Нүүр Өгүүллэг “НУЛИМС ЗҮРХНИЙ ХИР УГААДАГ” өгүүллэг “1-р хэсэг”

“НУЛИМС ЗҮРХНИЙ ХИР УГААДАГ” өгүүллэг “1-р хэсэг”

16 секунд уншина
0
0
652

Хичнээн чиг элбэг нулимс вэ бүтэн оройжин шөнөжин өглөөжин л асгалаа. -Хн нн эрчүүд бүгд л эхнэртээ гар хүрдэг биздээ би ямар ганцаараа гар хүрсэн биш энэ ч гэсэн дархлагдчихсан тусгай амьтан

биш яршиг л байна ш дээ. Монголчууд дээр үеэс л эхнэрийнхээ тоосыг ядаж сардаа нэг удаа гөвж бай нүгэл нь арилдаг юм гэж ярьцгаадаг

гөвшцгөөдөг ч байсан гээ биздээ. Юун сүртэй юм бэ галзуурах гэж муу гичий чинь бас надаар аргадуулах санаатай ёстой төвөг байнаа. Шөнөөс хойш л гэр орноо угааж арчлаа одоо миний хувцасыг угааж

байгаа бололтой бүүр зайгаа тавьж өгөх юм гэнэ. Харж л байя 3-ын гурван хүүхэд дагуулчихсан чам шиг хормойгоо чирсэн юм надаас салаад хаачихавдээ гэж бодохоор хөх инээд нь хүрэв… -Муу новш

чинь юу гэнээ зөндөө олон жил чиний бөөлжсийг чинь цэвэрлэж бантанг чинь хийж архинд чинь гүйлээ цаашдаа ингэж чадахгүй нээ гэдсэндээ багтаж болсон юм гэртээ багтах л байлгүй насан өндөр

болсон эцэг эхээ унахаас нь өмнө жаахан өргөе чамд архи л хэрэгтэй болохоос бид 4 хэрэггүй болчихсон юм байна би 3 хүүхдээ аваад явлаа гэнэ үү -Зайлж л байхгүй юу муу гичий … Хаалга дугархаар нь эргэж харвал Эгшиглэн гадуур хувцасаа өмсчихсөн гартаа нэг шил болор барьчихсан зогсож байв түүнийгээ задлаад хундаганд мэлтэлзүүлэн хийж барихад Дагва араас нь юу хэлэх бол гэж бяцхан хулмаганаж байсан боловч салгалсан гараараа бушуухан авч асгаж цутган залгилчихаад дээшээ харвал эхнэр Эгшиглэн нь уртаар тасалданги санаа алдсанаа -За хөгшин чинь явъядаа миний араас битгий ирээрэй хэдэн жил сайхан амьдарлаа чамайгаа гомдоож зовоож байсан бол намайг уучлаарай хэмээн хоолой нь зангираад ирэхэд нь харвал өчигдөрийн тулааны ул мөр өрөөсөн нүдийг нь бараг тагласан хөхөлбий хүрэн өнгөтэй хавдар нь хацар руугаа нүүснээс гадна уйлсаар байгаад бөлцийж хавдсан хоёр ондоо нүднээс нь тасралтгүй урсах нулимс хамрын угалзны нь хоёр талаар жирэлзэн урссаар жавьжруу нь ороод шингэхийг харахдаа ямар шорвог байгаа бол гэж бодож байлаа . Гаднах хаалга хаагдах чимээ гарсанаа ажин түжин чимээ аниргүй ноёлоход тэр хоёрын хэдэн жил зүүдлэн байж уржнанхан орсон шинэ байр нь тэд явчихлаа гээд санаа алдан дүнсийх шиг эл хуль оргилоо. Дагва нөгөөдхөөсөө 4 дэхээ татсанаа тал талаас нь баглан хүлж байсан чөтгөрүүд хэрхэн зайлж дотор нь халуу оргин хамаг бие нь тавирч хөлс нь чийхраад ирэхийг таатайхан

мэдэрч хэсэг сууснаа -Муу гичий нөгөө хэдэн төгрөг бүгдийг нь аваад арилсандаа гэж бодоод ухасхийн очиж үзвэл сейфэн дотроо хураасан 76 сая төгрөгнөөс нэг ч төгрөг аваагүйгээр үл барам хуримын алтан бөгж хоёр ихэр хүүгээ төрүүлэхэд нь авч өгсөн алмазан шигтгээтэй чамин хийцтэй хослолоо хүртэл үлдээсэн байлаа. Энэ тэгээд юу авч явдаг авгай байна гэж гайхсаар хэдэн өрөөгөө нэгжиж харвал 3 хүүхдийнхээ юм өөрийнхөө хувцаснаас өөр юм аваагүйгээр барахгүй ноднингийн мартаар авч өгсөн булган шубээ хүртэл орхисон байлаа. -Сайн л биз энэ чинь бас мөнгө шүүдээ . Хэд хоног дампуурах нь ч дампуурсан л даа тэгэхдээ энэ муу гичий миний найз нарыг хөөх юу юм бэ -Амралтаа авсан хүн хэд хоног наргихад яадгийн ямар энэний юмыг идэж ууж байгаа биш дотор аргал чихчихсэн юм шиг барайгаад үхэх гээд хэвтэж байхад эд нараас өөр хэн аминд орж наашаа гэдэг билээ . -Нэг нэгнээ уруу татлаа гэнэ үү Дагва хүү хичнээн муудавч энэ зэргийн авгайгаар яахыгаа заалгаталаа ягтаа тулаагүй шүү . -За байз ганцаараа ингэж гиюүрч суухаар жаахан цоглог байнаа хө. Нөгөө хэдийгээ дуудчихъя байз Гэндэнгээс бусад нь бас нэг авгайд базуулчихсан заяагүй амьтас баахан эрүүний шөл уучихаад барайсан юмнууд хэвтэж байгаа биз . Архи бэлэн мөнгө бэлэн ягиж янших хүнгүй цэлийсэн сайхан 4 өрөө байр байна жаргана шүү яадгийн тэр муу салбагар авгай зайлж байгаа гэсэн юм чинь согоо шиг сайхан

амьтан авч ирээд наргисан ч яадгийн. Хэдэн жил эрх чөлөөгөө боогдууллаа. Одоо ч ёстой хүссэнээрээ дэрвэж хөхөө шувуу шиг донгодно шүү гэж бодохоор ходоодны нь хөх инээд хүрэх шиг болсонд телевизороо асаагаад найзуудаа дуудахаар утсаа авлаа… Тамхины утаа хөшиглөсөн цэлгэр том өрөөнд 4 эр хажигнатал хөхрөлдөж суутал хаалганы хонх дуугархаар Дагва очвол Гэндэн зогсож байв. Өнөөх л салдаггүй хуучин саарал пиджакныхаа захыг босгосон нь даарсан бололтойгоос гадна хүнхэр ногоон нүд нь нэлээдгүй улайж нулимс гүйлгэнэн нимгэн шар царай нь хөрзийсөн саарал юм болчихсон харагдахад шартаждээ гэсэн онош тавиад -Гүй чи чинь хааччихваа бид нар чамайг зөндөө хүлээлээ ш дээ гэснээ хариу хүлээлгүй гутлаа тайлах гэж зогссон түүнийг угзчин -Зүгээр орчихоо миний хөгшин, данжаад далд орсоны баяраа тэмдэглэж сууна. Чамайг загнах хүн байхгүй ээ хө -Юун данжаад Эгшиглэн хааччихсан юм бэ -Төрхөмдөө буцсаан хө наана чинь төр солигдоод түрүүний бөөс толгойд гарчихсан наргиж суунаа гээд Гэндэнг хүзүүдэн зочны өрөө рүү орсоноо Гэндэнг зааж -Энийг чинь алга болчихоор бас нэг данжаадад оосорлуулаад тэрэгний морь болчихсон юм биш байгаа гэж айлаа ш дээ гэж хөхөрсөнөө -За найзууд минь манай коллектив ч бүрдчихлээ хундгаа барьцгаачих гэснээ босож -За өнөөдөр нэг чухал үйл явдал тохиолоо гэтэл бусад нь ха ха хэ хэ хо хо гэцгээв -Та нарыг өчигдөр хөөж гаргасан гэрийн данжаад нутаг буцсаны баярыг

тэмдэглэх гэж байна -Засгийнхаа эрхийг дахиж авсаны төлөө гэхэд зүйтэй зүйтэй гэцгээж шуугилдан тулгацгаав монцгор хамартай хүрэн эр -Манай Дагва зайтай ч эр зангарагтай ч эр бас их хүн чанартай нүнжигтэй эр шүү гээд дал мөрийг нь алгадсанаа -Миний хөгшин яаж нэг хоёр яс салав хө гээд байж ядан айлгүйтэж хөхрөхөд Дагва -Муу гичий чинь их хуцаж байнаа уур хүрээд бялба нүдчихсэн гэснээ амьсгаа нь дээрдэн -Тэр муу гичий миний найз нарыг хөөх юу юм бэ галзуурах гэж муу гичий чинь гээд уухилхад Мондгор хамарт -Яг зөв муусайн гичийнүүдийг алж байх хэрэгтэй мөнгөтэй бол мөнгөтэй алба тушаал байр суурь бүх юмтай чам шиг сайхан эр муусайн хүүхнүүдийг сард нэгийг солиод дургүйгээ хүрэхээр бөгсрүү нь өшиглөөд хөөчихөж байсан ч яадаг юм бэ гэвэл Гэндэн -Яг үнэн Халхын сайхан хүүхнүүд мундсан биш дуртай хүүхэнтэйгээ унтаа л дуртай газраа зугаалж явах ч бас эр хүний жаргал шүү. Би та нарыг

чавганц шиг гэрийн мухар сахиад л нэг авгайд загнуулаа л хүүхдийн шээс баастай хутгалдаж суухын юунд нь дурлаад байдгийг ёстой ойлгодоггүй юм гэснээ хундагатайгаа ганцхан хөнтөрч амаа даран ярвайв. Эрчүүдийн дуу өндөрлөн тамхины утаа нүүгэлтэх ба “Би Монгол эр хүндээ “ гэж солгой хоолойгоор бахиралдаж түүндээ итгэсэн бололтой цээжээ дэлдэн чин сэтгэлээсээ дуулалдана…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *