
Гэрээ саначихсандаа Эгшиглэн Дагва хоёроос түрүүлэн байрныхаа хаалгаар дуу шуутайхан давхиж орсон 3 хүүхэд нь ачаа бараатайгаа ноцолдсоор хоцорсхийж орж ирсэн аав ээж дээрээ гүйж ирэн гомдол
тоочицгоов. Хоёр том нь миний , манай ийм тийм ч юм алга болчихож, манайх ямар муухай болчихсийн, ёстой муухай юм үнэртэж байна гэцгээсэн бол бага нь бүүр -Энэ чинь манайх биш
байна манайх ёстой гоё ш дээ тээн ааваа гэхэд Дагвад хэлэх үг олдсонгүй Эгшиглэнрүү өршөөл ирсэн гэмшингүй харцаар харлаа. Эгшиглэн Дагвыг мэдээж гэр орноо муухай болгосон байгаа засаж
янзлаад угааж арчаад авчихна гэж бодож явсан ч ийм болгочихно чинээ санаагүй болохоор машид цочирдон өрөөнүүдээ тойруулан үзээд шогширч -Дагва минь дээ Дагва минь арайч дээ чи минь гэр
орноо ийм болгочих гэж ядахдаа энэ үнэр танарыг нь яанаа гэсээр онгойдог бүхнээ онгойлгон агааржуулагч цацлаа. -Харин тиймээ хэмээн урд хойно нь орон бөндөгнөх Дагва аав ээждээ загнуулсан

хүүхэд инээдэмтэй харагдахад Эгшиглэн тэсгэлгүй жуумалзан -Дагваа энд чинь дайн байлдаан болсон газар шиг яагаад бүгдээрээ хагарч хэмхэрээд халцарч хонхойчихсон юм бэ -Харин тиймээ хайраа архи уусан хүмүүс ямар олиг байхав дээ нэг мэдсэн чинь л ийм болчихсон байгаа юм чинь -Юу уу нэг мэдсэн чинь гэдэг чинь юу гэсэн үг вэ. Унтаад сэрж байгаа бишдээ энэ чинь чиний гэр юм байгаа биздээ? -Харин тиймээ архи уусан хүнд өөриййн ухаан маргаашаа бодох сэтгэл байхгүй болчихдог юм байнаа хайраа -Тэгээд юу бодох вэ? -Архинаас өөр юу бодохоо байчихдхаг юм байна -Тийм гоё юм уу? -Гоё гэхээр ч хаашаа юм бэ гэхдээ л архи уухгүй байж чадахаа байгаад донтчихдог юм байна лээ -Хн нн дахиад нэг сар уусан бол яах байсан бол жуумалзав -Өө мэдэхгүй энэ муу байраа хэдэн төгрөгөөр өгчихөөд мөнгөөр нь хүмүүстэй нийлж архидаад траншейнд оччихсон байхаа ч ядахгүй дээ … -Одоо яанаа хайраа хоёулаа энэ обой мобойгоо өөрчлөөд эвдэрч хэмхэрсэнийг нь солиод бүүр нэг сайн засвар хийхгүй бол болохгүй болжээ -Харин тиймээ хайраа ядаж байхад хэдэн төгрөгөө алдчихсан -Аан бүгдийг нь үү? -Тийм ээ хайраа намайг уучлахыг бодоорой эр хүнд унах өдөр байхад босох өдөр байх байлгүйдээ хөгшин чинь нөхөр дайснаа ч ялгахгүй таг сохор явж, тийм хүмүүсээс
болж чамайгаа хүртэл хэлмэгдүүлж явдаг би ч ёстой мал юмаа Эгшиглэнгийн нүднээс гал бадарсан тэр аймшигт явдал зурсхийх шиг болоход өөриййн эрхгүй нүдээ дарж үзэв -Юу тэгээд хамт ууж байж чиний мөнгийг авлаа гэж үү арай үгүй байлгүй -Мэдэхгүй юмаа хайраа тэднээс өөр архичингууд зөндөө нэмэгдсэн л дээ Би тасарчихсан байсан юм чинь алийг нь гэж хардахав дээ алдсан хүн арван тамтай авсан хүн нэг тамтай гэж … гэхдээ л тэд нараас ,тэд нарын дагуулж ирсэн хүмүүсээс холдохгүй юм чинь… санаа алдав -За одоо яахавдээ хайраа амь биш амьдрал биш орохдоо орж гарахдаа гарж л байдаг хэдэн төгрөг… Машин авах ч худлаа болж өвчин зовлон биш элэг бүтэн хоногийн хоолтойгоо л байхад болно доо.Чи минь л энэ муухай хар уснаас хол явбал яаж ийгээд болнодоо хоёул хоёулаа ажил хийж байгаагийн хэрэг гаралгүйдээ хө -Одоо ёстой амсахгүй ээ хайраа би гэж нэг мал л та нартаа төвөг удаж зүгээр байсан аж амьдралаа хүртэл уруудуулчихлаа. Өнөөдөр гараад цалингийн зээл хөөцөлдөөдхий. Миний хайр байр сууц засаж янзалдаг хүн юу байна зар мар хараад, авах барих юм хумаа бодож бай, архины бузар шингэчихсэн ч байхаа ядахгүй энэ тавилга энэ тэрээ ч гэсэн сольё гэж өндөлзөх нь хийсэн гэмээ бушуу цайруулж урдных шигээ амар тайван аз жаргалтай амьдрахсан гэсэн хүсэл ихийг илтгэнэ. Бүх юман дээр Эгшиглэнгийн гарыг хараад ТВ үзэх, сонин эргүүлэхээс өөрийг
мэддэггүй Дагва юм юмыг хийх гээд эв гавыг нь олохгүй нь будилах нь өрөвдөлтэй . Харин хаач очиж нүсэр том газрын ерөнхий инжнер гэсэндээ цалингийн зээлээ өдрийн хугаст бүтээж нэлээдгүй хэдэн төгрөг бариад ирсэний маргааш өглөөнөөс ажил ундарч нэгэн заслын бригад ирж хэлсэн үнэнээсээ дутахгүй сэтгэл гарган өдөр шөнөгүй ажиллан хэдхээн хоногийн дотор цөмөрч гажсан хаалганаас авахуулаад солихыг нь сольж шинэчлэн засахыг нь засаж янзлан цоо шинэ болгосон нь өмнөхөөсөө ч гоё болжээ. Урьдных шигээ ганцхан Эгшиглэн биш хоёулаа гар сэтгэл нийлэн зүтгэсэн тул шинэ тавилга сонгон авах ажил нь ч урамтай байв. Нэгэн удаа алдаж эндсэндээ ихэд гэмшин ,сайхан сэтгэлт хадмуудынхаа, гэрийг нь сэтгэлийг нь гийгүүлэн туяарагч сайхан ханийхаа итгэлийг алдахгүй гэсэндээ Дагва тун их өөрчлөгдөн орчлонг өөр нүдээр харж эхэлсэнд Эгшиглэн их баярлан урамшиж алдсаныхаа хирээр ухаан суусан ханиа өмнөхөөсөө ч илүү хайрлаж байлаа. Дагвын буруугаа ойлгон гэмших ухаарал, ямар чиг байсан нэгэн удаадаа тэнэг үйлдлийг нь уучилж өршөөсөн сайхан ханьдаа баярлан талархах сэтгэлээс нь ундран гарсан хайрын гэгээ ямархан их байсныг гайхах юун. Өгсөнийхөө хирээр улам л нялхран ундран бялхаж байдаг зүйл хайраас өөр байдаг гэж үү. -Манай гэр мөн биш, миний манай ийм ч юм тийм ч юм алга болчихож хэмээн урвайж байсан 3 хүүхэд нь дуу шуу орон гэр орноо гоё сайхан болсныг гайхаж ханахгүй баярлан дэвхцэнэ. Тэр хоёр ч
урдны нэгэн явдлын таагүй дурсамжыг сануулах юм бүхнийг өөрчлөн шинэ уур амьсгал бүрдүүлэхийг хичээж байсан нь нөлөөлж байр нь дотор нь амьдрахад тунчиг урамтай сайхан болсон байлаа. Гэвч аз жаргал гэдэг тийм ч амар атганд багтдаг үнэ цэнэ багатай зүйл биш аж. 3 хүүхэд нь ээлжлэн өвдөж ямар нэг юм ороогоод байх шиг , нэг гайгүй болоход нөгөөх нь тэвдүүлээд унах нь нэг л биш санагдаад үзэж хардаг аргалж ширгэлдэг хүн юу байна хэмээн ил далд сураглаж эхэлсэн үед нь нэгэн явдал тохиосон нь тэднийг тунчиг сүрхий донсолгоод авчээ. Юу гэвээс нэгэн өглөө босохдоо л яагаад ч юм бэ бүү мэд үүлгэр ноомой сонин болчихсон бага хүүгийн нь хамраас нус унжчихсан тэрнийгээ ч мэдэж байгаа төлөвгүй харагдахаар нь Дагва -Хүүеэ Тулгаа миний хүү наад нусаа гээд далан дээр нь зөөлхөөн алгадаад авсан чинь давхийснээ гэнэтхэн татаад уначихсан аж. Нүд нь байдгаараа дээшээ хялайгаад царай нь цаас шиг болж ямар нэгэн юманд бариулсан мэт хамаг юм нь мод шиг хөшчихөөд тасралтгүй салганан чичрэх хүүгээ уулга алдан тэвэрч авсан Дагва түүнийг өвс шиг хөнгөн болсоныг мэдэрч ухаан алдах дөхлөө . Эрх танхи гэж дэндүүхэн, сэвлэгнээс нь нялхын нь үнэр арилаагүй хамаг амьтны хайрыг булаасан энхэр үрээ тэр хоёр ээлжлэн тэвэрч сэргээхийг оролдсон боловч ухаан орсонгүй . Хэнд юунд хандаж өршөөл аврал эрэхээ мэдэхгүй хүүгээ ээлжлэн тэвэрч бачимдан нааш цааш гүйснээ, нус нулимсандаа хутгалдсан Эгшиглэн буруу зөрүү оруулан салганан
байж түргэн дуудаж Дагва хүүгээ тэврэн хамаг л мэддэг Бурхан тэнгэрээсээ гуйж залбиран өршөөл эрэхдээ хадам аавынхаа нааш гарахад нь хэлсэн үгийг бас дутуу орхисон үгийг хүртэл тун ч тод санаж өөрийнх нь үйлдсэн үйлийн үр , архины , архичдын бузар ирлээ хэмээн ухаан алдтлаа айж, тэнэг толгой намайг л шийтгэ, гэм зэмгүй хонгорхон үрийг минь өршөө хэмээн, хамгийг болгоож хамгийг зохицуулж явдаг тэр нэгэн далдын хүчнээс уучлал гуйн дотроо хашгирч байлаа… Саяхан л элдэв бусын амьтан цуглуулан өдөр шөнөгүй архидан согтуурч амгалан тайван байдлыг нь алдуулахад

шаардлага тавихад -Хөрөнгөтэй хүн хөрөнгөөрөө наргиж байнаа тийм л хэцүү байвал эндээс нүү гэчихээд жилэм ч үгүй хаалгаа түгжиж байсан Дагвыг хүүгээ тэврэн ухаан зулаггүй гүйж гаран түргэний машинд суухад урд хойно нь орон яахаа мэдэхгүй мэгшин уйлж яваа Эгшиглэн тэр гуравыг байрных нь оршин суугчид зарим нь гайхаж сонирхсон , зарим нь өрөвдсөн , зарим нь бүүр саяхан л ганцаараа амьд яваа юм шиг гайхуулаад байсан больж гэсэн маягтай харцаар үдэж өглөө…