Нүүр Зөвлөгөө Халуун ногоотой хоол идэхэд таны биед юу болдог вэ?

Халуун ногоотой хоол идэхэд таны биед юу болдог вэ?

1 секунд уншина
0
0
292

Ихэнхи хүмүүс халуун ногоотой хоолонд дуртай байдаг. Тэр тусмаа Монголчууд Солонгос халуун ногоотой хоол идэх их дуртай. Халуун ногоотой хоол идэх нь хүний биенд тодорхой хэмжээний өөрчлөлт гардаг бөгөөд ихэнхи хүмүүс халуун ногоо ямар нөлөөтэй байдагийг мэдэхгүй.

1.Жин хасах боломжтой

Халуун ногоо идэх бол жингээ хаях хамгийн амархан аргуудын нэг. Гэхдээ дасгал хийж эрүүл дэглэм барихыг гүйцэхгүй ч, халуун ногоо нь энергийн зарцуулалтыг ихэсгэж биеийн таргалалтыг багасгах нөлөөтэй байдаг.

2. Өвдөлт тэвчих чадвар ихэснэ

Зарим хүмүүсд халуун ногоо идэх нь их зовлонтой байдаг тул өвдөлт тэвчихэд туслана гэдэг нь итгэхэд хэцүү байж болох юм. Гэхдээ мэргижэлтнүүдийн үзэж байгаагаар Капсайцин гэх зүйл бидний тархины өвдөлт мэдэрдэг хэсэгт нөлөөлдөг байна. Ингэснээр бидний тархийг өвдөлт мэдрэхгүй мэтээр хуурдаг байна.

3. Таны дархлаа сайжирна

Халуун ногоо идэх үед бидний биеийн Антиоксидант ихэсдэг байна. Антиоксидант нь бидний биеийг нянгийн дайралтаас хамгаалдаг тул антиоксидант ихсэх нь ханиадны улирлын үеээр маш хэрэгтэй юм. Хэрвээ та ханиад хүрсэн байгаа бол халуун ногоотой хоол хийж идээрэй. Таны дархлааг дэмжих болно.

4. Урт наслах боломжтой

Нэгэн судалгаанаас үзэхэд 7 хоногт 6-7 удаа халуун ногоотой хоол иддэг хүмүүсийн нас баралтын хувь 14%-аар бага байгаа юм. Энэ судалгаа нь эрүүл хооллодог бөгөөд халуун ногоотой хоол идэх дуртай хүмүүсийн дунд явагдсан тул эрүүл бус хооллодог хүнд ямар ч ач холбогдолгүй юм.

5. Таны чихрийн хэрэглээ багасна

Элсэн чихрийг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд муу гэдгийг бараг хүн болгон мэддэг болсон. Гэвч хэрэглээгээ багасгана гэдэг амаргүй. Тэгвэл та хааяадаа нэг халуун ногоотой хоол идээд үзээрэй. Мэргэжилтнүүд хааяа халуун ногоотой хоол идсэнээр чихэрлэг юм идэх хүсэлгүй болдог гэсэн байна.

6. Амтлах мэдэрхүйнд өөрчлөлт орох

Халуун ногоотой хоол идсэний дараах сөрөг үр дагаварын хамгийн эхнийх нь таны амтлах мэдрэхүй байх болно. Таны хэл шатаж буй мэт мэдрэмж авах бөгөөд таны хэл жинхнээсээ түлэгдэх болно. Ийм учраас та өмнөх шигээ сайн амталж чадахгүй байж магадгүй, гэхдээ энэ бол түр зуурынх юм. Хэрэв та халуун ногоотой хоол хэтрүүлэн хэрэглэх юм бол таны амтлах мэдрэхүй сэргэхгүй байх боломжтой.

7. Харшил хөдлөх боломжтой

Зарим хүмүүс оройн хоолондоо халуун ногоотой хоол идсэний маргааш өглөө нь нүүр нь хавагнах эсвэл загатнадаг. Үүний учир нь халуун ногоо харшилтай болгох магадлалтай байдаг. Зарим хүмүүсийн хувьд энэ үзэгдэл нь биенийх нь хэвийн хариу үйлдэл байдаг. Нарийн учир шалтгааныг мэдмээр байвал эмч дээр очих нь дээр гэж зөвлөж байна.

8. Таны ходоод тавгүйрхэж магадгүй

Хэрвээ та мэдрэмтгий ходоодтой бол халуун ногоотой хоол идсэний хэрэггүй. Хамгийн энгийн нөлөө бол та гүйлгэж магадгүй. Бүр цаашилвал ходоодны үрэвсэлтэй болох боломжтой мөн та ходоодны өвчлөлтэй бол улам дордох магадлалтай.

9. Шар хөөрөх магадлалтай

Халуун ногоонд их хэмжээний хүчил байдаг бөгөөд халуун ногоо идэх үед ходоодны хана шатаж эхэлдэг. Энэ байдал удаан үргэлжилвэл архаг өвчин болох магадлалтай байдаг. Хэрэв таны шар хөөрсөн бол сүү уух эсвэл зайрмаг идэх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *