
Нааш ирээ миний хүү ээжийгээ уучлаарай хүүгээ хүн алаад шоронд орчихвол яаж би амьд явах юм бэ айсандаа л хүүгээ загначихлаа. Миний хүү чинь ээжийнхээ бор амьдралын гэгээ байхгүй юу. Хүү: Ээж
минь дээ тэр цагдаа гэдэг чинь хогон дотроос намайг барих гэж ирэх ч үгүй, олох ч үгүй. Ирэх нь битгий хэл ойрхон гарахаас ч шижиглэдэг гэсэн. Эртээд Балт, Хүрэлээ хоёр зодолдож байхдаа тэгж байна лээ. Ээж:
Хаанаас даа хүү минь энэ нийгэмд амьдарч л байгаа юм чинь баян ядуу ялгалгүй хууль үйлчлэнэ. Хүү: За за би тэгээд байж л байна, Долиок ч гэсэн амьд л байна. Ээж та ахиад аавтайгаа адил гэж битгий
хэлээрэй. Би ч адил тэр хүнд гомддог. Би том болоод хүүхэд ээ хэзээ ч зовоохгүй, бас өөрийнхөө идэж үзээгүй бүх амттай юмыг авч өгнө өө. Ээж: Миний хүү ч ухаантай шүү тэгж л яс махны тасархай, алаг үрээ
хайрлах хэрэгтэй. Хүү: Ээж манай аавыг хэн гэдэг байсан юм бэ? Ээж: Дорж гэдэг байсан. за миний хүү унт унт. Ийнхүү ойр зуурын юм ярилцаж хүү унтлаа Мягмарсүрэн нойр нь хүрсэнгүй элдэв юм

эргэцүүлэн хэвтэнэ. Эхлээд Дорж, дараа нь Даалуу Дорж болсон доо. Би ч дэндүү гэнэн итгэмтгий явж дээ………. Бадрал аа гараарай хөгшөөн. Доржоо наад юмнаасаа хийгээдтэхээч данх салтаадчихаад хүнд өгөхгүй өөрөө аяга хоослоод суух юм. Дорж нүүр нь улаа бутраад нүд нь талимаарч ирээд л ёстой сайхан гарч дээ май хө.. Бадрал өнөөх аягатайг шүүрэх шахуу авч цангасан мал шиг гүд гүд залгилаад Дэгээ есөнд дээлээ уруулж Дэгжин Хандаад нүүрээ маажуул гээд шидэв. Мандаа: Нээрээ Хандаа гэснээс Дорж минь хүнтэй суу. Хандаа та хоёр ч
уг нь уулзаж учраад удлаа ш дээ. Нутгийн хүүхнүүд дууслаа байна. Дорж: Би ч Хандаатай л суумаар санагдаад байдаг юм. Даанч би бэлгүй, Хандаа юмгүй гэхээр амьдрал нэг л буухгүй байна аа. Бадрал: Хандаа ч уг нь сайхан хүүхэн л дээ. Энэ хойд өвөрийн Даш гуайн охин Мягмарсүрэнг эргүүл ээ. Даш өвгөн өнгөрөөд Цэвэл эмгэн Мягмарсүрэн хоёр эр хүний гараар дутаж л яваа юм шиг байна лээ. Тэр Цэвэл эмгэн бас удахгүй ээ. Даш гуай ч бас багагүй юмтай байсан хүн шүү. Сараар очиж золгоход тэр хөөрөг нь их нүдэнд тусдаг байлаа.
Өвлүүлээд өгөх хүнгүй юм чинь Мягмарсүрэнд л очно доо. Хандаатай бол хаана ч учраад байна ш дээ. Тэгж яваад жаахан бэлжиж аваад Хандаатайгаа суучихгүй юу гээд санаатай юу, санамсаргүй юу хэлсэн Бадралын хэдэн үг Доржийн тархин дундуур цохиод авах шиг болов. Дорж: Үгүй ээ өгөр толгой би яагаад бодсонгүй юм бол. Хөлжөөд авах сайхан боломж шүү. Мандаа: Цэвэл чавганц Доржийг хүргэн ээ болгох байтуйгай, хаяагаараа ч гаргахгүй байх аа даа. Ганц өргөмөл охиноо

чамд өгч насны зовлон амсуулахгүй байлгүй дээ. Бүтэхгүй юм ярих юм. Дорж: Болно оо. Эр хүний мэхийг эгзэгтэй үед нь л үзүүлнэ дээ. Ядарсан үед нь л ороод авах хэрэгтэй. Мягмарсүрэн ч бас дажгүй л дамшиг.. Би нэг мордчихсон байхад тийм ч амар буухгүй шүү. Маргааш Цэвэл эмгэнийхээр бууж хэдэн эмнэгийг нь сургаж, тугал хургыг нь хөнгөлөж өгье дөө. Ажил ч ундрах нь дээ….