Нүүр Өгүүллэг “НУЛИМС ЗҮРХНИЙ ХИР УГААДАГ” өгүүллэг “5-р хэсэг”

“НУЛИМС ЗҮРХНИЙ ХИР УГААДАГ” өгүүллэг “5-р хэсэг”

4 секунд уншина
0
1
1,638

Хэрүүл уруулгүй амар тайван орчинд жаахан эрх танхи өссөн айлын отгон охин гэхэд ухаантай аав, халамжтай ээж, зөв хүмүүжилтэй тэрсхэн ах эгч нарын дэргэд хүн болсон Эгшиглэн бусдыг хайрлаж

хүндлэх, аливааг зөв өнцгөөс харж үнэн зөвийг олохыг хичээдэг товчхондоо суурь хүмүүжил сайтай ,зүс царай нуруу туруугаар бас чиг хүний доор ороод байхааргүй аюулын дажгүй бүсгүй гэдгээ

араасаа нүд сэтгэл унаган гүйлдэх харчуудын хандлага ,хамт ажилладаг багш нарын харьцаанаас ч гэсэн нэг муухан юм гадарлаад байдаг байлаа. Түүнд хайр зарлан хандрах цөөнгүй залуусаас өөрөө

сонгож бие сэтгэлээ өгсөн болоод ч тэрүү нэг бодлын амьдрал мэдэхгүй гэнэн ч юм шиг, нэг бодлын уншсан мэдсэнээр тунчиг шаггүй боловсролтой ч юм шиг нүдний шилтэй өндөр цагаан

залуугийн хүүхдэрхүү гэнэн цайлган занд нэг мэдэхэд автаж ханилан сууснаа саяхан хүртэл Бурханы хайр ивээл гэж үнэн сэтгэлээсээ сүслэн боддог хайр халамжаар дутаачихгүй юмсан гэж хичээдэг ихэд

жаргалтай бүсгүй байлаа. Тэрхэндээ муугүй нэр хүндтэй нэгэн сургуулийн менижерийн ажлын ачаалал хааяа нэмэгдэхэд яахын ч аргагүй оройдохдоо 3 хүүхдээсээ бараг илүү Дагваруу яардаг байсансан. Ус буцалгаж уучихаад бэлэн юм байвал идчихээд байхгүй бол хоосон хонхолзоод хэдэн хүүхэдтэйгээ ТВ-ийн удирдлага булаацалдаад шуугилдаж суудаг ханиа хараад яг хүүхэд шиг хэмээн өхөөрдөж хайрлан өвөр дээрээ суулган эрхлүүлэх нь халаг байсан Эгшиглэн Дагвыг хааяа хааяа найз нөхдөө дагуулж ирэн ганц нэг юм мулталхад эр хүн уйддаг биз хэмээн зөвтгөж найз нөхдөө ороод ирэхэд нь хоосон байж нүүр улайх вий гэхдээ аль л гайгүй архи дарсыг авч нөөцөлдөг байснаа эхнэр хүний үүргээ л биелүүлж байна гэж бодож явсанаас инээд хөгжөөн дүүрэн халуун дулаан амьдралаа сэвтүүлэх сүүдэр бэлдэж байна гэж огтхон ч бодож явсангүй нь тоогүй. Хүнд хар буруу санадаггүй гэнэн цайлган хань нь ууж наргих нь ихсэж эхэлсэнээс гадна царай зүс нь харлаж үг яриа нь хүртэл эвдэрч хааяа хааяа эвгүй үг хэлчихдэг болсоноос гадна болж л өгвөл балгачих гээд балгачихаараа үргэлжлүүлэн уух гээд байдаг болсоныг анзаарахдаа болиулчих санаатай хэдэн үг хэлэхэд овоо сонсож -Харин тиймээ хөгшин чинь өнөөдөр л уучихаад дахиж хэзээ уухгүй ээ хайраа гэдэг

байснаа сүүлдээ Эгшиглэнг юм хэлэхээр хэдэрлэж ярдагладаг болж амралтаа авангуутаа бүр хэд хоног дамжуулан архидахад нь тэсэж чадалгүй -Одоо больцгаа та нар гэр орондоо харьж аж амьдралаа бодоцгоо би ч гэсэн гэр орноо цэвэрлэе та нар ямар гудамжны архичид биш гэчихсэн чинь зодож нүдэн хэлэх хэлэхгүйгээр хэлэхэд нь ингэнэ чинээ бодоогүй байсан Эгшиглэн машид цочирдож гомдохдоо Дагвын хэлсэнээр зайгаа тавьж өгье хэмээн бодож 3 хүүхдээ дагуулан гарахдаа дотроо бол өчнөөн жил ханилсан ханиа ядаж аргадах болов уу гэж хүлээж байсан боловч тэгсэнгүйд зүрх сэтгэлээс нь нэгэн их хүнд барзгар ширүүн бул хар чулуу зүүчихсэн мэт зовиурлан хөндүүрлэж тэр нь аажимхан томрохын хирээр -Яадаг юм бэ чи тэгэж байгаа юм бол надаас салаад сайн явахыг чинь харъя л даа би л лав чамаас эргэж гуйхгүй гэсэн бодол сэтгэлд нь улам биежиж тэр хирээрээ хүчээ аван эргэлт буцалтгүй шийдвэр болон

хувирч эхэлхэд Дагватай танилцсан хойно нь ч сэтгэлээ татаж хүчрэхгүй араас нь нэхэл хатуутай хөөцөлдөж яваад бага хүүг нь гарсанаас хойш чимээ алдарсан оюутан ахуйдаа нэг ангид сурч байсан дуу шуутайхан намхан бор залууг хааяа хааяа бодчихсон яваагаа анзаарч өөрөөсөө ичдэг байлаа… Эгшиглэн аавындаа ирж хэд хонохдоо багын дурсамжыг нь сэргээсэн энэ борог бүлээн амьдралаас нэлээд төсөөрснөө гайхаж, аавынхаа хашаа хороо гэр орныг нь угааж цэвэрлэж хэдэн үнээг нь саах зэргээр ажлынхаа хажуугаар борви бохисхийлгүй хөдлөхдөө энэ чинь ийм хэцүү байдаг билүү хэмээн гайхаж бага зэргийн халшрах төрж буйгаа мэдрэхдээ , ийм шаггүй амьдралаар өдий болтол амьдарч буй атлаа ганц ч удаа зовлон тоочиж үзээгүй харин ч түүнийгээ заяа буян хэмээн санаж инээд хөөр бялхуулан налайж суудаг эжий аавыгаа өрөвдөж хайрлан өмөлзөж жаахан амраахсан жаргаахсан гэж бодовч тэд тэгэж алтан торонд хийлгэчихсэн шувуухай болохоор эгэл боргилхон амьдрал дунд эх байгалдаа ойр бусдын адил мөрөөрөө л амьдрахыг илүүд үзнэ гэдгийг бас ч аавынхаа философиг муугүй гадарлахын хувьд Эгшиглэн мэдэлгүй яахав. Ингээд бодохоор өөрийгөө амар хялбар амьдралд дурлан алтан торонд орсон шувуухай мэт болж гадаад ертөнцөөс 4

ханаар тусгаарлагдан уутанд орж өчүүхэн өөрийн амжиргаанаас цаашихыг харж чадахаа болин байгалаас,эгэл боргил Монгол ахуйгаасаа улам бүр холдон төсөөрч яваагаа энэ хэд хоногт тунч сайн ухаарч, эргээд энэ үймээн шуугиан шахцалдаанаас ангид амар тайван амьдралд татагдаж эхэлсэн нь түүний дотор унтаж байсан ямархан нэгэн зөн совин сэрсэнийх бизээ… Дагвын догшин харгис үйлдэлд ихэд цочирдон гомдож тунирхахдаа одоо бол эргэж буцаж шальчигнах юм байхгүй ингээд л салчихна гэж эргэлт буцалтгүй шийдэн цаашдаа яаж амьдрах хувилбаруудаа хүртэл дотроо томъёолоод эхэлчихсэн байсан Эгшиглэн аавынхаа үгийг сонсоод бодолд орж амьдралаа өөр олон өнцөгөөс харж тунгаахдаа амьдрал гэдэг тийм ч амар санаан зоргоор салж нийлж сэтгэлийн хөөрлөөр шийдчихэж болдог эд биш хүний нүдэнд харагдаж гарт баригдахгүй үйлийн үрийн учир шалтгааны маш олон өнгийн утсаар алаглуулан

нэхсэн тор маягийн юм байна ,түүний нэг утсыг тасалхад л эсвэл буцааж хөвөн дахиж нэхэх эсвэл түүнийгээ яаж ийгээд залгаж битүүлэхээс аргагүй болдог тунчиг нарийн бүтэцтэй нэг нэгэнтэйгээ уялдаа холбоотой эд юм байна нэг газраас нь нэг өнгийн утас сугалаад авлаа гэхэд урд нь байх үед нь тийм ч хэрэгтэй эд гэж боддоггүй байсан тэрхүү өнгөөр бүгд дутаж байх жишээтэй нэг нэгнээсээ тунчиг нарийн хамааралтай эд юм байна гэдгийг ойлгож ухаарч эхлэхдээ Дагваас тийм ч амар салж болохгүй юм байна гэдгийг сайн ойлгожээ. Эгшиглэн өөрийгөө Дагватай холбосон утсаа тасаллаа гэхэд түүний 3 хүүхэдтэйгээ холбогдсон утсыг яахав. Гэтэл 3 хүүхэд нь өөртэй нь тунчиг бөх холбоотой шүү дээ… Эгшиглэн удтал бодсоны эцэст Дагваас салж түүний орон зайг нөхөх өөр юм хайхад орвол түүнийг засаад

авах нь зөв юм байна гэдэг дээр сэтгэл нь төвлөрчээ. Тэгээд ч Дагва бас хүн шүүдээ тэрэнд бас сонголт хийх эрх бий. Тэр хоёрын хооронд эргэлт буцалтгүй боссон давахын аргагүй хаалт хана хэрэм байгаа биш өөр хүүхэн шуухантай орооцолдож Эгшиглэнг зовоосон биш . Үнэндээ гомдол цөхрөлдөө дотроосоо өм цөм идүүлэн нурж бие сэтгэлийн зовлон зүдгүүр бүхнийг туулан шаналж яваа зарим нэг азгүй бүсгүйчүүдийн дэргэд бол түүний зовлон бол зовлон биш шальгүй л нэгэн цочирдол гомдол тунирхал төдийхэн эд ч эртхэн засаж залж авахгүй бол бас ан цав гаран улам томроод явчихаа ядахгүй учир шалтгаан мөн гэдгийг тэр бас мэдэж байлаа. Эхлээд тэр хүн яах нь надад хамаагүй хэмээн шаралхаж хөрш Сүрэнгийн эхнэрийг зовонгуйран утасдаж -Эгшиглээн чи л ирж Дагвыг татаж аван амьдралаа уначихаагүй дээр нь босгож ав энэ хүн замаа алдлаа гэхэд нь -Наад хүн чинь яаж явах нь надад хамаагүй ээ хэмээн эр нөхрийнхөө тухай биш хахь өөр хүний тухай ярьж буй мэт хөндий хүйтэн хариу өгч чихнийхээ гадуур өнгөрөөсөн боловч сүүлийн үед сэтгэл санаа нь зөөлрөн хувирч Дагвыг яаж байгаа бол, хоол хошгүй

хэцүүдэж байгаа болов уу, архинд хордоод үхчихвийдээ хэмээн сэтгэл зовж чих чимээ тавьж эргэж очдогч юм уу гэж бодовч ямарч байсан тэсэж тэвчиж байгаад гуйлгаж байж үнэ хүндтэй очихгүй бол аавынх нь хэлдэгээр бас л нөгөө хэм хэмжээ зааг хязгаарыг нь зөрчиж өөртөө ч тэр бусдад ч тэр зовлон удах вий хэмээн хаширлаж байлаа… Нэг орой ажлаасаа тараад такси барин аавындаа харихаар гудамжаараа ортол тэдний гадаа нэг хүн хашааных нь завсраар шагайж зогсохыг

хараад нэг л их танил санагдахаар нь ахиулж лавлан хартал гомдож тунирхсан хирнээ сэтгэлийнхээ мухарт харахсан гэж бодож явсан хүнийх нь мартахын аргагүй танил дотно төрх яахын ч аргагүй мөн байхаар нь Эгшиглэнгийн дотор палхийж зүрх нь булгилан хацар нь халуу оргиж анхны болзоонд очсон тэр нэгэн үдшийнх шигээ тэсэлгүй догдлоод явчихав…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *