Нүүр Өгүүллэг “НУЛИМС ЗҮРХНИЙ ХИР УГААДАГ” өгүүллэг төгсгөлийн “11-р хэсэг”

“НУЛИМС ЗҮРХНИЙ ХИР УГААДАГ” өгүүллэг төгсгөлийн “11-р хэсэг”

30 секунд уншина
0
1
764

Амьдралд сайн муу сайхан муухай 2 ээлжлэн оршиж нэг нэгнээ нөхөж хар цагаан мэт сүлэлдэн амьдралын өнгө аяс бүхнийг тодруулан байдаг хойнодоо. Уруудах үедээ уруудаж буруудаж, бүдэрч сөхрөн

алдаж явсан үе ард хоцорч амьдралын мөн чанарыг хүчээр ч гэсэн таниж эхэлсэн Дагва өмнөхөөсөө тэс ондоо зорилго чиглэлтэй,гэрэл гэгээтэй, эрч хүчтэй нэгэн болж хувирсан нь түүний гэр орны

амьдралд халуун дулаан уур амьсгал, эерэг зөөлөн амар тайван байдлыг авч ирсэн шигээ ажлын амжилт бүтээлийг ч харамгүй өгчээ. Хэдэн жилийн өмнө эхлээд орхичихсон эрдмийн ажлаа дуусгаж зэрэг

хамгаалан түүнээ үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь тун амжилттай болж чухам л мандаж өгчээ. Хүн өөрийгөө дайчлаад шахаад байвал ямар их бүтээл гаргадагийг гайхахдаа ямар их алт шиг цаг хугацааг архидахад,

худлаа ярихад зориулснаа бодохоор харамсаж ханахгүй байлаа. Ажлын нь газар Дагвын бүтээлийн үр шимийг хүртэж ажил үйл нь тунчиг урагштай ,ашиг орлого ч тоймгүй болсон тул мань хүнийг

баярлуулах гэж Хайнань хэмээх диваажингийн арал дээр гэр бүлээрээ бүтэн сар амрах урилга гардуулжээ. Дагва хадам аав ээж 2-оо л явуулъя залуу хүн би яахав гэтэл удирдах зөвлөл нь газар дээр нь 2 урилга нэмж гардуулснаар 7-уулаа явах болсноо хань үрсдээ дуулган тэд баяр хөөр болон бужигнан шуугилдаж байтал хонх дугархаар нь нь Дагва очиж нээвэл түүнийг архинд сургасан аваргууд болох мондгор Дорж, Шар Гэндэн, Батаатангууд 2 шил юм барьчихсан нэлээд халамцуу улаа бутран зогсож байх нь тэр. -За миний найз талын цэцэг тамхины иш архины бөглөө сайн уу? найзууд нь чамаараа бахархаж байнаа -Зиа шагнуулсан гэлүү чинийхээ баярыг бид л хуваалцахгүй бол хэн хуваалцах билээ гэлцсээр тэд түүний нүүр амыг нь шүлсдэж сүйд болсноо гутлаач тайлсангүй цэвэрхэн хивсэн дээгүүр нь палийтал зам татуулан гэртээ байгаа юм шиг их л өөриймсүү зочны өрөөрүү нь түрүүлэн алхцгаав. Мондгор Дорж хоймрыг нь голлон Дагвын суудал дээр хөлсөө арчин тухалж аваад тамхи асаан гэдийж -За миний хөгшин эрдмийн зэрэг хамгаалсан гэлүү Бас диваажингийн оронруу зугаалж цэнгэхээр явах гэж байгаа юм шивдээ . -Найзууд нь чиний өмнөөс баярлаад жаахан савчихлаа болно биздээ аан -Болно

болно -Найзууд нь танайд хавь ирж чадсангүй уучлаарай гэснээ -Алив Гэндэн наадхийгаа гарга гэснээ нэг архи барьж -Зиаг энүүгээр эрдэмтнийг чинь мялааж байгаа юм гэж ширээн дээр гаргаж тавьснаа өөр нэгийг барьж -Зиа энүүгээр Хайнань явах замыг чинь засаж байгаа юм хэмээн ханхалзах нь их л эзэрхий түрэмгий харагдана. -Эгшиглэн цай цүй, чихэр жимс барьсаар орж ирэн мэнд асуувал мондгор Дорж доогтойхон хөхөрч -Зиа манай Эгшиглэн төрхөмдөө буцан амарч ирээд өмнөхөөсөө илүү царай орчихоо шивдээ төрхөмрүүгээ үе үе гүйгээд байвал харин чамд их зохих юм бишүү гэснээ нээх их мэргэн цэцэн үг хэлчихсэн аятай амаа байдгаар нь дарвайлган агдаганан хөхөрвөл нөгөө 2 нь хо хо, ха ха гэцгээн инээлдэв. Дагва дуугаа хураан дөмбийж, Эгшиглэнгийн нүүр мэнчийн улайснаа гараад явчихав. Дорж уужуухан бөгстэй болор рункнүүдэд архи дүүргэж бүгдэд нь бариулаад боссоноо -Зиа ингээд Дагва маань

эрдэмтэн болж алдар нэрээ мандуулж яваад бид чинь их баяртай байнаа миний нөхөр академич макадемич өөр юу байдаг билээ тэр бүх л цол гуншинг нь хурааж авахын төлөө энэ хундагыг өргөцгөөе гэхэд нөгөөдүүл нь -Зүйтэй зүйтэй гэцгээн балгацгаав. Дагва рунктэйгээсээ сэржим өргөөд тавьбал -Эзэн баатар яаж байна уучих уучих эр хүн дотроо эм хүн доодхоо халаахгүй бол ямар цэнгэсэн болдогийн татнаа хө гээд Дагвын гарт рунктэйг нь бариулав. -Найз нь уухаа байсаан -За чи хэзээ ийм болчихсийн бид нарын сайхан сэтгэлийг бодоод өнөө орой л жаахан балгачих наадхиа бушуухан балгачих балгачих -Найз нь бие өвдөөд ууж чадахаа байсан ш дээ -За чи битгий худлаа бүлтрээд бай уухгүй бол бид гомдоно шүү -За яадгийн 2 татчихад үхчихэв л гэж юун сүртэй юм бэ -За миний хөгшин балгачих балгачих Дагва 1-д аргагүйдэн 2-д бас ч урдны ууж идэж байсан нь санагдан аятайхан ч үнэртэх шиг болохоор нь уучихая гэж бодон амаараа хуралдаж ирсэн шүлсээ залгин нүдээ аниад уруулдаа авч иртэл хадам аавын нь өөрөөр нь бяц цохиулж хаяулсан мөнгөн аяга барин тавин нүдэнд нь харагдаж тэр сайхан хөгшний хэлсэн үг хийсэн үйлдэл бүхэн харагдаж сонсогдох шиг болоход амруугаа явуулж байсан рункны нь амсар өөд үй түмэн арвалзсан муухай амьтад нэг нэгэнтэйгээ өрсөлдөн зүтгэж буй мэт харагдахад рунктэйгээ бушуухан тавьжээ. -Өө чи ийм нүнжиггүй амьтан байсан

юм уу найз нараа ганц ирж байхад… -За арай үгүй байлгүй манай Дагва ч уг нь арай ингэж новшрох эр биш юм сан -Энэг авгай шиг юмандаа дахиад базуулчихсийн байлгүйдээ -Манай Дагва тэгэх эр биш ээ за балгачих миний хөгшөөн Дагвад татаж унасан бага хүүгийн нь цаас шиг цагаан царай, хувилгаантаны бүдүүн гөрмөл ташуур, Эгшиглэнгийн нь нулимсаа асгаруулан тэвэрч байсан бүлээн зөөлөн гар, хэлж байсан үг, хадам аавын нь алганы амт санагдахад -Үгүй гэж байна гээд нэлээн ширүүхэн хэлтэл мондгор Дорж босож ирэн -Наадхийгаа дарж бай гэтэл нөгөө хоёр нь дарж амруу нь архи цутгах гэхэд Дагва урдаас нь ноцолдож аяга таваг хагарах чимээнээр сандран орж ирсэн Эгшиглэн тэдний уйваагүй үйлдлийг харж дургүй нь хүрэхдээ -Та нар ямар бааранд байгаа биш нэгийгээ арайхийж архинаас холдож амь амьдралаа өөд нь татах гэж зүтгэж байхад амруу нь архи цутгаж байдаг хэзээ ийм найз нар байсийн та нараас болж бид 2 хангалттай зовлоо аж амьдралаа ч уруудуулж үзлээ,үр хүүхдээ ч алдах дөхлөө , ядарч зүдэрч байхад ганц удаа ч гэсэн яаж байна ийж байна гэж шагайхгүй байж больдоо та нар -За юун сүртэй юмбэ эр улсын тоглоом хатуу ха ха -Та нарт найз хэрэгтэй байгаа юм бол наад хүнээ тайван орхи архи хэрэгтэй байгаа юм бол мөнгийг нь өгье -Хэ хэ найз ч хэрэгтэй архи ч хэрэгтэй байнаа хатантан гуай минь гэхдээ хөх бөгсрүү нь эрээ цээргүй ширтэж шүлсээ гүдхийтэл залгин том улаан хамрынхаа үзүүрийн хөлс тосоо шувтрах Доржын зэсэн

улаан нүдрүү Эгшиглэн тун ч аягүй харж ширээн дээр нь 6 7 ширхэг 20-т тавилаа. Мондгор Дорж авлагаа авч буй мэт хэдэн төгрөгийг нь хээвнэг өвөртөлснөө -Иш шш миний муу нөхөр дахиад л бариулчихаа юу танай авгай чинь найзуудыг чинь хөөж байх шивдээ гэж Дагваруу тусламж горилсон харцаар харснаа дуугарахгүй болохоор нь илт голонгуй дуугаар – Иш шш чааваас миний хөгшин бүүр лойж гүйцээ шивдээ хамгийн адгийн эр л авгайнхаа хормойг сахиж хоолыг нь бэлдээд, хувцасыг нь угааж хуйхаа маажаад сууж байдаг юм даа гэснээ нөгөө 2-руугаа харж ширээн дээрхи архируу заан -Наадхиа авчих алив явцгаая энд ингэж айлын авгайд хөөгдөөд лойж суухаар арай жаахан настрийнтай газар очий гээд өндийлөө … -Үхсэн энэний эрдэмтэн гэж юу байсийн саяхан л биднээс доор архичин байснаа мартчихсан юм байхдаа ёстой яршиг л байна ш дээ чамайг тийм сүрхий явахыг чинь харнаа хэмээн шүлсээ палхийтэл хаян хармаагаа тэмтрэн -За бас ч яахав хэдэн төгрөгтэй болчихлоо шүү одоо хайчихуу хэмээн дуу шуутайхан гарч яваа тэдэнтэй зөрсөн байрных нь хоёр авгай -Энэ Дагва дахиад л архиндаа орчихож дээ янз нь хамт уудаг архичид нь мөн л байна одоо амраахгүй ээ цаадхи чинь -Харин тиймээ тархиндаа сумтай гээ биздээ тийм хүн архи уувал галзуурах байлгүй -Сумтай нь ч арай үгүй байлгүйдээ хэн тэгж байна -Манай байрныхан л зүгээр байсан хөргөгч ор мороо гаргаж шидээд явж байсан бүүр үүрэхийг нь

үүрээд түрхийг нь түрээд хамаг юмны нь хөлс баас гоожчихсон явна лээ цаадхи чинь лав зүгээргүй шүү тийм өвчин хавар намарт хөдөлдөг юм гэнэ лээ хол байгаарай гэж хүүхдүүддээ захиад байна лээ ш дээ -За мэдэхгүй юм даа уг нь ч архи уухгүй бол тун аятайхан хүн шиг л байдгийн… Дагвад архи уучихмаар тохиолдол цөөнгүй гарч тэр тоолонд хадам аавын нь эвдүүлсэн мөнгөн аяга, хага цохиулсан архи, хэлсэн үг түүнээс хойш болсон явдлууд санаанд нь ургаад ирэхэд яахын ч аргагүй бодолд орчихдог аж. Заавал үнэ цэнэтэй мөнгөн аягаа эвдүүлэхдээ өвгөн ямар их холыг харж мартахын аргагүй ухаарал суулгаж өгснийг гайхан биширхээс ч аргагүй юм . Хүнд хэрэггүй үг нэгийг ч унагадаггүй хадам аав нь -Овоодоо миний хүү гээд духан дээр нь хааяа үнэрлэх хамгийн том шагнал гэдгийг Дагва одоо тун сайн мэддэг болжээ. Хайнаньруу хамтдаа үзэх харах юм ихтэй, дуу шуутайхан , бас хөөрхөөн адал явдалтай, бяцхаан онигоонуудтай аялаад ирсэн нь тэднийг бүүр ч ойртуулснаас Эгшиглэн тэр хоёр боломж л гарвал хэдэн хүүхдээ аваад аавынруугаа давхичихдаг болсон ажээ. Архи хэмээгч нүдэнд үл үзэгдэх муу зүгийн биетүүдээр бүтсэн шингэн хүмүүсийн ухаан санааг бага багаар аажим зогсолтгүй идсээр нэг л мэдэхэд эзлэн түрэмгийлж удирдан чиглүүлэх хүчийг олдог юм байна гэдгийг сайтар ойлгосон Дагва дахиж архи уусангүй ээ. Архи хүнийг ямар хурдан өөрчилж, ямар хурдан уруудуулж,

санаанд багтамгүй муу үйл үйлдэл хийлгэн цаашлах тусмаа улам бүр дийлдэшгүй шуламын хүчийг олж ямарч сайхан хүнийг адгийн новш болгон хувиргадагийг зах зухаас нь мэдрээд авсан Дагва тэр муухай шавар шавхайд эргэлт буцалтгүй шигдэж хүн хэмээх нандин чанараа алдалгүй өөрийгөө татан авч чадсандаа өөрөөрөө бахархаж амьдралд , хань үрсдээ, хадмууддаа, өөртэйгээ учирч өгөөж хишгээ хайрласан сайхан бүхэнд талархаж ханахгүй байсан нь аргагүй ээ. Гурван хөөрхөн үрийнх нь багтаж ядсан баяр хөөрөөр дүүрэн дуу шуугиан, ханийнх нь хайр гэрэлтсэн ялдам зөөлөн харц, эрхлэнгүй эвлэг хонгорхон ааш ,бүлээн дулаан аяс бүрдсэн амар тайван амьдрах орчин нь, гэр бүл гэдэг ямар их үнэ цэнэтэйг, амьдрал ямар их аз жаргал, утга учиртайг, тэр хирээрээ эмзэг нандин байдаг тул хайрлаж хамгаалан ариглан дээдэлж явахаас аргагүй байдгийг Дагвад мартахын аргагүй ойлгуулсан юм. Хэрвээ эвдэж орхивол амьдралын эд анги бүхэн нэг нэгэнтэйгээ харшилдан хавирч эмтрэн зовлон зүдгүүрийн учир шалтгааныг уддаг ч бас зөв эвлүүлж чадваас амьдралын эс ширхэг бүхэн аз жаргалаар бүтсэн байдгийг сайтар ойлгосон болохоор Дагва Эгшиглэн хоёр нэг нэгэндээ хайр халамжаа харамгүйхэн зориулж алхам тутамдаа аз жаргалыг мэдэрч байлаа.

Хүний хань гэдэг амьдралд ямар их түшиг тулгуур нөмөр нөөлөг болж аз жаргал баяр баясгалан дуусаж дундрахгүй их хайр сайн сайхан бүхнийг өөрөөсөө ундрааж явдагийг гайхаж баршгүй ээ. Эгшиглэнгийнхээ харцны гүнд тунарах хэзээд шинээрээ байдаг хайр элбэрэл итгэл хүндлэлийг олж харах, түүнд уусан эрхлэх ямар сайхан байдгийг тэр мэддэг болохоор ямар нэгэн нандин юмаа орхичихсон мэт гэррүүгээ яарах нь аргагүй ээ. Тэгээд ч түүнийг гэр оронд нь амар тайван амьдрал , багтаж ядсан аз жаргал хүлээж байгаа …

ТӨГСӨВ

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *