
-Муу бан.зал ги.чий хаана байна алаад өгнөө чамайг гэж гаднаас орилсоор орж ирэх хүүгийнхээ чимээнээр Туяа орох байх газраа олж ядан түгшиж өрөөнийхөө хаалганы завсраар сэм шагайвал хүү нь
хүнтэй зодолдсон бололтой нүүр ам хувцас хунар нь нэл цус харагдахаар өөрийн мэдэлгүй -Хүүеэ миний хүү яачихаа вэ гээд харайж очвол хүү нь онож харсан юмгүй сүүмийсэн согтуу нүдээ
онийлгож харсан аа -Чамд ямар хамаатай юм бэ пиздаа минь би чиний хүүхэд биш мэдэв үү зайл пиздаа гэхэд нь угийн түргэн ууртай Туяагийн харц зүүний үзүүр шиг шөвөгдөн хурцдаж -Тэгээд чи хэний
хүүхэд юм бэ муу чацга чинь галзуурах гэж -Банзал гичий минь би чиний хүүхэд гэж явснаас нохойн гөлөг гэж явбал хамаагүй дээр мэдэв үү -Тэжээлгэж тэтгүүлж өдий хүрчихээд төрсөн эхийгээ ингэж
хэлдэг хүн байдгаа -Чиний тэжээнэ гэж юу байсийн муу гуйлгачин насаараа аавын минь хоолыг цусалчихаад чи муу гичий миний аавын толгойг залгиа биздээ хэмээн улаан цагаанаар эргэлдэн хэрсэн

бух шиг харан биеэ хураах цус нөжтэйгөө хутгалдсан хүүгээн хараад айдас нь хүрсэн боловч угийн хэрүүлч хэл амаараа хүний цаана гарч байж санаа нь амардаг зан нь дотор нь хээрийн түймэр мэт дүрэлзэн шатаж -Чи муу нохойн гөлгийг хүн болгодог буруудаж л дээ -Болж муу гичий чи одоо надад бариулж үхнэ дээ -Чам шиг зулбасагыг битгий хэл чамаас цаадхыг нь номхруулдаг төр хууль гэж байдаг юм мэдэв үү -Чи муу тэр цагдаагаа дуудаад бариул л даа гарч ирээд энэ оронг чинь чамтай хамт шатаачихаад харсан зүгрүүгээ арилаад өгий л дөө пизда минь -Тэгж л байхгүй юу муу зулбасга -Наад үгээ битгий мартаарай гичий минь гэснээ тэнд энд гишгэлсээр гарах хаалга руу зүглэх хүүгээн аргадахаар тэсэлгүй ухасхийн өмнүүр нь хөндөлдөж -Эрхэм ээ миний одоо хүү унтчих гэвэл -Хуц муу гичий гэж ганцхан түлхэж унагачихаад бараг дээгүүр нь алхаад гараад явчих хүүгээн арга барагдангуй харсан аа -Ээ үйлийн үр, ээ үйлийн үр хэмээн толгойтой үсээ үгтээх нь, хамаг буруу энэ үсэнд л байгаа мэт туг тугаар нь зулгаан хаяхыг нь хэн ч харсан энэ хүн галзуурчихаж гэж үнэн сэтгэлээсээ бодмоор харагдана… Хэдхээн жилийн өмнө Туяа шиг жаргалтай хүн ховор байснаа гэнэтхэн дэлхий хөмөрчих мэт болсон билээ. Оргил шиг одтой хийморьтой эр, Туяа шиг ганган хээнцэр хүссэнээ авдаг бүсгүй байгаагүйг энэ хавийнхан байтугай аймгийн
төвийнхөн андахгүй. Оргил зах зээлийн эхэн үед гахай үүрж ганзагын наймаа хийхээр Орос Хятадаар зогсохгүй Хонхонг Синга Чех хүртэл хэсэж газар газрын юмны үнэ ханш хүмүүсийн хэрэгцээг муугүй гадарлах болсных бизнест эргэлт буцалтгүй хөл тавьж 3-ч газар супермаркет нэрийн барааны дэлгүүртэй аймагтаа толгой цохих баячуудын тоонд яалт ч үгүй орох болсон нь түүний овсгоо самбаа гүйлгээ ухааных гэдгийг Туяа мэдэхийн цаагуур мэдэх боловч юмыг өөрийнх болгож байж санаа нь амардаг, хэн нэгэнтэй маргавал заавал цаана гарах гэж зүтгэдэг зан нь, хүний арга эвийг олон амар жимэр стрессгүй амьдрахыг илүүд үздэг Оргилоос эрх мэдлийг нь булаалдан ажил явдалд нь оролцож эхэлсэн нь түүний буруудах эхлэл болсон ч байж мэдэх юм. Ямартай ч амьдралд бүх юм тэгш байдаггүйг хойш хойшдын хэрэг явдал харуулсныг яалтай. Тэдний амьдралын наран болсон ганц хүү Эрхэмбаяр нь аав амьтай хаа л явна цуг явж байдаг хамаг амьтны хайрыг татсан ухаантай хэвлүүхэн их зөв хүмүүжилтэй хүүхэд байлаа. Тэдний бизнесийн түншээр гулав шалавхийсэн нэгэн шар залуу гарч ирсэн нь юуханд ч тэдний “Туяат оргил”ХХК –д ашигтай бизнес хийх болсноор итгэлийг нь олж улмаар Туяагийн шуналыг дагуулан тонгорч ахисаар нэг л мэдэхэд өвөрт нь орчихсон юм. Тэд хэдийгээр түүнийгээ ихэд нууцалсан авч түмний хараа хурц хойно нөгөөх нь Оргилын чихэнд хүрч хэрүүл уруул дэгдсэнээс хойш
тэдний амар амгалан аз жаргалтай амьдралыг сүүдэр дагах болсон юм. Бөгсний хэрүүл муу юм дагуулж явдаг гэдэг үнэн ч юм билүү. Оргил архи уудаг болж уухаараа агсан согтуу тавих нь ядаргаа дарамттай санагддаг байснаас биш, надаас болоод зүгээр байсан энэ хүн архи дарс ууж эвдрэн амьдрал ахуй минь ингэж өөрчлөгдөж байна гэж Туяа огтхон ч бодсонгүй… Нэгэнтээ Оргил эрхмээ хоёр хөдөө хэд хоног бизнесийнхээ ажлаа хөөцөлдөхөөр яаруухан гарчээ. Тэд очих замынхаа бараг дунд хүрчихсэн давхиж яваад -Яаралтай юм шүү гэж багын найзынхаа ихэд чухалчилж гуйсан нэгэн дайврыг мартсанаа гэнэт санаад халаглан буцлаа. Нөхөр хүү хоёроо гаргаж өгсөн Туяа нөгөөх шарыгаа аваад ирсэн өнөөх нь хэзээ язааны гэрийн эзэн шиг хувцас хунараа тайлчихсан виски задалчихсан жаргалтай нь аргагүй налайж суутал аав хүү хоёр ороод ирэх нь тэр… Хүүтэйгээ ярьсаар инээд алдан ихэд хөгжилтэй орж ирсэн Оргил тэр хоёрыг харан царай нь барайснаа мэнчийж хүрэнтэн нударгаа зангидаж хөмхийгөө зууж -Чи ч хаяагаа хадарсан эр хүний үнэргүй хогийн шаар юмдаа хэмээн нөгөөх шарыг нь ганцхан шааж унагаснаа -Май чи ингээд миний гэр орныг бузарла -Май чи ингээд намайг доромжил гээд галзуурсан мэт хашгичин хүүе хаая гэхийн зуургүй цус нөжтэй нь хутгаад хаячихад Туяа алчихвий хэмээн аль хэзээний ухаан мэдрэлээ тавьсан нууц амраг уурсан уухилах хань хоёрынхоо дундуур орж -Хүүе Оргилоо чи хүн алчихлаа ш дээ хэмээн голынхоо дуугаар
орилсонд Туяаг хурга шүүрч буй бүргэд шиг ганцхан базаж аваад орруу чулуудсанаа хар цагаан дуугүй гал тогооныхоо өрөөнд орж хөргөгчнөөсөө нэг архи гарган бөглөөг нь авч шилээр нь ус шиг залгилж жаахан тавирсан боловч удалгүй өнөөдөхдөө согтож баахан уйлж сууснаа гэнэт босож Туяаруу гуниг хурсан тунгалагхан нүдээр тогтоон харж -Чи л энэ гэрийн амьдралыг сүйрүүллээ ш дээ цаашдаа яахыгаа өөрөө мэд -Харин миний хүүг зовоохыг ёстой зөвшөөрөхгүй шүү гээд гарахдаа араас нь дагаж гарах гэсэн хүүгээ удаанаар үнсэн санаа алдаж -Аавын хүү сайн хүү шүү аав нь удахгүй хүүдээ эргээд ирнээ гээд хүүгээ дахин тэвэрч үнсэн гэрээн тойруулан харж нээг их доороос санаа алдсанаа гараад явахад нь дагаж гарахаар -Ааваа би тантай цуг явна хэмээн уйлан зүүгдэх хүүгээн дахин тэвэрч толгойг нь илбэн -Миний хүү чинь том залуу болсон ш дээ үргэлж аав ээждээ эрхэлж байна гэж юу байхавдээ амьдрал гэдэг чинь тэр чигээрээ сорилт байдаг юмаа миний хүү -Ээжийгээ хайрлаж яваарай ээжид нь буруу байхгүй ээ хайрлаж чадаагүй аав нь л буруутай миний хүү том
болоод ойлгоноо гэснээ хоолой нь зангирч бушуухан гараад явчихсан аав нь хүүдээ эргэж ирээгүй юм. Тэр машинтайгаа жалгаруу нисчихсэн аж… Багтаж ядсан хайранд эрх дураараа явсан хүү гэнэт хэрүүл уруул үхэл хагацал ганцаардал, дутагдаж гачигдахын зовлон гээд юм юмтай нүүр тулаад эхлэхээр ямар олиг байхав дээ дуу шуугаа хураан царай алдан дөмбийж зожигорсон хүү нь нэг л өдөр архи уучихаад ирсэн нь, хэдийгээр өөрөө буруутай ч ханиа алдсаны дээр

хадам харь найз нөхөд бизнесийн түншүүдээс эхлээд наашаа гэдэг байсан бүхэн нүүр буруулж амьдрал үнэн нүүр царайгаа таниулаад эхлэхэд, өөрийнхөө амьдралын аз жаргал гэрэл гэгээг өөрийнхөө гараар устгасандаа харуусч бүлхрэн гундаж явсан хөөрхий бүсгүйд бас нэгэн зовлон нэмэх юм гэж яахин санах билээ…