Нүүр Сонин хачин Урлагийн үлгэр жишээ гэр бүлүүд

Урлагийн үлгэр жишээ гэр бүлүүд

4 секунд уншина
0
0
4,136

Урлагийн хүмүүс гэхээр хэзээнээс гэр бүлийн тогторгүй байдалтай, асуудалтай байдаг мэт ойлголт бидний дунд мэр сэр байдаг. Тэгвэл тэд дундаас үе үеийнхэндээ үлгэр жишээ байж, гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалж яваа урлагийн гэр бүлүүд нэлээд бий. Тэднийг тоймлон хүргэе.

Хос дуучин С. Вандан, Д. Дуламсүрэн

Ижил заяа, нэгэн сэтгэлээр Монголын урлагтай дөч гаруй жил амьдралаа холбосон “Зууны манлай хос”, ​авьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг мэдэхгүй хүн ховор. Хоёр хүү төрүүлж, хөвгүүд нь өөр өөрсдийн уран бүтээлээ тууривж яваа дуучид.

Ардын жүжигчин эхнэртэй О.Бат-Өлзий гавъяат

Монголын урлагийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулж буй гэр бүл бол найруулагч, жүжигчин О.Бат-Өлзий, АЖ Сарантуяа нар билээ.

Тэд хүү Б.Тамирынхаа уран бүтээлд найруулагч, жүжигчнээр ажиллаж үнэнч зөвлөх нь байдаг.

МУГЖ Б.Жаргалсайхан, гэргий МУГЖ Г.Урнаа

Тэд аравдугаар ангиа төгсөөд Эрхүү хотод суралцаж байх үедээ хайрын романаа эхлүүлсэн сайхан түүхтэй. Хэн хэнийхээ анхны хайр нь гэсэн шүү. Дундаасаа таван хүүхэдтэй.

Найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү

Жүжигчин С.Өлзийхүү, Ц.Хүсэлбаатар нар хүү, охин хоёртой. Урлагийн салбараас төрсөн сайхан гэр бүлийн нэг яах аргагүй мөн билээ.

Жүжигчин Т. Бархүү, түүний гэргий МУГЖ И. Одончимэг

Одончимэг, Бархүү нар монголын ард түмний хайртай жүжигчид билээ. Бархүү Одончимэгт “Сэргээш” инээдмийн киноны зураг авалтын үеэр дурласан гэдэг.

Жүжигчин Ш. Дожсүрэн, гэргий жүжигчин А. Мөнгөнзул

Чадварлаг залуусаар багаа бүрдүүлсэн “DOZ энтэртаймэнт”-ийн хамт олон “Амьдрах Тасалбар”, “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн Нис” зэрэг дэлгэцийн бүтээлээ туурвин үзэгчдээс өндөр үнэлгээг авсан билээ. Тус студийг үүсгэн байгуулагч, урлагийн гэр бүл бол МУСТА, жүжигчин А.Мөнгөнзул болон түүний нөхөр Ш.Доржсүрэн нар юм.

П.Идэржавхлан, З.Онон нарын гэр бүл

Нийтийн дууны урлагийн хөгжилд өөрийн гэсэн тод мөртэй яваа П.Идэржавхлангийн гэргий “Х Түц” хамтлагийн жүжигчин З.Онон хошин урлагийн авъяаслаг залуу жүжигчин билээ. Гурван охидын ижий аав болсон тэд өдгөө ханилаад 15 жил болжээ. Хэн хэнийхээ анхны тодотголтой юм билээ.

Уртын дуучин Д. Жавхаасайхан, гэргий Д. Үүрийнтуяа

Уртын дуугаараа овоглосон хос дуучид маань нэг мэргэжилтэй, нэг багшийн шавь нар учраас хичээл, бэлтгэл дээр байнга таарч, аажимдаа хамт хичээлээ давтаж явсаар нэг мэдэхэд бие биедээ дассан гэдэг.

Хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нарын бахархам хайрын түүхийг мэдэхгүй хүн үгүй бизээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *