
Болоод өнгөрсөн хэсэгхэн хором зүүд зэрэглээ мэт санагдана. Хүү: ээжээ энэ хоёр хүн намайг хөдөө гаргаж морь унуулна. Ээжийг чинь мөн авч яваад цалин өгнө гэсэн ш дээ уг нь. Яагаад хэл үггүй гараад
явчихав би таалагдаагүй юм болов уу? Морь унаж чадахгүй гэж хэлснээс болов уу? гэж гайхсан өнгөөр лавлана. Хүүгийн лавлан асуух үг, яриа Мягмарсүрэнд үл сонстож үхсэн гэж итгэн өчнөөн шөнө
орондоо уйлж, дэрээ норгож, нүдээ бүлцийлгэж, өдөр нь харин шүдээ зуун хүүгийнхээ төлөө зүтгэж байсан цаг хугацаа үнэхээр хуурамч байлаа гэж үү? Доржийн надтай өнгөрүүлсэн хоёр жил юу байв.
Яагаад нутаг усаа тийм олон сэлгэж, ганц гэрээр байх болов? Төрөхөөр зэхэж байхад яагаад заавал хотод сувилал хэсүүлэх болов, өөрт байгаа бүх хатуу эдлэлээ аваарай гэсэн нь бас л санаатай байж уу? Хандаад
миний ээмэг бөгж хэрэггүй байж уу? Хоослоод явж байгаа хүндээ жаахан ч гэсэн юм өгсөн нинжин сэтгэл нь байв уу? Эсвэл бүүр үхлээс Хандаа нь аварсан юм болов уу? Түмэн асуулт, мянган бодлууд

хөвөрсөөр л……… Хандаа: Хм хогон дотор л эрдэнэ бий бий гээд л ийшээ дурлаад байсан ингэх гээд байж. Одоо наад хүүхэн чинь хавиар нэг хайгаад амар заяа үзүүлэхгүй дээ. Эсвэл чи далдуур долоогийн долоон жил хаана яаж амьдарч байгааг хараад судлаад явж байсан юм уу? Хаяж чадахгүй байсан юм бол нэг мөр амьдрахад яасан юм гээд цамнаж гарлаа. Дорж: Халааснаасаа тамхи гарган зууж асаах гэтэл Хандаа: Битгий тамхи татаад угартуулчих, дараа нь машинаас үнэр нь гарахгүй гээд амнаас нь шүүрэн авч цонхоор чулуудлаа. Анхаасаа л хотод амьдардаггүй байж чамаас л боллоо. Дорж: Үгүй чи жаахан чимээгүй яваа ч дээ. Хайлаа гэхэд бум бужигнасан газраас биднийг олохгүй. Чи тайван бай. Би жаргах гэж хот ороо юу айн?
Охиноо л эмнэлэг бараадуулж, чиний ажлыг л хөнгөлөх санаатай байсан. Хандаа: Хм мэдэхгүй дэг. Чи ч Мягмарсүрэнг хаясан шиг намайг ч гэсэн хэзээ хаячих бол гэж бодож явсаар бүтэн долоон жил шахуу дутуу нойртой явлаа. Дорж: Үгүй чи чинь яасан муу санаатай юм бэ ? Чамтай хамт байх л гэж би тэр бүгдийг гэснээ за больё оо, больё оо гээд чимээгүй болон замаадаа ширтэн хар цагаан дуугүй явсаар гэртээ ирлээ. Хандаа Дорж хоёрыг үүдээр ормогц охин хүүхдийн хоолой шахан уйлах сонсдлоо. Хэрэлдэж муудалцаж байсан хоёр нэгэн зэрэг нэг нь эм рүү нь нөгөөх нь өрөөрүү гүйлээ. Доржийг хүүхдийн өрөөрүү гүйн ороход охин шалан дээр унажээ. Энэ ах нь хаачсан юм бэ? Хандаа яачихав даа эмийг нь гэсээр охиноо тэврэн орон дээр хэвтүүллээ. Хэсэг бужигнаж, охин унтаж хоёул сая нэг
амьсгаа авлаа. Хандаа өрөөндөө орон ихэр татан уйллаа. Миний л хийсэн үйлийн лайг үр минь үүрч яваа юм байх даа яасан ч хэцүү юм. Би гэдэг хүн ч дээ гээд толгой сэгсрэн гаслалаа. Сүүлийн үед улам л ойр ойрхон унаад байх боллоо. Яваагүй ч эмнэлэггүй боллоо доо. Одоо яая даа………. Мягмарсүрэн үнэнтэй эвлэрч чадахгүй байх авч өөрөө юу ч хийж чадахгүйдээ хий л цухалдана. Тийм дээ ч муу хүүгээ шилнээс болж Гочоотой мууддаг орой эцгийгээ дуурайх нь уу? гэж зэмлэж байгаа нь тэр гэхдээ хүүгээ хэзээ ч аавыгаа дуурайхгүйд итгэнэ. Элбэгбаяр хүү түүсэн жаахан жуухан юмаа тушааж хэдэн төг тоолон авна. Хоёул гэртээ суухдаа юу эсийг хийхэв хүүдээ мөнгө тоолох, хариулж өгөх, хил грамм, хаяг зар зэрэг ойрхон зуурыг унших бодохыг заажээ. Иймдээ ч хүү олсон юмаа төвөггүй тушаачихаад талхаа бариад, ТҮЦ.нийхээ өөрийг тушаачихаад ирээд тооцоогоо ээждээ яс хийдэг болоод байгаа нь энэ. Хүү гэрээдээ орж нүүр гараа угааж, хамгийн гоё хувцасаа өмслөө. Хэдийгээр хуучирч сэмэрсэн ч түүндээ л гоё хувцас юм. Ээж: за хаа хүрэх нь үү миний бор хүү чинь гангараад л Хүү: Хотын төв оръё оо, жаахан гадуур тэнэе Ээж: Болгоомжтой яваарай ганцаараа бол дэмий, гудамжны хүүхдүүд их байгаа шүү. Хүү: Шулга Шартай явна аа. Бид хоёр их оройтохгүй ээ Ээж: Яах гэж найзыгаа тэгдэг юм нэрээр нь дууд нэр нь хэн билээ Хүү: Нэр нь үү? За
хэн билээ бүүр мартажээ. Аяар асууя даа.Та санадаггүй юу? Ээж: Харин хэн билээ дээ бас мартжээ гээд хоёул инээлдэнэ. Хүү: Ээж жаахан яс олж ирэх үү? Ээж: Ясаар яах юм бэ? Ээж нь өөрөө орж авъя харин миний хүү шулсан өвчүү, хонь ямааны толгой байвал аваад ирээрэй их юм авбал даахгүй шүү. Оройтож болохгүй шүү. Хүү: За ээжээ явлаа шүү. Гарч гэрийнхээ довжоон дороос нуусан бололтой хэдэн төг тоолон авч халааслаад явлаа. Хоёр хүү хотын төвөөр баахан гүйлдэж тоглолоо. Элбэгбаяр: Одоо хоёулаа юмаа аваад явцгаая аа Ууганаа: Жаахан тэнэе л дээ. Элбэгбаяр: Гудамжны хүүхдүүд аймаар гэсэн шөнө орой ганцаар яваа хүүхдийг дээрэмдэж зоддог гэсэн Ууганаа: Тийм үү аймаар юм аа тэ. Тэгвэл гялс явцгаая Элбэгбаяр: Би гурил толгой өвчүү авнаа тэгээд явъя тэгэх үү? Ууганаа: Тэгвэл хоёулаа жимс олж идье. Жимс зардаг хүмүүс муудсан жимсээ ялгаад хаядаг гэсэн. Эртээд Цээгий ээжтэйгээ төв ороод ирэхдээ зөндөөг авч ирж байна лээ. Алим нь бүүр гоё муудсан хэсгийг нь авч хаяад л идсэн би ч нилээн хэдийг цохичихсон шүү. Дараа нь шууд алимаар хэхэрч байгаа юм чинь ” яг ингээд л нуль алим хэ хэ” Элбэгбаяр: Тэгье л дээ. Харин чи бид хоёр
өгөх болов уу? Ууганаа: Тэртээ тэргүй хаях юм чинь яадаг юм бэ? Нохой идэхгүй болохоор бид л иднэ ш дээ өөр зөндөө гоё жимс байдаг гэсээн. Элбэгбаяр: Чи арай өөрийгөө нохойноос доор тавьдаг юм биш биз дээ. Ууганаа: яс юман дээрээ баян айлын нохойноос л доор амьдарч байгаа биз дээ. Хүний хог хаягдал дотор өдөр шөнийг анзаарахгүй хог түүж. Баян айлын хог ирээсэй гэж залбирч хэрэглээд дууссан тавилгаар нь гэрээ чимж, урагдаад хаясан хувцасаар нь гангарч, идэж уугаад хаясан идэх юмных нь савыг зарж голоо зогоож

байгаа нь худлаа юм уу? Элбэгбаяр: Пөөх чи сая яг том хүн шиг ярилаа. Одоохондоо тийм байгаа ч насаараа тэгж амьдрахгүй ш дээ. Бид том болно ажил хийнэ. Өөрчлөгдөнө. Ууганаа: аа мэдэхгүй байз. Яаж ч дээшлэж дэвших юм билээ. Хогон дотроос татаад гаргачих хүн олдох биш дээ. Одоо захаар орохоор хараарай чи Элбэгбаяр: юуг хараарай гэж вэ? Ууганаа: Зүгээр л хараарай………………..