Home Өгүүллэг “ЭХ ҮРИЙН ХОЛБОО” өгүүллэг төгсгөлийн “2-р хэсэг”

“ЭХ ҮРИЙН ХОЛБОО” өгүүллэг төгсгөлийн “2-р хэсэг”

6 second read
0
0
1,719

Эрхэмбаяр хүү нь ар.хи уучихаад: -Ээжээ та л миний аавыг алсан биздээ миний аавыг олж ир гэж цурхиран уйлдаг байснаа ааш авир нь догшроод ирэхэд нь эртхэн даруулж авъя гэж бодоод хэд хэдэн удаа

цагдаад өгчихсөн нь бүүр буруудаж өөрийг нь дуурайсан зөрүүд хүүгийнхээ эмзэг газрын хөндсөнөөс засрах нь бүү хэл бүүр цаашилж бан.зал пи.здаа ги.чий ж.ингэр… амандаа багтсан болгоныг цээргүй

хэлж агса.н сог.туу тавьдаг болгосоноос хэтэрсэнгүй . Нөгөө шар нь ч хэл амнаас дайжсан уу хэрэг болохгүй амьтан гэж голсон уу Улаанбаатарруу яваад дахиж үзэгдсэнгүй. -Хажуудахынхаа толгойг

залгисан бузар эм гэж ил далд жиг жуг гэлцээд ирэхээр олны салхи дагаж хүмүүсийн зан ааш ч хувираад ирэхэд угийн амьдрах ухаан муутай бизнесийн нарийн мэдрэмжээр таг ханийнхаа далбаан дор

явсан хүн чинь юуханд ч тулгамдан барьц алдаж самгардсаар бизнес нь ч уруудаж өр зээлэнд баригдаж дөнгөн данган явах болсон нь түүний ханийн орон зай ямархан их байсныг алхам тутамд нь хэлэх

мэт… Ёмкостой бензинд хөл алдан живж явтал Оргил гараас нь татаж гаргалаа хэмээн зүүдэлж усан хулгана болтлоо хөлөрсөн Туяа давхийн сэрвэл бензиний содон хурц үнэр ханхлахаар нь зүүд нойрноосоо салж ядан нүдээ нухлан өндийвөл ямар нэгэн юм шаржигнан хүн уухилах шиг болохоор нь хулгайч хэмээн бодтол, энд тэнд тарж одсон ухаан мэдрэл нь хоромхон зуур цуглаж ирэхэд нь лавлан харвал шалаар нэг нэлийтэл асгарсан бензин, ам нь онгорхой 20-н цэрэг ногоон канистерын дэргэд хүү Эрхэмээ нь зажигалк асаах гэж оролдон гуйвж зогсохоор нь хамгийн түрүүнд ингээд өнгөрчээ гэсэн үнсэн саарал бодол гялсхийн гарт нь байсан асаагуурыг нь амжиж авснаа муухан санадаг юм… Эрхэмээ эмчийн өрөөнөөс гарахдаа ааваасаа

гадна эжийгээ ч гэсэн алдчих юм биш биз гэж гэнэт бодоход зүрхийг нь ямар нэгэн юм тунчиг зовиуртайгаар базах шиг байж ядтал хөндүүрлэнэ. -Унтаж ч чадахгүй амь авраарай гээд чарлан сэрээд нэвтэртлээ хөлөрчихсөн хөнжилдөө шигдэн хярж суудаг болсон гэх хөөрхий ээж нь сэтгэцтэй болж буйг нууж хаалгүй хэлсэн настай эмчийн дахин дахин -Сэтгэл санааг нь маш тайван байлгаарай гэсэн захиасыг санан өлмий дээрээ гэтэх шахам сэм сэмхэн гишгэсээр ээжийнхээ өрөөнд ороод сэрээж зүрхлэхгүй хэсэг суухдаа ээжийгээ сая л харж буй мэт шинжиж хараад санаа алдлаа. Дөнгөж 40 дөхөж буй өөртөө итгэлтэй санаснаа хэнээр ч заалгалгүй хийдэг цэвэрхэн царайлаг нуруулаг хөөрхөн ээж нь энэ мөн гэж үү гэж эргэлзэн гайхмаар харагдлаа. Зөнгөөр нь хаясан сагсайсан буурал үс, үрчлээ суун цэлхэрч бөлцийсөн зовхиных нь завсраар гялтайх өнчин нулимс,зовиуртайгаа тасалданг амьсгалах хамрынх нь угалз, үе үе өмөлзөх хөхөр даасан цэвэрхэн уруулыг нь цочирдонгуй харахдаа, 3 жил гаруйхны өмнө аавтай нь сугадалцаад жаргалтай нь аргагүй алхахад нь, бараг зөрсөн бүхэн шохойрхонгуй эргэж хардаг байсан, үнэтэй брендийн сүрчиг ханхлуулж чамин хийцтэй ганган хувцас өмссөн нь ихэд донжтой зохисон харагддаг асан тэр инээд алдсан хөөрхөн цагаан бүсгүй энэ мөн гэхэд итгэх аргагүй болсон харагдана.

Ээж аавдаа эрхэлж нялхарч явсан дэндүүхэн жаргалтай гэгээтэй сайхан дурсамжууд ар араасаа урсахыг уярч нялхран “харж” суусан түүнд -Ээжийгээ хайрлаж яваарай миний хүү ээж нь буруугүй шүү гэсэн аавынх нь хамгийн сүүлийн үг бодогдоход гэнэт зүрх нь шимшрэн -Би энэ хүнийг хайрлаж халамжилж явах ёстой атал ганц өдөр амар байлгасан билүү гэж бодоход -Тэр сайхан бүсгүйг ийм болгосон хүн чи л шүүдээ гэж хэн нэгэн хаа нэгтэйгээс хашхирах шиг болоход өөрөөс нь болж сэтгэлийн гүн цочролд орсоноос 3 сар шахуу эмнэлэгийн ор сахиж буй энэ эмэгтэйд ямар их зовлон учруулсанаа гэнэт ухааран хөөрхий ээжийгээ өрөвдөхдөө өөрийн эрхгүй мэлтэлзэж ирсэн нулимсаа бушуухан шударч -Эжий минь миний сайхан эжий хэмээн зөөлөн дуудаад үсийг нь энхрийлэн илтэл Туяа давхийн цочиж хашгирахаар амаа том ангайснаа Эрхэмээгийн өрөвдөж

хайрласан уярал ухаарлын бүлээн дулаан харцыг олж хараад таг хөшчихөв… Эм тан эмнэлэг сувилал,эмч домч, лам хар, илээч бариач аль сайн гэсэн бүхнээр яваад хүчрээгүй өвчнийг хүүгийнх нь ганц л харц эдгээж чадах юм гэж хэн ч бодох билээ дээ… Хэдэн жил тэр хоёрын хооронд боссон хүйтэн цэвдэг хана хэрэм, эх үрийн хооронд хэзээч салахын аргагүй амин хүйгээр мөнхөд холбоотой оршин байдаг

нандин хайрын халуун дулаан энергийг тэсч чадалгүй нуран унаснаас хойш тэдний амьдрал эргээд гэрэл гэгээ аз жаргалаар аажимхан дүүрэхийг хараад тэнгэрт нэгэн хүн санаа амарсаныг хэн ч мэдэлгүй өнгөрсөн юм.

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…