Нүүр Өгүүллэг “АМЬДРАЛЫН ӨНГӨ” өгүүллэг “4-р хэсэг”

“АМЬДРАЛЫН ӨНГӨ” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
641

Гадаа нохой хуцна. Олон адууны хөлийн чимээ сонсдож, уяан дээрх хонины морь унгалдахад, өөдөөс нь хариу хэд хэд адуу янцгаана. Цэвэл эмгэн тогоотой сүүн дороо аргал хийнгээ гүй ээ манай адуу юу.

Өөрсдөө хүрээд ирмээргүй юм. Мягмарсүрэн хонь ямаагаа сааж байгаа даа. Ийм эрт хэн байдаг билээ. Гонгорын ач Улаанаа ирээ юм болов уу? Гүй ээ Улаанаа хүү ирчихвэл их нэмэртэй. Гараад ирэх хооронд сүү

хөөрөөд буцлачихгүй байгаа гээд ганцаар өчнөөн таамаг өөртөө бувтнаад хажуудаа тохойлдож суусан явган сандалаа түшин чүү ай өндийгөөд, энэ хөл ч суучихвал босохгүй, босчихвол нугарахаа байх

нь дээ. Ёо ёо ёо нуруу, нуруу гээд хагас өндийн бөгтөгнөсөөр үүд өөдөө дөхлөө. Гэрийн хаалга хагас онгойлмогц өглөөний нар өөдөөс нь хурц гэрлээрээ тусахад Цэвэл өөрийн мэдэлгүй нүдээ анин, нухаллаа.

Сайхан өдөр болох нь ээ. Уяан дээр бууж морио уяад, дээлийн хормойгоо сэгсэрч янзлаад өөр рүү дөхөх эр хүнийг таниж ядсаар зогслоо. Дорж: Сайн Байна уу Цэвэл эгчээ. Бие нь сайн уу. Мягмарсүрэн

та хоёр сайн биз дээ Цэвэл: Өө Дорж уу хүү минь. Бид сайн сайн Дорж: Адуу хураагаад ирлээ. Хэдэн үрээ, байдас чинь эмнэгшээд жигтэйхэн харагдана лээ. Барьж сургадаг юм бил үү гээд ээ. Цэвэл: Пээ юун сайн юм хүү минь. Заяа нь дэлгэрэг. Охин бид хоёр сүү сааль дороосоо гарч чадалгүй өдөр өнгөрөөд байдаг. Гонгорын ач Улаанаа байхаараа л сургадаг юм Дорж: Сурсан зангаараа хэн нэгэнг, эсвэл ямар нэгэн зүйлийг хайсан мэт гэр доторхи юмсыг гүйлгэж харснаа суулаа. Цэвэл эгчээ та нэг сайн өдөр харчихаарай би хэдэн адууны дэлийг дарж, хурга, ишиг, бяруу, тугалыг чинь хөнгөлөе дөө. Цэвэл: Ээ гялаа тэгий тэгий. Цай уу хүү минь Дорж: Мягмарсүрэн хонь ямаагаа сааж байна уу? Би гараад ирье ээ Цэвэл: Цайгаа тайван уу уу хэдхэн юм удахгүй ороод л ирнэ. Дорж: за яах вэ орж ирээд ууя гээд гэрээс гарлаа. Дорж: За сайн уу Мягмарсүрээээн гээд мөрөн дээр нь гараа дарлаа. Мягмарсүрэн: анзаарч хараагүй байсан тул цочис хийн эргэн харснаа сайн сайн. Хаа хүрч яваа юм бэ Дорж. Дорж: Мягмарсүрэнгийн нүүрэн тушаа унжсан үсийг чихнийх нь ардуур хийж далимаар нь хацрыг илбэгчээ аядаад сүүлийн үед чам дээр ирмээр санагдаад байдаг болж. Алчуур толгойдоо боохгүй яасан юм хачиг, ширх орчихно шүү дээ.

Мягмарсүрэн : Доржийн хэлсэн үг хийсэн үйлдэлд баахан гайхаж, бас сайхан ч юм шиг нэг л дотно санагдаж дотор өөд нэгэн зүйл огшиж ирмэгц өөрийгөө жаахан дарж тайвширлаа. Анх удаа ааваасаа өөр эр хүнээс халамж мэдэрсэн нь тэр байв Цэвэл: Тэр Шөнө нойр нь хулжжээ. Өчнөөн жил үр хүүхэд гаргахгүй хоёр биесээ харан гансарч тугал хургандаа хүний нэр өгөн өхөөрдөж өөрсдийгөө хуурч явсаар дөч нилээн гарчихжээ. Даш адуундаа явахаар гараад гурван хоног ирсэнгүй гайхшаа барсан Цэвэл хий ганцаар мэгдэнэ. Морь малдаа чиргүүлээд янз бүр болчихоогүй байгаа гэхэд Гонгор хэрэв зээ тийм юм болсон бол ядахнаа эмээлтэй морь нь адуугаа дагаад ирнэ муу юм бүү бод Цэвэл минь гэж тайвшруулна. Гурав дахь хоногийнх нь өглөө хэдэн хонио саачихаад гаргаж зогстол урд энгэрийг даваад Даш алхуулж харагдана. Ээ Хайрхан уул усны эзэд минь баярлалаа эсэн

мэнд байна. Гээд хүлээж зогслоо. Даш огт яараагүй шинжтэй алхуулсаар яваад уяан дээр буулаа. Өвөртөө нэг их юм хийжээ. Цэвэл гүй ээ Даш минь даанч яав даа чи хэл сураггүй алга болоод хүн зовоочих юм. Даш: Цэвэлийн духыг үнэрлээд ороо хөгшөөн нааш ир гэж ихэд баяртай гэрээдээ орлоо. Баруун хаяан дахь Цэвэлийн орон дээр сандайлан сууж өврөөсөөн өлгийтэй хүүхэд гарган хэвтүүллээ. Цэвэл цочин гүй ээ энэ чинь гээд ойртон очиж дээрээс нь тонгойн харвал Аман дахь сүүлээ бувар бувар хөхөх нь үнэхээр л хайр төрүүлэм байв. Даш хардаа хөгшөөн охин ш дээ. Хоёулаа охинтой болсон. Харамсалтай нь Дашийг охиныг хулгай хийсэн үү өргөж авсан уу бүү мэд, авлаа гэхэд хэнээс авсан нь бас нууц хэвээр байсаар Мягмарсүрэнг хорин хоёр хүрдэг намар нууцаа аван хорвоог орхисон нь энэ. Охин минь ханьтай болох болжээ. Би хичнээн удаан дагаа аж

дээ. Ах дүү хамаатан садангүй энэ амьтан надаас хойш ганцаардана тэрнээс өмнө нэг хань ижилтэй болчихвол ч их нэмэр байна аа. Би Доржийг даалуу тоглож, панз үсэргэхээс өөр идгүй амьтан гэж буруу таньж явжээ. Гайгүй хүнтэй хүү ч юм уу. Сүүлийн үед бидэнд их тус хүргэж байна. Мягмарсүрэн маань ч дургүй биш дэг шүү…. Хандаа: За ямар салхи нь чамайг манайх руу эргүүлэв. Чи ч сүүлийн саруудад Цэвэл эмгэнийхрүү гүйгээд надад олдохоо байгаад сүүдэр ч үгүй л байсан даг. Гээд Хандаа Доржийг үүдээр орж ирэхээс авахуулаад үглэж, хүлээсэндээ баахан гомдлов. Ханд дээлээ нөмрөөд босох гээд өндийтөл Дорж: Яах юм бэ босоод хэвтэж бай надад цай унд хэрэггүй ээ гээд хэзээний сурсан зангаараа хувцасаа тайлан өвөрт нь шургалаа. Яасан сайхан дулаахан юм бэ чиний минь халуун өвөр, яасан ч сайхан юм чиний минь үнэр гэсээр нүүр нүдгүй үнсэж, хоёул хань ижил шиг дассанаараа жаргалаа. Дорж: Шүдэнз ойр байна уу хө лаагаа асаадаа. Хандаа: Яасан хө. Лаагаар яах нь уу Дорж: Чамд өгөх юм байна аа Хандаа өндийж лаагаа асаахад Дорж хөөрөгний даалин дотроос даавуунд боодолтой юм гаргаж ирэв. Алив гараа өгдөө гээд өнөөхөө задалж ядам хуруунд нь нилээд өргөн цул алтан бөгж зүүж өглөө. Одоо чи миний хань шүү. Би Цэвэл эмгэн Мягмарсүрэн хоёроос жаахан хөлжөөтөхөе тэр болтол тэвчээртэй хүлээгээрэй. Хандаа: Алт байх шив гээд нүдээ гялалзуулан баярласанаа нуух аядаж удаан

хүлээж чадахгүй шүү. Сүүлийн гурван жил л чамайг хамт амьдрая гэж хэлэхийг чинь хүлээдэг байлаа. Дорж: Мэднэ ээ би өөрийн гэсэн бэл бэнчингүй болохоор чамайгаа зовоох болов уу гэж айгаад л хулгаад явдаг юм. дараа ирэхдээ алтан ээмэг авч ирнэ ээ. Одоо ойр ойрхон ирж байна аа. Бадрал цаад хэдтэй чинь уулзаж жаахан яриа хиймээр байх юм. Хандаа: За Дорж минь сайн бодож хөдлөөрэй дөө. Дорж: За тэгнэ ээ хө сумын төв орж дэл сүүлийг нь тушаагаад, нэг даагагийг нь бөгж болгоод л явж байна даа. Цэвэл эмгэн ч бараг боллоо.Мягмарсүрэн нь л жаахан ханагүй л байна. Нэг итгэлийг нь

олоод авчихвал ч… Хандаа:Би ч чамайг сураггүй байгаад байвал хэдэн үхрээ зараад сумын төв явдаг юм бил үү гэж бодож суулаа. Дорж: Зөв тэг Хандаа минь төвөө бараад бүүр цаашлаад өөр аймаг сумын төвийг судал, чи нүүхэд бэлтгэлтэй амьдарч бай ер нь. Хоёул нийлбэл энэ нутгаас арилах хэрэгтэй. Би ч төв орох далимаар чам дээрээ очоод байна… Хөөрхий Цэвэл хөгширч ядраад хүн танихаа байжээ…….

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *