Нүүр Зөвлөгөө Мөнгө дуудах арга

Мөнгө дуудах арга

4 секунд уншина
0
1
633

Мөнгөтэй байх нь хүн төрөлхтний мөнхийн хүсэл. Тиймээс тэрбумтны баяжсан түүх, санхүүгийн зөвлөгөөг олон хүн шимтэн уншдаг. Түүнчлэн хүссэн бүхэндээ хүрч, хангалуун, сайхан амьдрахын тулд хүн бүр нөөц бололцоогоороо хөдөлмөрлөж, хичээдэг.

Үүнээс гадна мөнгө дуудах шидийн аргад итгэдэг хүн ч цөөнгүй. Тухайлбал, хөрөнгө дуудах тарни ном уншуулах, азын мөнгөн дэвсгэрт хадгалах, анхны цалингаа хадгалах, сар, наранд мөнгө даллах зэргээр орлогоо тогтоох янз бүрийн оролдлого хийдэг.

Мөн үндэстэн бүрийн мөнгө даллах зан үйл харилцан адилгүй. Тухайлбал, оросууд пүрэв гаригт нүүр гараа угаахдаа алтан болон мөнгөн сав суулга дотор ус хийж мөнгө дууддаг бол монголчууд арслантай модон авдарт эд хадгалахаар дэвждэг гэж үздэг. Харин Хятадын ард түмэн гал тогооны өрөө цэвэрхэн айлд мөнгө хурдаг хэмээдэг. Шашин номлол ч мөн хөрөнгө, бэлтэй болох аргыг өөр, өөрөөр тайлбарладаг.

Ийнхүү хүн бүр өөрсдийн итгэл үнэмшил, бодол төсөөллөөрөө мөнгө санхүүгээ удирддаг. Итгэл үнэмшил бол сэтгэхүй, үйлдэлд нөлөөлдөг хамгийн хүчтэй учир “зэвсэг” учир үйлддэг зан үйл, итгэл бишрэл, сүсэг зэрэг нь хэтэвчинд нөлөөлдөг болохыг үгүйсгэх аргагүй. Тиймээс мөнгө дуудах домын аргуудаас хүргэж байна.

Уулзвар дээрээс олсон мөнгийг авах хэрэггүй

Гудамжинд хэвтэж буй зоосон мөнгөний сүлд дээш харсан байвал эд хөрөнгө дууддаг хэмээдэг тул авч хадгалаарай. Харин эсрэгээрээ байвал мөнгөний урсгал хаадаг гэдэг тул байсан газар нь орхих хэрэгтэй. Мөн уулзвар дээрээс олсон мөнгийг авах нь эрүүл мэнддээ их мөнгө зарцуулахад хүрнэ гэж нэрлэдэг. Харин гудамжинд хаягдсан мөнгөн дэвсгэртийг авч хадгалах хэрэгтэй аж.

Хямд түрийвч бүү ав

Мөнгө зөв түрийвчид үржиж, өсдөг байна. Тиймээс мөнгө байршуулах “сууц”-ийг зөв сонгох хамгийн чухал аж. Хямд үнээр худалдаж авсан түрийвчид эд тогтдоггүй гэдэг тул том, бага дэвсгэртүүдээр мөнгөө ялгаж хийх халаастай, боломжийн үнэтэй түрийвч сонгохыг ихэнх шашин, энерги судлаачид зөвлөдөг байна. Мөн хоосон түрийвч ядуу амьдрал дууддаг гэдэг учир түрийвчээ заавал мөнгөтэй байлгаарай. Үүнээс гадна түрийвчид байх хамгийн чухал зүйлийг нэг бол азын мөнгө аж. Анхны цалин, чухал хүний өгсөн мөнгө, амжилттай гэрээ хэлэлцээрийн ашиг зэргийнхээ дээжээс авч хадгалаарай. Хэрэв шинэ түрийвч худалдаж авахаар төлөвлөж буй бол бүхэл мөнгө өгч, хариултыг нь хадгалах хэрэгтэй гэнэ. Мөнгө мөнгөө татдаг учир мөнгөтэй ирсэн түрийвч хоосордоггүй гэдэг байна. Харин түрийвч тань урагдаж, цоорсон бол яаралтай шинэчлэх хэрэгтэй.

Хятадууд зоосоор мөнгө дууддаг

Хятадууд түрийвчийн жижиг тасалгаандаа улаан утсаар холбосон гурван зоос хийдэг аж. Түүнчлэн дэлгүүрээс худалдаж авсан бүх сахиус, зоос зэргийг заавал ариутгах ёстой гэж үздэг. Ингэхдээ урсгал усанд нэг цаг, дараа нь давсны уусмалд гурван цаг байлгадаг байна.

Давс, талх бусдад зээлүүлэх нь зарлагын үүд нээдэг

Айлд олон хогийн шүүр байх нь эд хөрөнгө хөөдөг хэмээдэг тул гэртээ нэгээс илүү шүүр бүү байлгаарай. Түүнчлэн хэрэв гэрийн тань шүршүүр, усны цорго цоорсон бол янзлуулаарай. Учир нь усны цоорхой цоргоор мөнгө урсаж байдаг аж. Шууд утгаараа ч тэр шүү дээ. Зарим улс оронд аалзыг эд хөрөнгө дууддаг гэдэг. Тиймээс гэрт аалз их харагдахаар мөнгөтэй болдог гэж үздэг тул алахыг цээрлэдэг байна. Талх, давс бусдад зээлүүлэх нь зарлагын үүд нээдэг аж.

Хэрэггүй зүйлээ хая

Ихэнх хүн хуучин хувцас, бэлэг дурсгалын зүйл, таваг, шаазан зэрэг хэрэгцээгүй болсон эд хэрэгслээ хадгалсаар л байдаг. Хэзээ ч хэрэглэхгүй хирнээ хаяхад хайран зүйл танд ч бий байх. Тэгвэл эдгээр зүйл сөрөг энерги дууддаг гэж буддын шашны хан үздэг байна. Түүнчлэн хэрэггүй эд ихээр цуглах нь хэрэгцээт хөрөнгийг хаадаг гэдэг тул өөрт буй хуучин хэрэгслээ хаяж, энергиэ цэвэрлээрэй.

Хоолны ширээ эд баялгийн бэлэг тэмдэг

Beautifully banquet table with food

Монголчууд ширээн дээр суухаар өрөнд орно гэдэг. Учир нь ихэнх улс оронд хоолны ширээг эд баялгийн бэлэг тэмдэг гэж үздэг байна. Тиймээс ширээн дээр гарах, суух, гутал хувцас тавихад эд хөрөнгө тойрч гардаг гэдэг. Мөн хоолны ширээний бүтээлэг доор зоос хийх нь эд арвижуулдаг аж. Үүнээс гадна ширээн дээр түрийвч, түлхүүр хонуулж болдоггүй байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *