Нүүр Өгүүллэг “АМЬДРАЛЫН ӨНГӨ” өгүүллэг “1-р хэсэг”

“АМЬДРАЛЫН ӨНГӨ” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
669

Хаврын өдөрүүд цаанаа л нэг өөдгүй юм. Өглөө нь нар гийж, өдөр нь үүлс хуралдаж, үдээс хойш улаан шороогоор шуурч нар салхинд гандаж өмхөрсөн навсархай гэрийн минь бүрээсийг улам л урах юм.

Азаар бороо их орохгүй юм даа. Тэгвэл ч бүүр л баларна шүүрэн шанага шиг болсон бризэнт нь нэвт норж хаа сайгүй дусаал дусах нь төвөгтэй. За яг энэ үеэр нь түлэх зомгол, цаасгүй суувал бүүрч

хэцүүхэнэ дээ.. Гэхдээ яах вэ бид хоёр бусдыгаа бодвол орох оронтой , оочих аягатай болгох гээд л яваад байна. Муу хүү минь өшөө жаахан томорчихвол ч хөдөө гарч малтай сайн айлын хаяа бараадвал болоод

л явчихна даа. Би ямар үнээ сааж, цагаа бэлтгэж чадахгүй биш, хүү минь хурга тугал эргүүлээд, хэдэн малын баасыг хаяад л байна байх даа. Горхины хоржигнох, моддын сэрчигнэх, шувуудын жиргэх чимээг

сонсоод л зүлгэн дээр тэнгэр ширтэн, нүүх үүлсийн дүрсийг ажин хэвтэх юутай их жаргал билээ. Голын усанд шумбаж, шумбаж гараад л мод тойрон хоёр гурав гүйж биеийнхээ усыг эврээчихээд, өвдгөө

тэврэн, бусаддаа даараагүй харагдах гэж эрүүгээ дуу гаргахгүй чичигнүүлэн сууж наранд дулаацдагсан. Хөдөө нутагт минь бүх л зүйл үнэгүй байж дээ. Одоо ч усанд орох мөнгө хүртэл олдоход улам л бэрх болоод байх юм. Нэг сайхан намрын зузаан өрөм, тос даасан ааруул идэхсэн хүүхэд нас минь, ижий аав минь байхад даанч сайхан байж дээ…….. Мягмарсүрэээн, мягмарсүрэээээн миний охин хонины гэдэс гарчихлаа ижий нь айлуудад хийчихлээ. Ижийгийн охин гүйгээрэй шөл нь хөрчихнө, бөөр нь царчихна саахаалтууддаа хурдан тараагаарай халуун шөл ууг дээ. Охин: За ээжээ одоохон. Хамгийн түрүүнд лам өвөөгийнд өгнө өө. Тэднийх ховрын юм ихтэй чихэр, нандин чавга саванд хийж өгдөг. Өчигдөр төвөөс хүмүүс ирээд явсан. Гарцаагүй чихэр өгнө. Дэлгэр эмээ зузаан гамбир өгөөсэй өглөө өрөмөө тавьж иднээ. Аа бусад нь дан ааруул хурууд, шүдэнз өгнө дөө. Ээж: Дэлгэр эгчийн хөөсөн бин ч нээрээ сайхан шүү. За алив бушуу яв. Ирээд халуун дээр нь юмаа ид гэдэгсэн. Сайхаан үнэхээр л сайхан

байж дээ. Хэмээн бодох ганцаар ярихын дунд Мягмарсүрэн амандаа бувтнан хий шүлсээ залгин санаа алдлаа. Энэ сайхан бодлыг сарниан гаднаас арав орчим насны сэргэлэн царайтай, жаахан шар хүү ээжээ ээжээ гэсээр сүр сар хийн гүйн орж ирлээ. Хүү: Ээжээ ээж амьсгаадан машин, машин ирж байна аа. Гаръя аа цаад нусхайнууд чинь түрүүлээд түүчихнэ ээ. Ээж: за тэр машин яах вэ миний хүү. Цайгаа уу дараагийнх дээр л гаръя . Миний хүү хаалгаа аажуу хааж байхгүй бол

муу овоохой маань нураад унаж мэдэх нь. хүү минь том болоод гартаа бүүр бяр суучихажээ. Хүү: Нураад унана гэснээс манай гэр гаднаасаа бүүр навсайгаад, даавуу нь тал тал тийшээ хийсээд ёстой муухай харагдаж байна аа. Би нураахаас өмнө салхинд хийсчихвий дээ ээж минь. Өө цайгаа уугаад л суужийтал гэр минь хөөрч та бид хоёр ширээтэйгээ үлдэх вий дээ. Гээд чанга чанга инээхэд Ээж: муу ёр гэж, юу гэж тийм юм байхав. Маргааш салхинаас өмнө гарч нөхөхөөс дөө. Хүү: Та том зүүгээ сүвлээд л өгчих би эртээдийнх шиг оёод өгье. Гэр дээр гарах гоё юм байна лээ. За гаръя ааа ээж Ээж: Сэргэлэн шүү миний хүү. Цайгаа уу Хүү: Тэр цай яах вэ? Мөнгө хэрэгтэй ш дээ гаръя аа Ээж: мөнгө ч хэрэгтэй нь хэрэгтэй л дээ. Гэхдээ үр минь яаж ч

яарсан бор цайгаа ууж байгаарай. Ядахнаа наад нүүр гараа угаачихгүйдээ бүүр халтартаад үнсэх газаргүй болчихож Хүү: үнсэх газар байна ш дээ гээд саравчтай малгайгаа сөхөн духаа дөхүүллээ. Ээж: духыг нь үнэрлээд. Миний хүү гар нүүрээ угаа Хүү: Одоо ахиад л хогон дээр гараад л халтар болно ш дээ. Тэгж ч сайранд бариулахаа болих уу даа. Та бид хоёр ч энэ нусхайнуудыг бодвол арван дөрөв хоногтоо нэг усанд орчихоод байдаг цэвэрч хүмүүс шүү. Тэ? Ээжээ

усанд ороод л гараад ирэнгүүт бие хөнгөрөөд л, заримдаа хувцасаа дутуу өмсөөгүй байгаадаа гээд тоолдог ш дээ гээд хөгжилтэй инээнэ. Тэгээд тэр өдөртөө л сайхан саван үнэртээд л… за тэр яах вэ? Би гарлаа шүү та араас хурдан ирээрэй гээд гэрийнхээ хананаас шуудай, бээлий, маск аван,малгайтай ноосон цамцныхаа малгайг өмсөн хүзүүн доогуураа чанга гэгч нь уяад гүйн гарлаа……

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *