
Учрал сургуулиа амжилттай төгсөж түргэн хоолны газартаа үндэсэн ажилтан болж ажиллаж байсан бөгөөд энэ үед Баяраа аль хэдийн төгсөж нутаг буцсан байв. Баяраа нутагтаа очсон ч гэсэн Учралтай
холбоотой байсан бөгөөд Учралд “Энд өөрийн бизнесийг эхлүүлэхгүй л бол байгууллагуудын цалин их муу байна. Надад нэг бодсон юм байгаа ирэхлээр чинь тухтай ярилцъя” гэж хэлжээ. Энэ мэтийн үг
сонссон Учрал “Харийн нутагт бид хоёр зовлон жаргалаа хуваалцаж явсаар төрсөнөөс дутахааргүй болждээ. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нь нээгддэг гэдэг үнэн юм. Эр хүний замын хүзүү урт юм даа.
Муу найз минь намайг их л анхаарч явнадаа” хэмээн бодов. Баяраа Учралаар гэрийг нь заалган авч аав, ээжийг нь эргэж тойрдог болов. Хааяа утасаар ярихдаа “Танай хоёр сайн байналээ! Би эргэж тойроод л
явна. Чамайг ойрд ярихгүй байна гээд байсан шүү! Аав ээжтэйгээ яриарай” гэж Баярааг хэлэхэд Учрал “Өөртөө төвөг удаад яахавдээ!” гэхэд “Тэрийг чамаас асуугаад яах ч билээ! Найз нь багадаа ээжийгээ

алдсан. Муу ээжийг чинь харахлээр ээжтэй минь адилхан санагдаад байх юм. Бараг аав ээжийн чинь албан бус хүүхэд болчихоод байна шүү дээ” гэж Баяраа хэлжээ. Хувь тавилан гэж энгийн хирнээ агуу зүйл байдаг гэдэг энэ юм. Энэ үеэр Билгүүн Австрали улсад ажиллахаар явах гэж байсан бөгөөд “Удахгүй мэндлэх хүүхдээ харж чадахгүй нь” хэмээн Туяа цаанаа л дургүй байв. “Би чамтайгаа байнга холбоотой байна! Чи минь төрөхдөө айж сандарч болохгүй шүү!” хэмээн захидаг болов. Удалгүй Билгүүн ч явж Туяа ганцаараа үлджээ. Билгүүн эхэн үедээ байнга шахуу ярьдаг байсан ярих нь өдөр ирэх тусам багассаар байгаад сүүлдээ сураг нь тасрав. Үүнд гомдсон Туяа “Хүний хувь тавилан гэж сонин юм даа. Надад хайртай хүнийг зовоосны төлөөс нь юм байлгүй” гэж бодов. Үүнээс хойш Туяа ээж дээрээ очиж хамт амьдрасан бөгөөд ажилаасаа ч гарж төрөхдөө бэлтгэж байв. Удалгүй Туяа төрж хүүтэй болов. Ээжийнхээ хажууд байгаа болоод ч тэр үү хурдан тэнхэрч байгаа юм шиг санагдана. Учрал эх орондоо иржээ. Баяраа түүнийг аав ээжийнх нь хамт тосон авав. Баяраа өөрийн гэсэн унаатай болсон байв. Учралын гэрлүү явах замдаа “Найз нь долоо хоногийн өмнө энэ тэргийг авсан. Хоёулаа одоо өөрсдийн гэсэн юмтай болно шүү! Найз нь нилээд судалгаа хийсэн. Уг нь манайд албан ёсны газар байхгүй байгаа. Хоёулаа америкаас бараа татаж албан ёсны эрхтэй зарна аа!” гэж хэлжээ. Аав ээж хоёр нь хүүгээ ирсэнд баярлаж хэдэн өдөр хөл нь газар хүрэхгүй жаргалтай байжээ.
Баяраа Учралыг авч агаар салхинд гарч байв. Хэд хоног амраад нэгэн өдөр Баяраа “Хоёулаа ажилаа эхлэе! Миний найз захирал нь бол сурсан мэргэжил чинь болохоор гэрээ, хэлцэл зэргийг байгуулаад байхад л болно найз нь харин бусад асуудлыг нь шийдэж байя” гэхэд “Ямар ч байсан эхлүүлээд л үзэе! Эхлүүлчихсэн байхад хөл дээрээ яаж ийгээд л босно” гэж Учрал зориглон шийдэв. Удалгүй Учрал буцаад Амеркийг зорьсон бөгөөд энэ удаад гэрээ байгуулах зорилготой очсон бөгөөд гэрээгээ амжилттай байгуулан иржээ. Ирэхдээ гар хоосон ирээгүй бөгөөд эхний улиралд борлуулах бараагаа авч ирсэн байв. Баяраа үүнд нь их л сэтгэл хангалуун байв. Учрал Баяраа хоёр нилээн судалгаа хийсэний эцэст эхэн үедээ лангуугаар биш интернэтээр борлуулалт хийсэн нь одоохондоо ашигтай юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэв. Хоёр найзын борлуулалт өдөр ирэх тусам нэмэгдэж жилийн дараа гэхэд худалдааны суваг дундаа нилээдгүй томоохон байр суурьтай болсон байсан бөгөөд өргөтгөл хийж борлуулалтын цэг, ажилчид шаардагдаж эхлэв. Туяагийн хүү ой гарантай болж байсан бөгөөд хэрэглээний зардал нь өндөр байсан тул ажилд орохоор шийджээ. Ажлын зар үзэж байгаад “маркетингийн менежер ажилд авна” гэсэн зарын дагуу нэгэн газар очиж анкет бөглөхөд тэнцжээ. 2 дахь шатны шалгаруулалтанд ярилцлаганд дуудагдаж тэнцсэн байв. Туяаг ярилцлага болох өрөөнд сууж байтал гаднаас Баяраа орж
ирмэгцээ “Та Туяа мөн байх аа?” гэж асуугаад компаниа танилцуулж шаардлагатай мэдээллүдийг нь авч маркетинг хариуцуулахаар болов. Үүнээс хойш Туяа маркетингийн холбоотой бүхий л ажлыг хийдэг болов. Нэг дор ажилладаг мөртлөө Учрал Туяа хоёр тааралдахгүй явсаар шинэ оныг хүргэсэн юм. Байгууллагууд шинэ жилээ тэмдэглэж эхлээд байсан бөгөөд Учрал Баяраа хоёр ч шинэ жилээ тэмдэглэхээр бэлтгэж эхлэв. Энэ хүртэл Учрал Туяа хоёр бие биетэйгээ тааралдаагүй байсан бөгөөд Туяа компьютерийн араас холддоггүй байсан болоод ч таардаггүй байсан байх. Уг нь Баяраа Учралд “Манайд Туяа гэдэг хүн маркетинг хийж байгаа” гэж хэлсэн боловч Учрал “Адилхан нэртэй хүн байхыг үгүйсгэхгүй” гэж боджээ. Шинэ жилийн үдэшлэг болох ойртоод байсан ба энэ үед Учрал Баяраа хоёр гуч гаран ажилтантай болоод байсан бөгөөд Учрал компаны гадаад асуудалыг шийдэж Баяраа дотоод асуудалыг шийддэг учир аргагүй байв. Шинэ жилийн арга хэмжээ болох өдөр бүх ажилчид нь цушалсан бөгөөд Туяа хүртэл гангалан ирсэн байв. Шинэ жилийн арга хэмжээ ч эхэлжээ. Хөтлөгч гарч ирэн арга хэмжээг нээж “Энэхүү ёслолыг нээн үг хэлнэ үү! Хэмээн Учрал захиралыг хүндэтгэлтэйгээр урьж байна!” гэхэд Туяа “Адилхан нэртэй хүн байж магадгүй!” гэж бодож амжаагүй байтал таван жилийн өмнө нисэх буудал дээр нулмистай үдсэн анхны хайрын эзэн нь дүрээрээ гараад ирсэн бөгөөд ухаан санаа нь балартан шоконд
орсон бөгөөд Учрал үг хэлж байхадаа түүнийг харан таг гацсан бөгөөд энэ байдлыг нь гайхсан хөтлөгч чимээгүй байдалыг эвдэн “Залуу захирал маань тулгамдаад байх шиг байна! Та сандралгүй урт амисгаа аваарай” гэх хөтлөгчийн үгэнд Учрал сая нэг сэхээ аван үгээ дуусгаад суудалдаа суутал Баяраа “Би чамд Туяа гэдэг шинэ эмэгтэй ажилд орсон гэж хэлсэн байх аа? Би ажилд авчихсан юм. Чи надад гомдох, баярлах эсэхээ өөрөө мэд!” гэхэд Учрал “Бодож явсан үгээ хэлэх боломж олдлоо. Чамд баярлалаа!” гэхээс өөр үг хэлсэнгүй. “Учрал зорилгоо биелүүлсэн байна. Би тэвчээртэй хүлээж чадаагүй нь миний түмэн буруу. Одоо аль хэдийн хүнтэй суугаа байлгүй” гэж бодоод согтмоор санагдаж тасарталаа уув. Биеэ хянах чадваргүй болтолоо согтсон Туяаг харан Баяраа “Энэ Туяа тасарчихаж гэрт нь хүргэж өгөхөөс” гэж хэлээд өндийх гэтэл Учрал гараас нь татаж суулгаад
“Найз нь хүргээд өгчихье. Гэр нь хаана билээ” гэж хэлээд гэрийг нь заалган аваад гэрт нь хүргэж өгхөөр Баяраатай хамжин машиныхаа урд суудалд суулгаж аваад Баяраад арын ажилаа даатгаад Туяагийн гэрлүү явав. Явах замдаа Туяаг харан олон зүйлийг тунгаан бодож явсан бөгөөд “Маргааш ирж ярилцна” гэж бодсоор явав. Туяагийн гэрийн гадаа ирж машинаасаа буулган тэвэртэл хааяа нэш гар дээрээ өргөдбг байсан нь бодогдон явжээ. Гэрийнх нь хаалгыг тогштол ээж нь хаалга онгойлгожээ. Ээж нь Учралыг хараад балмагдаж золтой л зүрх нь зогсчихсонгүй. Учрал Туяаг өрөөнд нь оруулж хэвтүүлэхдээ орных нь хажууд байх бяцхан оронд бяцхан хүү амгалан унтаж байхыг хараад Туяагийн ээжрүү нь лавласан нүдээр хартал нүдэндээ нулимастай толгой дохив. Учралын толгойд түмэн бодол эргэлдэж байсан бөгөөд хар, цагаан дуугүй гараад явчихав. Учралыг гарч явсаны дараа Туяагийн ээж мэлмэртэл уйлсан бөгөөд “Тавилан юм даа! Манай энэ юугаа ч мэдэхгүй амгалан унтаж байдаг” гэж бодон ацан шалаанд орсон мэт болчихов. Учрал шинэ жилдээ ч очилгүй гэртээ харьсан бөгөөд Баярааг залгахад ч утсаа авах сөхөөгүй түмэн бодолд эргэлдэж байсан бөгөөд “Ямар ч байсан маргааш ирж уулзана” гэж бодсоор харив. Учрал гэртээ харин хэлэх үгээ бодсоор цурам хийсэнгүй хонов. Маргааш нь Учрал хэлэх үгээ бодсоор Туяагийнд
очив. Туяагийн хаалгыг нь тогштол ээж нь хаалга тайлан чимээгүйхэн орохыг дохиод цааш алхчихав. Учрал хувцасаа тайлан ортол Туяа хүрч ирэн гал тогоондоо дагуулан ороод хаанаас нь эхлэхээ мэдэхгүй сууж баыгаад бүгдийг нь эхнээс нь ярьж байсанаа дотор нь давчдаж “Гадаа салхинд гаръя” гэж хэлэн хувцаслан Учралыг дагуулан гарав. Энэ үед ээж нь Туяагийн хүүг тэврэн зүрх нь дэлсээд үлдсэнийг хэн нь ч анзаарсангүй. Туяа агаарт гаран ирээд “Би чиний царайг харах эрхгүй хүн! Би чамаас намайг уучил гэж гуйхгүй!” гэтэл “Би чамд одоог хүртэл хайртай! Чи надад эргээд ирээч! Би хүүг чинь төрсөн юм шиг хайрлана” гэж хэлээд Туяа “Намайг мартдаа” гэж хэлээд орчихов. Баяраа яах учираа олохгүй бодолд автан тамхи асаан суув. Удаан бодсоны эцэст гэрт нь эргэн ороод “Би чамд маш их хайртай! Нэг удаа алдсан. Дахиж алдмааргүй байна.” гэж хэлээд энгэртээ наан тэвэртэл Туяа мэлмэртэл уйлан “Надаас дахиж битгий холдоорой! Би чамд бүхнээ зориулна!” гэж хэлэв. Энэ бүхнийг харсан

ээж нь хүүгээ тэвэрсээр мэлмэртэл уйлсаар зогсож байв. Учрал Туяаг ээж, хүүтэй нь цуг гэртээ аваачиж амьдрахаар шийдэв. Туяа ч байраа зарж, ажилдаа явахаа болиод гэртээ хүүхдээ харах болсон бөгөөд Учоал ч хүүхдийг нь нэр дээрээ шилжүүлэн авчээ. Нэг их удалгүй сүр дуулиантай хурим хийж албан ёсоор гэр бүл болон амьдарсан бөгөөд жилийн дараа Учралд Туяа хөөрхөн охин гаргаж өгсөн юм. Хүний хувь тавилан гэж энгийн хирнээ агуу зүйл билээ…