Нүүр Өгүүллэг “НУЛИМС ЗҮРХНИЙ ХИР УГААДАГ” өгүүллэг “9-р хэсэг”

“НУЛИМС ЗҮРХНИЙ ХИР УГААДАГ” өгүүллэг “9-р хэсэг”

11 секунд уншина
0
0
788

Дагва Эгшиглэн хоёр хүүгээ тэвэрсээр ухаан мэдрэлгүй шахам эмнэлэг дээр ирж алтан гартай эмч нартай мэнд учирсан юм чинь гайгүй байгаа хэмээн бага сага тайвширсан боловч үзсэн эмч нар -Мэдрэлийн

цочролд орсон байх, ядаргаа ч гэх таамаг дэвшүүлж зарим нь бүүр менингит байж магадгүй гэсэн авч үзсэн харсан шинжилгээ, үзлэгийнхээ хариуг хараад толгой сэгсрэхээс өөр тоймтой юм хэлж

тогтсон онош гаргасангүй. Эрчимт эмчилгээний тусгай тасагт эм тариа хийлгэн хоёр хоноход татах нь гайгүй болсон боловч ухаан орсонгүй. Дагва Эгшиглэн хоёр хүүгээ зүгээр болчих болов уу гэж

бодоод хий дэмий сандраагаад яахав гэхдээ аав ээждээ дуулгаагүй авч аргагүйтэхдээ хэл хүргэлээ. Хоёр хөгшин хүү бэрээ дагуулан амьсгаа нь дээрдчихсэн ирсэн боловч олон хүний тус үгүй болохоор хий дэмий

хань болж суухаас цаашгүй болой. Хадам аав нь Дагвыг дуудаж -За хүү минь бид энд бөөнөөрөө зай бөглөж суугаад яахав. Энэ хүүхэд нэг л бишээ . Ямар нэг юмны хорлол юм уу нэг л юм болох шиг боллоо -Энэ

3 хүүг хараад байж байг Гантөмөрийн машаантай гурвуулаа гараадхий Баянхошуунд нэг мундаг мэргэн түргэн хувилгаан хүн байдаг гэж дуулдаад байдгийн хүн хараас сурдаад байвал олдох арга арга байдаг болов уу хайгаад үзий.Чадвал уулзаж учраад аргалах ширгэлэх арга чарга байвал бушуухан аргалуулий 2 , 3 хоноход онош нь тодрохгүй, ухаан орохгүй байна гэдэг чинь эмнэлэг мэдэх эд биш товчхондоо бол өвчин биш гэсэн үг гэхэд аргаа барж байсан Дагва уухайн тас хадам аав ах хоёроо даган гарчээ… Мань 3 удтал уйгагүй хайсны хүчинд оройхон мөнөөх айлаа олж яваад орвол сахал үс болсон бүдүүн хар гэзэгтэй уриалгахан зантай сүрдэм харцтай хүрэн улаан эр сууж байлаа. Мэнд мэдэлцсэний дараа аав нь учир байдлаа таниулан аврал өршөөл хайрлах арга байна уу гэж явна хэмээвээс мөнөөх эр тэд нараас юу ч асуусангүй хувцас хэрэглэлээ өмсөөд

цаашаа харан нэг юмтай яриад суучихав. Заримдаа Бурханы тэндээс нь гэрэл цацраад ч байх шиг ямар нэгэн юм шар шур гээд тэднийг тойрон яваад ч байх шиг . Дагва сайн сонсогдсон хөх өмсгөлтэй нь үү , архины дэв ,хормойн бузар , авлага нэхжээ гэсэн хэсэг бусаг үгнүүдээс өөрийг нь хэллээ гэдгийг сайн ойлгожээ. Хөх пиджакаа харан айдас ичгүүрт эзлэгдэвч тэр зэргийн юм одоо бол юу ч биш хүүхэд нь л зүгээр болж байвал газрын гаваар ор гэсэн ч орох гэж зүтгэх л байсан юм чинь. Өнөөх хувилгаан маань тэгж тэгж эргэж харахдаа нүд нь улаанаар эргэлддэн догширсон харагдсан ба үг дуугүй босон ууртайгаар том том алхалсаар хаалганы хажууд зүүлттэй байсан эр үхрийн сураар хийсэн хийсэн боловуу гэмээр өө сэвгүй тунчиг нямбайгаар бөөрөнхийлөн сүлжиж доод талд нь цацаг гарган гоёулсан бүдүүн гөрмөл ташуурыг шувт татан авсанаа мөн л том том алхлан ирж Дагвын нуруун дээр шуудхан буулгаж гарлаа. Гэнэ сэрэггүй суутал нурууны нь арьс хуураад явчих шиг болохоор цочирдон газарт унаж аав ээждээ зодуулж буй хүүхэд шиг гараа сарвагануулан толгойгоо хаацайлж далайхын тоогоор нь навтайж буулгахын тоогоор нь мушгиран унаж сүүлдээ ичиж зовохыг умартан нүдний нулимс нь асгарч дуу алдаж байхдаа ядаж зузаан шиг хувцас өмсдөггүй гэж бодож байв. -Зүгээр нэг амьдарч чадахгүй жаргал нь

зовлон болсон өөдгүй муу шаар вэ чи -Май чи ингээд гэр орноо бузарла -Май чи ингээд гудамжны архичид дагуулж ир -Май чи ингээд бузардчихсан янхан дагуулж ир -Май чи ингээд эхнэр хүүхдээ хөө гээд аахилж уухилан ташуураа буулгахын тоогоор зандран заналтайхан ороолгоход тэсгэлгүй их өвдөхдөө ухаан нь үе үе балартан тамирдсан Дагва ичиж зовохоо аль эрт умартан хамаг биеийнх нь хар хөлс цувчихсан -Байя аааа хэмээн байдгаараа бахирч байлаа. Хувилгаантан зарим газар нь цус шүүрч наалдсан бүдүүн гөрмөл ташуураа аваачиж өлгөхөд Дагвын хадам аав ах хоёр түүний тос дааж харласаны учрын сая ойлгон сүрдэн аюуж суув. Хувилгаантан амьсгаадан олбог дээрээ тухалсанаа Дагвад хандан -Чи хүүхдээ зүгээр нэг өвдөж байна гэж бодож байна уу аан -Чиний лайг тэр муу нялх амьтан үүрж даахгүй үхэх гэж байна . Одоо нэг л өдрийн нас үлдэж . Чиний гэр орондоо үүрлүүлсэн архины дэв , хормойн бузар чинь авлага нэхэж байна. Чи ч уг нь их л сайн цэвэрлэж тэрэндээ харин ч гайгүй байгаа юм байна. Гэхдээ л 2 юманд хорогдчихож хормойн бузар нь чиний унтдаг газар архины дэв нь хоол ундаа хадгалдаг газар чинь хоргодчихсон байна.Энэ чигээр нь байлгаад байвал хүүхдээс чинь өөр зөндөө юм нэхэх юм байна тэр хоёрыг бушуухан гаргаж хая. Тэгэхдээ өөр ямарч хүний гар оролцож болохгүй чи өөрөө л гаргаж хажуудаа байгаа хог дээр аваачиж хая.

Тэгээд ч чиний ажил дуусахгүй хүн хийсэн нүглээ заавал өөрийнхөө биеээр эдэлж цайруулах учиртай байдаг юм. Маргааш өглөө алганы хээ харагдаж эхлэхэд хүүгээ эмнэлэгээс аваад явган алхаж Цэцээ гүний оргил дээрхи овоог 7 удаа тойрон хүүгээ үүрэн сунаж мөргөөд явган алхсаар над дээр нар жаргахаас өмнө буцаж ирж чадвал хүүгээ аварч чадна эс тэгвэл алдана өөр ямарч арга алгадаа. Аа бас өөр хүн цуг явж болно хүүгээн эмнэлэгийн орон дээрээс авахаас өгсүүлээд замдаа таарах бүх төрөлтнүүдээс өршөөл уучлал гуйж явах хэрэгтэй. Чи ч цуг яваа хүн чинь ч харин хүүхдийг чиний гараас өөр хүн авч ганц ч алхам явж болохгүй. Сунаж мөргөнө гэдгийг зөв ойлгосон биз товчхондоо бол өөрийн биеийн хэмжээгээр овоог нар зөв 7 удаа гороолж тойрон нүгэл хилэнцээ нимгэлж өгөөч гэж хүүдээ амь нас хайрлаач гэж хавь ойрын уул усны эздээс чин сэтгэлээсээ гуйна гэсэн

үг тэгээд ч юу гуйхыг дотор хүн чинь хэлээд өгнө биздээ. Сунаж мөргөхийг аав нь сайн ойлгуулаарай гэхэд ямарч байсан нэг чигтэй болсон тэд тун ч баяртай гарч эмнэлэгээр дайран учир байдлаа ярилцаад мөнөөх 3 гэртээ очлоо. Дагва уг нь гэрийнхээ тавилгыг бүгдийг нь сольсон боловч 1-д нэлээдгүй үнээр авсан 2-д аваад удаагүй шинээрээ болохоор хоёр хаалгатай Япон хөргөгч , ихээ тансаг Евро өргөн ор хоёроо солилгүй орхисон юмсанж . Хадам ах нь түүний хацар гарынх нь араар ил харагдах ташуурын ормоор үүссэн гөвдрүүнүүдийг өрөвдөнгүй харсанаа -Чи тэгээд гаргаж хаях юмаа мэдэж байгаа юм уу гэхэд нь хоёр хаалгатай хөргөгчнийхөө онгорхой болгоныг нь архиар чигжиж дүүргэн найзууддаа гайхуулж байсан нь, хамгийн сүүлд хүйт сийгүүлэн ямар нэгэн аврага амьтны ухаад хаячихсан нүд шиг ёозгүй харагдсан нь, Эгшиглэн тэр хоёрын орон дээр мондгор Дорж хоёр хүүхэн өвөртөлчихсөн жаргалтай нь аргагүй унтаж байсан нь киноны сурталчилгаа шиг жирэлзэн үзэгдэхэд -Мэднээ гэж итгэлтэй хэллээ. Гэртээ ороод шууд л ажилдаа орж хөргөгчин дотор байсан юмнуудыг хайр найргүй гаргаж хаян хоосолчихоод хөргөгчөө гаргаад шидчих гэсэн чинь Дагва шиг эрд хэтэрхий ахадсан нүсэр эд байлаа. Тэгээд ганц хүн гэгч ямар өчүүхэн байдгийг мартахын аргагүй сайн ойлгожээ. Хүний гар хүрч элбэлцэж

болохгүй гэсэн болохоор нөгөө хоёр нь юмаар тулах хөшилцөх зэргээр дэм болсон нь тун ч их нэмэр болсоноос гадна өнөөхөө янз бүрээр оролдоод хүчрэхгүй туйлдаж ядарсан Дагвад хадам ахын нь техник сэтгэлгээ санаанд оромгүй их тус болж ямарч байсан өдөртөө багтаагаад хоёуланг нь гаргаж чадлаа.Тэр нь бөөрөнхий моднууд адилхан хэмжээтэй тайрч тэрэн дээрээ бөмбөрүүлж хойноос гарч ирсэн модоо өмнө нь гаргаж тавьсаар гаргачихсан хэрэг. Ор юухан байхав гэж бодож байсан чиг нүсэр том зузаан патуушка гаргах бас л амаргүй байлаа. Нэг болохоор хөргөгч мөрлөчихсөн ганцаараа түрж, нэг болохоор орны патуушка юмаар оосорлочихсон ганцаараа үүрэн мэнчийж хүрэнтчихсэн зүтгэж яваа түүнтэй таарсан байрны нь хүмүүс зарим нь гайхсан, зарим нь -Энэ Дагва галзуурчихаж гэж

бодож буй бололтой айдас хургасан харцаар харж холуур тойрох аж . Урд нь бол ичиж үхэх байсан Дагвад алгын чинээ улаан нүүр, өчүүхэн нэр төр аль аль нь үнэ цэнээ алдаж амьдралаас ангид ихэмсэг цэмцгэр дүр үзүүлсэн хуурамч багийг нь хуу татсанаар тэрбээр амьдралын мөн чанарыг улаан гараараа тэмтрэн үзэж буй нь энэ юм… Аав нь Эгшиглэнг -Миний охин одоо харь цаадхидаа гайгүй шиг хоол хош хийж өг, сэтгэл санааг нь өргө, сайн унтуулж амруул, сэтгэлийн хөөрлөөр шөнө ч хамаагүй явна гэхээ ядахгүй шүү. Газар хол бартаа ихтэй цаадхи чинь ямар биеэ зовоож хар ажил хийж үзсэн биш өнөөх хувилгаанд ороолгуулсан нь өвчин орно өнөөдөр бас хөргөгч ор хоёр гаргах гэж хамаг хүчээ барчихсан мэдээж бие нь буларч хононо. Биеийг нь сайн тослоод илж барьж өг, сайн амраа. Сайн аргадаж додомдохгүй бол давахгүй шүү тохойвч,өвдгөвч,биед нь амар эвтэйхэн хувцас юу байна. Хөнгөхөөн эвтэйхэн чийг татахгүй пүүз мүүз юу байна хэд хэдэн юм ч гэсэн аваад яваарай .Дутуу хөтүү юм байвал цаад ахдаа хэл. Гэгээ оруут Гантөмөрийг явуулий машаан хүрэх газар бид дагана. Цаадхи чинь эмнэлэг дээр алхаад очно биз. Өөрийнхөө биеэр л зовж зүдэрч байж нүглээ цайруулах юм байна гэж ойлгосон тун хариуцлагатай байна шүү. Ээд дээ цаадхийгаа яагаач үгүй байхад хүчээ барчихав хүчээ сайн нөөж зөв хувиарлаж яв гэж хэлээрэй аав ээж хоёр нь хүү дээр нь хононо таарсан үүргэвч бэлдэнэ хүүдээ санаа зоволтгүй шүү гэсээр аав нь явлаа. Эхлээд унтаж чадахгүй дэгэлзэн өндөлзөх ханиа аргадаж учирлан чадахынхаа

хирээр сайхан хоол цай хийж өгөн биеийг нь тослон иллэг массаж хийж өгөх гэтэл мөнөөх ташуурын ормоор гарсан том том улаан хүрэн гөвдрүүнүүд нь өвдөж хөндүүрлээд олигтой юм болсонгүй ч гар хөлийг нь чадахынхаа хирээр л барилжээ хэд хоногийн нойргүйтэл өдрийн ажлын ачаалалдаа болоод Дагва сүүлдээ тун бөх сайн унтчихжээ… Хамаг хүчээ барж уйлан алдаж байж арайхийн гарч ирсэн Дагвад Цэцээ гүний оргилоос хавь ойрын уулс алган дээр тавьсан мэт цэнхэр хөөг татан намайж зүйл зүйлийн цэцэгс, агь ганга арц хүжс хийгээд ой модод түмэн бодьсадын тааламжит үнэр анхилан

хөхөө донгодоод өөр цагтсан бол тарайгаад хэвтчихмээр тунчиг сайхан байлаа . Эгшиглэнгийн амьсгал нэлээн дээрдэж гарч ирсэн бол дал гарсан аав нь өчүүхэн ч амьсгаадаж ядарсан шинжгүйгээр барахгүй бүүр сэргэчихсэн нэр оноож чадахгүй атал яахын ч аргагүй танил дотно нэгэн уртын дууг салхи сэвэлзтэл исгэрэн хол ойрыг хараачлан зогсох нь яах гэж ирсэнээ хэдийнээ мартчихсан мэт харагдах авч дотроо бол хавийн уул устайгаа ярилцан хонгорхон зээгээ даатгаж зогссоныг тэрхүү уул усны лус савдаг жинхэнэ эздээс бусад нь яахин амар таах билээ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *