Нүүр Өгүүллэг “АМЬДРАЛЫН ӨНГӨ” өгүүллэг “5-р хэсэг”

“АМЬДРАЛЫН ӨНГӨ” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
1
409

Цаг хугацаа багагүй өнгөрчээ. Дорж хүү нь ч юм шиг хүргэн нь ч юм шиг ирж буцсаар л.. Харин гагцхүү Мягмарсүрэн гэгч бүсгүйд хүрч чадахгүй явсаар л… Тэр нэг зуны аагим өдөр сумын төв орж Хандаа

дээр хоёр хоночихоод Цэвэлийнх руу очиж явлаа. Морь нь хулмалзан дэрснээс учиргүй үргэж, элдэв арга саам бодож явсан Дорж мориноосоо арай л уначихсангүй. Ажин харвал дэрсний ард арагны

хажууд хүн хэвтэнэ. Жаахан дөхөөд лавшруулбад Цэвэл байх нь тэр. Дорж одоо л боломж гэж бодон морио цааш эргүүлэн хэсэг гэлдэрлээ. Ингээд тэр чигтээ харчихаасай, ганц бие Мягмарсүрэнг яаж л бол яаж

өөрийн болгоно сайхан боломж, гэрээсээ ч нилээн зайтай юм хэмээн бодон цааш шогшлоо. Тэгснээ ухасхийн мориныхоо амыг татан эргүүллээ. Энэ эмгэн юу л удаа аж итгэлийг нь илүү олох сайхан

боломж, юу ч хэлэлгүй ингээд өнхөрөөд өгвөл Гонгор өвгөн гэж яхийсан толгой Мягмарсүрэнг тийм ч амар тавихгүй, Бүүр их санасан газар есөн шөнө хоосоны үлгэр болж магад гэж амандаа бувтнаад,

морио тушиж орхиод Цэвэлийг өргөн гэрийнх нь зүг алхлаа. Тэр явдлаас хойш Цэвэлийн бие төдийлөн дээрдсэнгүй, харин ам нээх бүртээ л Дорж таарч намайг аваагүй бол ч хоёр циймэрийг минь хэрээ нүхлэчих байсан байхдаа гэж Доржийг шагшина. Эмгэн зунжин намаржин сумын төвийн эмнэлгээс салсангүй… Дорж: Мягмарсүрээн чи унтчихсан уу Мягмарсүрэн: үгүй ээ янз бүрийн юм бодоод нойр хүрдэггүй ээ Дорж: Хамт хэвтэх үү? Би өвөрт чинь орчих уу гэж асуун асуултандаа хариу сонсох завдал өгөлгүй өвөрт нь үсрээд орчихов. Элдвээр оролдож, ноолж ноцолдсоор эцэст нь өөрийн эрхшээлд оруулан, хүслээ хангаж олон сарын санасандаа хүрч санаагаа амрааж тэр өдрөөс хойш хоёул эр эм болон Дорж сиймхий л олдуул ороо орсон нохой шиг дайрдаг болов. Харин Доржийн орон дотроо гаргах хачин авир бүр нь Мягмарсүрэнд сонин тааламжтай байдаг байв. Цэвэл ч хорвоогийн жамыг дагаж хадан гэрээдээ мордлоо. Ингээд өөрийн орон гэр, хатуу зөөлөн халуун, хүйтэн хошуутай гээд олон зүйлийг бараг л Дорж өвлөн үлдлээ. Хаяадаа нэг худал гуйж зөвшөөрөл авч даалуу тоглох нэрийдлээр алдсан, авсан хэмээн хоёр мал аваад явбал нэг болгож, хоёр мал олоод ирвэл дөрөв болгон буцаан өгснөөр Хандаагаа, болон хэдэн хамсаатнаа бага багаар хөлжүүлсээр л… Дорж: Хандааг

тэврэн хэвтэнэ. Хандаа: Чи одоо тэр Мягмарсүрэнг орхи одоо овоо ч юмтай боллоо хоёул арилахаа бодоцгооё. Чамайг хүлээсээр ахиад нэг жил тойрчихлоо. Хүү маань ч ой хүрэх нь.. Дорж: Харин тиймээ. Тэрийг чинь бас бодоод л. Хандаа Мягмарсүрэн нэг л биш хөл хүнд болчихсон юм шиг байна аа. Гэдэс нь арай л бараатай болчихлоо. Хэрэг бишдэх гээд байна аа. Чамтай ярилцах гээд л ирлээ. Хандаа: Учиргүй гаслав. Өө өгөр толгой, заяа нь хаясан би энд гансарч, ганцаардаж суухад, чи тэнд Мягмарсүрэнтэй заваарч байдаг таарч дээ. Би ч үйлийн үртэй хүүхэн юмаа. Ямар заяа нь хаясан гэхээрээ чамтай таардаг байна аа гээд үглэж, цамнаж гарлаа. Одоо бүүр тэндээ дөнгөлөгдөх нь л дээ чи гээд уурссан уураараа Доржийг орноос нь тийрээд унагачихав. Дорж ч нүцгэн биеэрээ пид гээд л орноос нуруугаараа уналаа ёо ёо.. Гүй ээ Хандаа хамт арга хай л гэж байна ш дээ. Ингэж тийрээд ууц нурууг минь хугалчихвал Мягмарсүрэнд бүүр л тушаачихлаа гэсэн үг ш дээ. Чи жаахан тайван аажуу бод л доо. Эхнэр нөхөр гэдэг нэр зүүж байгаагаас хойш хаяадаа нэг энгэр зөрүүлэх хэрэг гарах юм байна ш дээ. Хандаа: Нээрээ тийм ч юм уу алив гараа гээд татан босгож, өвөртөө орууллаа. Одоо тэгээд яая гэж бодож байгаа юм бэ? Дорж: нэг арга бодно оо хоёулаа……. Дорж: Мягмарсүрээн хоёулаа жаахан төвөөдөө дөхөж хэдэн малаа цөөлөх үү залуу улс байна даа яваандаа хэдэн үхрээ аваад төв бараадъя. Чи төрчихвөл нялх хүүхэдтэй хэцүүдэнэ. Буйраа сэлгэж Хайрханы өвөрт

ганц гэрээрээ хэсэг байя төвд ойр. Мягмарсүрэн:За чи өөрөө мэд дээ. Ийнхүү сөөм сөөмөөр гэгчээр нүүдэллэсээр Мягмарсүрэнг мэдээ орсон цагаасаа л өсөж өндийсөн, ээнэгшиж дассан орон нутгаас гаргалаа. Дорж: Суурь хониор нь мөнгөн хяртай, арван хоёр бүрэн тоногтой эмээл, битүү мөнгөнөөр бөгжилж зангидсан хазаар, ташуур, бас бус хатуу эдлэл нийлүүлэн сольж шөлний арваад хонь л үлдээлээ. Адууг нь бас л сорчилж арилжсаар л. Олсон олзныхоо тэн хагасыг нь Хандаадаа хадгалуулж, үлдсэн хагасыг нь Цэвэл эмгэний тусгайлан өгсөн өөрийн авдарт хадгаладаг байлаа. Харин түлхүүрийг нь хаана ч, хэдийд ч, хэзээ ч биеэсээ үл салгана. Муу ижий нь үхэн үхтлээ итгэж, сайшаан магтсаар дууссан болохоор Мягмарсүрэн Доржид огтоос хар санасангүй. Харин мэр сэр Хандаа дээр очдогийг нь сонсож байсан ч төдийлөн чухалчилдаггүй байлаа. Цагаан цаас шиг өссөн болохоор, ааваараа л эрчүүдийг төсөөлж явсанаас өөр гэм Мягмарсүрэнд байсангүй. Дорж сүүлийн үед бэлтэй хүний дүрээр жаахан сагсуурдаг боллоо. Муруйтай даалуудах нь ч олшров. Хүүхдээ төрөхөөр гайгүй болчихно доо гэж Мягмарсүрэн өөртөө итгүүлнэ. Дорж: Мягмарсүрээн чи төрөх нилээн дөхлөө төв орж жаахан сувиллаар явах уу? Хот ор сайн сувилал зөндөө бий тийшээ хэвт, тэгээд хотод төрсөн дээр байхаа

би сумын, аймгийн эмч нарт огт итгэдэггүй юм аа. Мягмарсүрэн: Зөндөө л хүн төрж байдаг гайгүй байлгүй дээ. Тэглээ ч би хотод таньж мэдэх хүнгүй, газар мэдэхгүй, ганцаар хэцүүдэнэ. Дорж: Нэг орчихсон байхад арга нь олдоно. Би болгоно оо. Мягмарсүрэн: Харин л дээ Мягмарсүрэн хувцасаа цүнхэлж сууна. Дорж: Явцгаах уу хө. Мягмарсүрэн тэгий дээ. Чи харин аятайхан газар хэвтүүлээрэй дээ. Дорж: Сайхан ганган яв өөртөө байгаа өөрийн хатуу юмнуудаа бүгдийг зүү хэрэг болно. Мягмарсүрэн: Дараа болъё доо. Яаж ийм их

юм зүүхэв. Дорж: Тэгвэл цүнх савандаа хийгээд яв аа солиж зүүж бай. Хотын хүүхнүүд их ганган. Мягмарсүрэн: за за тэгье дээ. Ингээд Мягмарсүрэнг хар холын хотод аваачиж хэвтүүлчихээд яаран гэрээдээ эргэлээ. Мягмарсүрэн хотод очоод төрөн төртлөө бүтэн сар эмнэлэг сувилалаар байлаа. Төрчихөөд Доржийг ирж авах болов уу гэж хүлээсээр бас л сар шахуу боллоо. Харин Дорж таг чиг л, харамсалтай нь энэ хугацаанд Хандаагаа дагуулаад хаашаа ч юм ор сураггүй болоод арилаад өгсөн байлаа……

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *