
Нэгэн өдөр Туяа Билгүүнд хандан “Чамд баяртай мэдээ дуулгах гэсэн юм. Хоёулаа хүүхэдтэй болчихож. Одоо хоёр сартай юм байна. Ойрд хоолонд дургүй болоод байсан шалтгаан энэ бололтой” гэж хэлэхэд
“Тийм үү? Ямар сайхан мэдээ вэ! Энэ мэдээг сонсох гэж ямар их хүлээсэн гэж санаж байна? Чамдаа баярлалаа” гэж хэлээд тэврэн авч үнсэв. Энэ өдрөөс эхлэн Туяа халамжинд умбан жаргалтай байдаг
болов. Нэгэн орой Туяа Билгүүнд хандан “Хоёулаа ээж дээр очьё! Ойрд ээж дээр очоогүй бас энэ баяртай мэдээгээ дуулгамаар байна” гэж хэлэл Билгүүн ” Тэгье ойрд яриагүй биздээ? Бие хаа нь яаж байдаг бол.
Ажил тараад оччихоод ирэе” гэж хэлээд ажил тараад явцгаахаар шийдэв. Ажил нь ч тарж хосууд замаараа дэлгүүрээр орж цайны сүү, зөөлөн боов, тавгийн чихэр жаал жуул юм цуглуулан ээж дээрээ очив.
Ээж нь гэртээ том эгчийнх нь хүүхдүүдийг хардаг бөгөөд маргааш нь амралтын өдөр тул хүүхдүүд гэрлүүгээ явсан байжээ. Ээж нь хүүхдүүдээ ирсэнд баярлан сүйд болж хоол цай болов. Туяа ээждээ

хандан “Та удахгүй эмээ болно. Охин нь одоо хөл хүнд. Хоёр сартай!” гэж хэлтэл ээжийнх нь царай гэрэлтэн чухам энэ үгийг л хүлээсэн мэт “Аштай юу даа охин минь! Ээж нь чиний л хүүхдийг хүлээгээд байсан юм. Эртхэн хүүхэд бодохгүй бол оройтно шүү!” Хоол цай идэж уугаад Билгүүн бие засахаар ариун цэврийн өрөө оров. Энэ хооронд ээж нь “Учрал минь одоо хаана явдаг юм болдоо? Уг нь та хоёр хар багаасаа үерэхсэн болохоор сууна гэж бодог байлаа” гэж хэлэн санаа алдахад “Харьд явсан хүн олон сайхан эмэгтэйг хараад намайг мартаа байлгүй дээ” гэж хэлэн санаа алдах зуур ариун цэврийн өрөөнд ус татах чимээ гарсан бөгөөд энэ үед ээж охин хоёр саяны өрнөсөн яриаг замхруулах
мэт хоолойгоо засч Туяа “Таныхаа хоол цайг их санасан байна шүү” гэж хэлэх хооронд Билгүүн гарч ирэв. Шар нар, бор хоногийг арга ядан өнгөрөөж явсан Учрал нэг үеэ бодвол сэтгэл санаа нь овоо дээрдэж нүдэнд нь оч гэрэлтэн харц дээгүүр алхах болсон бөгөөд сургуулиа төгсөх нь ойртож байсан бөгөөд тушаал дэвшин зөөгч болсон байв. Учрал нутагтаа буцаж очоод тогтвортой ажиллаж хурдхан тусдаа гарахыг боддог бодов. Ажилаа тараад дотуур байрлуугаа явах замдаа “Хэдий болтол аав ээжтэйгээ цуг байх билээ! Энд мөнгө хурааж байхаар гэрлүүгээ явуулж хадгаламжтай болоё. Авч байгаа цалингийнхаа багахан хэсгийг хэрэглээд болж байгаа юм чинь үлдсэн

хэсгийг нь хадгалъя. Цаашдаа ч хэрэглэгдэх байх” гэж боджээ. Дотуур байрандаа очиж гэрлүүгээ ярин энэ тухайгаа хэлж тогтсон өдөр мөнгө шилжүүлж байхаар болов. Энэ нь түүний хувьд маш зөв шийдвэр болсон бөгөөд ирээдүйдээ оруулсан маш том хөрөнгө оруулалт болсон юм. Энэ үед Туяа гэдэс нь томорсоор л байсан бөгөөд нэг л өдөр Билгүүнд австралид очиж ажиллах урилга ирсэн юм. Энэ урилга Билгүүнд асар их боломжийг нээж өгсөн ч Туяад эсрэгээрээ эргэсэн юм.