
Хорт хавдар бол дэлхий нийтийн анхааралд өртсөн аюулт өвчин юм. Хорт хавдар тусах нь хүний амьдралын хэв маягаас хамааралтай байдаг. Буруу зуршил болон хорт хавдар үүсэх шалтгаануудаас дурьдая!
1.Таргалалт болон илүүдэл жин.

Таргалалт болон жин эрс нэмэгдэх нь ходоод, хөх, цөсний хүүдий, бөөр, элэг, сав, нойр булчирхай, улаан хоолой, өндгөвч, залгиур, түрүү булчирхай зэрэг хорт хавдрын үүсэх шалтгаан болдог байна.
2.Идэвхгүй байдал.

Биеийн идэвхгүй байдал нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Та бие физиологийн хувьд идэвхтэй байснаар ходоод, хөх болон савны хавдраас урьдчилан сэргийлнэ. 3.
3.Буруу хоолны дэглэм.

Хорт хавдар тусах нь таны хооллолтын хэв маягаас хамаардаг.
4.Стресс ба уур бухимдал

Уур бухимдал, стресс бол хүнийг дотроос сорж мөлждөг мөн халдварладаг өвчин юм.
5.Сахар ихтэй унд.

Сахар ихтэй унд ихээр уух нь таргалалтын нэг үндэс болдог.
6.Согтууруулах ундаа.

Согтууруулах ундаа их хэрэглэх нь хөх, ходоод, элэг, улаан хоолойн хавдар үүсэх шалтгаан болдог байна.
7.Тамхи татах.

Хүн бүр тамхи татах нь уушги хордуулна гэдгийг мэддэг ч цус, давсаг, элэг, нойр булчирхай, ходоод болон улаан хоолойн хавдар үүсгэдгийг мэддэггүй.
8.Агаарын бохирдол болон цацрагт туяа.

Агаарын бохирдлын улмаас амьсгалын эрхтний эмгэг, харшлын эмгэг, зүрх судасны өвчин, удамшлын эмгэг, төрөлхийн гаж хөгжил, нөхөн үржихүйн өвчин тусах магадлал нэмэгддэг.
9.Түүхий загас идэхгүй байх

Усны шинэхэн загас нь бактери тээж байдаг учир бактерийн халдвар үүсгэдэг.