзэн сая үзэж гайхаж алмайран ширтэх нь хөшөө чулуу аятай харагдах авч түүнийг анзаарах хүн алга… Хамаг юмаа хэмхэрч бяцартал нүдүүлсэн аавыгаа гэртээ авч ирээд сувилж тэнхрүүлж эхлэхэд ээж ах хоёр нь дургүйцээгүй ч бас тийм ч таатай хандсангүй. Хүнд чинь юуханд ч нэг сэтгэл харагддагдаа ээж ах хоёр нь тийм сэтгэлээр бус хүчээр үүргээ л биелүүлж байгаа аятай байх нь даанч гомдмоор санагдах авч 5-6 жил амьдралын хатуу хэцүү бүхнийг турьхан нуруундаа ганцаараа үүрч унаж босон байж амьдралаа босгон хувийн дэлгүүр цайны газартай болсон эжийдээ бас буруу өгч чадахгүй байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…