
Дорж Хандаа хоёр сая нэг амсхийж хэвтэх гэтэл пид хийх чимээ гарлаа. Хоёул зэрэг шахуу ухасхийн өндийлөө. Төд удалгүй охин ахиад л уйллаа. Хандаа: бас яачихав даа гээд охин уйлж буй өрөөнд гүйн
орлоо. Охин орноосоо унажээ. Тэргэнцэртээ хүрэх гэсэн авч чадалгүй унаж, тэр тоолондоо бухимдан тэнхээ мэдэн уйлдаг байжээ. Эрүүл саруул бүрэн бүтэн байсан үрээ ийм болгох гэж миний
болгоомжгүйнх гэж Хандаа амандаа бувтан охиноо тэврэн тэргэнцэрт суулган ус уулгаж тайвшрууллаа. Охинг таван нас хүрдэг зун Доржийнх хөдөө зусландаа гарлаа. Морьдоо барьж унагаа тамгалаж,
хотоос хөдөөд ирсэнээ тэмдэглэдэг уламжлалтай байв. Хавь ойрын саахалтууд цуглаж ууж идэж, найрлана. Зуны улирал бараг л өдөр бүр айраг цагаа ууж зугаацаж өнгөрөөдөг байв. Дорж морь уях завсраараа
даалуугаа тоглоно, Хандаа тогоогоо нэрж, ааруул цагаагаа бэлдэж ирсэн олон дунд тас тас намжирдан хаяадаа тогооны юмаа хир гарч уу гэж хатуу сулыг нь амссаар өөрөө ч халамцчихна. За даа зунжин

хотоос хөл тасрахгүй үргэлжлэнэ. Тэдний хоёр хүүхэд зочидын хүүхдүүдтэй нийлж гол усаар тоглоно. Хандаа: гол дээр тоглож буй хүүхдүүдийг дуудаж хонь хол явжээ миний хоёр хүүхэд шогшоод ирээ. Охин: ээж би хүрэн морийг унаад агааг дагаад хамт явъя. Хандаа: тэг тэг миний охин алхаад яваарай адуунаас бариад удаагүй болохоор морьдууд чинь авч давхиж мэднэ жолоогоо татаж яваарай гээд Хандаа гэрээдээ орлоо. Хүүхдүүд хөөрч хоёул жаахан шогшох уу гээд морьдоо нэг цулбуураараа гуядлаа. Морьд бөг бөг шогшсоор урд гүвээг давахад хонины цаахантай модны захад адуу нь идээшлэж харагдана. Ахын унаж явсан морь тэртээд харагдах адууг харан унгалдахад хариуд нь адуун дундаас нэг нь унгалдахад чих нь хулмалзан хамар сартаганасаа амгаагаа даран ам булаан доош тонгойн хурдаллаа.
Хүүгийн морийг даган охины унасан морь мөн л авч давхилаа. Ах нь багаасаа хурдны морь унасан тул зайдан морин дээр ажрахгүй амыг нь чадлаараа татан давхина. Харин охин хэдийнээ эмээлнээсээ үсрэн унаж, цулбуур нь гуятай нь ороолдож багагүй чирэгдэж, салж оочихдоо толгойгоо чулуунд мөргөн ухаангүй болжээ. Дорж мөрийтэй тоглоод ухаан алга үе үе тамхи баагуулин цэнхэр утаа тавьж, Хандаагийн нэрсэн шимийн юмаа мөнгөн аяга аягаар мэлтэлзүүлэн гүд гүд залгина. Хүн танихгүй газар нүүж бууснаасаа хойш багагүй нэр хүндийг олжээ. Бэлтэй хөлтэй гээд хүмүүс ам сайн. Хандаа айлын авгайчуудтай ам мэдэн бурж,хотоос чирж ирсэн бараа таваараа үзүүлж бэлэглэхийг бэлэглэж, арилжахыг арилжана. Хичнээн бэлэг нэртэй боловч Хандаа хэзээ ч хүнд ашиггүй юм зүгээр өгч байгаагүй нэгэн. Хүү уйлсаар гүйж оржээ. Бүгд л сандралдан охин унасан зүг гүйлдлээ. Энэ өдрөөс хойш охин харж, ярьж, явж чадахаа байгаад байгаа нь энэ. Эрүүл саруул байсан болоод энэ байдалтайгаа эвлэрч чадахгүй охин их цухалдаж улам л өөрийгөө бас өрөөлийг зовооно. Өнгөрсөн жил гарангийн хугацаанд яваагүй эмнэлэг, лам, оточ
маарамба байсангүй. Сүүлийн үед нүд жаахан нээгдээд тэргэнцэртээ өөрөө хүрэх гэж зүтгэсээр өдөрт хэд хэд орноос унана. Энэ тоолон бүртээ уйлж орилж, сүүлдээ унаж татдаг болжээ. Дорж хэдэн хурдны мориноос өөр юмгүй үлдэж, бусдыг нь зарж охиноо эмчлүүлсээр л. Хандаа хүүгээ хурдны морь, битгий хэл энгийн унаа морины нуруунд ч гаргахаа байгаад эцэст нь унаач хүүхэд хайж яваа нь тэр байлаа. Тэр шөнө Дорж унтаж чадсангүй. Хандаа өөрийн хар амиас бус бусдын зовлонг үл ажирна. Мягмарсүрэнд хийсэн үйлээ үүрч явна гэж бодон охиноо асрана. Тиймээс Мягмарсүрэн хог дээр байна уу? хотод байна уу бүүр үхсэн байна уу огтоос падгүй байв. Доржийн нүдэнд хүүгийн гялтганасан нүд, чихэнд тод цээлхэн хоолой сонстоно. Сэргэлэн хүү байна гэж амандаа бувтнасан аядаж, Хандаагаас жаахан эмээснээ чимээгүй болж буруу харав. Анх ямаа саагаад буруу харан суух бүсгүйн махлаг бие, урт хар үс гялалзсан хос мөнгөн даруулга, онигор ч өөрт нь зохисон сэргэлэн нүд, бандгар хэрнээ инээхээрээ хонхойдог хацар нь Доржид их л эгдүүтэй харагдаж билээ. Мягмарсүрэнд огт
сэтгэлгүй байсан гэвэл бас л худлаа. Үе үе санадаг , дэргэд нь баймаар санагддаг, хааяа хачин их хүсдэг байвч Хандааг өөрийнх нь хүүхдийг гаргаад ганцаар өсгөн, өөрт нь итгэн хүлээж байгаа гэж бодохоор Хандааг хаяж бас чадсангүй. Ууган хүүгээ эцэггүй өсгөж зүрхлэсэнгүй байж байтал Хандаа ахин хөл хүнд болж Доржид огтоос сонголт үлдсэнгүй. Тэр шөнө гэрийг нь галдаж юмыг хулгайлаад зугатаж байхдаа ч Мягмарсүрэнг шинэ төрж буй хүүхдээ бодоогүй гэвэл бас л худлаа. Хоосон гэр хаяад сураггүй болчихвол тэр хүн гэртээ ирээд нэг насаараа намайг хайж, бас хүлээж гансрах байхдаа гэж бодон шатаж үгүй болсон мэт болгохоор шийдсэн нь тэр байжээ. Тиймдээ жаахан уужирч таван жил тэд хэл үггүй сайхан амьдарч байгаад сүүлийн
жилүүдэд асуудал ундарч бүх юмаа хоосолж байгаа нь энэ. Одоо байр машинаа хямдхан ч хамаагүй зарж Хандаа охин хоёроо гадагш эмчилгээнд явуулж, өөрөө хүүтэйгээ хөдөө гарах гэж зэхэж байгаа нь тэр. Хий суугаад байвал сэтгэлд тавгүй тул үлдсэн хэдэн адуугаа маллаж,хоёр морио уячих санаатай явсан ажээ. Дорж Мягмарсүрэнгийн гялалзсан нүдний харц нь бөхөж, урт үсээ тайран ардаа годойлгон боож, хацар нь шөвийж турсаныг нь хараад таньсангүй харин дуу хоолойгоор нь таниад цочирдон сандарч, мэгдэн гайхсан, бас өрөвдөн өөрийгөө зүхэж хэвтэнэ. Гэхдээ ахиж очиж зүрхлэсэнгүй явсаар л.. Өөрт гаргаад өгөх юмгүй болсон тул очоод ч нэмэргүй хий л үзэн ядуулахаас цаашгүй тул муу чигээрээ дуусах л сонголт байлаа. Хайран ч хүү минь гэж хог дээр буй хүүдээ халаглах авч Хандаад хаягдвал хаачих газаргүй тул хий л бөгшин бодохоос цаашгүй…. Ганжий: Жолооч оо ойр хавьд чинь эмийн сан байвал зогсчихоорой. Жолооч: за за энүүхэн хавьд бий Хаалга онгойж гаднаас Ээжээ гэсээр хүү уйлан өргөгдөн орж ирлээ. Гаднаас орж ирээд хүүгээ ирэх дөхөж байгаа байх гээд галаа түлж суусан Мягмарсүрэн цочин ухасхийн өндийлөө. Ээж: гүй эээ хүү минь яачихав даа. үр
минь яасан их цус вэ? Яах вэ гээд сандачлаа. Ганжий: Бид харин хотын гудамжинд таараад аа. Би замаараа аптек ороод хэрэгтэй юмнууд авсан. Хайч байна уу? гээд хүүг хэвтүүллээ. Мягмарсүрэн: Хайч байгаа байгаа. Ганжий: Өмдийг нь хайчлаж салгая даа наалдсан байх. Төмрийн хор орсон байж магад соронз байна уу? Мягмарсүрэн: Хий л тэвдэн байгаа байх аа. Ганжий: Алив ээ би цэвэрлээд боогоод өгье. ашгүй цус нь тогтлоо. Одоо гайгүй ээ. Мягмарсүрэн: За ашгүй дээ би ч айлаа шүү. Хүү эм ууж тайвшраад унтлаа. Ганжий: Одоо зүгээрээ би ч алтны хэдэн мангар хар юмнууд дотороо эмч шүү дээ. Ядарсан нь ядарсандаа тус хүргэхгүй бол одоо нийгэм хэцүү болжээ. Мягмарсүрэн: Харин тиймээ бид ч хүний тооноос хасагдааж удаж байна даа. Май алим идэцгээ хүү минь авч иржээ хөөрхий. Би жаахан юм буцалгаадах уу? Та хоёр идээд явах уу? Оройтох юм болов уу? Ганжий: Өө тэгье ээ.бид хотод угаасаа очих айлгүй хоносон ч болно. Мягмарсүрэн: за тэгвэл ашгүй дээ. Бор гэрт минь тухал тухал. Ийнхүү хоёул танилцан
амьдрал зовлон жаргалаа ярилцлаа. Ганжий: Та хоёр энд байж байхаар алтан дээр гараач. Тэнд эндээс илүү амьдралтай. Хүү чинь гэхдээ арай л бага байна аа. Эсвэл наймаа хийх үү? Уг нь алтан дээр наймаа бас дажгүй байдаг юм дан ганц наймаагаа хөлжихгүй л дээ. Мягмарсүрэн: Тийм үү? Ганжаргал та өөрөө юу хийдэг юм бэ? Ганжий: тас тас хөхрөн бүтэн нэрээ сонсоогүй удаж шүү. Ганжий гэж дуудаа. Алтан дээр бол галзуу Ганжий гэдэг зартай ш дээ. Би юу үнэнийг хэлэхэд бохир ажил хийдэг юм аа. Хөлсөнд нь алт авдаг. Биед ч амар ” шивгэнэн хэллээ” Ээж: Бохироо өнөөх шороог нь угаадаг юм уу? Ганжий: Гүй дээ гүй.. алтаар биеэ үнэлдэг юм аа. “Чанга чанга инээнэ” Одоо охин маань том болоод уурлаад байх юм аа. Тэгээд хамгаа шавхаад нэг байр болгоод наймаа хийж хотод төвлөрөх санаатай орж ирээд л танай хүүтэй таарлаа. Мягмарсүрэн: Ихэд гайхсан янзтай аанхаа аанхаа гэж толгой дохин өөр үг дуугарсангүй. Ганжий: За юу гэж л өдөр шөнөгүй алцаагаад хэвтэхэв дээ үр хүүхдийнхээ хажууд өдөр нь хуушуур банштай цай юухан хээхэн зарж, шөнө нь тиймэрхүү юм хийдэг юм аа. Мягмарсүрэн: Аан гээд бас л чимээгүй. Ганжий: Гэхдээ айгаад хэрэггүй ээ надаас би тийм ч хүн чанараа алдчихсан амьтан биш. Би юутай ч хот ороод байр саваа аваад тохиноод ирье.
Цайны газар ажиллуулъя. Хүүг чинь сургуульд оруулъя, охин маань ч сургуульдаа явна. Надад мах гурил хоёр байхад ч мөнгийг бол олоод л байна. Дэм дэмэндээ сайхан амьдрана аа.. Ийнхүү Ганжий Мягмарсүрэнд сайхан амьдралын цучил өгөөд гараад явлаа. Тэрнээс хойш сар гаран таг эхэндээ өдөр бүр ороод ирэх болов уу? гээд л хүлээнэ. Сүүлдээ гэнэн зангаасаа ахиад л хууртаж хэмээн, өөрөө өөрийгөө хэзээ ухаажих бол хэмээн зэмлэнэ…… Дорж: Бид харин жаахан яаруу зарчих гээд л Хүүхэн: Тэгвэл жаахан яриа ч дээ бэлэн мөнгийг нь өгөөд л авна ш дээ. Нэг давхарынх болохоор л сонирхоод байна. Дорж: жаахан бодол хийснээ За за хэлсэндээ авдаа ав. Ийнхүү байраа зараад охин Хандаа хоёроо гаргаж өглөө. Дорж зүгээр суухаар хөдөө гаръя даа. Айлын таван хонь ч гэсэн хариулж охиноо ирэхэд нь шөлний махтай байя хэмээн хүүгээ дагуулан хөдөө гарч найзын аав
болох мянгат малчин өвгөний хаяанд буулаа. Хэдэн адуугаа хониор солиод морь ч үгүй явгарлаа. Хүний морь унасан хоньчин боллоо. Ганжий авсан байрандаа засвар хийж жижигхэн хуушуурын гуанз нээлээ. Охиноо сургуульд орууллаа. Ганжий: За сайн сууж байсан уу хэмээн инээмсэглэл тодруулан орж ирлээ. Мягмарсүрэн: Өө сайн сайн гээд төдийлөн баярласангүй олон хоног хүлээсэн болохоор итгэл алдарсан байлаа. Ганжий: За нүүж их хотын амьдралд ороход бэлэн үү? Мягмарсүрэн: Нээрээ юу гэж сая нэг баясал нүүрэнд нь тодорлоо. Ийнхүү Элбэгбаяр хүү сургуульд орж бохир ертөнцөөсөө ангижирч Мягмарсүрэн Ганжийтай хамт цайны газрыг нь ажиллуулж салбарлан хуушуурын цэг нээж түүнийгээ Мягмарсүрэнд хариуцуулж амрах завгүй амьдрал хөвөрсөөр л….. Хандаа хүний нутагт хамаг юмаа үрэн таран хийж өдөр шөнөгүй хүүхдээ асарсан авч тусыг эс олж охин орчлонг орхин одлоо. Хандаа харин нутагтаа ирж чадалгүй усанд хаясан чулуу мэт харийн оронд уусан алга боллоо. Дорж бэтгэртлээ хүлээх ч сурагийг гаргаж чадсангүй. Мягмарсүрэн муу ханиар нэг хэсэг уруудаж, насны зовлонгоо барж, сайн найзын ачаар жаргалаа олжээ. Ямар азаар орчлонд сайн муу хослон байдаг юм бэ?

Том хар машин замд түгжрэн зогсоно. Шуудай үүрч ядарсан эр хүү минь усны саваа өгөөч. Машины цонх доошлон дотроос ганган залуу инээмсэглэн саваар яах вэ? Май гээд түрийвчээ уудлан хамгийн том мөнгөнөөс хэд хэдийг сарвайлаа. Цадатлаа сайхан хоол идээрэй та гээд хөдлөн явлаа. Хүүгийн гялтганасан сэргэлэн нүд, цээлхэн хоолойг гуйлгачин таньлаа. Мөн байна, мөн байна хүү минь гээд согтуу эр араас нь сарвайн оочлоо……… Төгсөв.