Нүүр Зөвлөгөө Байцааны шүүс нь залуужуулах гайхалтай нөлөөтэй

Байцааны шүүс нь залуужуулах гайхалтай нөлөөтэй

4 секунд уншина
0
0
362

Байцаа бол хөдөө аж ахуйн тархмал ургамал мөн. Байцаа эмчилгээний шинж чанартай гэж эртний грекүүд үзэж байжээ. Байцаа толгойн өвдөлтийг эмчилнэ, дүлийг эмчилнэ хэмээн бичиж, бас байцаа нойргүйдлийг засахад тусладаг гэж үзэж байжээ.

1.Байцааны шүүсийг гоо сайхны эмчилгээнд хэрэглэдэг. Учир нь ийм шүүс залуужуулах нөлөөтэй байдаг. Байцааны шүүсийг арьс арчлах хэрэгсэл болгон хэрэглэдэг.

Healthy drink, vegetable juice, studio shot

2.Дэлхийд барагцаалвал 100 төрлийн байцаа байдаг байна. Улаан, бээжин, брокколи, өнгөт, савойн, брюссель, кольраби байцаа хамгийн тархмал юм.

3.Хорт хавдрын өсөлтийг удаашруулж чаддаг бодисууд байцаанд агуулагддаг гэж мэргэжилтнүүд нотолж байна. Үүний зэрэгцээ, олон сортын байцаа ховор U аминдэм агуулдаг аж. Энэ аминдэм нь ходоод, гэдэсний янз бүрийн өвчнөөс сэргийлдэг байна.

4.Хэрвээ байцаа идвэл цээжин бие томордог гэж эрчүүд үздэг. Тиймээ, энэ бол баримт. Гэхдээ ийм үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр наад зах нь нэг бөөрөнхий байцаа идэх хэрэгтэй гэнэ.

5.Байцаа согтуурлын байдлыг дарж чаддаг гэдэгт эртнхий грекчүүд итгэж, түүнийг эрүүл саруул явахын бэлгэдэл гэж үздэг байжээ.

6.Харин Японд байцааг хоолонд хэрэглэдэг төдийгүй, намар дуустал цэцгийн мандлыг чимдэг чимэглэлийн ургамал болгон тарьдаг байна.

7.Байцаа илүүдэл жинг багасгахад тусладаг ашигтай шинж чанартай. Байцааны шүүсийг микробын эсрэг, үрэвслийн эсрэг хэрэгсэл болгон бас хэрэглэдэг байна. Ходоодны шарх, үрэвсэл зэрэг өвчнийг эмчлэхэд шүүсийг өргөн хэрэглэдэг.

8.Байцаа нь тарвасыг бодвол нитрат хавьгүй их агуулдагийг мэдэж байх хэрэгтэй. Байцааны толгойн хэсгийг хамгийн хортой гэж үздэгийг мартаж болохгүй.

9.Эртний ромчууд байцааг том баяраар, зөвхөн чанасан байцаа тавьдаг байжээ. Бас ийм хоолонд янз бүрийн амтлагч нэмдэг болжээ.

10.Хятадад исгэлэн байцааг анх бодож олжээ. Байцааг дарсанд дэвтээдэг байж. Тэгээд үүгээрээ Хятадын их хэрмийг барьж байсан боолуудыг хооллож байсан гэдэг.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *