Нүүр Өгүүллэг “АМЬДРАЛЫН ӨНГӨ” өгүүллэг “6-р хэсэг”

“АМЬДРАЛЫН ӨНГӨ” өгүүллэг “6-р хэсэг”

0 секунд уншина
0
0
718

Мягмарсүрэн хүлээж цөхрөөд хүүгээ аваад гэрээдээ буцахаар зэхлээ. Байсан хэдэн төгрөгөө сувилал сувилалд тойрч хэвтсээр мөнгө нь ч шавхраад ирлээ. Эмнэлэг сувилалын хэдэн хүүхнүүд сүүлдээ бүүр

гайхаж орхижээ. Хотоос аймгийн төвийн унаанд суулаа. Аймгаасаа сумын төвийн унаанд суулаа. Гэрээд нь харин шуудан унаа явдаггүй учир нэгэн танилын нөхрийг гуйхаар хүүгээ тэвэрсээр хуучны найз

Жаргалынд орлоо. Жаргал: Хүүе ээ сайн уу Мягмарсүрээн яасан сонин хүн бэ. Хаа хүрч яваа юм дээшээ суу гээд л их л уриалагахан, угийн л дайламтгай, дуу шуутай хүүхэн билээ. Мягмарсүрэн: Сайн сайн та нар

сайн уу Жаргал: Сайн сайн. Алив гээд хүүхэдрүү нь гар сарвайж, авч орон дээр тавьж гаднах өлгийг задаллаа. Ий яасан муухай юм бэ? Хэнийг дуурайсан юм бэ дээ гээд хүүг жаал сонжин Хүү юу? охин уу?

Мийгаа гээд эргэж харснаа алив би цай хийж өгье хүүхдийг чинь харчихаад чамайг мартаж гээд тас тас хөхрөн бослоо. Мягмарсүрэн: Хүү хүү. Эрдэнээ хаачсан юм хө? Жаргал: Ажилдаа явсан. Орой л ирэх

байх яасан хө. Манай нөхрийг сураглаад. Мягмарсүрэн: Яах вэ хө гэрээдээ буцах гээд унаа олддоггүй ээ. Жаргал: зөв зөв. Дорж яасан юм чамайг авахгүй. Мягмарсүрэн: Хэл ус авалцаж чадсангүй ээ Жаргал: Нээрээ танайх уг нь наашаа их ойртжээ дээ. Мягмарсүрэн: Өө харин тийм ээ. Хөл хүнд ам бүл цөөн хоёулаа төвтэй ойр байна гэж наашлаад, ганц гэрээрээ өвөлжлөө. Жаргал: аргагүй аргагүй хө. Мягмарсүрэн: Би мөнгө шавхраад л явж байна. Эрдэнээгээр хүргүүлээд буцахад нь хөлсөө өгье гэж хэлэх гээд таньдаг та хоёроо зорьлоо. Жаргал: Тэгэлгүй яахав юуг нь асуудаг юм. Хүргээд өгнө, өгнө. Дорж ойрд төвөөр огт харагдахгүй байсан ганцаар завгүй байж л дээ. Уг нь хаяадаа гадуур явж байхад Хандаагийн гадаа буусан харагддаг гээд санамсаргүй хэлсэн үгэндээ баахан гэмшиж хэлээ залгив. Машин хүнгэнэн давхисаар Доржийнхруу дөхлөө. Эрдэнээ танайх нүүгээ юу даа хө. Өвөлжөөний чинь урд чинь гэр харагдахгүй байх юм. Мягмарсүрэн: Айн гээд гайхашран өндийлөө. Нээрээ л алга байна. Харлаж хоцорсон буурь л нүдэнд торлоо. Машин давхисаар ирж

зогсмогц Мягмарсүрэн хүүгээ арын суудал тавьж үсрэн буулаа. Ээ бурхан минь хэмээн уулга алдаад хоёр хөлөө зөөж дийлэлгүй бохирон унаж, уйллаа. Нүдэндээ дүрслэхэд ч аймаар дүр зураг туслаа. Эрдэнээ: юу болох нь энэ вэ? Мягмарсүрээн миний найз тайвшир сэтгэлээ барь, нялх биетэй хямарч болохгүй шүү гээд сугадан босголоо. Хэсэг тайвширсаны дараа гэрийн шатсан үнсэн дундуур алхлаа. Харлаж үлдсэн данх, төмөр орны пүрш, толгой, хоёр авдарных нь монгол цоож, цүү Доржийн биеэсээ өгт салгадаггүй байсан түлхүүрүүд, хэт хутганы мөнгөн гинж гээд бүгд харлаж юу ч үгүй шатжээ. Тэгээд л

намайг авахгүй байж, хүний хөлөөс дэндүү хол буусан болохоор хэн ч мэдээгүй байж ээ хөөрхий минь гээд арга тасартлаа уйллаа. Эрдэнээ: Даарлаа буцах уу хө. Мягмарсүрэн: За тэгье дээ. Өмссөн хувцаснаас өөр юу ч үгүй, тэвэрсэн үрээсээ өөр хань бараагүй үлдсэн хөөрхий яах учираа мэдэхгүй хэсэг Эрдэнээгийнд байлаа. Жаргал ч аль болохоор сатааруулж сайхан байлгах гэж хичээнэ. Тавын таван хүүхэдтэй, ганц нь ажилтай тэр айлд удаан төвөг болохыг Мягмарсүрэн хүссэнгүй. Өөрт үлдсэн хэдэн төгрөгөө шавхаж жаахан цагаалаганы юм авч Эрдэнээгийн таван хүүхдэд будаа хийж, чихэр авч өгөн Доржийнхоо

араас бага ч болов буян хийхчээ аядлаа. Мягмарсүрэн: Жаргалаа би хүүгээ аваад хот ордог юм бил үү? Хотод аавын минь нэг дүү байдаг юм аав минь байхдаа өвөл бүр идэшний мах явуулдаг байсан. Аавыг өөд болсноос хойш сураг тасарсан хайж олдог юм билүү дээ. Энд байхаар юм юм бодогдоод хэцүү юм аа хө. Олон хөлийн газраа бараадаж ажил олж хийн амьдралаа зогоое доо. Үхсэний хойноос үхэж болох биш дээ хө. Үлдсэн нь амьдрадаг л хорвоо юм чинь гэхэд Жаргал: Миний найз өөрөө л мэддээ. Бид чамайг манайд байхад огт дургуйлхэхгүй шүү. Нэгэндээ л Дорж үгүй болсноош хойш чамд нэг юм хэлчих үү? Мягмарсүрэн: тэгээ хө тэг Жаргал: Дорж Хандаа хоёр их дотно байсан. Хандаа хүнтэй суудаггүй харин Доржийг их хүлээдэг

гэж хажуу хавийнх нь хүүхнүүд ам булаалдан ярилцдаг. Тэр хоёр дундаа нэг хүүтэй, сүүлд Хандаа ахиад давхар биетэй гэсэн сураг дуулдаад л байсан. Харин сүүлийн үед Хандаа төрсөн юм уу хаачсан юм гэртээ огт байхгүй байх болсон гэсэн. Төрөх хүүхэд нь бас л Доржийнх гэнэ лээ. Мягмарсүрэн: Би мэр сэр хүнээс дуулж байсаан хө. Одоо тэрэнд ч үгүй, надад ч үгүй болж дээ хөөрхий. Хаяадаа нааш ирэхээрээ хоёр, гурав хонодог байсан юм. Би хүүхэдээ төрөхөөр болих байх даа гээд нэг их цухалдаж байсангүй ээ хө. Жаргал: Чи ч ухаантай хүүхэн шүү. Би ч уйлж орилоод Хандаа дээр үсрээд очсон байгаа гээд тас тас хөхөрлөө. Нээрээ Хандаа дуулаагүй л байгаа байх даа. Мягмарсүрэн: Харин ээ хө. Хоёул Хандаагийнхруу очих уу? Жаргал: Жаахан гайхаснаа үгүй яасан ч яахав дээ. Тэгэх юм уу? Гэвч тэднийд

хүн байсангүй бүүр сүүлийн хоёр сар гаран огт харагдаагүй гэж хажуу хашааны авгай хэллээ………… Мягмарсүрэн сурагласаар яваад аавын дүүгийндээ очив. Болсон явдал учираа хэлэхэд харамсалтай нь гэртээ амьдруулж, туслах боломжгүй жижигхэн байранд дэндүү олуулаа амьдардаг гээд өөдөөс нь түмэн зовлон, мянган шалтаг тоочлоо. Орох газаргүй болсон Мягмарсүрэн орцны жижүүрээр хэсэг байлаа. Хүнд хэцүү ажил хийж байгаагүй, олонтой харьцаж нийгмийн харилцаанд орж байгаагүй, сургууль соёл бүрэн дүүргээгүй түүнд өнгөрч буй өдрүүд үнэхээр л шалгуур байлаа. Мягмарсүрэн сумын төвд сургуулийн дотуур байранд сууж дөрөвдүгээр анги дүүргэжээ. Даш хэдэн хонио тоолоод сурчихсан бол одоо болно доо. Том болж байгаа охин хүүхдээ дэргэдээ байлгана гээд сургуулиас нь гарган өдийг хүрчээ. Хичээл номоос илүү хүний амьдралд зөв амьдрах, амьдралын арга ухаан байхад л болно гэсэн үзлээр амьдруулж байжээ. Аавын энэхүү амьдралын сургааль нь түүнийг хэцүү үед нугаруулаагүй

зүтгүүлжээ. Тэгж явсаар ганц айлын газар олж авчээ. Хотоос дэндүү зайтай хоосон газар боловч болгоно гэж зүтгэсээр өнөөдрийг хүрчээ. Ээмэг, бөгж ,бугуйвч гээд өөрт байх бүх хатуу эдлэлээ өгч гэр худалдан авлаа. Ингээд л орох оронтой болсноор долоон жилийг үдлээ. Зун нь хашаагаа бараг л битүүлчихдэг, өвөл нь аргаа барахдаа авч түлсээр бараг л дуусах дөхнө ингэж урд хормойгоороо хойдохоо нөхсөөр хүү нь ч овоо болоод байгаа нь энэ билээ….

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *