Нүүр Зөвлөгөө Судасны хана цэвэрлэж, өвчнөөс сэргийлэх хүнсүүд

Судасны хана цэвэрлэж, өвчнөөс сэргийлэх хүнсүүд

21 секунд уншина
0
0
126

Артерийн судас бөглөрснөөр зүрхний шигдээс болох гэхчлэн маш олон сөрөг үр дүнд хүргэдэг. Тиймээс та үүнийг хэрхэвч тоолгүй орхиж болохгүй бөгөөд үргэлж зөв зүйтэй хоол хүнсийг сонгон хэрэглэж, артерийн судсаа цэвэрлэх шаардлагатай аж. Тэгвэл бид та бүхэндээ артерийн судсыг цэвэрлэж, эрүүл энх, урт удаан амьдрахад тус болох хоол хүнсүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

1.Сармис

Артерийн судсыг цэвэрлэх хамгийн сайн арга бол сармисыг түлхүү хэрэглэх юм. Германы шинжлэх ухааны академаас явуулсан судалгааны үр дүнд сармис нь муу холестринийг багасгаж, зүрхний үйл ажиллагааг дэмждэг болохыг тогтоожээ. Мөн сармисанд агуулагдах их хэмжээний антиоксидант нь цусны эргэлтийг сайжруулж, биеийг сэргээдэг аж.

2.Овъёос

Нүүрс усны агууламж багатай тус бүтээгдэхүүнийг сүүлийн үед хүмүүс маш өргөнөөр хэрэглэх болсон. Энэ нь цусан дахь холестрины хэмжээг бууруулж, “атеросклероз” болон зүрх судасны өвчин үүсэхээс сэргийлдэг байна.

3.Анар

Витамин С, полифинол болон бодисын солилцоонд чухал ач холбогдол бүхий өөхний ханаагүй хүчил зэргийг агуулдаг тул анар жимсийг идэж хэрэглэж байгаарай. Эдгээр нь цусны эргэлтийг сайжруулж, судасны нэвчимхий чанарыг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн анар жимсийг эмэгтэй хүний биед ч сайн хэмээдэг билээ.

4.Алим

Бидний идэх дуртай алим жимс нь пектин хэмээн бодисоор баялаг. Энэ нь холестреролын түвшинг бууруулдаг эслэг юм. Мөн алиманд “флавонойд” агууладдаг төдийгүй энэ нь зүрхний шигдээсийн эрсдлийг 50 хүртэлх хувиар бууруулдаг байна.

5.Загас

Артерийн судасны хатуурлаас сэргийлэгч амттай бөгөөд шилдэг бүтээгдэхүүн бол загас юм. Мэдээж “омега 3”-аар баялаг бөгөөд судсан дах өөх тосыг цэвэрлэж өгдөг. Түүнээс гадна хөхний хорт хавдраас сэргийлдэг “шидэт” загас ажээ.

6.Хушга

Моногүйжүүлсэн өөх, омега-3 тосны хүчлүүдээр баялаг хушги, бүйлсэн самрыг идэж байгаарай. Үүнийг та үндсэн хоолны өмнө зууш болгон идэж болно. Хэрэв та дэглэм барьж байгаа бол өөрийн сонголтоороо салад, амттан болон бусад хоолыг хушгитай хачирлан идэх боломжтой.

7.Оливын тос

Оливын тосыг тогтмол хэрэглэснээр мөн л судасны хатуурлаас сэргийлж, улмаар зүрхний шигдээсээр өвчлөх эрсдлийг бууруулдаг. Үс уналтыг зогсоох, ходоодны үрэвслээс сэргийлэх зэрэг олон талын ашигтай.

8.Авокадо

Авокадо нь мөн л моногүйжүүлсэн өөх тосыг их хэмжээгээр агуулдаг билээ. Тиймээс тус жимсийг идэж хэрэглэснээр, атеросклерозын эмгэг үүсгэх, цусан дахь холестерины түвшин нэмэгдэх зэрэг эрсдэл буурах аж.

9.Улаан лооль

“Ликопен” гэж нэрлэгддэг бодисоор баялаг аж. Энэ нь артерийн хананд муу холестеринийг наалдахаас сэргийлдэг байна. Тиймээс өдөр бүр улаан лооль идэхийг хичээгээрэй.

10.Бууцай

Бууцайнд А, С витаминууд агуулагддаг бөгөөд энэ нь холестерины исэлдэлтээс сэргийлэх төдийгүй атеросклерокын эрсдлийг бууруулдаг байна. Та марталгүй бууцайг өдөр тутамдаа хэрэглэж, эрүүл мэнддээ анхаараарай.

11.Бүхэл үрийн гурил

Бор будаа, хөх тариа, овъёос, бүхэл үрийн талх гэхчлэн бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байгаарай. Энэ нь таны эрүүл мэндийг төгс хамгаалах болно. Мөн энэ нь холестериныг багасгаж, артерийн судсыг цэвэрлэдэг аж.

12.Хэрээний нүд

(Asparagus) Артерийн судсыг цэвэрлэхэд хамгийн сайн нөлөөтэй бүтээгдэхүүний нэг юм. Энэ нь даралтыг тэнцвэржүүлж, цусны бүлэгнэлээс сэргийлнэ.

13.Артерийн судсыг цэвэрлэх арга

[ File # csp2267421, License # 1784709 ] Licensed through http://www.canstockphoto.com in accordance with the End User License Agreement (http://www.canstockphoto.com/legal.php) (c) Can Stock Photo Inc. / Eraxion

Тал аяга алимны цууг, хэрчсэн сармистай хольно. Үүнийг өглөө өлөн дээрээ нэг аяга устай хамт ууна. Долоо хоногийн турш өглөө бүр тус бэлдмэлийг уух хэрэгтэй. 3 ширхэг лууван, 2 алимыг блендэрт хийж, эргүүлнэ. Үүнийгээ хөрөгчинд хийж хөргөөрэй. Мөн л өлөн дээрээ ууж, долоо хоногийн турш тус дэглэмийг дагах шаардлагатай юм. 3 халбага зөгийн бал, 1 халбага нимбэгний шүүсийг хольж, дээр нь 2 халбага халуун ус хийж ууна. Долоо хоногийн турш өглөө бүр уугаарай. Эдгээрээс аль нэгийг сонгож ууснаар, та артерийн судсаа цэвэрлэж чадах юм.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *