Нүүр Өгүүллэг “НУЛИМС ЗҮРХНИЙ ХИР УГААДАГ” өгүүллэг “4-р хэсэг”

“НУЛИМС ЗҮРХНИЙ ХИР УГААДАГ” өгүүллэг “4-р хэсэг”

2 секунд уншина
0
0
427

Дагва гахайн хорооноос ч дор болсон орон гэрээ чадлынхаа хирээр цэвэрлэсэн авч сайн эхнэрийн буянд гэрийн ажил мэдэхгүй авдаг хэдэн төгрөг ажлын мест хоёртоо сэтгэл ханан амьдралаас ангид цээж

баян болсоныхоо горыг алхам тутамдаа амсахдаа Эгшиглэнгээ бүсгүй турьхан нуруундаа ямар их ачаа үүрж явсаныг уулга алдан гайхаж байлаа. Өөрийгөө нүсэр том байгууллагын ерөнхий инжнер бүхэл

бүтэн байгууллагыг удирдан чиглүүлж явдаг хорвоод ховорхон амьтан л гэж бодож явсанаас хоол цайныхаа давсыг ч тааруулж чадахгүй, ноолийнхоо суултуурыг ч юугаар яаж угаахаа мэдэхгүй,

хоол хүнсээ хаанаас хэдэн төгрөгөөр худалдан авдагийг ч мэдэхгүй, хувцасаа юугаар яаж угаадагийг ч мэдэхгүй хоосон их санаанаас цаашгүй өчүүхэн муу шалчгар амьтан гэж даанч бодож явсангүй.

Нэлээдгүй юмаа түлж хярваслаж бохирлож зэмдэглэж хаясан ч хүнээс асууя гэхээр ичээд асуухгүй гэхээр чадах юм нэггүй хахь өөр гаригаас ирсэн зочин мэт юм юманд барьц алдаж тэвдэхдээ цэцэрлэгийн

хүүхдээс долоон дор ийм амьтныг Эгшиглэн нь л өөрийнхөө 3 хүүхэдтэйгээ адилхан асарч тойлж явсаныг алхам тутамдаа ойлгохдоо түүнийхээ тэр агуу тэвчээр хайр халамж , уужим өгөөмөр сэтгэлийг гайхан биширч өөрийнхөө тэнэг мунхагийг зүхэж ханахгүй байлаа. Ганц юм гээд газар тавилгүй өсгөсөн эрхлүүлэхээс өөрийг мэдэхгүй хөөрхий эжий аав нь, эрдэм ном л сурвал сайн сайхан амьдарна гэсэн өөрийнх нь явцуу ойлголт түүнийг ямар арчаагүй амьтан болгож хувиргасныг сая л ухаарчээ. Ядаж л арчаагүй түүнд заяагаар учирсан Эгшиглэнгийнхээ хайрыг даагаад явчих ухаан дутсан тэнэг толгойруугаа хичнээн нүдсэн ч багадмаар санагдаж байлаа… Хаашдаа өөрөө цэвэрлэж чадахгүй юм чинь дуудлагаар цэвэрлэдэг хүмүүсээр хэдэн төгрөгийг нь өгөөд цэвэрлүүлчихье, хагархай цонхоо ч гэсэн шиллүүлээд архидан согтуурах үедээ эвдэж хэмхэлсэн архины найзуудынх нь гарт үрэгдсэн ойр зуурынхаа юмыг ч гэсэн засуулж

янзлуулъя гэж бодоод хориод хоног уусан идсэнийг нь даасан юм чинь арай ч үгүй гэхгүй болов уу гэж нот итгэсэндээ хамт уусан архины найзуудруугаа залган -Хэдэн төгрөг зээлдүүлээч гэж гуйтал -Даанч алга даа байдаг бол өгөлгүй яахав дээ … гэсэн үгээр эвтэйхэн амыг нь таглацгаахад найз нөхөддөө анх удаа эргэлзэн гайхах сэтгэл төрсөнөөс гадна мөнгөгүй л бол өөрийгөө тэдний хувьд хэн ч биш юм байна гэдгээ муухан ойлгож эхэллээ. Энэ байранд орсоноос хойш орж гарч явдаг ганц айл нь болох гүндүүгүй хөрш Сүрэн нь эхнэртэйгээ орж ирж үглэж дуулан байж гэр орныг нь цэвэрлэлцсэнд эмэгтэй хүний гар хүрсэн юм гэсэндээ шал ондоо болоод явчихыг нь хараад Дагва баярласандаа өгөх байх юмаа олж ядавч хүнд хэрэг болох жижиг сажиг юмаа бүгдийг нь хамт архи уусан таних танихгүй гарууддаа цөлмүүлчихсэн юм чинь яалтай билээ л… Чингэлтэйн автобусанд чихэлдэж явсаар хадмынхаа хажуугийн буудалд буухдаа анх удаа хадмындаа очих гэж буй мэт догдлол түгшүүр хоёр дотор нь дуу дуугаа авалцан чихэлдэж байлаа. 10 гаран жилийн өмнө яг энэ буудал дээр Эгшиглэнтэйгээ хамт буучихаад аргалж болдоггүй хайрын

эрхэнд автан Эгшиглэнгийндээ эхэлж очих гэж зориглож явахдаа хадмуудаа яаж угтах бол хөөвөл яанаа гэхчилэн түмэн бодолд ээрэгдэн сүрдэж аюун гар хөл нь чичирч байсан нь, Эгшиглэн түүнийг нь нэг гэрт орсоныхоо дараа ярьж бөөн инээдэм болсоныг дурсаад мушилзсан авч тэрхүү жаргалтай дурсамжаа удаан үргэлжлүүлэн бодох тэнхэл байсангүй. Би чинь хайр халамж, итгэл сэтгэл , залуу халуун нас гээд аль л эрхэм нандин бүхнээ надад харамгүй зориулсан хүний бүсгүй үрийг хайрлана жаргаана гэж авч суучихаад зовоож зовоож эцэст нь бүүр зодож нүдэн хөх няц болгож орхиод 3 хөөрхөн үртэйгээ өчүүхэн ч өрөвдөх сэтгэлгүй хөөж явуулсанаа ид бах болгон гайхуулж 20-оод хоног толгой өөд таталгүй архи гударч өчнөөн жил зүтгэж босгосон гэр орноо архичид янхнууд , хулгайч луйварчдын үүр болгон эвдэж хэмхлэхийг нь хэмхэлж алдахыг нь алдаж бузарлахыг нь бузарлачихаад аргаа барахдаа ичих нүүрэндээ элэг наачихаад

гарах гарц хандах зүггүй болохоороо л эхнэр хүүхдээ эргэж ирээч гэж гэж гуйхаар яваа ичгүүр сонжуураа мартсан нэг муу өөдгүй амьтан шүүдээ гэж бодохоор 2 хөлөөс нь чулуу зүүчихсэн мэт хүндэрч урагшаа зүглэх тун ч дургүй байлаа. Хадмын нь хашаа ойртох тусам Дагвыг өөрийн үр шигээ хайрладаг шулуун шударга үнэн үгтэй ханхар хөх өвгөн, уу ид эвий минь хөөрхий минь гээд л инээд алдан аль байдгаа дэлгэн хөлсөө арчиж суудаг махлагдуу бор самган, гомдолын гашуун нулимсаа жавьжаараа шимсээр хүүхдүүдээ хөтлөн гарсан Эгшиглэнгийн хавдаж хөхөрсөн нүдний нь харц , гарахдаа хэлсэн хичнээн өмөрч шаналсан ч сэтгэлийн гэгээг нь илчилсэн хар хорын сүүдэр унаагүй үгс, өөрөөс нь айсан бололтой нэг нэгнийхээ

араар орон бүлтэлзэж байсан 3 хөөрхөн үрийнх нь төрх ээлжлэн үзэгдэх нь түүний юу хийснийг хайр найргүй илчлэн цээрлүүлэх шүүх цаазын газар мэт санагдан айдас ичгүүр , өчүүхэн нэр төрөө бодох сэтгэл нь ухаан зулаггүй арагш нь чангааж байсан боловч, зөн совин амьдралаа хайрлах сэтгэл нь аргагүй л дийлэн гараас нь угзарсаар хадмынх нь хашааны үүдэн дээр Дагвыг ямарч байсан хүргэж ирэв…

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *