
Лаа бол маш хүчтэй хэрэгсэл. Барууныхан лаанд шивнэсэн хүсэл биелдэг гэдэгт итгэдэг тул залбирал үйлддэг сүм хийдүүдэд лаа асаадаг аж.

Мөн түүгээр орон байраа сөрөг энергиэс цэвэрлэн, гуниг гутралаа үлдэн хөөхөөс гадна нойргүйдлээ ч эмчилдэг аж. Харин шөнийн цагт лааны гэрлийг удаан ширтэж дадвал энэ нь хөнгөн бясалгал шиг үйлчилж, толгой болон мэдрэлийн ядаргааг намжаадаг гэнэ. Тэр ч бүү хэл хар цагаан хэл амнаас хамгаалдаг хэмээн зарим нь баталдаг юм билээ. Лааны дөл нь илч дулаанаараа сайн энергийн урсгалыг идэвхжүүлж, муу энергийг шатаадаг.
Цагаан лаа

Цагаан өнгө нь өөртөө бүх өнгийг шингээсэн бөгөөд цэвэр ариун үнэнчийн билэгдэл, эрч хүчний тэнцвэрт байдлыг хадгална. Цагаан лаа нь сарын хүчийг татдаг увидастай юм байна. Нялх хүүхдийг ширэглэхэд хэрэглэх ба гэр бүлийн хэн нэгэн өвдөж байгаа бол цагаан лааг асаагаарай. Цагаан өнгөтэй лаа нь Мэлхий, Жинлүүрийн ордны хүмүүсэд ээлтэй. 7 хоногийн Даваа гарагт асаавал эерэг энерги цуглардаг ид шидтэй.
Улаан Лаа

Улаан лаа маш их эрчим хүчийг ялгаруулдаг. Хайр дурлалын бэлэгдэл. Урам зориг, хүч чадал, эрч хүчийг тэтгэгч. Хайртай хүнтэйгээ харилцаагаа сайжруулахад хэрэглэдэг. Улаан лаа хэрэглэж заншваас осол эндэгдэл, халдлага дайрлагад өртөхөөс хамгаална.Улаан өнгийн лаа нь хилэнц болон хонины ордныхонд зориулсан лаа. Улаан өнгийн лаа нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг ба дур хүслийг илүү өдөөж өгдөг увидастай. Үүнийг мягмар гарагт асаах нь зохимжтой.
Шар Лаа

Шар лаа нь сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлнэ. Уран бүтээлд аз дууддаг. Шар өнгө нь оюун ухааны өнгө учир шар лааг байнга хэрэглэвэл тустай.Шар лаа нь Арслан, Матрын ордныхонд ээлтэй лаа юм. Худалдаа наймаа, уран бүтээл туурвихад хүч өгдөг, энерги сэлбэдэг далд увидастай. Үүнийг ням гарагт асаавал зохимжтой.
Ногоон Лаа

Хөрөнгө мөнгөө арвижуулах, бизнесээ бэхжүүлэх, амьдарлын баталгаат орчныг тэнцвэржүүлж хадгалахыг хүсвэл ногоон өнгийн лаа асаа. Ногоон өнгө нь байгаль дэлхийн бэлэгдэл бөгөөд олз ашгийг урин дуудна.Ногоон лаа нь Үхэр, Хумхийн ордныхонд ээлтэй. Ногоон лаа нь сэтгэл санааг тайвшруулж, ажил хэрэг амжилттай бүтээдэг ба мэдрэмжийг нэмж хардалт хэл амыг зайлуулна. Энэ лааг баасан гарагт голдуу асаадаг.
Ягаан Лаа

Ягаан өнгө бол хайр дурлал гүн нөхөрлөлийн бэлэгдэл тул дэврүүн хайр, үнэнч үерхлийг хүсвэл ягаан өнгийн лаа асаах нь тусаа өгнө.Хайр сэтгэл, нөхөрлөл, мэдрэмжийн бэлгэдэл болдог бөгөөд ямар ч ордныхон дуртай өдрөө асаан хэрэглэх боломжтой.
Хар Лаа

Таагүй зүйл тохиолдох, муу зүүд зүүдлэх, хар хэл амнаас хамгаалахад хар өнгийн лаа асаавал танд наалдсан сөрөг энергийг сорон зайлуулах агаад орон гэр ажил дээр чинь шингэсэн муу муухай энергийг ч чөлөөлж чадна. Хар лаа нь загас, үхэр, хилэнц, матрын ордныхонд ээлтэй. Энэхүү лаа нь сэтгэлийн сөрөг энергийг зайлуулан, сэтгэл засахад тус болдог ид шидтэй юм. Мөн бямба гарагт асаагаад vзээрэй.
Хөх лаа
Зөн билиг, ой санамж ухамсарыг тэтгэдэг. Ажил бизнесийн харилцаа холбоогоо сайжруулахад тусалдаг. Хөх лаа нь Загас Охины ордныхонд ээлтэй. Хvний мэдрэмжийг сайжруулж, бие даасан байдлыг олоход тусална. Энэхүү лааг лхагва гарагт хэрэглэвэл үр дүнтэй.
Цэнхэр лаа

Цэнхэр лаа дотоод сэтгэлийн өнгө өршөөл нигүүлсэл, ухаарал тайвшралыг дуудна. Ажлын бүтээмж нэмэгдүүлж нийгэмд эзлэх байр суурийг өргөжүүлэхэд асаадаг.Гэр бүлийн амар тайван, эхнэр нөхрийн үнэнч холбоог гийгүүлье гэвэл цэнхэр өнгийн лаа үргэлж асааж бай.
Улбар шар лаа

Албан тушаал ахихад асаана. Улбар шар өнгө нь маш хүчирхэг өнгө тул сайн сайхныг дуудах, аз жаргалыг олоход хүчтэй нөлөөлнө. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
Нил ягаан лаа

Өнгө бүрийн лаануудын хүчийг нэгтгэсэн маш хүчирхэг лаа. Ойрын хугацаанд төлөвлөсөн ажлаа хурдан бүтээхэд асаагаарай. Ажил болон гэрт байнга асаахад тустай.
Мөнгөлөг лаа

Өөрт учирсан саад тотгорыг арилган, санаа сэтгэлээр унахгүй байя гэвэл мөнгөлөг лааг асаагаарай.
Номин ногоон лаа

Оюу эрдэнийн өнгөт номин ногоон өнгө нь ямагт шинэчлэлийг дууддаг. Ийм өнгөтэй лааг ажлын өрөөнд болон гэртээ асааснаар шийдвэрлээгүй асуудлын гарц олдож гацаанаас гарна.
Бор лаа

Хөрс шорооны өнгийг төлөөлөгч бор өнгийн лааг санхүүгийн гачигдалд орсон үедээ асааж байвал санхүүгийн амжилтыг дуудна. Гэхдээ эдийн засгийн хямралыг хүлээлгүйгээр үргэлж асааж байвал өөрт чинь л тус болно.
Алтлаг лаа

Алтлаг өнгө агуу их хувь тавиланг билэгддэг бөгөөд гэр бүлд чинь өлзий дүүрэн аз жаргалтай түвшин амьдралыг хайрлан соёрхооч хэмээн алтлаг өнгөтэй лаа асааж залбир. Хэрэв та компани аж ахуйн нэгжийн дарга бол хамт олондоо амжилт хүсвэл мөн энэ лааг асааж залбираарай.