Нүүр Өгүүллэг “АМЬДРАЛЫН ӨНГӨ” өгүүллэг “9-р хэсэг”

“АМЬДРАЛЫН ӨНГӨ” өгүүллэг “9-р хэсэг”

0 секунд уншина
0
0
755

Жижигхэн бор гэрийн хаяанд нэгэн охин өвдгөө тэврэн чичрэн сууна. Сууж байснаа босож хаалганы урдуур холхино. Тотгоор харах гэснээ болино. Гадаа хэдийн харуй бүрий болж, тэнгэрт сар тодоржээ. Гэрийн

дотор дулаахан байгаа нь яндангаас гарч буй утаа улаан цогоос харахад илэрхий. Харин гэрийн дотороос эмэгтэй хүний гинших нялуун хоолой, эр хүний амьсгаадан уухилах, төмөр орны тачигнах

чимээ гарна. Охин сонсохгүйн тулд чихээ дарна. Чихээ дарсан гар нь даарахад хоо хоо гээд хоёр алгаадаа үлээж бүлээтгээд ахин ахин дарна. Хуяг: Ганжий хонгор минь чи ахиад хэд сайхан дуугараад, дороос

жаахан ивээд олигтойхон хөтлөөд өг л дөө би яг болох гээд байна аа. Ядахнаа наад ор шиг юм чинь доошоо шигдээд орчих юм аа ийнхүү амандаа үглэн, хөнжил овгоно. Ганжий: Гүй чи чинь яасан их юм

хүсдэг юм бэ? Жаахан хөлс өгчихөөд, яасан ч уддаг юм. Чадахгүй ээ чадахгүй… Хуяг: Хамаагүй ээ нэмж өгнө дөө. Халаасанд хэдэн төгрөг байгаа. Хүрэхгүй бол нэмээд ч өгнө маргааш шороогоо угааж дуусаад

өгье. Алив хөдлөөч дээ. Хонгор минь… Ганжий: халаасанд байгааг чинь авна. Нэмээд маргааш мөнгө биш алт авна шүү. Хуяг: за тэгээ тэг одоо жаахан олигтойхон үйлчлээд аль.. Отгоо: Ээжээ би даараад байна аа. Хөлдлөө Ганжий: Чи наанаа юу хийгээд байгаан бэ? Цаашаа яв. Хүн хөлдөхөөр хүйтэн алга л байна даг. Хуяг: Ээ хар гай хамаг юм буулгаад хаячихлаа. Наад нэг юмаа зохицуулж байгаач. Нэмж алт өгч чадахгүй шүү. Уурсан босч газар хаясан өмдөө нааш цааш эргүүлэн халааснаасаа хэсэг бутархай мөнгө гарган орон дээр шидэн хувцаслаж эхэллээ. Гажий: За юунд уурласан юм бэ? Хуягаа чи харин бусдаасаа овоо юм байна дараа чамд үнэгүй үйлчлэнээ за гээд нуруунд нь

наалдан тэврэх гэтэл. Хуяг: за битгий чи мэлхий шиг наалдчих би амьдрал үр хүүхэдтэй хүн. Чам шиг биеэ үнэлэгчтэй дотносох хүсэл алга энэ хэрэгцээгээ хариад болгочихдог юм. Эндэхийн хар юмнууд олсон олзныхоо талыг чамд барьж гүйгээд байдаг бодохоор нэг үзчихье л гэж бодсон юм. Ахиад чамтай нэг хөнжилд таарах ч үгүй гээд гарыг нь авч хаяад хаалгыг нь саван гарч одлоо. Гажий: Хн би ч бас чам шиг хар юмыг ахиж санах ч үгүй байлгүй сулралтай хар новш хэмээн амандаа үглэн орон дээр хаясан задгай мөнгийг лааны гэрэлд түүнгээ Отгоо, хөөе Отгоо ороод ир гээд хувцасаа өмсөн босч тамхи асаалаа. Отгоо: Ёооё ямар гоё дулаахан юм бэ? Яг хөлдөх гэж байна ш дээ. Ганжий: Чамайг гадаа байж бай гэсэн үү? Өчнөөн л гэр байна нэгэнд нь ороод байж байхгүй яасан юм бэ? Отгоо: хэнийд орох юм бэ? Хажуу талын Болдынд орсон чинь сайн гарсан, юмаа тушааж мөнгөө авсан гээд бөөн архидалт Долир солир харсан мангар хар юмнууд бариад авбал яах юм бэ? Ганжий: Отгоо минь дээ галзуу Ганжийгийн ганц охин гээд чамд халдах хэн чбайхгүй. Тэгсэн байвал надаар ясаа

тараалгаж, цусаа юүлүүлнэ гэдгээ цаадуул чинь мэдэж байгаа. Согтуу хүнээ гэдэг чинь эрүүлээсээ илүү сэтгэдэг байхгүй юу. Тэнд банштай цай байгаа гал дээрээ тавьчих халааж идье. Отгоо: Тэгээд л ээж онгирчих юмаа. Ганжий: Тэгэлгүй яадаг юм. Наад муусайнуудад хэн өдөр шөнөгүй үйлчилж байна. Өдөржин хоолоор, шөнөжин биеэрээ гэснээ амаа гэнэт барьж би чинь охинтойгоо юу ярьж солиорч байна гэж бодсоноо Өнөөдөр хуушуур олигтой явсангүй ээ., банштай цай л сайн гарлаа. Отгоо: Ээж хоёулаа хэзээ өөр амьдарч эхлэх юм бэ? Өдөр болгон л өөрөөр амьдрана гэсээр байгаад би бараг хөгширөх нь ээ гээд

инээв. Ганжий: Амьдарна аа амьдрана. Өөрөөр өөр сайхнаар амьдрана. Ер нь хоёулаа хот орж амьдрах уу? Отгоо: Тэгье л дээ ээж яасан сайхан юм. Ганжий: Хот очихоор ээжид нь ажил олдох болов уу? Нар салхинд гандсан ээжийг нь хараад хулгайч байна гээд ажилд авахгүй л байх даа. Отгоо: Ажилд орж яадаг юм бэ? Хуушуур банштай цай, гоймонгоо зарж болох газартай л болчихоё л доо. Би бас сургуульдаа сурмаар байна аа. Ганжий: Ухасхийн өндийж гүй ээ би яагаад сэтгээгүйн бол оо. Цуглуулсан юмаа тушаачихвал нэг байр сав аваад нэг юм нээчихээр мөнгө гарах байх шүү. Дээрийн ирсэн шинэ хүмүүсийг санаж байна уу? Отгоо: Таниар шороогоо угаалгадаг уу? Ганжий: Тийн тэрнээс нээрээ нэг хэсэг цул гарч ирээд би далд хийснээ

бүүр таг мартаж гээд орон доогуур шургаж гутлаа гарган, гутлан дотроосоо оймсоо гаргаж,оймсны үзүүрт боосон цул гаргаж ирлээ. Отгоо: пөөх наадах чинь том юм байна. Ганжий: Тх бас өшөө бага сага юм бий,мөнгө бий ер нь хоёулаа одоо өөрөөр амьдрах болжээ. Отгоо: Хамгийн түрүүнд надаа гоё хувцас авч өгнө шүү. Үсээ янзлуул та Бас гоё хоолонд орий………… Элбэгбаяр: Эгчээ энэ гурилаас хоёр хилийг авъя Худалдагч: Юу уу ? Чамд ганц хоёр хилээр нь хар гурил хиллээд зогсох зав алга яв яв. Ийм юмнууд яг хиллэнгүүт аваад зугатана. Цаанаасаа хулгайч царайтай халтайсан юмнууд. Элбэгбаяр: Эмээ би мөнгийг нь өгнө өө энэ байна мөнгө нь хоёр хил хоёрдугаар гурил өгөөч гээд мөнгөө ил гарган барьж хөгшин худалдагч дээр очлоо. Худалдагч: за за миний хүү наад мөнгөөрөө чихэр авч идээ эмээ нь

чамд гурил зүгээр өгье. Май гээд нэгдүгээр гурилаас хийгээд өглөө. Элбэгбаяр: Баярлалаа эмээ Худалдагч: Зүгээрээ миний хүү. Ууганаа: Пөөх яасан гоё юм бэ? Хоёулаа наад мөнгөөр чинь амттай юм авч идье тэгэх үү? Надад таван зуун төгрөг байна. Элбэгбаяр: үгүй ээ би гэртээ есийн тос авна. Ээж минь ганц сайхан есийн тосонд хайрсан гамбир идэх юмсан гээд байсан. Ууганаа: Ээ чи дээ “дурамжхан дуугарана” Элбэгбаяр: за за юмаа аваад болчихлоо өнөөдөр сайхан өвчүүний хуруу мөлжиж, бантан иднэ дээ. Хоёулаа жимсрүү орох уу? Гээд халаасаа уудлан хэдэн төгрөг гаргалаа. Ууганаа: Пөөх чи мөнгөтэй нь байна юу авах гэж байгаа юм бэ? Элбэгбаяр: Ээждээ гоё шинэ алим авч өгнө өө. Манай ээж зурагтаар алимны реклам гарахаар санаа алдаад л Ээж: Яг ийм сайхан улаан алим идэхсэн. Чамайг гэдсэнд байхад цээж

их хорсоно тэгээд л хөдөө алимаа хайрцагаар нь авч тавьж байгаад л иднэ ш дээ. Гэтэл одоо хоногийн хоолоо олох гэж хог түүгээд л явж байдаг. Амьдрал үнэхээр тааж мэдэшгүй юм даа. Элбэгбаяр: Дандаа ингэж ярьдаг тэгээд би тушаасан юмнаасаа 100, 50.т далд хийсэн юм аа. Ээж баярлах байхдаа. гээд эргээд харахад Ууганаа байхгүй байлаа. Эргэн тойрноо харан хэсэг зогсож байтал цаанаас тор дүүрэн алим мандарин барьчихсан гүйн ирж харгадана. Ууганаа: хөөе энийг хардаа яг алим мандарин ялгаж байдаг юмдаа. Тэгээд гуйсан чинь зөндөөг өглөө.ахиад зөндөө байна чи очиж аваач. Элбэгбаяр: тэгье л дээ. Хоёр хүү нэг нэг тор юм барьж алхана. Ууганаа Элбэгээгийн өөрийнхөө хоёр ууттай хаягдал алим мандарин бас бус жимсийг нийлүүлэн нэг тор болгон барьжээ. Буудал дагасан ТҮЦ-ний дэргэд хоёр жаахан хүү зогсоно. Доогий: хөөе хөөе тэр хоёр бацааныг хараа их юм барьжээ. Булаах уу? Овгор: Хн булаахгүй ээ. Буланд шахаад дээрэмдээд өмссөн хувцасыг нь шалдлаад явуулна аа. Энэ хоёр ч буруу өдрөө гарч дээ. Доогий: өнөөдөр ч аз харсан сайхан өдөр байх шив гэдэс цатгалан хонох нь за явах уу? Овгороо? Овгор: Шүгэлдэнэ Элбэгбаяр: Шүгэл дуугарсан зүг эргэн харна.Хэн бэ Ууганаа…? Овгор: нааш ирээ найзуудаа гараараа даллана. Энэ хооронд Доогий замыг нь

амдан гарч зогсоно. Ууганаа: Зугтъя аа нөгөө айхтар гудамжны атманууд байх шиг байна зугтах уу? Элбэгбаяр: Зугтахгүй ээ ганцхан хүү байна гайгүй биз явъя аа гээд эргээд хартал Доогий: Сайн уу жаалуудаа сайхан ярьж байхад наад тортой юмаа өгөөд далд ор. Элбэгбаяр: Адилхан хүүхдүүд байж ингэж биенээ дээрэлхээд яахав дээ. Би чамд алим жимс өгье бид хоёрыг явуулчих. Овгор: Өө бас олзоо чамтай хуваах уу? Тэ. Олон юм хуцаад бай гөлөг минь хэлийг чинь огтлоод, хөлийг чинь чинь хуга шаачихна шүү. Доогий: Тийм ш дээ би тэнэг алим өгнө гэхээр нь яг хууртах гэж байна ш дээ. Овгор: Алив юмаа өг. Эсвэл дэвсчинэ шүү. Элбэгбаяр: Чадахгүй мэдэв үү? Тортой юмаа газар тавиад овгорыг хүчтэй түлхээд унагачихав. Ууганаа мөн Доогийг өшиглөчихсөн чинь холоо үсрээд унана. Элбэгбаяр тортой юм аа ухасхийн авч зугтахад төмөр хашлагатай жижиг хашаан дээр тэгнэн унаж гуя нь зоогдон өмдийг нь нэвтлэн цус урслаа. Ёооё ээжээ өвдөөд байна. Ээжээ гээд уйллаа. Ууганаа: Хажуугаар зөрөх хүмүүсээс ахаа эгчээ туслаач дээ. Гуйж байна. Хүмүүс харин ашиггүй алхана. Яг л дүлий сохор юм шиг. Доогий: Энэ юмнуудыг түүх үү яах уу? Овгор: Орхио орхи явъя аа. Элбэгбаярын ээждээ авсан шинэхэн алим хүний хөл доор хөглөрнө Отгоо: Яасан ч гоё юм бэ? Ойрд өндөг идээгүй юм байна. Ээж үз дээ гээд сэрээдэн амруу нь хийнэ. Ганжий: Тийм байна

гоё байна. Отгоо: Би ахиад үзэмний шүүс авлаа, цонхоор харна. Ээж ээж тэрийг хардаа, тэр хүү яачихсан юм бол оо, уйлаад л байх шиг байна. Ганжий: Аль юун хүүхэд гээд цонхруу харлаа. Отгоо: тэр ээ тэр уйлаад байна, нөгөөх нь хүмүүсээс юм гуйгаад байх шиг байна. Хоёулаа очих уу? Ганжий: Яах юм бэ? Гуйлга гуйдаг хүүхдүүд байх. Хоолоо ид миний хүү. Отгоо: Тэгвэл гараад мөнгө өгнө шүү Ганжий: за за тэгнэ ээ. Отгоо: Яаран яаран хоолоо иднэ. Элбэгбаяр: Ууганаа чи наад алимаа түүчих тэгэх үү? Халтар болох нь Ууганаа: за найзаа гээд уйлан уйлан түүнэ. Яасан аймаар их цус гардаг юм бэ? Чи үхчихвэл яана аа гээд нус нулимс нь зэрэг урсана. Элбэгбаяр: Туслах хүн олдох

байх аа. Энэ олон дунд сайхан сэтгэлтэй хүн байгаа тэ. Ээждээ очмоор байна аа. Ганжий: Хүүе ээ хүү минь яагаа вэ? Яасан их цус гарч байна аа. Эмнэлэг явъя аа Отгоо: одоо яана аа ээжээ Элбэгбаяр: Эгчээ надад туслаач тэгэх үү? Би харимаар байна даанч надад мөнгө байхгүй ээ. Би ээж дээрээ очмоор байна. Ганжий: эхлээд эмнэлэг оръё оо. Дараа нь эгч нь хүргээд өгье. Элбэгбаяр: үгүй ээ эмнэлэг орохгүй ээ. Зүгээр л ээждээ очмоор байна. Ингээд Элбэгээг Отгоо Ууганаа хоёр түшин босгож, Ганжий хөлийг нь цамцаараа уяж, такси барихаар зам дээр гарлаа. Гараа өргөнө. Жолооч: За эмнэлэг үү? Ганжий: Үгүй ээ хогийн цэгийнхээ тийшээ яв даа Жолооч: Юу би тийм хол явж чадахгүй, тийшээ гарах хөлсийг нь та хэд өгч чадахгүй, цус нөжөө машинаар нэг урсгаад хаячихна буу буу гээд замын хажуу руу шахаж зогслоо. Ганжий: Хэн чамд хөлс өгөхгүй гээд байгаа юм бэ? Чи миний мөнгөтэй

үгүй яаж мэддэг гөлөг вэ гээд цүнхнээсээ боодол мөнгө гаргаж нүүр өөд нь бараг л нүдэх шахан харууллаа. Жолооч: Үгүй юу л даа. Би Ганжий: тэгээд явах юм уу гүй юмуу. Таксины мөнгөн дээр чинь угаалгын мөнгө нэмж өгье мэдэв үү. Явбал наад төмрийн сэгээ хурдан хөдөлгөж үз. Харин тараад уначихгүй бол хурдан яваарайдаа…………

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *