
3 хүүхэд нь хэрэгт дурлан Дагвын араас дайрчих шахан чихэлдэн гарч ирээд аавынхаа баатарлаг үйлийг нэгд нэгэнгүй харахаар бүлтийтлээ ширтлээ. Дагва хундагатай архиа бушуухан цацчихаад
шилтэйгийнхээ хүзүүнээс атган байдгаараа далайж байгаад хогийн пүткэнд хэзээч юм бэ авчирч хаясан том улаан чулуун дээр хамаг л хүчээрээ тунчиг заналтай буулгатал шил бут үсэрч архины содон үнэр
ханх тавилаа. Хүүхдүүд нь учиргүй гоё юм үзсэн аятай баярлан дэвхцэж -Манай аав ёстой гоё цохилоо тиймээ яайлаад өгсөн тиймээ гэлцэн ямар нэгэн дайсныг дарчихсан аятай хашгиралдаж шуугиснаа
нэг нэгнээсээ өрсөн сайхан мэдээ дуулгахаар гэр рүүгээ урай хашгиран уралдан орлоо. Дагва мөнгөн аяганыхаа шавхрууг сэгсэрсээр араас нь орвол хадам аав нь -Наадхиа бас гаргаад бяц цохиод хаячихаа миний
хүү гэхэд Дагва буруу дуулав уу гэж бодсоноо юу болоод байгааг ухаархаа байсан хүний үүлгэр нүдээр тээнэгэлзэн харвал өвгөн огт тоглосон шинжгүйгээр барахгүй том хүү рүү нь хандан -Алив

Бөхбатаа миний хүү аавдаа тэр сүхийг аваад өг гээд мод банзалдаг том хар сүхрүү заалаа. Юу болоод байгааг ойлгохоо байчихаад нэг гартаа мөнгөн аяга нөгөө гартаа сүх бариад хөшчихсөн түүнрүү гэрт байсан хүмүүсийн 12 нүд тас ширтэж буйг мэдрэн ихэд эвгүйцлээ. Хадам аав нь үг бүрээ нухацтайхан зөөж -Наадхиа чи үнэтэй эд гэж бодоод хайрлаад байна уу? Дарьгангын цуутай дарханы сүүлчийн хийц гэдгээрээ бол бас ч хэдэн төгрөгний үнэ хүрэх л эд. Гэхдээ чамтай харьцуулбал хаана ч хэвтэж байдаг захын л нэг муу төмөр шүүдээ. Чи л бидэнд хэрэгтэй болохоос наадхи чинь тийм ч хэрэгтэй эд бишээ юугы нь хайрлахав бяц цохиж шидчихээд ир гэхэд бөөрөнд нь шүр шигтгэж 4 хүчтэн товойлгон цохисон тунчиг чамин хийцтэй аягаруугаа зүрхшээнгүй харсанаа авч гаран мөнөөх чулуун дээрээ тавиад том хар сүхээрээ нүдлээ. Үндэс ухаж зузаан мөнгөөр бүрсэн дээр үеийн мөнгөн завъяаг ганц цохиход л бяц үсрэнэдээ гэж бодсон чинь тэгсэнгүй хавтгайран нялагдаад байхыг нь гайхан харахдаа зузаавтар гуриланд шанз тавиад элдэн хавтгайлж байгаа мэт санагдаж байлаа. Бага хүү нь баяр хөөр болон алга ташин дэвхцэж ах эгч хоёртоо -Манай аав ёстой мундаг одоо архи уухгүй тиймээ гэж онгирч хөөрөлхөх нь Дагвын хагалж хаясан архинаас өөр архи энэ орчлонд үлдээгүй гэж үнэн сэтгэлээсээ итгэж буй бололтой. Дагвыг орж ирэхэд хадам аав нь Эгшиглэнрүү харж -Миний охин ханьдаа цай хийж өг гэснээ хоолойгоо засч -Хүний хань хажуудахаа мандаж бадарч явахад нь ч,уруудаж буруудаж, унаж сөхөрч явахад нь ч нэг л нүдээр харж, нэг л сэтгэлээр түшиж явах учиртай юм шүү дээ . Хүний амьдралд алдаж онох, сайдаж муудах, сэрж мартах юм зөндөө л таарна. Уруудаж буруудах үед нь л хүний ханийн мөс чанар танигддаг. Бас амьдралаас хүссэн юмаа олж авахаараа хүний мөн чанар илэрдэг юм аа хүүхдүүд минь. Хүн алдаж болноо алдаагаа ойлгосон хүн хэлсэн хэлээгүй алдаагаа засчихдаг юм. Алдаагаа зассан
хүнд итгэж болно яагаад гэвэл тэр дахиж алдаа гаргахгүйн ухаарлыг хэдийнээ олж авсан байдаг юм. Энэ амьдрал чинь ямар нэг юмаар дутаж байхдаа л учир утгатай байдаг юм шүү дээ. Дутуугаа дүүргэх гэж зүтгэж тэрнээсээ аз жаргалыг олж урамшиж олзуурхаж явдаг амьтанд чинь бүх юмыг санасны зоргоор нь бүрдүүлээд өгчихвөл яахав зорилго чиглэлгүй хүсэл мөрөөдөлгүй амьдралаас хүлээх ,олж хүртэх баяр баясгалан үгүй болноодоо тэгэхээр сэтгэл ханах нь дутагдаж гачигдахаасаа илүү хор хөнөөлтэй байх нь ээ дээ жишээ нь : -Ухаан муутай хүнд мөнгө эрх мэдэл хоёрыг өглөө гэхэд хэрэг болохоосоо илүү гай л болдогийм оо хүү минь. Энэ 2-ыг машин гэж бодъё мэдээж явган явдаг хүнд сайхан байлгүй яахав дотор нь суухад тав тухтай зөв жолоодож, зөв эдэлж арчилж додомдож чадвал зорьсон газар чинь зүдрэл ядрал багатайгаар богино хугацаанд хүргэнээ дээ. Бас хүмүүсийг суулгаад хүссэн газарт нь хүргэж туслъя гэсэн ч чадна цаг хугацаа хэмнэхээс өгсүүлээд ашиг тус мэдээж ихтэй л байж таарна. Хэрвээ чи жолоодож мэдэхгүй бол,очих замаа мэдэхгүй бол, машин техникийн мэдлэг боловролгүй бол хээр сууна , төөрнө , осгоно , ангаж цангана биздээ аан. Бас жолоодож сураагүй байж хэтэрхий хурдтай давхивал эрэг гангаруу унана, онхолдож осол аваар гаргана түүнээс болж зөвхөн өөртөө ч биш цуг явсан хүмүүстээ аюул учруулна, тахир дутуу болгоно тэр бүү хэл амь насыг нь ч авч одно биздээ . Тэгэхээр амьдралын дөр суугаагүй хүнд дээрхи 2-ыг өгчих юм бол амьдралаа өөд нь татах нь битгий хэл хөмрүүлээд хаячихаа ядахгүй нь ээ.Дагва энэ үгийг өөрт нь зориулж хэллээ гэж бодов Тэгээд
ч энэ орчлон чинь үйл үрийн орчлон шүүдээ.Бид энэ орчлонгоос авах учиргүй юмыг булаагаад авлаа гэхэд нөгөө гараараа буцааж өгөхөөс л аргагүй болдог юм ш дээ. Энэ орчлонд үнэ төлбөр үр дагаваргүй юм гэж нэгээхэн бээрч байдаггүй юм. Тэгэхээр чиний хийсэн сайн үйл сайн үр, муу үйл чинь муу л үр дагуулж ирнэ гэсэн үг. Тэр бүү хэл бодсон бодол хэлсэн үг чинь хүртэл чиний амьдралд нөлөөлж явдаг тийм болохоор хэлэх үг бодож буй бодлоо хүртэл хянаж явах учиртай юм шүү дээ хүн гэдэг зовох үедээ ухаанаа түшдэг атлаа жаргах үедээ түүнийг таг мартчихдаг их сонин амьтандаа гэснээ -Хөгшөөн миний дээл хувцасыг гаргачихаарай хоёулаа Гантөмөрийнхөөртом хүүнэг орчихоод ирье хавьд очиж чадсангүй гэх нь -Би хэлэх юмаа хэллээ хүүхдүүд учраа ололцог гэсэн санаа байлаа. Дагва Эгшиглэн хоёр аав ээж хоёроо 3 хүүхдийг нь дагуулаад явчихаар дотроо баярлаж байсан боловч тулгамдаад хэсэг сууснаа Дагва -Эгшиглээн хайраа намайг уучлаарай миний буруу энэ муухай архинаас л болоод гээд хоолой нь зангирч мөрөөр нь тэвэрхэд Эгшиглэн тээр доороос санаа алдсанаа Дагвын энгэрт наалдан гомдолтой нь аргагүй чимээгүйхэн мэлмэрүүлэн уйлах нь түүний олоон хоног зүрхэндээ тээсэн гомдол тунирхал дэлбэ үсрэн асгарч байна уу гэлтэй цаанаа л нэг уйтайхан санагдахад Дагва аргадах үгээ олж ядан үсийг нь илбэж нүүр нүдгүй үнсэж амруу нь орох бүлээхэн шингэний шорвог амтыг мэдрэхдээ -Дагва минь дээ чиний ханьдаа мэдрүүлж буй амт чинь энэ л байна даа даанч дээ гэсэн бодол хүчээ аван хуйлархад -Иш шш ингэж чиг
хүний бүсгүй танхил үрийн нус нулимсыг идэж явах гэждээ гэж бодогдон зүрх нь хөндүүрлэн өрөвдөж хайрлахын зөн совин дагуулсан нэг л бүлээн зөөлөн юм гол өөд нь өгсөж юу юугүй самсаа нь шархираад ирэхэд Дагва тэсч чадалгүй бөмбөрөх нулимсаа шударснаа нэг нэгнээ уруу татан ичиж эмээх юмгүй дуу шуутайхан мэлмэрүүлснээ гэнэт нүгэл байгаадаа гэж бодоод нэг нэгнийхээ нулимсыг арчин аргадахдаа сэтгэл хөнгөрөн дотор нь онгойж нэг нэгнээ урьдынх шигээ ойлгож буйгаа мэдрээд хэн хэнд нь тун сайхан байлаа. Хүний сэтгэл хэмээгч нэг хатуурахдаа хүрвэл хад чулуу мэт хатуурдаг ч бас зөөлрөх эв нь таарахаараа торго дурдан мэт уясан зөөлөрдөг тун чиг нандин эд аж. Одоо тэр хоёр хэлсэн хэлээгүй хэн хэнийгээ бүх эд эсээрээ мэдэрч байлаа. Хайр гэгч нэгнийгээ ойлгоход төдийгүй уучилхад ч сургадаг юмсанж. Дагвын ч Эгшиглэнгийн ч сэтгэлээс бөөн хар юм аваад хаячихсан мэт хөнгөрч түүний оронд ирээдүйн сайханд тэмүүлсэн гэрэл гэгээ, нэг нэгнээ хүндэлж хайрласан эрхэмсэг нандин зөн совин, аргадаж илбэсэн эрхлэнгүй
ялдам зөөлөн уянга сэтгэл зүрхийг нь аажмаар дүүргэхийг таатайхан мэдрэх ямар сайхан байсныг хэлэлгүй ээ… Хөөрхийдөө хүний эх л юм болохоор духан дээр нь үнэрлэж сүүгээ өргөөд хоцорсон хадам ээжид нь хэлж амжаагүй үг ч их, задалж үзүүлэлгүй өгсөн итгэл ч их бий гэдгийн Дагва зүрхээрээ мэдэрсэн юм . Хадам аав нь ямар нялуурахыг мэдэх биш Эгшиглэн тэр хоёрт тэгэхдээ Дагва илүү зориулав уу гэмээр хэдэн үг хэлсний учрыг тэр олъё ч гэсэнгүй эхнэр хүүхдээ авч хариад энгийн л нэг амар амгалан амьдарнадаа гэж бодохоор сэтгэл нь нэг л сайхан аз жаргалаар бялхан дүүрчихээд өөр юм багтах зай ч үнэндээ байсангүй ээ. Тэр нь -За хүүхдүүд минь бадарчин явбал балагтай батгана суувал өттэй гэж үг байдаг даа хүн гэдэг амьтан явсан суусан газартаа сайн нь сайн, муу нь муу эрчис энерги гэдэг утгаар хэллээ

гэж Дагва ойлгов дагуулж явдаг бас саатсан газраа түүнээсээ үлдээж явдаг юм шүү дээ. Энд ийм нэг муухай юм орхичихож гаргаад шидчихье гээд аваад хаячихаж болдоггүй эд болохоороо нүдэнд харагддаг муу муухай юмнаас ч илүү хорлонтой муухай юм байдаг юм шүү хүүхдүүд минь гэр орноо сайн ариулж арцдаарай уг нь ч … гээд үгээ дуусгалгүй залгичихжээ…