
Буруу хооллолтоос, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс, дотоод шүүрлийн хямралаас, хэвлийн хэлбэр өөрчлөгдөж өөхөн хуримтлал үүсдэг. Хэвлийн хэлбэр дүрсээ шалгахад хавтгай биш, бол хэвлийн хэлбэр дүрсний өөрчлөлтөө анхаарах хэрэгтэй бөгөөд 6 хэлбэрийн гэдэс байдаг.

Гэдэсний хэлбэр таргалалт хоолны дэглэм барихгүй, хөдөлгөөний хомсдол зэрэг амьдралын буруу хэвшлээс хамаардаг. Хэвлийн урд хананд хуралдсан өөхний хэмжээ байрлалаас шалтгаануудыг тодруулж болно.
1.Хүүхэд төрүүлсэнийй дараах мэт тарган унжсан гэдэс

Хоол хүнсний хэтрүүлэлтийн тарга юм. Байнгийн дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барьж арилгана.
2.Цүдгэр гэдэс

Бамбайн булчирхайн дутагдлын шинж, бодисын сололцооны алдагдлын тарга. TSH, T3, T4 гэсэн шинжилгээ хийлгэж эмийн эмчилгээ хийлгэдэг.
3.Сэтгэл санааны тогтворгүй байдал, стрессын хэлбэр

Сэтгэл санаагаа тогтвортой байлгах, ядаргаа тайлах эмчилгээ хийлгэх, унтаж амрах дэглэм барих, ажлын ачааллыг багасгах хэрэгтэй.
4.Хий дүүрсэн гэдэсний хэлбэр

Хоол их идэх, хийжүүлсэн ундаа их уух зэргээс болдог. Хоолны дэглэм барих, тусгай хооллолт шаардагдана.
5.Алим хэлбэрийн гэдэс

Чихэрлэг хүнс их идэх, согтууруулах ундаа түлхүү хэрэглэсний уршиг.Чихэрлэг хүнс хэрэглэхгүй байх, хоолны дэглэм барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх шаардлагатай.
6.Лийр хэлбэрийн гэдэс.

Дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, удамшлын гаралтай өвчлөлийн тарга байдаг.Таргалалтыг багасгах дааврын болон мэс заслын тусгай эмчилгээ хийлгэдэг.