Нүүр Зөвлөгөө ЭНЭ АМЬДРАЛД ӨӨРИЙГӨӨ ХЭНД ИЛҮҮ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙГААГ МЭДЭХИЙН ТУЛД 3 ӨДӨР ТАГ ЧИМЭЭГҮЙ БОЛОХ ТУРШИЛТ ХИЙЖЭЭ…ГЭТЭЛ ЮУ БОЛСОН ГЭЭЧ?

ЭНЭ АМЬДРАЛД ӨӨРИЙГӨӨ ХЭНД ИЛҮҮ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙГААГ МЭДЭХИЙН ТУЛД 3 ӨДӨР ТАГ ЧИМЭЭГҮЙ БОЛОХ ТУРШИЛТ ХИЙЖЭЭ…ГЭТЭЛ ЮУ БОЛСОН ГЭЭЧ?

0 секунд уншина
0
0
273

Нэгэн залуу бүсгүй өвөрмөц туршилт хийжээ. Сэтгэл зүйчид бусдаас гурван өдөр нуугдахыг ч бас зөвлөж байна.

Эргэн тойрон байгаа хүмүүсийн (найз нөхөд, хамаатан садан, ойр дотны) хэнд нь илүү чухал байгааг ойлгохын тулд тэрээр энэ туршилтыг хийсэн гэдэг. Туршилт ч амжилттай болж. Тэр гурван өдөр бүсгүйг эрс өөрчилж чаджээ. Эмэгтэй сошиал сүлжээнийхээ бүх холбоосыг устгасан, гар утсаа ч бас унтраажээ. Тэрээр дуудлага болон захидалд хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар шийдэв. Интернет орчноос ч бүрмөсөн гарч, эргэн тойрныхоо хараанд өртөхөөс зугтаажээ. Тэр гурван өдрийг этгээд гэмээр өнгөрөөв. Нам гүм. Ямар ч дуудлага байхгүй, ямар ч дохио, яриа, ер нь юу ч үгүй. Энэ өдрүүдэд над руу хэдэн хүн хэдэн удаа залгаж, мессеж бичиж байгаа бол гэж бодож байжээ.

Нэг талаасаа тоглоом гэлтэй. Дараа нь хүмүүст хаашаа яагаад алга болсноо тайлбарлана даа гэж бодно. Бүгд гайхаад л, магадгүй бөөн шуугиан болно биз… Ой модоор зугааллаа, ганцаараа кино үзлээ, кафед сууж аяга халуун кофе уулаа.

Жирийн бус амьдралаар гурвын гурван өдөр амьдрах ч бас сонин юм гэж дотроо бодож өнгөрөөв. Эцэст нь X өдөр ирлээ. Сэтгэл догдлон утсаа гартаа барьжээ, утсаа асаагаад нууц үгийг хийв. Тэгээд харлаа: 23 аваагүй дуудлага, 14 мессеж ирж. Арай л бага уу? Магадгүй ээ. Хэдхэн хоногийн өмнө л зүү орох зайгүй найз нөхөд байсан, цугтаа дуулж бүжиглэж байсан хүмүүс маань яав?

Бүсгүй аваагүй 23 дуудлагын жагсаалтыг харахаар нээв. Бүгд нэг л хүнээс иржээ, бас мессежүүд нь ч гэсэн – нэг л хүнээс. Хэзээ ч урвахгүй бас ганцааранг нь орхихгүй тэр л хүнээс ирж. Бүсгүй гар утсаа гартаа барьсан хэвээр, утасны гэрэлтэй дэлгэц дээр цорын ганц л үг харагдана – ЭЭЖ!

Энэхүү постыг бусадтайгаа хуваалцаарай

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *